Categories
мэдээ цаг-үе

Цахим гадуурхал гэгдэх шинэ төрлийн гэмт хэрэг сурагчдын дунд “давалгаалж” байна

Ерэн хоёр. Энэ бол сүүлийн дөрвөн жилд амиа хорлосон хүүхдүүдийн тоо. 2016 он гарсаар арван сарын хугацаанд 40 гаруй хүүхэд амиа егүүтгээд байна. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид амиа хорлох тохиолдол хэд дахин нэмэгджээ. Хүүхдүүд юунаас болж амиа хорлох болсон шалтгааныг цагдаа нар тогтоож, дүн шинжилгээ хийжээ. Ингээд 2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гудуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 50 гаруй хувь нь буюу 12–оос дээш насныхан бүгд фэйсбүүк хаягтай. Ангийн болон бусад төрлийн групп хуудсанд холбогдсон байдаг юм байна. Сурагчид цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсэн, зураг тавьсан, өөр ангийн хүүхдүүдтэй хамт авахуулсан зургаа оруулсан, ангийнхаа болон ойр дотнын найзуудын хэн нэгнийхээ дургүй хүнтэй хамт холбогдож харилцаа үүсгэсэн бол шууд найзаасаа хасах давалгаа үүсгэдэг болжээ. Бүр фэйсбүүкийн найзаасаа хасч гадуурхах, доромжлох давалгаанд анги төдийгүй сургуулиараа нэгддэг байна. Энэхүү давалгааг дэмжихгүй хүн гарч ирвэл мөн л хасах давалгааг эхлүүлдэг аж. Цахим гадуурхалд өртсөн олон хүүхэд сэтгэл санааны хүнд дарамтад орж, ганцаардаж байгаад амиа хорлох замыг сонгодог болжээ.

Сурагчид “Тэнэгүүдийг дэлхийгээсзайлуулах хөдөлгөөн”, “Халтруудаассалъя” гэх мэтцахим гадуурхах хөдөлгөөнийг өрнүүлдэг болжээ

Баянзүрх дүүргийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б гэх хүүг ангийнх нь хэсэг хөвгүүд “Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгаа хийсэн байна. Энэхүү аянг ангийнх нь бүх хүүхэд дэмжиж, бусадтай хуваалцах буюу шэйр хийжээ. Мөн сургуулийнхаа групп хаягт тавьчихсан гэнэ. Үүнээс болоод хүүхдүүд Б гэх хүүг муу муухай үг болгоноор дайрч, доромжилж, “Охин шиг банди” гэсэн нэр өгч, зургийг нь эмэгтэй хүний зурган дээр хийж тараасан байна. Найзууд нь түүнтэй огт харилцахгүй болжээ. Энэ талаараа Б ар гэрийнхэн болон багшдаа огт мэдэгдээгүй аж. Ингээд хичээлдээ явалгүй хэд хоноод гэрийнхээ гадаа амиа хорложээ. Талийгаач “Энэ хорвоо дээр намайг гэх хүн байхгүй. Би ганцаардаж байна” гэсэн утга бүхий гэрээслэл бичээд амиа хорлосон байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт долдугаар ангийн охин мөн л цахим гадуурхалд өртжээ. Ангийнхаа нэг охинтой үл ойлголцох байдал үүсч, муудалцсан байна. Гэтэл нөгөө охиныг “Бусдын хайрыг булаагч явдалтай охин” гэсэн нэр өгч, ангиараа ганцаардуулах “их хөдөлгөөн” өрнүүлсэн байна. Ангийнх нь хүүхдүүд түүний фэйсбүүк хаяган дээр “Сургуулийн олон хөвгүүдтэй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн замын халдварт өвчтэй, хүүхдээ аборт хийлгэж авахуулж байсан” гэх мэт ор үндэсгүй худал зүйлс бичиж, хүүхдүүдийн дунд шэйр хийж явуулжээ. Үүнээс болоод Г гэх охин гурван ч удаа амиа хорлох гэж оролдсон байна. Цагдаа нар болон ар гэрийнхэн нь Г гэх охины фэйсбүүк хаягийг шалгаж үзэхэд ангийн болон сургуулийнх нь хүүхдүүд түүнийг найзаасаа хасч, зурагийнх нь доор элдэв хэл амаар доромжилсон сэтгэгдэл бичсэн байжээ.

Баянгол дүүргийн нэгэн ерөнхий боловсролын сургуульд “Тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн” гэгчийг өрнүүлсэн байна. Анги бүрээс нэг хүүхдийг сонгож, сургуулиас зайл, манай дүүрэг, манай хотоос зайл, дэлхийгээс зайл” гээд л доромжилж эхэлжээ. Мөн “Тэнэг хүнтэй найз фэйсбүүкийн болон группийн найз хүнийг мөн л тэнэгүүдийн эгнээнд шилжүүлнэ. Хоёр цагийн дотор найзаасаа хас” гэх зэргээр бусдыгаа уриалан дууддаг байна. Фэйсбүүкийн ямар ч найзгүй болж ганцаараа үлдсэн хүүхдүүд амиа хорлох гэж оролдож, зарим нь ар гэрийнхэндээ хэлж сургуулиас шилжсэн байна. Үүнээс болж 12 настай охин амиа хорложээ. Чингэлтэй дүүрэгт нэгэн хэрэг энэ онд гарсан байдаг. “Халтруудаас салъя” гэх амьдралын боломж тааруу, хувцас хунар муутай, аав, ээж нь ажилгүй, гэр, хашаа нь өнгө үзэмж муутай айлуудын хүүхдүүдийг сонгож, тэдний гэр ийм. Аав, ээж нь ийм ажил хийдэг. Хиртэй хувцастай явдаг” гэх мэтээр доромжилжээ. Үүнээс болоод ундааны сав түүж амьдралаа авч явдаг айлын хүүхэд гэрийг нь фэйсбүүкээр зарлаж байгааг мэдээд амиа хорлосон байна. Хүүхдүүд юунаас болж амиа хорлож байгааг цагдаа нар судлаад үзэхээр дандаа ойр дотнын найзууд нь энэ бүгдийн эхлэлийг тавьсан байдаг ажээ.

Хүүхдүүд бусдыгаа даган дуурайж, цахим гадуурхал гэх гэмтхэргийг үйлдэж байна

Энэ талаар хүүхдийн сэтгэл судлаач Б.Мөнгөнчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим гадуурхалд өртөж амиа хорлох нь нэмэгдээд байгаа гэсэн. Энэ талаар судалгаа хийсэн зүйл байдаг уу?

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад 5000 сурагчийн дунд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байгаа. Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон, Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн судалгаа гарсан. Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг юм байна лээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 60 гаруй хүүхэд цахим гадуурхалд өртөж амиа хорлосон байна. Энэ юу гэсэн үг вэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим гадуурхалд өртөж сэтгэл санааны цочирдолд орж байна. Цахим гадуурхал гэгдээд байгаа гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоосон зүйл болсон. Аав, ээж нь хүүхдүүдээ сургууль дээрээ ямар байгаа. Фэйсбүүк хаягаар хэн нэгнийг доромжилж дайрч гүтгэх, эсвэл бусдын дарамт шахалтад орж, сэтгэлийн шаналгаатай байгааг огт мэдэхгүй байна. Гэтэл сурагчдын дунд цахим гадуурхал гэх гэмт хэрэг маш хурдацтайгаар цар хүрээгээ тэлж байна. Үүний хор уршгаар олон хүүхэд амь насаа алдаж байна. Ангийнхан болон сургуулийнхан нь фэйсбүүк хаягийг нь блоколж, ганцаараа болчихдог. Энэ нь тухайн хүүхдийг цочирдолд оруулж, ганцаардуулдаг. Ингээд амиа хорлох үйлдлийг тэд сонгож байна.

