Categories
мэдээ нийгэм

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

natsagdorjЭнэ жил Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын драмын эрдмийн таетрын 85 жилийн ой тохиож байна. Тус ойн баярт зориулан өнөөдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон, Монголын зохиолчдын эвлэл болон Улсын драмын эрдмийн театрын хамт олон болон тайз дэлгэцийн үе үеийн нэрт жүжигчид оролцож, цэцэг өргөлөө.

Энэ жил УДЭТ-аас их зохиолчийн өндөр ойд зориулан “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгээ үзэгч түмэндээ толилуулж буй бол МЗЭ оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадмаа Д.Нацагдоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.

natsagdorjnatsagdorj

Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн: Валютын ханш энэ оны сүүлээр буцаад бууна

2017 оны төсөв батлагдсантай холбоотой Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийж байна. Өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг 88.5 хувийн саналаар баталсан. 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардал 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,4 тэрбум төгрөгтэй гарсан.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тухайлбал “Насны хишиг” тэтгэврийг жилд хоёр удаа олгоно. 70-аас 75 настай хүн 85 мянган төгрөг, 80-аас 89 настай ахмадуудад 150 мянган төгрөг, 90-аас дээш настай ахмадууддаа 250 мянган төгрөгийг хоёр удаа олгохоор болсон. Хүүхдийн мөнгийг энэ жил болон ирэх жилүүдэд зорилтод бүлэгт нь өгнө. Харин 2019 оноос бүх хүүхдэд олгох ба өнгөрсөн жилүүдийн мөнгийг нь нөхөж олгоно. Төсвийн тодотголыг батлуулах үед Засгийн газраас шүүмжлэл дагуулсан нэг шийдвэр бий. Энэ нь тэтгэвэрт гарах үед нь нэг удаа олгодог байсан 36 сартай тэнцэх хэмжээний мөнгө өгдөг байсныг 12 сар болгосон явдал. Тэгэхээр бид намынхаа бүлгээр дахин хэлэлцэж ийм шийдвэр гаргах нь зохимжгүй юм байна гэж үзсэн” гэв.

Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад дараахь байдлаар хариуллаа.

-Чуулганаар Цалинтай ээж хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. Мөн валютын ханш хяналтаас гарлаа. Монголбанктай Сангийн яам ойлголцож чадахгүй байна уу?

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг 2016 оны төсөвт хараахан суулгаж амжаагүй. Магадгүй ирэх жилийн төсвийн тодотголоор энэ асуудал яригдаж магадгүй. Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгдөг эрх мэдэл байхгүй. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг Засгийн газраас анхааралтай ажиглаж, хяналтаасаа алдахгүй ажиллаж байна. Гол бэрхшээл нь манай улсын валютын урсгал саарсантай холбоотой. Бидний зүгээс гадаадын санхүүгийн байгууллагуудтай энэхүү асуудлаар хэлэлцээр хийгээд явж байгаа. Энэ ондоо эхний үр дүн гарна. Валютын ханш энэ оны сүүлээр буцаад бууна.

-Гадаадаас авч буй зээл, тусламжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Томоохон орнуудаас төсвийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьж байгаа.

-Зээл аваад юунд зарцуулах вэ?

-Зөвхөн зээлээ дахин санхүүжүүлнэ. Өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол төсвийн зарлага үргэлжлээд байна. Тийм болохоор бид бодлогын өөрчлөлт хурдан хийх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Г.Мөнхцэцэг: Малчдын халамжийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчдыг нийгмийн даатгалд хамруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг санал хэлэв.

Тэрбээр, малчид маань дандаа халамжийн сэтгэлгээтэй байдаг. Энэ сэтгэлгээг өөрчлөхөд энэ хуулийн төсөл хэрэгтэй юм. Хоёрдугаарт малчдын амьжиргааны түвшин бүс нутгаасаа хамаараад харилцан адилгүй байж байгаа. Ялангуяа хилийн бүсэд ажиллаж байгаа иргэд маань хил дамжиж гараад Өмнөд Монголд очиж мал малладаг хамжлагууд бий болсон байгаа. Энэ нь аюулгүй байдал талаасаа ч малчид өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх талаасаа итгэл буурч байна гэж үзэж байна. Хилийн бүсэд ийм явдал нэмэгдэж байна. Өмнөд Монголд мал маллах иргэд өсч байна. Энэ нь малчдын дунд эгдүүцлийг хүргэж байгаа асуудал болоод байгаа гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Маргааш эдгээр чиглэлүүдэд зам хаана

Энэ сарын 11-нээс 12-ны
өдрүүдэд Их Британийн элчин сайдын яамнаас “Inspiremene festival” соёлын
өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Замын Цагдаагийн Албанаас
мэдээллэснээр, тус өдөрлөгийн хүрээнд маргааш 12-14 цагийн хооронд “Bentley”,
“Land rover”, “Mini cooper” загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын
талбайгаас Гандантэгчэнлин хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны
төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах юм байна. Иймд дээрх замуудад
түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Алдар” спорт хороог “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа

ALDARМонгол Улсын ууган байгууллагын нэг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороог өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Шагналыг Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая гардуулан өглөө.

Энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчинд спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол цэргийн түүхийг спортын бахархам үйлс, амжилтаар арвижуулан дархалж яваа Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хорооны 70 жилийн ой тохиож буй юм.

Анх 1946 онд анхны дөрвөн спортын нийгэмлэгийн нэг болон “Цэрэг нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 70 жилийн түүхэн замналтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер 260 гаруй, спортын мастер-1350 орчмыг төрүүлсний дотор тив дэлхий, олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 600 орчим медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр иржээ. Мөн энэ жилийн хувьд “Рио-2016” зуны олимпид манай улсын 40 орчим тамирчин оролцох эрхээ гардсаны 10 гаруй нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: “Цахим малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг Малчин, хувиараа ажил эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх талаар хуулийн төслийг УИХ-д танилцуулж гишүүд асуулт асуулаа.

М.Билэгт: Малчидгүйгээр Монгол Улс явахгүй ээ. Зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болсон энэ ороо бусгаа үед малчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүнд мал аж ахуйн салбар оршин тогтонсоор байна. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний ихэнх хувь нь уул уурхай болсон ийм хүнд үед үр дүн гарсангүй. Ганцхан уул уурхайгаас хамааралтай байхаар ямар байдалд ордгийг бид харж байна. Бид долоо хоногт хоёр хоног амардаг бол малчид маань жилийн 360 хоногт ажиллаж байдаг. Тийм учраас энэ болгоныг маань бусад иргэд маань ойлгоосой. Малчид байхгүй бол монголчууд бид хямд мах, сүүгээр хангагдах боломжгүй юм шүү гэдгийг ойлгож эргэцүүлдэг байгаасай гэж бодож байна. Ингээд хуулийн төслийг оруулж ирж байгаа Засгийн газар болон гишүүддээ талархсанаа илэрхийлье. Малчдыг төрөөс бүх талаар дэмжих ёстой юм байна гэдгийг ойлгоосой гэж хэлж байна. Мал аж ахуй үйлдвэрлэлийн дүнд бий болсон хөнгөн үйлдвэрүүдээ сэргээх талаар төрөөс бодлогоор дэмжиж онцгой хандаасай гэж хүсч байна.

Ж.Батзандан: С.Чинзориг гишүүн хуулийн төсөл өргөн барисан байна. Засгийн газраас ирсэн саналуудын гол нь 2015 онд батлагдсан төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар хөтөлбөртэй зарим талаар нийцээгүй байна гэж бодож байна. Үүнийг онцгой анхаараарай. Малчдаа дэмжих асуудал бол үнэн. Тэдний амьдрал хүнд байгааг мэдэж байгаа. Ялангуяа бид бүгд малчдын хүүхэд учраас өвлийн хүйтэн, хаврын хавсарганд мал хариулах бол хэцүү гэдгийг мэднэ. Энэ бол сайн төсөл байна. Төслийн 3.1 дээр ярихад малчид таван хүүхэд гаргаад 35 нас хүрэхэд энэ болзлыг хангах юм байна. Гэхдээ малчдыг илүү их баялаг бүтээх, илүү их хөдөлмөрлөх төсөл байгаасай гэж хүсч байна. Энэ тал дээр хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээ анхаараасай гэж хүсч байна. Орчин үеийн технологийг ашиглаж яаж малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Хуучин шуурганд уруудсан азарга адуугаа уруудахад хоёр гурван хоног араас нь явах биш цахимаар мэддэг болох, чиптэй малыг хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Өмнө нь 20 адууг хоёр малчин хардаг байсан бол одоо 2000 адууг ганцхан хүн цахимаар хариулж болно. Тиймээс “цахим малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энд боломж байгаа шүү.

С.Чинзориг: Батзандан гишүүн үндсэндээ санал хэллээ гэж бодож байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг 5-р урагшлуулах тухай ярьж байгаа. Ажлынх нь хүнд байдлаас болоод таваар наашлуулж байгаа. 4-с дээш хүүхэд төрүүлсэн ээж 45 настайдаа тэтгэвэр гарахгүй ээ, 50 настайдаа л гарна. Малчнаар ажилласан жилийг нь 1.5-р нэмэгдүүлж тооцно. Хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь нэмэгдүүлнэ. Элчин сайдаар ажиллаж байхдаа малчдын хөдөлмөрийн талаар үнэлгээ хийлгүүлж үзсэн. Дөрвөн зүйлээр тооцох ёстой гэсэн дүн гарсан байдаг.

