Categories
мэдээ нийгэм

“115 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа ч сургалт хэвийн явагдаж байна” гэв

Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагчид өнөөдөр 08:00, 13:00 цагт хичээл хаялт хийхээр болсон гэсэн мэдээллийн дагуу бид тус сургууль дээр очсон юм. Биднийг очиход ямар нэгэн хичээл хаялт, эцэг эхчүүдийн жагсаал, цуглаан болоогүй байв. Энэ талаар 115 дугаар сургуулийн Бага ангийн сургалтын менежер Н.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрээр “Манай сургууль гурван ээлжээр хичээллээд хоёр жил болж байна. Тэр үеэс эхлээд эцэг, эхчүүдийн шүүмжлэлтэй тулгарсан. Үүнтэй холбоотойгоор бид холбогдох яамны удирдлагуудад албан бичиг хүргүүлж байсан. Харин энэ хичээлийн жил эхлэхээс өмнө яам хариу ирүүлсэн. Салбар яамнаас эхний улиралдаа гурван ээлжээр хичээллэж бай. Дараа улирлаас “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ дагуу бид хоёрдугаар улирлаас эхлээд хоёр ээлжээр хичээллэх тухай эцэг эхчүүдэд тайлбар өгсөн. Гэтэл хоёрдугаар улирал эхлэх болсон чинь Дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулаад хоёр ээлжинд орох боломжгүй. Энэ онд дээрх сургуулийг нүүлгэн шилжүүлэх боломж байхгүй гэж хэлсэн. Үүнээс шалтгаалж эцэг, эхчүүдээс гомдол тасрахгүй байна. Одоогийн байдлаар бид гурван ээлжээр хичээллэж байгаа ч гэсэн сургалтын үйл ажиллагаа тасалдахгүй хэвийн явагдаж байна.” гэлээ.

Мөн үндсэн сургуулийн сурагчдад анги танхим нь хүрэлцдэггүйгээс гурван ээлжээр хичээллэж сүүлийн ээлжийн сурагчид 19:50 цагт хичээл нь тардаг байна. Үүнээс болж хүүхдүүд дээрэмдүүлэх, хичээллэх эрч хүч сулрах гээд олон сөрөг үр дагаврууд гарч байгааг хэлж байлаа.

115-р сургуульд байрлах Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяа “Монгол тэмүүлэл” сургууль нь байгуулагдаад 5 жил болж байгаа аж. Харин байгуулагдсан цагаасаа хойш 115-р сургуулийн 3 дугаар давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүнээс болоод 115-р сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, үүнд эцэг эхчүүд бухимдаад байгаа юм байна. Жишээлбэл бага ангийн сурагч өдөр 15:00 цагаас эхлээд орой 19:00 цаг хүртэл сурдаг, анги кабинет жижигхэн нэг хүүхдэд оногдох мкв зэрэг асуудлууд ар араасаа ундарсаар байгаа ажээ.


Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Малайзад буудуулсан монгол эмэгтэй эх орондоо иржээ

Gadaad hergiin yamӨнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн ноцтой хэрэг гарсан. Монгол улсын иргэн Н.Номин-Эрдэнийг машинд сууж байхад нь буудсан байдаг. Гэмт этгээдүүд Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй Н.Номин-Эрдэнэ суманд нь өртсөн хэмээн тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллэж байсан билээ.

Улмаар, түүний биед байгаа хоёр ширхэг сумыг хагалгаа хийж авсан хэдий ч Н.Номин-Эрдэнийн биеийн байдал тааруу Малайзын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Түүнтэй хамт машинд байсан гэх тус улсын бизнесмен “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, Түүний талаар мэдэхгүй” хэмээн мэдүүлж байжээ. Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Малайзад 2015 оны зургадугаар сарын 15-ны өдөр буудуулсан иргэн Н-д холбогдох шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болсон. Манай иргэн тус шүүх хуралд цорын ганц гэрч, хохирогчоор оролцсон. Иргэн Н ял шийтгэл, эдлээгүй. Эх орондоо ирсэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Марк-2 автомашин шатжээ

Өнөөдөр 11:00 цагийн үед Баянзүрх дүүргийн IV хороо Сэлэнгэ зочид буудал орчимд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota “Mark II” маркийн автомашин шатжээ.

Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын албаны шуурхайн удирдлагын төвд 11:08 цагийн үед ирсэн бөгөөд гал унтраах анги очиход замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хор цацан галыг унтраасан байжээ.

Замын хөдөлгөөнд оролцож байсан “MARK II” маркийн автомашин шатжээ

Тус автомашинд жолоочоос гадна нэг зорчигч байсан бөгөөд азаар бэртэж, гэмтээгүй аж.

Гал гарсан шалтгаан одоогоор тогтоогоогүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

584 ширхэг “Биг ланч” бэлэн гоймонг зах зээлээс татжээ

Монголчуудын түгээмэл хэрэглэдэг “Биг ланч” бэлэн гоймонтой холбоотой гарсан зөрчлийн талаар НМХГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. Үйлдвэрлэгдсэн хугацаа нь дууссан ч дээр нь хуурамч хугацаа бичиж бэлэн гоймонг зах зээлд гаргасан асуудлаар холбогдох мэргэжилтэн нь ийм хариулт өгөв.

НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Ц.Идэрбат “ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Биг ланч” нэртэй, аягатай бэлэн гоймонгоос хамгийн сүүлд зөрчил илэрсэн. Энэ гоймонгийн хадгалах хугацааг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроол хэсэгт хуурамч он сар тавьж худалдан борлуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн.

Тухайн зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан ААН-д 5 сая 760 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон. Мөн Аж Үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татаж, нийт агуулахад байсан 2,292 ширхэг гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар устгах комисст шилжүүлэн өгсөн байгаа. Тухайн гоймонг идсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэхүү гоймонг “Бимэкс” компани Монголд оруулж ирдэг. Үйлдвэрийн нэг цувралын дугаар дээр ийм зөрчил илэрсэн бөгөөд бусад өдөр үйлдвэрлэгдсэн, зөрчилгүй байгаа ижил нэрийн гоймонгууд зах зээл дээр борлуулагдсан хэвээр байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

УДШ-ийн Ерөнхий шүүгчид Ц.Зоригийн нэрийг дэвшүүлнэ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 8-нд болж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

2010 онд томилогдсон УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор дараагийн Ерөнхий шүүгч хэн байх вэ гэсэн асуулт гарсан.

Харин нийт шүүгчдийн зөвлөгөөний олонхийн саналаар Ц.Зоригийг Ерөнхий шүүгчид нэрийг нь дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдээлүүлэхээр тогтсон байна.

2012 оны Шүүхийн тухай хуулийн 15.3-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно гэж заасан байдаг. Харин Ц.Зориг өмнө нь нэг удаа буюу 2010 оноос өдгөөг хүртэл Ерөнхий шүүгчийн албан тушаалыг хашсан.

Тэгвэл Ерөнхийлөгч Ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэсэн хуулийн заалт зөрчигдөх үү?

Энэ асуултад хариулт болох заалт Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгагдсан байна. Уг хууль нь 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж байгаагийн зэрэгцээ шинэ хууль хуучин харилцааг зохицуулдаггүй зарчим үйлчилдэг.

Өөрөөр хэлбэл, энэ хуулиар Улсын Дээд шүүхийн аль ч шүүгч тэдгээрийн дотор одоогийн Ерөнхий шүүгч ч Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлж сонгогдоход анх удаа дэвшсэнээр тооцогдоно гэсэн үг.

Тэгэхээр өмнөх 2012 оны Шүүхийн тухай хуулийн “нэг удаа томилогдоно” гэдэг заалт огт хөндөгдөхгүй юм байна.