-Цахим гадуурхал гэгдээд байгаа гэмт хэргийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бусдыгаа даган дуурайж байна. Хэн нэгнийг доромжилж байгаа бол дагаад л доромжилдог. Фэйсбүүк хаягаасаа хасвал дагаад л хасдаг. Гэтэл тэр гадуурхалд өртөж байгаа хүүхдэд ямар хэцүү байдаг бол цаашлаад бусдад гоё харагдах гэж байгаа болчимгүй үйлдлээс болж амиа хорлож байгааг ухаарч ойлгох ёстой. Цахим сүлжээнд байгаа хүүхдүүдийн ааш араншин маш ширүүн, бусдыг дайрч доромжлох нь хэрээс хэтэрсэн асуудал болоод байгаа. Үүнийг таслан зогсоохын тулд гэр бүлийнхэн болон ерөнхий боловсролын сургууль, багш нар хүүхдүүдтэй ойр дотно байх ёстой. Хүүхдүүд цахим ертөнцөд юу ч хийж байсан хамаагүй. Хэн ч тэднийг тэглээ гэж хэлэхгүй гэсэн үүднээс хандаж, дураараа аашилж байна. Хүүхдүүдийн дунд хараа хяналтгүйгээр гэмт хэрэг болон садар самуун, бусдыг айлган сүрдүүлэх, бусдаас өс хонзон авдаг хэрэгсэл нь цахим ертөнц болжээ. Бүр цахим ертөнц гэж хүүхдүүд зэрлэгших зүйл нь болоод байна гэдгийг онцолж хэлмээр байна гэв.

Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгч буй мэдээллээр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амиа хорлох хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа. Цагдаагийн байгууллага тухайн хүүхэд юунаас болж амиа хорлох болов гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Тухайн хүүхдийг хэл амаар доромжилж, цахим хаягаар нь ор үндэсгүй зүйлээр гүтгэсэн зүйл гарвал бусдыг амиа хорлоход нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгадаг. Бүр хорих ял хүртэл оноодог” гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Төсвийн тогтворжилтын санд байгаа 326 тэрбум төгрөгийг ирэх онд ашиглахаар болсон

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг өнөөдөр болж байгаа. Гэрэл гэгээтэй зүйлийн талаар яригдаж байна уу?

-Ирэх оны төсвийн эхний хоёр хэлэлцүүлэг болоод дууслаа. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийгээд дуусах юм. 2017 оны төсвийн тухайд нийт 9.9 хувийн алдагдалтай, 2.5 их наяд төгрөгийн хасах баланстай байгаа. УИХ болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан. Би энэ ажлын хэсэгт орж ажилласан юм. Бид төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Үүний үр дүнд хэд хэдэн томоохон өөрчлөлтийн асуудал яригдсан. Төсвийн тогтворжилтын сан гэж бий. Тэнд 326 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгийг ирэх онд авч ашиглахаар болсон. Мөн ам.долларын ханшийг үнэн бодитойгоор төлөвлөе. Засгийн газраас оруулж ирсэн төсөвт ам.долларын 2250 төгрөг байхаар төлөвлөсөн байсан. Гэвч өнөөдөр бодит байдал дээр 2400 гарчихсан явна. Нэгэнт ийм байгаа учраас валютын ханшийг үнэн бодитоор төсөвт тусгах ёстой. Түүнчлэн нийт зарлага багасгах чиглэлд анхаарал хандуулсан. Энэ хүрээнд төсвийг ерөнхийлөн захирагчдын төсвөөс шууд нэг хувийн таналт хийхээр боллоо. Төсвийн тэнцлийг сайжруулахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй. Түүнчлэн орлого МЯГМАРСҮРЭН

нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахаар болж байна. Өр, зээлд төлж буй хэмжээнд өөрчлөлт оруулах зэргээр нийтэд нь төсвийн тэнцлийг сайжруулахын тулд олон арга хэмжээ авна. Ер нь нэлээн сайжирсан төсөв боллоо гэж харж байгаа. Өмнөх онуудад төсөв ямар байсан бэ гэдгийг иргэд гадарлаж байгаа. Яадаг вэ гэхээр Засгийн газар УИХ-д өргөн барьдаг. УИХ түүн дээр нь баахан хөрөнгө оруулалт нэмээд явуулчихдаг. Харин энэ удаа нэг ч хөрөнгө оруулалт нэмээгүй. Оронд нь хасч байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хассан. Үнэ буюу төсөвт өртөг нэмэгдсэн хөрөнгө оруулалтуудыг хасаад байна. Ер нь УИХ төсвийн асуудалд хариуцлагатай, төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд анхаарсан өөрчлөлтүүд хийж байна. Ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт огт нэмэгдүүлээгүй.

-Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн авлагатай гэж байсан. Хаанаас, хэзээ орж ирэх мөнгө вэ?

-Засгийн газрын нийт авлага 1.9 их наяд төгрөг. Энэ мөнгөний нэг хэсэг нь Засгийн газар нэг халааснаасаа аваад нөгөө рүүгээ хийх зүйл. Засгийн газраас хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийн эргэн төлөлтийн мөнгө гэсэн үг. Нийт авлагаас ирэх онд орж ирэх боломжтой нь 120 тэрбум гаруй төгрөг байна гэж тооцоолсон. Аудитын байгууллага 170 тэрбум төгрөг орж ирэх боломжтой гэж үзсэн. Гэхдээ тулгаад нарийн тооцохоор 120 тэрбум төгрөг орж ирэх боломжтой байгаа. Төрийн байгууллага хоорондын, хувийн хэвшлийн компаниудаас дээрх мөнгө орж ирнэ. Орлогын хувьд ирэх жил бүх боломж, бололцоогоо тултал нь шавхсан. Орлогын төлөвлгөө биелэх үү, үгүй юу гэдэг бас их эргэлзээтэй байгаа.

-Орлого нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлахаар болсон. Тэндээс хэдий хэрийн хөрөнгө орж ирэх юм бэ?

-Өмч хувьчлалаас орж ирэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа.

-Өмч хувьчлал хүрээгээ тэлнэ гэсэн үг үү?

-Өмч хувьчлалыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал, Төрийн банк, “Монголын цахилгаан холбоо”-ны тодорхой хувийг хувьчлахаар байсан. Үүн дээр “Монгол шуудан”, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо, төрийн өмчит долоон обьектыг ирэх онд хувьчлахаар болсон. Эдгээр хувьчлалаас нийт 165 тэрбум төгрөг төсөвт орж ирэх ёстой.

-Ам.долларын ханш 2400 гарчихлаа. Энийг зохицуулахгүй юм уу?

-Валютын ханшийг барих асуудал Монголбанк болон Засгийн газрын ажил. Энэ жил ямар ч байсан төсвийн тэнцлийг бодит ханшаар тооцож байгаа. Өмнө нь ам.долларын ханш 2100 төгрөг байх үед 1450 төгрөгөөр тооцож төсвөө төлөвлөдөг байсан. Ирэх жил үүнийгээ больж төлөвлөлтөө бодит байлгая гэж ярьж байна. Нэгэнт валютын ханш ийм өндөр үнэтэй байхад доогуур төлөвлөж болохгүй. Гадаад худалдаанд алдагдал үүсэхээс эхлээд олон сөрөг тал гардаг. Энэ байдлаас гарахын тулд ам.долларын бодит ханшаар төсвөө төлөвлөж байгаа.

