Categories
мэдээ цаг-үе

Фламинго

Нарийхан урт хөлтэй, урт хүзүүтэй фламинго шувуу нь ягаан, цагаан,
улаан гээд янз бүрийн өнгөтэйгөөс гадна Ягаан, Чилийн, Жеймсийн, Андын, Америк фламинго
гээд олон төрөл байдаг. Энэ шувуу Африк, Азербайжан, Казахстан, Өмнөд, Хойд Америк,
Зүүн өмнөд болон Төв Ази, Франц, Испанийн нутагт амьдардаг. Хойд Америк, Испани,
Францын өмнөд хэсэгт амьдардаг ягаан өнгөтэй нь нүүдлийнх гэгддэг. Фламинго устаж
үгүй болох аюул тулгарсан тул Улаан номонд оруулж, агнахыг хоригложээ.

Сүргээрээ намагт амьдардаг энэ шувууны нэг онцлог нь дотогшоо мурийсан
урт хошуутай. Ийм хошууныхаа ачаар усан дотроос хоолоо олж иддэг. Фламингогийн хошуу
бусад шувуудынхаас ялгаатай бөгөөд дээд тал нь хоолоо идэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Байгалийн хамгийн хүнд нөхцөлд амьдрах чадвартай нь фламингогийн нэгэн онцлог. Тэд
маш давсархаг, шүлтлэг ихтэй нууранд амьдардаг. Ийм усанд загас бараг байдаггүй,
хавч, наймаалж өсөн үржиж байдагтай холбоотой. Хавч, наймаалж нь каротин нэлээд
агуулсан байдгаас фламинго ягаан өнгөтэй юм. Түүнээс гадна усанд ургадаг янз бүрийн
ургамлаар хооллоно. Нэг өдөрт бараг нэг килограмм усны ургамал иддэг болохыг судлаачид
тогтоосон байна. Өндөр газрын нуурууд ихэвчлэн давсархаг устай байдаг. Тиймээс ч
фламинго ийм газар амьдардаг бөгөөд агаарын хэмийн эрс өөрчлөлтөд тэсвэртэй.

Фламингогийн далавчны дотор талынх нь өд хар өнгөтэй. Араатан амьтад
дайрахад нисч зугтдаг. Ийм үед далавчны дотор талын хар өд нь хамгаалагч нь болж
өгнө. Шувуунаас янз бүрийн өнгө ялгаран харагддаг тул араатан амьтдад онилоход түвэгтэй
байдаг гэнэ.

Давсархаг ус, намагт эмгэг бичил биетүүд маш ихээр үрждэг. Тиймээс
шувууны урт хөл жаахан шалбарахад халдвар авах аюултай. Фламингогийн хөлний арьс
нь нэлээд зузаан гэнэ. Өрөвтас зэрэг шувууд мөн л урт хөлтэй, усанд удаан зогсдог.
Ингэхдээ хөлөө амраах мэт нэг хөл дээрээ ээлжлэн зогсдог. Үнэндээ хөлөө ингэж дулаацуулдаг
юм байна. Хүн харахад түвэгтэй мэт санагдах боловч өөрсдөд нь зүгээр байдаг гэнэ.
Энэ нь фламингогийн биеийн бүтцийн онцлогтой холбоотой. Модны мөчир дээр сууж байгаад
унтсан ч унадаггүй нь мөн үүнтэй холбоотой. Учир нь хөлний сарвуу нь модны мөчрийг
сайн гэгчийн ороож авдаг.

Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор ягаан фламинго нь манай дэлхий дээрх
хамгийн анх бий болсон шувуудын нэг. Динозавр зэрэг том биетэй амьтад үхэж үгүй
болсон байхад нарийхан урт хөлтэй, туяхан хүзүүтэй энэ шувуу амьд үлдсэн болохыг
эрдэмтэд тогтоосон.

Африк болон Энэтхэгт хамгийн олон төрлийн фламинго амьдардаг. Түүнээс
гадна манайхтай хил залгадаг Казахстанд нэлээд бий. Дийлэнх нь нэг газраа хэдэн
жилээр амьдардаг нь фламингогийн бас нэг онцлог юм.