Нэгдүгээрт өдөрт ажиллах цагийн уртыг тооцох ёстой, хоёрдугаарт мал маллах хугацааны хэдэн хувь нь байгалийн бэрхшээлтэй нөхцөлд гадаа өнгөрч байна вэ, гуравдугаарт механикжуулсан, биеийн хүч их шаарддаг хөдөлмөр юм. Дөрөвдүгээр онцлог нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд амь нас нь эрсдэх онцлогтой. Тиймээс эдгээрийг үндсэлж тэтгэвэрт гарах насыг 5-р наашлуулъя гэсэн асуудал орж ирж байгаа юм.

Д.Сарангэрэл: Малчдын насыг наашлуулахаар залуучуудын идэвх буурах вий гэж үзэж байна. Гэхдээ эерэг байдлаар хандаж байгаа. Эхчүүд 4 ба түүнээс дээш хүүхэд гаргасны төлөө орлого нь буурдаг байсан. Би энэ хуулийг санаачилсан 10 хүний нэг юм. Ер нь хүүхдээ харж байгаа эхчүүдийн нийгмийн даатгал тасардаггүй. Та нар популизм хийгээд байна уу гэсэн хардлага явж байна лээ цахим ертөнцөөр. Гэхдээ энэ нь ямар эхчүүдэд хүрч байгаа талаар С.Чинзориг гишүүн тайлбарлаад өгчихөөсэй гэж бодож байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Тээвэрлэлтийг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө

Зам, тээврийн хөгжлийн яамны
удирдлагууд ээлжит шуурхай хурлаа өнөөдөр хуралдууллаа. Энэхүү хурлаар салбарын
хэмжээнд хийхээр төлөвлөсөн үүрэгт ажлуудаа дүгнэж, цаашид хийх шаардлагатай
тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм.
Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх
асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх
асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төслийг
урагшлуулах хэлэлцээр зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан талаар сайд
Д.Ганбат мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн автомашины дугаарын стандартын асуудлыг
шийдвэрлэж, дугаар үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт
тавьж, цэгцлэхийг холбогдох харьяа байгууллага болон газрын дарга нарт үүрэг
болгов.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр сайд Д.Ганбат Өмнөговь аймагт
ажиллаж, Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг Ерөнхий сайдад
танилцуулсан. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тулгарч буй
асуудалд шат дараатай, тодорхой арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн
сайдад үүрэг болгосон. Тиймээс тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгож,
Хоногийн нэгдсэн графикт оруулах зааварчилгааг сайд Д.Ганбат холбогдох
албаныханд өгөхөөр боллоо. Мөн тэрээр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Шинэ
нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг танилцуулсан бөгөөд яаралтай
шийдвэрлэхийг харьяа байгууллагуудад үүрэг болгов. Тэрээр зам, тээврийн бодлого
зангидаж байгаа яамны удирдлагууд, харьяа байгууллагын дарга нар хариуцсан
ажилдаа хариуцлагатай хандаж, аливаа ажил үйлчилгээг хугацаа алдалгүй,
түргэн шуурхай ажиллахыг анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

Ж.Нарантунгалаг М.Гафуровтой дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө тулалдана

Image result for НарантунгалагМонгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг өнөөдөр ОХУ-ын тамирчин ”Кобра” хочит Марат Гафуровтой дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө тулалдана.

Сингапурын төв ордонд явагдах “ONE Championship”-ын энэ жилийн хамгийн том бөгөөд дуулиантай тулааныг Монголын үзэгчид “SPS HD” телевизээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Тоглолт 19:00 цагаас эхэлнэ.

Image result for Нарантунгалаг

Image result for Нарантунгалаг

Одоогоос яг нэг жилийн өмнө Ж.Нарантунгалаг гавьяат түүнд дэлхийн аваргын бүсээ алдаж байсан. Тулааны эхний үед манай тамирчин илүүрхсэн ч Марат Гафуров боох мэхээр ялж, дэлхийн аваргын бүсийг авсан тулаан өнгөрсөн жилийн “ONE Championship” хамгийн олон хүн үзсэн, шуугиан тарьсан тоглолтоор тодорч байсан юм. Тэрхүү тоглолтыг хүлээн авч үзнэ үү.

“One Championship” нь холимог тулааны төрлийн Ази тивийн хамгийн том байгууллагa юм. Тулааны спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа энэ тоглолт манай тамирчны хувьд Дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах боломжийг олгож байгаа бол Марат Гафуров өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалах зорилготой ирэх юм.

Categories
мэдээ улс-төр

Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг авч хэлэлцэж буй юм. Харин үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын асуулгын хариуг сонсоно гэдгийг хуралдааныг даргалагч хэллээ.

Одоо Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох.

Малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн малчдын шимтгэл төлсөн жилийг нэмэгдүүлэн тооцож, эрт тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм.

Categories
мэдээ нийгэм

20 метрийн гүнээс хүний амь аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн 3
дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил
уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан
тухай дуудлага өчигдөр орой 19:55 цагт /20:01 цагт/ ОБЕГ-ын харъяа Уул
уурхайн аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж
иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн
байгууллагад шилжүүлэн өгчээ.