-Одоогийн өсөлтийг зогсоох, цаашлаад ханш бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Төлөвлөж буй ажил бий юү?

-Валютын ханш интервенц хийгээд сайжирдаг зүйл биш. Бид өмнө нь валютын ханшин дээр интервенц л хийдэг байсан. Нийлүүлэлтээ нэмэгдүүлж ханшаа барьдаг байлаа. Одоо бол макро эдийн засгийнхаа бодлогоор төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах ёстой. Валют олдог дөрвөн бүтээгдэхүүний үнэ уначихсан байна. Валютын хэмжээг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.

-ОУВС-гийн мэргэжилтнүүд Монголд ажиллаад буцлаа. Ямар дүн шинжилгээ хийсэн юм бол. Манай улс төсөл хөтөлбөрт нь хамрагдах боломжтой юу?

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Бүлгийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын мэдээллийг сонссон. Эдийн засгийн хүнд байдлаас гарах нэг гарц бол яах аргагүй ОУВС-гийн хөтөлбөр. Тэдний хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсон. Хөтөлбөрт хамрагдах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ. Миний хувьд хөтөлбөрт хамрагдсанаар хоёр эерэг нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Нэгдүгээрт, энэ хөтөлбөрт орохоор Японоос эхлээд олон улс орон манай улсад туслахаа илэрхийлсэн. Нэг ёсондоо бид гадны зээл, тусламж авах боломжтой болно гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд гаднаас зээл авъя гэхэд олдохгүй байна. Бүр 11 хувийн хүүтэй авъя гээд ч олдохгүй байгаа. Монголын зээлжих зэрэглэл тийм доогуур байна. Тэгэхээр бид “Стэнд бай” хөтөлбөрт заавал орж байж гадаад үнэлэмжээ дээшлүүлэх юм. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарах гэж хичээж байгаа юм байна, төсвөө сайжруулах хүсэлтэй орон байна гэдгээ харуулна. Хоёрдугаарт, уг хөтөлбөрт хамрагдсанаар төсөв эрүүлжих нөхцөл бүрдэнэ. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ОУВС-гийн шаардлагаар төсвийн сахилгыг сайжруулна, зардлыг бүр багасгах учиртай. Ер нь төсвөө эрүүлжүүлэх маш том алхам болно гэж үзэж байгаа. Иймд бид хугацаа алдалгүйгээр маш хурдан орох хэрэгтэй.

-“Стэнд бай” хөтөлбөрийг хурдан хэрэгжүүлэхийн тулд манай улсын зүгээс юу хийх ёстой юм бэ?

-ОУВС-гийн мэргэжилтнүүд аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4 хүртэл манай улсад ажилласан. Тэд манай улсын бүх зүйлийг судлаад шат шатны удирдлагуудтай уулзаад явлаа. Төсөв болон эдийн засагт шинжилгээ хийчихсэн. Одоо очоод хуралдаж байгаа.

-Нөхцөлөө ярилцаж амжсан юм болов уу?

-Нөхцөлөө ярилцсан байна лээ. Нарийн нөхцөлүүдийг Сангийн сайд ярих байх. Одоохондоо ярианы түвшинд байгаа учраас зарим нөхцөл нууцын шинжтэй байж магадгүй. Бидэнд өгсөн мэдээллийн хүрээнд л ярьж байна. Одоо ямар ч байсан бид шийдвэрээ гаргаад амжвал энэ ондоо багтааж “Стэнд бай”-д орчихоосой гэж бодож байна. Тэгж чадвал ирэх оноос арай өөр эдийн засаг биднийг угтах байх.

-Мөнгөний хэмжээ яригдсан болов уу. 1.5 тэрбум, нэг тэрбум, бүр 400 сая ам.доллар гэхчилэн янз бүрээр л яриад байна?

-Мөнгөний хэмжээ Засгийн газрын хэмжээнд ярианы түвшинд явж байна. Яг тохирчихсон зүйл байхгүй. Сангийн сайд илүү мэдээлэлтэй байгаа.

-Эдийн засгийн хямралаас гаргах тусгай хөтөлбөр боловсруулсан. Ямархуу хөтөлбөр орж ирсэн юм бэ?

-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр өргөн бариад УИХ дээр хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрийг одоогийнхоос илүү сайжруулах ёстой гэдэгт гишүүд санал нийлсэн байгаа. Миний хувьд ч гэсэн нэлээн сайн сайжруулах ёстой гэж харж байна. Хөтөлбөрийг хараад байхаар их олон асуудлыг хөндсөн байна лээ. Олон үйлдвэр барихаас эхлээд хэтэрхий олон асуудалд анхаарлаа хандуулсан байгаа. Хөтөлбөр хэрэгжих хугацааг 1.8 жилээр тооцсон.

-Яг юуг нь сайжруулах тухай яригдаж байгаа юм бол?

-Засгийн газар гурван том зүйлд тулгуурлан хөтөлбөрөө боловсруулаасай гэж бодож байгаа. Нэг ёсондоо хүрээгээ хумих хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид бүхнийг зэрэг сайжруулж чадахгүй. Нэгдүгээрт, валютын ханшийг яаж тогтворжуулах вэ гэдэг асуудалд маш их анхааралтай ажилламаар байна. Валютын өсөлт төгрөгийг үнэгүйдүүлээд байна. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, эдийн засгаа яаж идэвхжүүлэх вэ гэдгийг анхаармаар байна. Бизнесийг хэрхэн дэмжих, аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих вэ гэдгээ хөтөлбөртөө нарийн бөгөөд тодорхой тусгамаар байгаа юм. Бизнесийг дэмжиж эдийн засгаа хөдөлгөхгүйгээр нөхцөл байдлыг сайжруулна гэж огт байхгүй. Гуравдугаарт, ажлын байрыг яаж тогтвортой хадгалах вэ гэдгийг анхаармаар байна. Хүмүүсийн амьжиргааны түвшинг одоогийн байгаагаас яаж бууруулахгүй байх вэ гэдгийг тодорхойлоод түүнд чиглэж ажиллах хэрэгтэй. Энэ гурван асуудал руу чиглэж нэлээн сайн ярих ёстой. Хөтөлбөрийг сайжруулахын тулд Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байна.

-Уг хөтөлбөрийг гишүүд нэлээн шүүмжилж байх шиг байна. Тааруухан гэж үзсэн болоод ажлын хэсэг гаргасан байх. Казино байгуулах, морин тойруулгын уралдаантай болох гэхчилэн хөтөлбөрийг хэр дэмжиж байгаа вэ?

-Маш олон мөртлөө том, том асуудлыг нэг дор тусгачихсан байна лээ. Тийм учраас тодорхой гурван зүйлд төвлөрч нарийн төлөвлөе гэж яриад байгаа юм. Одоо байнгын хорооноос гарсан ажлын хэсэг нэлээн өөрчлөлт оруулах байх.

-Аж ахуйн нэгжийг дэмжих ёстой гэж хэллээ. Эдийн засаг ийм хүнд байхад заавал дөрвөн салбараар хязгаарлалгүй 1.5 тэрбумаас бага орлоготой бүх байгууллагын татварыг хөнгөлж болохгүй юм уу. Ер нь уг хуулийн төслийг яагаад буцаан татсан юм бэ?