Фламинго 1.3 метрийн өндөртэй, гурваас дөрвөн килограмм жинтэй. Нэг
сүрэгт хэдэн зуун, мянган фламинго байдаг. Хүнээс зайдуу газрыг сонгон амьдардаг
онцлогтой. Усан дээр үүрнүүдээ маш ойрхон засна. Үүр нь ойролцоогоор 55 сантиметр
өндөр. Нэг удаа 1-3 өндөг гаргаж, 31 хоног дарна. Фламинго нь эхэндээ цагаан өнгөтэй
байх бөгөөд эхний 3-4 жилдээ өнгө нь өөрчлөгддөггүй юм байна. Өндөглөснөөсөө долоо
хоногийн дараа үүрнээсээ гарч явна. Ингэхдээ ээжийнхээ хамгаалалт дор гадаад ертөнцтэй
танилцдаг. Эхчүүд нь идэх юм олж ирэхээр явах хойгуур дөнгөж төрсөн фламингонуудыг
бүгдийг нь нийлүүлж томчууд нь харж хамгаална.

Фламингогийн хамгийн гол дайсан нь үнэг, тас, чоно зэрэг амьтад.
Өөрсдийгөө хамгаалахын тулд шөнөдөө сүрэг шувуудын нэг хэсэг нь унтаж, нөгөө хэсэг
нь манаанд гарна. Аюул нүүрлэж байгаа тухай дохио өгөхөд нэгэн зэрэг бүгд нисдэг
аж. Иймэрхүү маш нарийн зохион байгуулалт нь өөрсдийгөө хамгаалах бас нэг арга юм.

Фламинго шувууд бүжгээрээ алдартай. Энэ нь маш сонин үзэгдэл. Бүгд
нэгэн зэрэг алхах мэт явангаа толгойгоо хоёр тийш нь хөдөлгөнө. Ингэхдээ бүжгийн
нэгэн хамтлаг мэт бүгд зэрэг хөдлөх нь маш сонин. Заримдаа хошуугаа усанд дүрчихээд
биеэрээ тойрон эргэлдэнэ.

Categories
гадаад мэдээ

​Пак Гын Хэг огцруулахаар өнөөдөр дахин жагсаал хийв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахаар өнөөдөр дахин жагсаал хийжээ. Өмнөх жагсаалд ахлах болон их сургуулийн сурагчид тэр дундаа эмэгтэй сурагчид давамгайлсан 30 мянган хүн оролцсон бол үүний дараа 100 мянган хүн оролцсон жагсаал болж, төрийн удирдагчаа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ.

Харин Сөүлд болсон энэ удаагийн жагсаалд одоогоор 500 мянган хүн оролцсон жагсаал болж буй аж. Иргэний хөдөлгөөнийхөн ойролцоогоор нэг сая хүн оролцсон жагсаал болно хэмээн таамаглаж байгаа юм. Энэ утгаараа нэг сая хүн жагсаалд оролцвол 2008 онд Ерөнхийлөгч И Мён Багийг АНУ-аас мах импортлох шийдвэр гаргасных нь дараа 70 мянган хүн эсэргүүцсэн жагсаалыг давах болно гэж үзэж буй юм. Цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, 170 мянган албан хаагч аюулгүй байдлыг сахиулахаар төлөвлөжээ.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн гадаад дахь нэр хүнд ч эрс унаж байна. Тэрбээр энэ сарын 19-өөс 20-нд Перугийн Лима хотод болох Ази, Номхон далайн орнуудын чуулга уулзалтад оролцох ёстой байсан ч өнжихөөр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ спорт

​Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ

Монгол бөхийн өргөөнд Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Энэ барилдаанд Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба тэргүүлэн, наадмаас хойш анх удаа барилдаж бөхийн хорхойтнуудаа баярлуулав. Мөн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

Өнөөдрийн бөхийн барилдаааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай, улсын начин Ганзориг, улсын начин Б.Чимидвандан нар тунан үлдсэн юм. Үүнээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу аварга Ч.Санжаадамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайг зүүн талдаа давхар ачих мэхээр долоо даван түрүүллээ.

“Хантайшир” дэвжээ байгуулах санаачилгыг анх улсын заан Р.Давааням, улсын начин О.Пүрэв нар гаргаж байжээ. “Хантайшир” дэвжээ 2005 оноос cap бүр аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн баруун хагаст цас орж, шуурна

Цасан шуурга зурган илэрцүүдӨнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Салхитын амны хатуу хучилттай авто замыг хүлээлгэн өгнө

Нийслэлд
концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын
амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Экспресс
зам” ХХК шалгарчээ.

