БАРУУН АЙМГУУДЫН
НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр,
өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун
хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур
18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр,
Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр
говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН
АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол
үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн
цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын
хотгороор 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө
Дархадын хотгороор 14-19 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,
Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн,
бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ЗҮҮН
АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол
үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд
7-12 метр. Хэрлэн, Онон, Улз голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13
градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН
НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи
өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн
байна.
ГОВИЙН
АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд
14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө
4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус
дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно.
Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18
градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.