-Засгийн газар хуулийн төслөө буцаагаад татчихсан юм байна лээ. УИХ дээрх төслийг хэлэлцээд салбарыг нь өргөтгөсөн. Өмнө нь үйлдвэрлэлийн дөрвөн салбар орж ирснийг УИХ найм, ес болгоод өргөтгөсөн юм. Энэ хүрээнд Засгийн газар дахин хэлэлцээд эргүүлэн оруулж ирэхээр болсон.

Categories
мэдээ цаг-үе

Их зохиолчийн сэтгэл буюу “Жаргаагүй нар” жүжиг

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТийн түүхт 85 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг нээлтээ хийлээ. Тэртээ нэгэн зууны өмнө хорвоод мэндэлж, цаг үеэсээ түрүүлэн алхсаар өдгөөгийн бидний өмнө үйл хэрэг, үзэл санаагаараа тайзнаа дахин амьдарч буй хохь тайж Дашдоржийн Нацагдорж хийгээд тухайн үеийн байдлыг мэдэрч сууна гэдэг энэ цаг үеийн аз завшаан гэлтэй. СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол, драмын театрын найруулагч СТА Ч.Түвшингийн найруулгаар бүтсэн уг жүжгийг үзсэн хүний хувьд бяцхан задлал хийж уншигч олонтойгоо хуваалцахыг хүслээ.

Магад эгээрэхҮйнсэтгэл

Сэтгэлийн тухай өгүүлж буйгаас нь үзвэл жүжгийн багийнхан “Жаргаагүй нар” жүжигтээ ихээхэн сэтгэл зүтгэл гаргасан нь эхний үзэгдлээс тодорхой болов. Яагаад гэвэл хүний сэтгэл гэдэг их ярвигтай зүйл шүү дээ. Тэгтэл “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн сэтгэлийг үзэгч олонд таниулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Сэтгэл гэгч чухам ямар дүртэйг бид мэдэхгүй. Энэ бол сэтгэл шүү гэсэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм байдаггүй. Гагцхүү түүнийг мэдэрч л болох билээ. Тэгэхээр Д.Нацагдоржийн сэтгэл ямар байвал зохих вэ гэдэг асуудал тулгарна. Магад зохиол шигээ сайхан, өөрийнх нь дүр төрх шиг нүдэнд дулаахан байвал илүү үнэмшилтэй биш үү… Тийм ээ, ингээд, Д.Нацагдоржид тоглосон залуу жүжигчин Б.Шинэбаярын өмссөнтэй яг ижилхэн хувцас чимэглэлтэй “Магад эгээрэхүйн сэтгэл” гэх нэгэн бие даасан бодит дүр жүжигт гараад ирэх нь тэр.

Хүний сэтгэлийг дүржүүлсэн тохиолдол хэд хичнээн байдаг юм бүү мэд. Ямартай ч “Жаргаагүй нар” жүжигт “Магад эгээрэхүйн сэтгэл” гэх дүр гарч буй нь олзуурхам агаад ихийг бодуулна. “Жинхэнэ сэтгэлийг үнэн сэтгэлээр танин мэдэрч болдог” гэх эртний үг бий. Гэтэл бас сэтгэл гэдэг чинь үнэн, худал, жинхэнэ, хуурамч гэсэн хэлбэрүүдтэй байх нь. Тэгвэл тэднийг хооронд нь хэрхэн ялгаж таних юм бол?.. Физийн хичээлийн энгийн жишээнээс харахад ижил цэнэгүүд түлхэлцэж, эсрэг цэнэг таталцдаг шиг чин сэтгэлийг үнэн сэтгэл дагаж, жинхэнэ сэтгэл, хуурамч байдалтай түлхэлцдэг ажээ. Үүгээр хүний сэтгэлийг таньж болох ч юм шиг… гэсэн шүү юм бодон, элдвийг эргэцүүлж суутал Нацагдорж, Пагмадулам тэргүүтэй сэхээтнүүд маань

“…Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ ээ” гээд алс холын Герман орныг зорин одлоо.

Сурч боловсрох нь хүний эрх чөлөө. Гэвч “Гав гинжний дуутай холилдоогүй эрх чөлөөний дуу гэж нэгээхэн ч үгүй” (Дарма Батбаяр) шиг Нацагдорж, Пагмадулам, Намдаг нарын сурахаар одсон нь ч араасаа нэхэл дагуул, хараа хяналттай байсан ажгуу. Энэ нь ч “Төр, өөртэйгөө нэг орооцолцсон хүнийг дуулгавартай зарц байлгахын тулд мөлхүүлдэг, эсвэл цовдолдог” хэмээн Цэвээн багшийнх нь сануулж байсанчлан Нацагдоржид илүү хамаатай гав гинж байв. Нацагдоржийн Германд зэгсэн сайн боловсрол эзэмшье гэсэн хүсэл Бурууны хамсаатан гэж чичлүүлэх таатайхан хөрс болсон агаад, тайж угсаа, мөн язгууртан гаралтай эхнэр Пагмадуламыг нь түүний эсрэг ашиглаж болохоор байж. Тийм ч учраас Пагмадулам нөхрөө хөсөр орхид явчихаж байна. Үүгээр Пагмадуламын Нацагдоржийг гэсэн чин сэтгэлийг илтгэнэ. Хагацал гуниг, хоосон ханхай гэр, тал талаас нь чичлэх элдэв хэл амны дунд ч Нацагдорж мөнөөх “магад эгээрэхүйн сэтгэл”-ээ гээлгүй түүнтэйгээ ярилцаж, өөрийгөө чагнаж явсан нь өдгөө бидний үед тулж ирсэн чансаатай бүтээл туурвих хүч зориг нь болж байжээ. Урвагч нөхрийнхөө хуурамч сэтгэл, үнэнч найзынхаа сэтгэлийн үг хоёрын дунд ч тэр мөнөөх л “магад эгээрэхүйн сэтгэл”-ээ барьж явж. Энэ бол “Жаргаагүй нар” жүжгийн жанжин шугам байв.

Аз жаргалын

увдис

Их зохиолчийн цэл залуухан үеийн амьдралыг хоёрхон цаг үргэлжлэх жүжгээр үзүүлнэ гэдэг зохиолч, найруулагч төдийгүй, жүжгийн нийт багийнхнаас нөр их хөдөлмөр шаардсан нь дамжиггүй. Зовлон гуниг, баяр жаргалтай үе гээд хүний амьдралд тохиодог, тэр дундаа, Д.Нацагдоржид тохиолдсон бүхнээс түүвэрлэн жүжигт шигтгэжээ. Тэрхүү үйл явдлуудын нэг бол Д.Нацагдорж Нинатайгаа учирч буй хэсэг. Нацагдоржид “магад эгээрэхүйн сэтгэл”-ээс нь өөр хань нөхөр үгүй, ханхай хүйтэн гэртээ ганцаар унтаж байхад нь Нина орж ирдэг. Өөдгүй эрийнхээ гэрээс хөөгдөж, үнсэнд хаягдсан шалз шиг явахдаа Нацагдоржийг гэж зорьж ирсэн нь энэ. “Жинхэнэ сэтгэлийг үнэн сэтгэлээр танин мэдэрч болдог” гэх үгийг энд дахин хэлүүштэй. Учир нь Нацагдорж, Нина хоёр хэдий өөр өөр үндэстэн боловч, хэн нэгэн хүний халуун дулаан нөмөр нөөлөг, хайр энэрлийг үгүйлсэн чин сэтгэл нь адилхан болохоор нэгэн галыг асааж байна. Чингээд тэд Ананда Шири гэх охинтой болжээ. Нацагдоржийн цээжинд харанхуйлан байсан хагацал гунигийн бараан сүүдэр өөр нэгэн итгэл найдвар, баяр баяслын гэрэл дор улам бөгтөрсөөр байсан нь тэр биз. Өөрийн ганц баяр баясгалан болсон охиндоо өгсөн нэрийн Ананда гэдэг нь аз жаргал, Шири гэдэг нь увдис гэсэн утгатай санскрит үг ажээ. Үүнийг тэр үзэгчдэд тайлбарлан баясаж амжаагүй байтал гэргий Нина нь Ананда Шири охиныг нь аваад ор сураггүй алга болжээ. Бодвол Нацагдоржтой амьдрахад нь гадны нөлөө, заналхийлэл байсан болоод л тэр биз ээ. Яг л Пагмадулам шиг Нацагдоржийг орхин одлоо тэд. Нина, Ананда Шири, аз жаргалын увдис. Аз жаргал гэгч үнэхээр увдислаг биш үү. Нэг хүнийг орхивч өөр нэгэнд аж жаргал хэвээрээ л очих нь жинхэнэ увдис биш гэж үү.