Нэгэнт УДШ-ийн шүүгчдийн олонхийн саналаар Ц.Зориг шүүгчийн нэрийг дэвшүүлсэн тул Ерөнхийлөгч зарлиг гаргах л үлдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Баянцагаан сум шинэ Соёлын төвтэй боллоо

Төв аймгийн Баянцагаан сумын төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч, Д.Жанцанчойн нэрэмжит “Соёлын төв”-ийн барилгын нээлт боллоо.

Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.

Одоогоос гурван жилийн өмнө 60 гаруй жилийн түүхтэй тус сумын Соёлын төв шатсан байна. Үүнээс үүдээд сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах боломжгүй болсон. Иймд 2014 онд УИХ-ын дарга М.Энхболдыг Баянцагаан сумын иргэдтэй уулзалт хийх үеэр шинэ Соёлын төвийг барьж байгуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр ийнхүү Баянцагаанчууд шинэ Соёлын төвтэй боллоо.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ, “Аливаа аймгуудын хөгжлийн гол үзүүлэлт бол сумдын хөгжил байдаг. Энэ ч үүднээсээ сүүлийн жилүүдэд төр, засгаас ихээхэн анхаарал хандуулж, сум бүрт Соёлын төвийг байгуулах ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Үүний нэг илрэл нь Баянцагаан сумын шинэ Соёлын төвийн барилга юм” хэмээн дурьдлаа.

Баянцагаан сумын шинэ Соёлын төв канад технологиор баригдсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Categories
мэдээ спорт

Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин хүрэл медаль хүртлээ

ANKHMANLAIХөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцмон байна. Тодруулбал, Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд оржээ. Мөн гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан байна.

ENKHMANLAI

Categories
энтертаймент-ертөнц

Жэки Чан Орос, Хятадын хамтарсан киноны гол дүрийг бүтээжээ

Холливудын нэрт жүжигчин Жэки Чан ОХУ, БНХАУ-ын хамтран бүтээж буй “Хятадын аялал жуулчлалын тэмдэглэл” кинонд гол дүрийг бүтээж байгаа юм байна. Ирэх онд дэлгэцнээ гарах уг киноны зураг авалт үндсэндээ дуусчээ. Жэки Чан энэ киноны зураг авалтад оролцох үеэрээ өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Москва хотод хөшгөө нээсэн Хятадын кино наадмын нээлтэд оролцсон байна. Тэрээр энэ үеэр “Улс орон” гэдэг дуу дуулж ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Дашрамд сонирхуулахад арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх Хятадын кино наадам Москва болон Ростов хотод зохиогдоно. Кино наадмын хүрээнд Хятадын орчин үеийн долоон шилдэг киног орос үзэгчдэд толилуулж байгаа ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Цогнэмэхийн “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг тоглогдоно

Нийслэлийн иргэдийн соёл, урлагийн боловсролд зориулсан олон талт үйл ажиллагаа явуулах, ардын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар” чуулгын 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойдоо зориулан тус чуулгынхан энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 9-ны өдрүүдэд цуврал тоглолтуудаа үзэгчиддээ өргөн барих аж. Үүнд, зохиолч Б.Цогнэмэхийн “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг, “Улаанбаатар” циркийн жүжигчдийн “Гайхамшигт цирк” шоу, “Эрчист ирмүүн” бүжгийн тоглолт, “Хангарьд” үндэсний найрал хөгжмийн “Улаанбаатарын үдэш”, мөн 10 жилийн ойн арга хэмжээний “Хүндэтгэлийн тоглолт”-оор үзэгчиддээ бэлэг барих юм байна.

Categories
мэдээ спорт

Шатарчид Иран улсыг зорилоо

Шатар зурган илэрцүүд

Иран улсын Эспахан хотноо энэ сарын 11-19-ний хооронд зохиогдох Азийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид эх орноосоо мордлоо.

Тус тэмцээнд ХСИС-ийн багш Спортын мастер Д.Гантулга, Улаанбаатар төмөр замын ажилчин Дэд мастер Б.Боорчи нар эх орноо төлөөлөн оролцох юм.

Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчид Дэлхийн шатрын холбооны Дэд мастер болзол хангах юм.