Categories
мэдээ нийгэм

Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 2016 оны долоодугаар сарын 21-ний өдрийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын харьяанд Үндэсний статистикийн хороог сэргээн байгуулсантай холбогдуулан Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Үндэсний статистикийн хорооны газар, нэгжийн дарга, ахлах статистикч, ахлах референт болон нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг нийт 96 албан хаагч оролцов.

Зөвлөгөөнөөр “Статистикийн салбарын шинэ бүтэц зохион байгуулалт”, “Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, “Албан ёсны статистикийн хөгжүүлэх хөтөлбөр”, “Дэлхийн статистикийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын статистикийн салбарын гадаад харилцаа”, “Мэдээллийн технологийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Дэлхийн түвшинд хэрэгжиж байгаа албан ёсны статистикийн шинэчлэлийн хөтөлбөр”, “Хүн ам, нийгмийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Эдийн засгийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Статистикийн үйл ажиллагааны дотоод хяналт шалгалт, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвээр Үндэсний статистикийн хорооны газар, нэгжийн дарга нар илтгэл тавьж, орон нутгийн албан хаагчдынхаа санал, хүсэлтийг авч, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа нь цаг үеэ олсон, ач холбогдол өндөр арга хэмжээ боллоо.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намд элсэх үү

УИХ-ын гишүүн С.Жавхлан зурган илэрцүүдТусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг, Г.Уянга нарын хооронд үл ойлгогдох явдал үүссэн бололтой. Намын бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Г.Уянгааг намын даргаас огцруулж Ц.Баянбилэгийг өнгөрсөн 10-р сард томилсон аж. Тэгвэл сүүлийн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд байгаа билээ. Харин энэ тал дээрТТЭНН-ын дарга Ц.Баянбилэг түүнтэй хамтарч ажиллахаар уулзаж байжээ. Тэрээр АН-аасаа гарцгүй учраас ТТЭНН-аас нэр дэвших сонирхолтой байгаа аж. Мөн С.Жавхлан тус намын гишүүн болно гэсэн яриа байна. Тэгвэл энэ бүх тохиролцоог хуучин дарга Г.Уянга нь хийгээд байгаад шинэ дарга бухимдалтай байгаа гэнэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо,чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй гэж тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанхуй хад” УСК үзэгчдийн хүртээл болно

Д.Нацагдорж Харанхуй хад зурган илэрцүүд

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.Энэхүү ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ШУА-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хуралд тус академийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, Түүх архлеогийн хүрээлэнгийн дарга С.Чулуун, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгс, Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нар оролцсон юм. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний мэдэх Д.Нацагдорж” эсээ бичлэгийн уралдаан, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний шинэ хөшөөг босгох, их зохиолчийн мэндэлсэн газар хүндэтгэл үзүүлэх, “Харанхуй хад” уран сайхны киног үзэгчдэд хүргэх зэрэг олон ажлыг хийж байгаагаа танилцууллаа.

Categories
мэдээ спорт

Манай улсын сагсчид анх удаа ДАШТ-д оролцоно

Сагсчид зурган илэрцүүдБНХАУ-ын Шиамен хотноо энэ сарын 19-24-нд оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болж таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх гэж байна. Монголын тамирчид энэ тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох эрхээ БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн АШТэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаараа авсан юм.

Энэ тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид орж байна. Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар хамт явна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Чихрийн шижин” өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

“Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” өнөөдөр тохиож байна. Үүний хүрээнд улсын нэгдүгээр төв эмнэлэгт иргэдэд зориулсан чихрийн шижин өвчний талаар сургалт болж байгаа юм. Дэлхий дахинд чихрийн шижингээр өвчилсөн 415 сая хүн байдаг ба зургаан секунд тутамд нэг хүн нас бардаг байна. Мөн долоон жирэмсэн эхийн нэг нь чихрийн шижинтэй байна гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улсын хувьд хүн амын 6.9 хувь нь тус өвчнөөр өвчилжээ. Гэхдээ үүний цаана бүртгэгдээгүй, өвчнөө таньж мэдээгүй олон зуун хүн байгааг үгүйсгэх аргагүй юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Бямбадорж сургалтыг нээж үг хэлэхдээ “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх нь төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй иргэн бүрийн хүлээх үүрэг юм. Ер нь хүмүүсийн амьдралын төвшин сайжрах тусам идэх хоол нь өөрчлөгдөж байна. Хүмүүс хэтэрхий гоё, амттай хоол унд идэх боллоо. Дээр нь, хөдөлгөөний дутагдлаас болж энэ өвчлөлт улам бүр нэмэгдэж байна” гэв.

Хүний өдөрт идэх ёстой зохистой хүнсний бүтцэд жимс, ногооны хэрэглээ 400 гр багтдаг. Харин монголчууд хоолондоо голчлон мах, гурил хэрэглэдэг нь буруу хооллолтын нэгэн илрэл юм. Түүнчлэн хүн амын 24 хувь нь тамхи татдаг, 38 хувь нь архи хэрэглэдэг. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи, уур бухимдал зэрэг нь чихрийн шижингээр өвчлөх үндсэн суурь болдог ажээ.