Ананда Шири гэх санскрит үгийн утгыг тайлж үзэгчдэд таниулсан нь “Жаргаагүй нар” жүжгийн бас нэгэн өгүүлэмж байв аа. Энэ бүхний эцэст хүний жаргал ч, зовлон ч түрхэн зуурынх гэдгийг ойлгон ухаарч, эгээрэн гэгээрч буй цэл залуухан Нацагдорж: “Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо…” хэмээн “Од” шүлгээ уншсаар сансар хорвоогийн уудмыг зорин одном. Ингээд “Жаргаагүй нар” жүжгийг өөрийн нүдээр үзэж, сэтгэлээр тахих сэдлийг бага ч болов төрүүлсэн болов уу хэмээн үүгээр жаргаая.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эрлэг нь УИХ өөрөө юм байна

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг анх байгуулагдахад нь тоглоомын Засгийн газар, утсан хүүхэлдэй гэж элдвээр хэлцгээсэн. Мэргэжлийн гээд байсан нь бүүр ч худлаа гэлцэж, нүд үзүүрлэн, байгуулагдсан цагаас нь огцруулах тухай өөрийнх нь намын гишүүд хүртэл ярьж байсан. Одоо харж байхад тоглоом нь шоглоом болчих вий гэсэн шиг УИХ нь нам цохиж унагаад байгаа харагдах юм. УИХ нь сэхээ өгөхгүй балбасаар байгаад Засгийн газраа хулчгар, хулмалзсан юм болгоод хаячихлаа. Байгуулагдсанаас хойших зуун хоногт нь хэд ч цохиж өнхрүүлэв дээ. УИХ нь аль намынх, Засгийн газар нь аль намынхав. МАН сонгуульд ялж олонхи болсон болохоор Засгийн газрынхаа хийж гүйцэтгэх ажлыг дэмжээд явчих юм санасан. Гэтэл тэгсэнгүй. УИХ, Засгийн газар нь хоёр өөр намаас бүрдсэн юм шиг, дагавар хүүхдээ ад үзэж байгаа аятай хандах юм. УИХ нь олонхи болчихоод Засгийн газар хэмээх цөөнхөө намнаад байгаа ч юм шиг. Гайгүйхэн ажил хийх гээд оролдохоор нь 65-уулаа нийлж сууж байгаад сэхээгүй болтол нь цохиж унагаад баатар гавьяа байгуулсан мэт ард түмэн рүү маасайтал харж байгаад л гайхуулан ярьцгаах аж. Энэ Засгийн газарт алдаатай санал санаачилга, буруу дуугарсан зүйл зөндөө байсан. Гэхдээ бас ч гэж юм хийчих гээд оролдож байна. Ядаж л халамж хавтгайруулахыг болих гэж үзсэн. Угтаа МАН эрх барихаараа халамжаар бөмбөгдөж, ард түмнээ тэжээврүүд болгож, ажилгүй залуусын архины мөнгийг бэлдээд эхэлдэг. Идэр насны эрүүл хүмүүс халамжаас халамжийн хооронд хөлчүү голдуу өдөр хоног өнгөрөөхөд хүрдэг. Ийм байдаг болохоор, эдийн засаг хүндхэн үед халамжаа таная гээд Засгийн газар нь санал оруулаад ирэхээр тас цавчаад л буцаачих юм. Оруулж ирсэн төсвийн төслийг нь танигдахгүй болтол өөрчилж эхлэв. Хямралтай хэцүү байгааг мэдсээр байж өнөөх л тойргийнхоо ашиг сонирхлыг урдаа барьж тамлана. 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийг Засгийн газар оруулж ирэхэд УИХ бас л буцаасан. Олуулаа болсон юм чинь өөрийн Засгийн газраа дэмжээд явчихна байх гэж хэн чиг л бодож байсан. Тэгсэнгүй.

Засгийн газар хямралаас гарах гэж элдвийн л арга сэдэх юм. УИХ нь сагаж цалгиж байгаа улс аятай л хандаж, загнаад л буцааж байна. Хэт олонхи болж эрх барьж байгаа болохоор загнаж дарамтлах хүн ч олддоггүй бололтой. Өмнөх засгаа нэг зүхнэ, одоогийн засгийг нэг загнана.

Халамж хавтгайруулахыг танасан нь эдийн засгийг арай эрүүл болгох нь гэхээр УИХ болиулчихна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манайх алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар” гэж хэлж хөрөнгө оруулагчдыг татах зорилгоо илэрхийлж, том төслүүдээ хөдөлгөе гэж учирлан, хамгийн гол 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан.

УИХ нь “Цахим ертөнцөд та нарыг ингэж байна. Жиргээчид та нарыг ингээд муулчихаж. “Өдрийн сонин” ингэж шүүмжлээд байна. Та нар ер нь буруу юм хийлээ” гэж өөд уруугүй яншаад оруулж ирсэн саналыг нь унагаж орхино. Угтаа бол юм хийх гээд оролдоод байгаа юм шүү дээ, Засгийн газар нь. Эдийн засгийн хямралын үед бас ч гэж гарц хайж, үзэж байна. Юм хийчих санаатай санал санаачилгууд оруулж ирж байна. Гэтэл сошиалынханд таалагдах гээд л УИХ-ын гишүүд нь жишээ авч, ажлыг нь хийлгэхгүй шүүмжлээд суучихна. Бид ч сониндоо Засгийн газрыг олонтаа шүүмжилсэн. Гэхдээ УИХ нь засгийнхаа ажлыг ингэж унагачихна гэж бодоогүй. Бидний шүүмжилснээр өлгөж аваад хэвлэлийнхэн, цахим ертөнцөд шаагьж суудаг хэдхэн нөхдөд саймшрах яах вэ. Энэ Засгийн газар чинь ард түмэндээ хэрэгтэй сайн юм хийж байвал зүгээр байх юм. Гэтэл оруулж ирсэн болгоныг нь үгүйсгээд байх юм бол энэ улс орон чинь яах болж байна.

