Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан, улаанууд өвчиний тархацын судалгаа хийгдэнэ

Үндэсний статистикийн хороо, ЭМЯ, ХӨСҮТ хамтран энэ сарын 10-наас эхлэн улсын хэмжээнд “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэй хамтран явуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын зургаан сартайгаас 35 настай хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцыг тогтооход энэхүү судалгааны зорилго оршиж буй аж.

Судалгааны үр дүнг улаанбурхан, улаанууд өвчний тархалтыг зогсоох, дархлаажуулалтын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд ашиглах юм. Цаашид хүн амын дундах дархлал тогтцыг 4-5 жил тутамд тандан судалж нэмэлт дархлаажуулалт хийх, түүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хүүхдийг ес ба 24 сартайд нь улаанбурхан гахай- хавдар улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.

Монгол Улс 1973 онд улаанбурханы эсрэг сэргийлэх тарилгыг дархлаажуулалтад нэвтрүүлж нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулдаг болсон. 2009 оноос улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн. Монгол Улсын заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 9 ба 24 сартайд нь улаанбурхан-гахай хавдар-улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.

2011-2014 оны хооронд Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй тул 2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос “Монгол Улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон”-ыг баталгаажуулсан юм.

Гэвч үүний дараахан 2015 онд бүх аймаг, хотыг хамарсан улаанбурханы томоохон дэгдэлт гарч, 15-35 насны насанд хүрэгчид, нэг хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өртсөн. Улсын хэмжээнд 2015 оны 5-6 дугаар сард 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийг, 2016 оны 5-6 дугаар сард 18-30 насны хүн амыг тус тус хамруулан улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хоёр удаа зохион байгуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 15:00 цагт мэдээлэл хийнэ. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаархи мэдээллийг сэтгүүлчдэд өгөхөөр өөрийн байранд хурал зарлаад байна.

Орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн 731-р тойрог буюу Алдархаан суманд МАН, Ардчилсан намын нэр дэвшигчдийн санал тэнцэж дахин санал хураалт явуулсан боловч дахин тэнцсэн байна. Тиймээс уг суманд дахин санал хураалт явуулна гэсэн мэдээлэл байна. Улсын хэмжээнд 100 гаруй нэр дэвшигчдийн санал тэнцэж дахин санал хураалт явуулжээ.

Categories
гадаад мэдээ

Трампийн ялалт эдийн засагт нөлөөлж эхэллээ

Тэрбумтан Дональд Трамп ерөнхийлөгч болоход 26 санал буюу мандат дутуу байна. Тэрбээр 244 саналтай явна. Харин түүний өрсөлдөгч Хилари Клинтон 215 саналтай байгаа юм. Тэгвэл Трампийн ялах магадлал ихсэх тусам дэлхийн санхүүгийн байдал өөрчлөгдөж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Лондонгийн “ICE” биржийн арилжаагаар ирэх оны нэгдүгээр сард худалдах “Брэнт” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2.2 хувиар буурч, нэг баррель нь 44.59 доллар болжээ. Энэ оны наймдугаар сараас хойш анх удаагаа тус нефтийн үнэ буурч нэг баррель нь 45 ам.доллароос доошилсон байна. Нефтийн үнэ буурч байгаа нь АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой гэв.

Мөн Трампийн ялалт Токио хотод ам.долларын ханш унахад хүрчээ. Нэг ам.долларыг 103 иенээс доош ханшаар худалдан авах болжээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:

  1. Эдийн засгийн өсөлт өрх бүрт;
  2. Хот байгуулалт, дэд бүтэц;
  3. Байгал орчин, ногоон хөгжил;
  4. Нийгмийн хөгжил;
  5. Засаглал гэсэн нийт 5 бүлэг, 26 зорилтын хүрээнд 286 арга хэмжээг тусгажээ.

Түүнчлэн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдсан байдал, хариуцан, хэрэгжүүлэх байгууллагыг тус тус зааж өгсөн байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдааныг зарлах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай, Нийслэлийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах тухай болон бусад асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар МҮОНРТ-д шалгалт хийнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

  • Үндсэн чиглэлд судална, үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн ерөнхий зүйл нэлээд байгааг анхаарч тодорхой зүйлийг хариуцах эзэнтэй, хүрэх үр дүнтэй нь уялдуулж тусгах, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог байхад анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

  • Гадны банк оруулж ирэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ойрын үед тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Үүний дараа МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.

МҮОНРТ хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар шалгуулах санал хүсэлт УИХ дээр нэлээд ирсэн байна. Иймд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар боллоо.