АШУҮИС-ийн багш, доктор, профессор Х.Алтайсайхан ярихдаа “Уг өвчин нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг. Хэв шинж нэг, хоёр, жирэмсний, бусад төрлийн гэсэн дөрвөн хэлбэртэй. Эхний гурван төрөл нэлээд түгээмэл тохиолддог бөгөөд хэв шинж хоёр нь нийт чихрийн шижингийн 90 хувийг эзэлдэг. Хамгийн аюултай нь энэ өвчин шинж тэмдэггүй их удаан явдаг. Ердийн үед хүмүүс цусны сахарын хэмжээгээ үзүүлэхээр хэвийн гараад байдаг. Үүнийг нь зүгээр байна гэж андуурч огтхон ч болохгүй” гэлээ. Тус өвчнөөр өвчилсөн иргэн Д.Мөнхжаргал “Би 2007 онд шинжилгээ өгөхөд чихрийн шижинтэй гэж гарч байсан. Ер нь буруу хооллолт бас хорт зуршлаас болж энэ өвчинг туссан. Энэ өвчин миний нүдэнд нөлөөлсөн. Одоо миний нүдний хараа 90 хувиар буурсан. Дээр нь энэ хугацаанд өвчнөө эмчлэхээр их мөнгө зарцуулсан. Жишээ нь, нэг нүдний хагалгаанд ороход л хоёр сая гаруй төгрөг төлсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” аян эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” долоо хоногийн аяныг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг дуустал дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас энэ өдрүүдийг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээ мэдэгдлээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яам, бусад эрүүл мэндийн байгууллагууд хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, сургалт сурталчилгаа, антибиотикын зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэхээр сургалт явуулах юм байна. Сургалтад эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг түлхүү хамруулахаар болсон аж. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Антибиотикийг зөвхөн хүн хэрэглээд зогсохгүй мал, гахай, тахиа загасны аж ахуйд өргөн хэрэглэх болсон. Ингээд амьтдад хэрэглэсэн эмийн бодис бүрэн гадагшлаагүй байхад түүнийгээ хүнсэнд хэрэглэдэг. Гэтэл эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учрах аюултай” хэмээн ярилаа.

Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгааг 12 улсад явуулахад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь буруу буюу ханиад томууны үед антибиотикийг хэрэглэдэг байна. Мөн антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим бэлгийн замын халдварт өвчин эмчлэгдэхгүй байх магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

Ахмадын ДАШТ-д есөн бөх хүч үзнэ

АНУ-ын Майами хотод жүдо бөхийн ахмадын ДАШТ энэ амралтын өдрүүдэд болно.Тус тэмцээнд манай улсаас нийт есөн жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд энэ сарын 16-нд эрх чөлөөний хотыг зорих гэж байна. Тэмцээний М1 ангиллын эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хүч үзэх бол эмэгтэйчүүдийн F1 ангиллын 63 кг-д ОУХМ Т.Энхцэцэг, М2 ангиллын 73 кг-д Д.Бат-Амгалан, 81 кг-д С.Мөнгөнхуяг, F4 ангилалд Р.Дэчинмаа, М7 ангилалд Н.Батсуурь нар өрсөлдөх юм. Тус тэмцээнд 55 орны 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 жүдоч зодоглоно. Үүнээс хамгийн олон тамирчнаа буюу 151 жүдоч АНУ-аас явуулсан бол Франц 140, Бразил 133 тамирчнаа оролцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн талбайг булааж байна

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн биеийн тамирын талбайд барилга барих гээд аль хэдийн нүх ухаж, тоног төхөөрөмжүүдээ байрлуулжээ. Энэ талаар тус сургуулийн захирал н.Батсайхантай холбогдоход “Сүхбаатар дүүрэг барилга барих гээд байна. Холбогдох байгууллагад нь хандах гэж байгаа” гэв. Хэлгүй, дүлий хүмүүсийн тайлбарлаж хэлэх нь ч өрөвдөлтэй харагдах энэхүү сургуулийн барилгын ажлыг өмгөөлж хамгаалах хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Улсдаа ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан энэ сургуулийн сөөм талбайг хүүхдүүдийнх нь ирээдүйд зориулаад үлдээчихэж болдоггүй юм байх даа Су.Батболд даргаа!

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөрвөн замын уулзварын оронд баригдсан “Home Plaza”-гаас болж хичнээн хүний амь нас эрсдэлд орох юм бэ, Ц.САНДУЙ даргаа!

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага баримт бичигт тусгаад байгаа төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажилд саад тээг болон оршиж байгаа “Home Plaza”-н эздийн жудаггүй авирыг хэн ч хорьж дийлэхээ больжээ.

Замын цагдаагийн газрын уулзвараас урагш бий болсон түгжрэлийг бууруулах ёстой дөрвөн замын уулзварын асуудал нэг эрх мэдэлтний эрх ашгаас болж тэгсхийгээд намжаад байсан юм. Энэхүү байдлаас болж ойр орчмын түгжрэл, авто ослын мэдээ буурахгүй байгаа тул гүүр барих асуудал дахин сөхөгджээ.

Замын цагдаагийн уулзвараас “Home Plaza” хүртэл тавих гүүр энэхүү барилгын цаана байгаа “нууц ноёнтнууд”-ын эгдүү дургүйцлийг хүргээд байгаа гэнэ. Сураг дуулахнээ тус байгууллагын ар талд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй байдаг гэнэ. “Home Plaza” нь анхнаасаа хууль зөрчигдөн баригджээ. Газрын зөвшөөрлийг Ц.Батбаяр Улаанбаатар хотын захирагч байхдаа өгч байсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншина уу.

О.ӨНӨР