МАН-д сөрөг хүчин ч гэж алга, сөрөг хэвлэл ч гэж бараг алга. Ардчилсан намыг эрх барьж байх үед ажил хийлгэхгүй шүүмжилж, буйдан дээр хөндөлдөж хэвтдэг байсан үе бий. Одоо УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлчихээд 65-уулаа сууж байгаа хэрнээ л өөрийнхөө Засгийн газрын ажлыг хийлгэхгүй бас хөндлөн сууж хэл амаа билүүдээд байх юм. Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эрлэг нь хэвлэл мэдээлэл ч биш, сошиал ертөнц ч биш, цөөнх гэгдэх Ардчилсан намын хэдэн гишүүн ч биш, УИХ өөрөө юм байна. УИХ гэдэг чинь шуудхан хэлэхэд Ардын намын 65 гишүүн шүү дээ. Шүүмжилж болно, болохгүйг засч залруулж болно. Гэхдээ юу ч хийлгэхгүй байж болохгүй. Ямар ч байсан Гүйцэтгэх засгийнхаа ажлыг нь хийлгэ. Тэгэхгүй бол энэ Засгийн газар чинь нэг төсөл оруулж ирээд л буцааж татдаг ажилтай л болох нь. Дараагийн сонгууль болоход ард түмэн Засгийн газар нь муу ажиллаж, УИХ нь сайн ажиллаж гэж хоёр өөр дүн тавихгүй. Монгол ардын нам муу ажиллалаа гэж дүгнэнэ шүү. Нарийн яривал энэ УИХ юу хийсэн юм бэ. Өмнөх парламентынхаа баталсан хуулийг хүчингүй болгож, өөрийн Засгийн газартаа чөдөр тушаа болсон, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг та нар яагаад авчихав гэж хэрүүл хийж суусаар л өдийг хүргэсэн гээд олонхийг бүрдүүлэгч эрхэм гишүүд та нарын тухай яривал бас ярих юм бий шүү д

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай

Намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай\ зурган илэрцүүд

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай зурган илэрцүүдХОНЬ:Оюун санаа, мэдрэмжээ амгалан тайван
байлгах хэрэгтэй. Хайрттайгаа харьцаагаа сайжруулахыг хичээгээрэй. Хувийн
амьдралдаа сэтгэл хангалуун, илэн далангүй байх нь зөв. Гэнэтийн сайн мэдээ
дуулна. Ажилдаа амжилт гаргахад танд тууштай байдал дутагдаж байна. Хүсэл
мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэвчээртэй, тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Ганц бие
хүмүүс дур хүсэлдээ автаж, хөнгөн хуумгай шийдвэр гаргаж алдах магадлалтай.

ҮХЭР:Таны бусдад тусалсны хариу хэд дахин нугарч
ирэх болно. Та ганцаараа байхыг хүсэх бололтой. Ажилдаа бүтээлчээр хандаж,
хариуцлагатай байхад анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. Таны бие махбодийн
эрч хүч бага зэрэг сул байгаа тул аливааг хэтрүүлж хийх хэрэгтүй. Бага зэргийн
зовиур шаналгааг үл тоож болохгүй. Хорт зуршлаас татгалзаж, эрүүл дэглэмийг
хэвшүүлэх хэрэгтэй. Мөнгөн орлого, санхүүгийн үйл хэрэгт саад тулгарах
магадлалтай.

ХАМТАТГАХ:Ажил амьдралд тань их, бага хэмжээгээр
өөрчлөлт гарна. Ажлаа өөрчилснөөр шинэ боломжийг нээнэ. Та ганц бие бол сэтгэл
хөдөлгөсөн хамтрагчтай танилцах бололтой. Хувийн амьдралдаа замбараагүй зүйлсээ
цэгцлэх хэрэгтэй. Гэр орноо тохижуулж, засч сайжруулах хэрэгтэй. Итгэл үнэмшлээ
батжуулж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хосуудын дунд итгэлцэл
батжиж, нэгнээ улам илүү ойлгох болно.

МЭЛХИЙ:Азтай долоо хоног. Санхүүгээ өсгөж болох
бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Сонирхолтой, зугаатай зүйлсийг туршиж үзсэнээр
амьдралдаа өнгө оруулж, шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их
үнэтэй байх хэрэггүй. Спортоор хичээллэж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.
Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй.

АРСЛАН:Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүй
байх хандлагатай. Бусдын төлөө санаа зовниж, ажилдаа бухимдах бололтой. Гэвч
долоо хоногийн сүүлээр эрч хүч сэргэж, сэтгэл санаа тайтгарна. Өөрийн болон
бусдын нууцыг задруулж, эвгүй нөхцөл байдалд орохоос сэрэмжлээрэй. Давуу талаа
ашиглан бизнест амжилт олж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Гэр бүлийн
гишүүдийн зүгээс танд тусламж дэмжлэг ирнэ.

ОХИН:Таны зан чанар хурцаар илэрч гарна. Долоо
хоног болоод сарын эхээр таны ажил хэрэг бүтэмжтэй, бизнесийн гэрээ хэлцэл
амжилттай явагдана. Бусдад туслахын тулд өөрийн үнэт зүйлээс татгалзах
шаардлага тулгарах бололтой. Хайр дурлалын харилцаанд таатай. Хосуудын
төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Ажил бизнесийн талбарт сайхан санал тавих
хүлээж авах ч сайн тунгаах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайжирна.

ЖИНЛҮҮР:Бүх төрлийн харилцаа холбоонд таатай. Ажил
хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэнэ болно. Гэр бүлийн маргаанд
харилцан буулт хийснээр ойлголцож чадна. Бусадтай санал бодлоо чөлөөтэй
хуваалцаж, нээлттэй байснаар хялбар ойлголцож чадна. Хөрөнгө оруулалт хийхээр
төлөвлөсөн бол санхүүгийн боломжоо сайтар тооцох хэрэгтэй. Эрүүл мэнддээ
анхаарч, нарийвчилсан шинжилгээ өгөх хэрэгтэй.

ХИЛЭНЦЭТ:Нээлттэй байж, зугаацах үе. Хийж байгаа
ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийг хичээгээрэй.
Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, амьдрах эрч хүчийг
нэмэгдүүлнэ. Шинэ хүмүүстэй танилцаж, харилцаа холбоогоо нэмэгдүүлнэ. Долоо
хоногийн сүүлээр гэртээ байж амрах хэрэгтэй. Орлого бага зэрэг нэмэгдэх боловч
санхүүгийн хүндрэлээс гарах хараахан болоогүй байна.

НУМ:Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Энэ нь
хувийн амьдралд төдийгүй ажил хэрэгт тань ашигтайгаар нөлөөлнө. Ажилд тань саад
хүндрэл гарч болзошгүй. Нэг зэрэг олон хайр дурлалын харилцаанд орооцолдох
бололтой. Гэвч хосдоо үнэнч байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс хосоо олох
магадлалтай. Биеийн байдал сэтгэл санааны тогтворгүй байдлаас шалтгаална.

МАТАР:Амьдралаа өөрчлөх чухал сонголттой
тулгарна. Хамт олны дунд таны нэр хүнд өндөр хэвээр бөгөөд таны араар муулагчид
шангаа хүртэнэ. Мөнгөтэй холбоотой бага зэргийн асуудал үүсч магадгүй. Аль
болох тооцоотой байж, зарлагаа хянахыг хичээгээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж,
сэтгэлээ зориулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хий хоосон мөрөөдөлдөө автаж,
буруу хүнд сэтгэлээ өгөх хандлагатай байна.