Сануулахад, өчигдөр /2016.11.08/ МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр “Шуурхай мэдээ” гэсэн статустай “МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь хууль зөрчиж, ажилчдын эрх ашигт халдаж байна” гэсэн утгат бүхий мэдээлэл цацагдсан. Үүний хариуд тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сэтгүүлчдийг ажлаа тараад явсан, эзгүй үеэр ММ агентлагийн дарга Ч.Батцэнгэл эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ. Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл. Түүхэнд байгаагүй зүйл. Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал” гэсэн тайлбар хийсэн байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

​Одоогийн байдлаар Доналд Трамп 238 төлөөлөгчийн саналтай тэргүүлж байна

Доналд Трамп 238 төлөөлөгчийн саналтай 48,5 хувийн сонгогчдын саналтай, Хиллари Клинтон 209 төлөөлөгчийн саналтай 47 хувийн сонгогчдын саналтай явж байна. Одоо 9 мужийн санал авсан тоо орж ирээгүй байна.

Сонгогчдыг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүдийн 53 хувь нь Трампад, эмэгтэйчүүдийн 54 хувь нь Клинтонд санал өгсөн гэсэн мэдээ байна. Сонгогчдын насны хувьд авч үзвэл 18-29 насныхны 54 хувь Клинтонд, 37 хувь нь Трампад өгсөн бол 30-44 насныхны 50 хувь нь Клинтонд, 42 хувь нь Трампад, 45-64 насныхны 44 хувь нь Клинтонд, 53 хувь нь Трампад түүнээс дээш насны хүмүүсийн 45 хувь нь Клинтонд, 52 хувь нь Трампад өгсөн дүн гарчээ.
Пенсельвани, Виржиния, Вашингтон зэрэг хэд хэдэн мужийн санал эцэслэн гараагүй байна.
О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2460 төгрөгтэй тэнцэж байна

Ам.доллар зурган илэрцүүдМонголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2420 тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч 2460 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг 2418-аас 2420 төгрөгөөр худалдан авч, 2420-оос 2456 төгрөгөөр арилжиж байна. Өнгөрсөн сарын 9-ний өдөр нэг ам.доллар 2260 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2460 төгрөгтэй тэнцэж байгаа нь 200 төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 14-д энэ зууны хамгийн том сар гарна

Сар дэлхийд хамгийн ойрхон болох үе энэ сарын 14-ний өдөр буюу ирэх даваа гаригт тохиох гэж байна. Сарыг эрдэмтэд дэлхийгээс тасарч салсан дэлхийн нэг хэсэг гэдгийг тогтоосон. Тийм ч учраас сар дэлхийн дагуул болон холдохгүй эргэлддэг аж. Тэгвэл дэлхий ээжтэйгээ хамгийн их ойртох энэ зууны хамгийн том сар гарах гэж буй талаар Одон орон судлалын төвөөс мэдээлж байна. Тодруулбал, ийм том сар сүүлийн 68 жилд тохиогоогүй бөгөөд жирийн үед харагддагаасаа 14 хувь том харагдаж, 20 мянган км ойртох аж. Харагдах цагийг нарийн тооцоолоход даваа гаригтт Улаанбаатарын цагаар 17:33 цагаас эхлээд шөнөжин харагдах бөгөөд Европын улс орнуудад илүү тод харагдах юм байна.

Байгалийн ховор сонин энэ үзэгдлийг Одон орон судлалын төвд том хүн 7000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр харах боломжтой юм байна. Одон орон судлалын төв нь Жуковт байрлаж байна.

Categories
гадаад мэдээ

Бээжин Москваг холбосон хурдны төмөр зам барих гэрээг үзэглэжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-д айлчилж байгаа билээ. Түүнийг Димитрий Медведев угтсан авсан юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа зөвхөн гадаад худалдаа төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбоо зэрэг олон салбарт шинэ шатанд гаргахаар гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн байна. Тухайлбал, Москва-Бээжинг холбосон хурдны галт тэрэгний төмөр зам барих гэрээнд гарын үсэг зуржээ. Уг хурдны төмөр замыг байгуулах эхний алхамыг өнгөрсөн жил хийж байсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин, Ли Кэцян нар санамж бичиг байгуулж байсан. Тиймээс энэ удаагийн Ерөнхий сайд нарын уулзалтаар хурдны галт тэрэгний төмөр зам барих гэрээг албан ёсоор үзэглэжээ. Уг төсөлд хурдны төмөр замыг Монголыг тойруулан барихаар зураг төсөл гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд суугаа Америкчууд саналаа өгч байна

hillaryЯг одоо “Блью Скай” зочид буудалд Монгол дахь АНУ-ын иргэд Ерөнхийлөгчийн сонгуулиа өгч байна. АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр “US Presidential Election Watch 2016” арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд энэ үеэр тус албан бус санал хураалтыг авч байгаа аж. Албан бус санал хураалтыг Монголын талаас 150 гаруй хүн ажиглаж байгаа юм байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг Монголын улс төр, бизнесийнхэн, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах зорилготой аж.

hillaryhillary