Гэрээний
дагуу зам барилгын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах
бөгөөдгэрээт хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий
төлөвлөгөөний газарт комисс ажиллуулах хүсэлтээ илгээгээд байна

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар өслөө

зэс зурган илэрцүүд

Өнгөрсөн хоёр өдрийн дотор
Лондоны металын зах дээр зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгджээ.
Үнийн өсөлтийн дүнд нэг тонн зэсийн үнэ 5635 ам.доллар болсон байна. Энэ нь
өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж шинжээчид
дүгнэж байгаа аж. Тодруулбал, 2015 оны дөрөвдүгээр улиралд зэсийн ханш
Лондонгийн металын зах дээр 4,700 ам.доллар байсан юм. Монгол Улсад зэсийн
олборлолт хийж буй үйлдвэрүүд ч энэ ханшаар буюу 4700 ам.доллараар зэс нийлүүлж
байгаа. Тэгвэл өнгөрсөн хоёр өдрийн дотор Лондоны металын зэх дээр гарч буй
ханшийн өөрчлөлт тогтвортой хадгалагдаж чадвал манай улсад эерэг нөлөө үзүүлж
магадгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг маргааш хүндэтгэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд хүргэх зорилгоор 3 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна.

Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурчээ.

Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.

2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гандан орчмыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ

lamНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцжээ. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин соёлын төв болсон газар юм. Бусад орны хувьд шашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Бидний хувьд гандан орчмыг жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог хангаж, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Гандангийн дахин төлөвлөлтийн талаар олон шийдэл санаа яригдаж байна” хэмээжээ. Энэхүү хэлэлцүүлэг нь нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах, Монгол Улсын түүх соёлын өвийг хамгаалахад өндөр ач холбогдолтой аж.

Categories
мэдээ спорт

ОУХМ Г.Отгонцэцэг 2016 оны шилдэг эмэгтэй жүдочоор тодорчээ

Г.Отгонцэцэг зурган илэрцүүд

Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны 2016 оны шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг тодорсон байна.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр энэ онд оролцсон тэмцээнүүдийн амжилт, медалийн чансаагаар эмэгтэй жүдочдыг ийнхүү тэргүүлжээ. Тухайлбал, 2016 онд 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Г.Отгонцэцэг зурган илэрцүүд

Г.Отгонцэцэг зурган илэрцүүд

Г.Отгонцэцэг зурган илэрцүүд

Categories
мэдээ спорт

Монгол шүүгчдийн баг хөл бөмбөгийн зүүн ААШТ-ийг шүүнэ

Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ны тоглолтуудыг шүүн явуулж буй Монгол дөрвөн шүүгч өнөөдөр нэг тоглолт дээр ажиллахаар томилогджээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй ОУХБХ-нд харъяалалтай дөрвөн шүүгч анх удаа Азийн тэмцээнд ажиллаж байгаа нь энэ удаагийнх болсон. Тэгвэл өнөөдөр 15:00 цагаас эхлэх Хятадын Тайвань Гуамын тоглолтын талбайн шүүгчээр Д.Түмэнбаяр, туслах нэг Ч.Жавхлантөгс, туслах хоёр Э.Ариунболд, дөрөвдүгээр шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ ажиллахаар томилогдсон нь Монгол шүүгчдийн баг анх удаа ОУ-ын тэмцээн шүүхээр болсон түүхэн мөч болоод байна.

Өнгөрөгч долдугаар сард Гуам улсад тус тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн болоход манай шилдэг шүүгчид болох Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар ажилласан нь монгол шүүгч олон улсын тэмцээнийг шүүн явуулсан анхны тохиолдол болж байв. Тэдний шүүлт сайн байсан тул “Зүүн ААШТ-ийн хоёрдугаар шат”-ыг Монгол дөрвөн шүүгч явуулах эрхтэй болсон. Тэрхүү тэмцээнийг Энэтхэгийн 2, Вьетнам 2, Хонг Конгийн 2, Монголын 4 шүүгч дэнсэлж байгаагаас манай шүүгчдийн ур чадварыг бэлхэнээ харж болно.

Түүнчлэн тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал ажиллаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Зүүн АХБХ-ны санхүүгийн хорооны хуралд МХБХ-ны гадаад харилцааны захирал С.Монголжингоо Хонгконгийг зорьсон. Ийн Монгол улсаа төлөөлөн ОУ-д ажиллаж байгаа залуустаа амжилт хүсье.