ХУМХ:Сонирхолтой долоо хоног. Capны нөлөөллөөр
таны харилцаа холбоо эрчимжих болно. Хувийн болон ажлын харилцаанд та амжилттай
байх болно. Одоо танд хэрэгтэй байгаа зүйлийг амьдрал бодитоор өгөх болно.
Өөрийн сэтгэл доторхоо цэгцлэхэд тохиромжтой. Хүчтэй сэтгэл хөдлөл,
халуун хайр, романтик үдшүүд хосуудыг хүлээж байна. Ганц бие хүмүүс санал
хүлээж авахад сэтгэлээ бэлдээрэй.

ЗАГАС:Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй
ажиллагаа шаардах болно. Эдгээр өдрүүдэд шинэ туршилт, санаачилга амжилтад
хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь
болжээ. Долоо хоногийн сүүлчээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ
сэлбэхэд гэмгүй. Гэнэтийн сайхан учрал тохионо. Орлого нэмэгдэж, санхүүгийн
байдалд санаа зовохооргүй болно.

Categories
мэдээ нийгэм

21:53 цагт сар тэргэл болно

сар тэргэл болно зурган илэрцүүд

Аргын тооллын 11 сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Гоё хүүхэн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. 21:53 цагт сар тэргэл болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс та ирэх оны төсвийн орлого, зарлага ямар байхыг та мэдэх боломжтой юм.

Мөн нэгдүгээр нүүрт уламжлалт “Танайд өнжье” булангаар зураг зурж, стрессээ тайлангаа дотоод сэтгэлээ сонсох ертөнц гарчигтай нийтлэл хэвлэгджээ.

“King tower apartment”-ийн нэг давхарт уг уран бүтээлийн галерей байрладаг юм байна. Галерейн хаалгыг нээмэгц сонгодог хөгжмийн эгшиглэнт ая урин дуудаж, хүрэлцэн ирсэн зочид нэг зургаас нөгөө зургийн хооронд хөлөө аядуухан зөөж өнгө үзэмж төгс уран зургуудыг ажиглана. Хормын төдий л гадаа бударч буй цас, хаашаа ч юм яаран гүйлдэх хүмүүсийн дүр зураг сарниж одов” хэмээн сэтгүүлч нийтлэлэ эхлүүлжээ. Та эндээс өнөөгийн нийгмийн стресс бухимдалтай үед хэрхэн түүнээсээ салж болох нэгэн клубтэй танилцаж болох юм.

УИХ-ын гишүүн Л.Болдын “Би өөрийгөө АН-ын бэлтгэгдсэн улстөрч гэж үздэг” ярилцлага нэг, дөрөвдүгээр нүүт хэвлэгджээ. Үргэлжлэлийг 4-р нүүрээс уншаарай.

Хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Х.Баделхан: “Төр аж ахуйтай зууралдаад хэрэггүй” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр, “Хувьчлах нь зөв. Төр аж ахуйтай зууралдаад хэрэггүй. Тэр ажлаа өгчихсөн байхад буруудах юм байхгүй. Ер нь төр оролцсон компаниуд дандаа алдагдалтай ажилладаг. Төр бол хамгийн муу менежер. Төр оролцчихвол төрийн мөнгийг саахыг л боддог”хэмээн ярилцлагадаа дурджээ.

Гуравдугаар нүүрт Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ нийтлэл хэвлэгдлээ.

Тавдугаар нүүрт Буянгийн Жаргалсайхан: “Стэнд бай”-г хэрэгжүүлэхээс юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа юм ярилцлаган ийтлэгдлээ. Тэрээр, “Эдийн засаг тэгтлээ муу болчихсон зүйл байхгүй. Хүмүүс ингэж л амьдарч байсан. Зам дээр машин түгжирч байгаа юу, хэвээрээ байна. Баар ресторан пиг байдаг байв уу, тийм. Долоо хоног хоол идсэнгүй гээд өлсөж үхсэн хүнтэй таарав уу. Би лав таарсангүй. Ийм байхад эдийн засаг хямарлаа, муудлаа гэж хоосон яриад байх хэрэггүй. Бүх юм байдгаараа байна. Ам.долларын ханш өслөө л гэх юм. Тэрүүгээр яах гээд байгаа юм. Манай үндэсний валют төгрөг шүү дээ” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Мөн даваа гаригийн дугаарт МУГЖ Т.Карматай хийсэн “Бичлэгийг нягталж сонсвол цөхрөнгөө барсан багш хүний дүр л харагдана” ярилцлага хэвлэгдлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“TheMongolz” баг ээлжит тэмцээндээ түрүүллээ

Малайзын Куала Лампур хотноо зохиогдсон OG Masters тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө.

Тус тэмцээн Dota2 болон CS:GO төрлөөр зохиогдсон бөгөөд тэмцээний CS:GO төрөлд өрсөнлдсөн TheMongolz.CS баг Сингапурын DreamScape багийг хожсноор ялагч боллоо.

Өмнө нь TheMongolz.CS болон DreamScape багууд албан ёсны тэмцээнд хоёр удаа таарч байсан ба хоёуланд нь TheMongolz.CS ялж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Малчдыг малаас нь дээш гаргахгүй бол мөнгө олно гэж бодолтгүй

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэн ярилцлагадаа 1990 онд хэлсэн гадны хүний хатуу үгийг сануулсан байдаг. Ерөнхий сайд маань хямрал нүүрлэж байгааг санаашран тайлбарлаж. Гэтэл нөгөө нөхөр нь “22 сая малтай хоёрхон сая хүн өлсөнө гэж байхгүй. 24 сая мал биш биз дээ” хэмээн хэлсэн гэдэг. Мөн хэдхэн жилийн өмнө Японы мэргэжилтэн “Танайд хямрал биш, хулгай нүүрлэж байна” гэжээ. Харин өнөөдөр 60 сая малтай Монгол Улс 20 тэрбум долларын өртэй сууж байна. Мал өсөх тусам өр нэмэгддэг мэт сэтгэгдэл төрнө. Зах зээлийн эдийн засагтай оронд бол манай малчид тэрбумтан биш гэхэд саятан байх боломжтой. Гэхдээ манай эдийн засгийн өнөөгийн тогтолцоо тэднийг тэрбумтан бүү хэл саятан болох боломж олгохгүй. Тэдэнд байдаг ганц гялтайх зүйл нь “Мянгат малчин” цол. Түүндээ баярлана гэж жигтэйхэн. Гэтэл махны үнэ мянган төгрөгөөр буухад л өвс, усны асуудалд малчид сөхөрнө. Зах зээлийн эдийн засагтай оронд “Мянгат малчид” дундаж давхаргын асар хүчтэй бүлэглэлд тооцогдоно. Дэлхийн зах зээл дээр нэг хонь амьдаараа 250-300 ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ жишгээр тооцвол мянган хоньтой малчин 300 орчим мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 700 сая төгрөгтэй иргэн. Хүүхдийн сургалтын төлбөр, хотын төв дэх ганц өрөө байрны тухай ярих нь тэдэнд ичгүүртэй санагдана. Харамсалтай нь өнөөдөр малчны хотон дахь амьд хонь 80 мянган төгрөг буюу 30 гаруйхан ам.доллар байна. Энэ тохиолдолд мянган хоньтой малчин 30 мянган ам.доллартай гэсэн үг. Энэ мөнгөөр нэг өрөө байр авч хүрэхгүй. Хүрлээ гэхэд маргааш нь үр хүүхэдтэйгээ өвс идэхээс өөр замгүй.

Гэтэл өчигдөр Тайванийн дээд сургуульд доктор хамгаалж, сургуульдаа багшаар ажиллаж байгаа нэгэн монгол эмэгтэй нэхийгээр хийсэн дэвсгэр 120 ам.доллар байгаа тухай “жиргэв”. Түүнээс энэ тухай тодруулахад “Австрали, Шинэ Зеландын хонины нэхий 180х110 см хэмжээтэй дээд зэргийн боловсруулсан арьс гэсэн байна. Энд уг нь халуун дулаан газар. Гэхдээ голдуу плита, модон шалтай (монгол шиг дрож хивс дэвсдэггүй) тасалгаандаа агааржуулагч их ажиллуулдаг болохоор шалнаасаа зөөлөн, дулаахан органик нэхийг их авдаг” гэсэн хариу өгсөн юм. Бог малын өлөн гэдэс гэж бас чухал түүхий эд өндөр хөгжилтэй орнуудад маш үнэтэй зарагддаг гэнэ. Өлөн гэдсийг өндөр зэрэглэлийн хиам, газар болон агаарын теннисийн цохиур, мэс заслын оёдлын утас зэрэг маш өндөр зэрэглэлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана. Гэтэл 60 сая хоньтой Монгол ядуугаараа гайхуулаад зогсохгүй, албатай юм шиг дэлхий даяар зээл нэхэн бэдэрч явна. Дэлхий дээр уул уурхайн эрдсийн үнэ л буурсан. Бусад бүтээгдэхүүний үнэ хэвийн байна. Малын арьсаа тансаг зэрэглэлийн тавилгын, үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэлийн, брэнд хувцасны компаниудад борлуулах зах зээл хангалттай бий. Бидний жилд гаргадаг арван сая малын түүхий эд энэ зах зээлийн дусал төдий хэмжээ. Дэлхийн хамгийн том зах зээл БНХАУ, ОХУ, асар баян Арабын ертөнц монгол малын махыг авахад бэлэн. Индонези улс шүлхий гарсан газраас ч мах авахад бэлэн гэдгээ манай Элчин сайдад мэдэгджээ.

Манай малчид дэлхийн зах зээлээс чамгүй ногоон зулгааж, Монголын эдийн засгийг авч явах боломжтой. Харин малчид маань өвчтэй хонио нийслэлчүүдэд үнэтэй шахахыг оролдохоос өөрийг үл хийж байна. Саяхан хүнсний захуудад хийсэн шалгалтаар маханд ивомек гэдэг тариаг ихээр шахсан нь илэрсэн. Энэ нь урагт ноцтой нөлөөлөх тухай мэргэжилтэн ярьж байна. Эндээс манай малын махыг гадныхан бүү хэл өөрсдөө идэх боломжтой юу гэсэн асуулт гарна.

ХХАА сайд асан Р.Бурмаа нэг тэрбум долларын мах экспортлох боломжтой тухай мэдэгдэж байсан. Түүний үг улс төрийн хийрхэлд дарагдаад өнгөрсөн. Үнэн хэрэгтээ бид хөршүүддээ нэг бүү хэл тэрбум долларын мах гаргах боломжтой. Социализмын үед монголчууд 9.6 сая төл хүлээж авч, 700 мянган тонн мах гаргаж байсан гэнэ. Энэ нь зөвхөн ЗХУ-д гаргасан махны хэмжээ. Одоо түүнээс дутахгүй их махны зах зээл өмнөд хөршид байна.

Мэргэжилтний тайлбараар бол хөршүүд мах авахад бэлэн. Гэхдээ зөвхөн ямар нэгэн өвчингүй малын мах авна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулах шаардлага тавина. Гэтэл манай улсад жил бүр малын элдэв өвчин гардаг. Олон улсын байгууллага манай улсын нутаг дэвсгэрийг баруун, төв, зүүн бүсэд хуваажээ. Аль нэг бүсэд малын өвчин гарахад л тухайн бүсээс таван жил мах авахыг хориглоно. Дэлхийн томоохон машин үйлдвэрлэг компанийн төлөөлөгч манай малын арьсыг үзчихээд “Суудлын бүрээс бүү хэл, рулийн бүрээс хийх боломжгүй” гэчихээд буцсан аж. Хэргийн учир малын арьсанд шигсэн элдэв хачиг шавьжны нүх нядалж байхад мэдэгддэггүй боловч үйлдвэрийн боловсруулалтад ороход хуруу ором том болж хувирна. Нэг залхуу малчин малаа вакцинжуулаагүйгээс болж тухайн бүс нутгийн 20 шахам сая мал үнэгүйдэж, 20-30 мянган өрхийн орлого таван жил хаагдана.

Нэг бол өвчтэй гээд голох, эрүүл байсан ч арьс нь шаардлага хангахгүй учраас л малчид маань нийслэлчүүдээс өөр махаа шахах зах зээлгүй болсон. Махны үнэ унаснаас Монгол Улс инфляцигүй болсон. Энэ тийм ч их олзуурхаад байх зүйл биш. Учир нь ХАА-н бүтээгдэхүүний үнийн бууралт нь нийт хүн амын 30 хувийн орлогыг бууруулна. Гэхдээ энэ нь нийслэлчүүд үнэтэй мах идэж ХАА-гаа босгоно гэсэн үг биш. ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм.

Малын өвчин гарах нөхцөл маш энгийн. Бараг санаатай зохион байгуулсан тогтолцоо гэж хардмаар. Учир нь халдварт өвчин гарах бүрт төрөөс хэдэн тэрбум төгрөг гаргана. Түүгээр нь вакцин нийлүүлэх ажил гэж бөөн бизнес. Жинхэнэ, хуурамч, хугацаа дууссан, дуусаагүй гэсэн бөөн дайн үүснэ.

Мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт Үндсэн хуульд бий. Энэ хуулийг баталсан сүүлчийн Ардын их хуралд олон нэгдлийн дарга байсан. Зүй нь хувийн өмч халдашгүй гэдэг заалтад мал хамрагдаж л байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар малын вакцинжуулалтыг төр хариуцна. Төр малын эрүүл мэндийг хариуцсаны гор нь жилд арав хүрэхгүй мянган тонн махны экспорт. Жил бүр нийт малын 30 хүрэхгүй хувьд вакцин хийнэ. Үлдсэн 70 хувь нь өвчилбөл дахиад л төр мөнгө гаргана. Тэр бүү хэл мал өвчилсан малчинд нөхөн олговор олгоно. Тэр олговор нь зах зээлийн үнэ.

Өнөөдөр малчны хотонд нэг хонь 60-70 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Харин Улаанбаатарт 20 орчим хувь илүү үнээр борлогдоно. Энэ тохиолдолд малчин хот орж малаа борлуулах нь ашиггүй. Ченжид өгөөд ялгаагүй. Харин шүлхийтвэл төрөөс 20 хувийн нэмэгдэлтэй үнэ авчихна. Тэгвэл Өмнөд Монголын нэгэн иргэний ярьсанаар бол мал нь өвчилсан малчин ялтай. Малыг устгаад зогсохгүй өндөр торгууль төлнө. Ийм байхад малаа өвчин тусгахгүйн төлөө л зүтгэж таарна.

Энэ жилээс эхлэн малчид малынхаа үс арьс, эрүүл мэндэд анхаарал тавих зардлыг өөрсдөө хариуцдаг болчихвол ганцхан жилийн дотор мал эрүүлжих тухай мэргэжилтэн ярьж байна. Эс тэгвээс мал нь өвчин тусвал малчин баярладаг тогтолцоо Монголд үүснэ гэнэ.

Х.Баттөгс