Categories
гадаад мэдээ

Ши Жиньпин, Дональд Трамп нар өнөөдөр утсаар ярилцжээ

Өнөөдөр буюу Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамптай утсаар ярьсан байна.

Энэ үеэр Ши Жиньпин “хоёр орны хоорондын харилцааны цорын ганц зөв зам бол хамтын ажиллагаа” гэж онцолсон талаар Хятадын төрийн мэдээллийн суваг дамжуулжээ.

Нэр дэвшигч Дональд Трамп нь сонгуулийн кампанит ажлынхаа турш Хятадыг шүүмжилж, Хятадтай хийдэг худалдаанаас Америк ихээхэн алдагдал хүлээдэг хэмээн байнга дурдаж, ерөнхийлөгч болмогц Хятадын импортын бараанд 45 хувийн татвар ноогдуулахаа амлаж байв.

Харин өнөөдөр Трамп АНУ-Хятадын харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагаа агуу хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Хоёр тал байнга холбоотой байж, ойрын хугацаанд биечлэн уулзаж, талуудын санааг зовоож байгаа асуудлуудаар санал бодлоо солилцохоор тохиролцсон байна.

Categories
гадаад мэдээ

Жэки Чан өчигдөр “Оскар”-ын тусгай шагналтан боллоо

Хятадын нэрт жүжигчин Жэки Чан өчигдөр “Оскар”-ын тусгай шагналын эзэн боллоо. Тэрээр “Оскар” авсныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би кино урлагийн ачаар олон сайхан шагналыг хүртсэн. “Оскар” бол миний авсан хамгийн гайхалтай шагнал. Би кино урлагаас өөр зүйлийг сонирхдоггүй гэхэд болно. Амьдрал дахь хамгийн сайхан дурсамжууд кино урлагтай шууд холбоотой гэхэд болно. Би энэ салбарт анхдагч биш. Өмнөх үеэ их сайн судалсан гэхэд болно. Хятадын кино урлагийг зодоонгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс залуу хойч үеэ энэ урлагаар илүү их хичээллээсэй гэж хүсч байна” хэмээжээ. Шагналыг нэрт жүжигчин Сильвестр Сталлоне гардуулан өгчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Бакугийн “Алтан гранпри”-д манайхаас 11 бөх уригджээ

Азербайжаны нийслэл Баку хотод
Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээн болох гэж
байна. Арваннэгдүгээр сарын 24-нд эхлэх тэмцээнд Монголын 11 бөх
уригдсан байна.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 61 кг-д
Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д Б.Батзориг, 86 кг-д О.Үйтүмэн, 97
кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 55 кг-д
Д.Отгонцэцэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг
нар мэдүүлгээ өгч, бэлтгэлээ базааж байна.

Categories
мэдээ спорт

Хүндийг өргөгчид Москваг зорив

HUNDIIG ORGOGCHПауэрлифтингийн ДАШТ энэ сарын 15-20-нд Москва хотод болно. Дэлхийн хамгийн шилдэг тамирчид өрсөлддөг WRPF холбооны тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 90 кг-д Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн тамирчин, ОУХМ Т.Амарзаяа, “Powermartin” клубийн тамирчин Ш.Ариунбаатар, 100 кг-д Хууль сахиулах Их сургууль, “Соёмбо” спорт сургалтын төвийн тамирчин Ш.Алтанбагана, 110 кг-д “Хархорум” клубийн тамирчин, ОУХМ Б.Гансүх, Мастер 1 ангиллын 100 кг-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамирчин З.Мөнх-Эрдэнэ, залуучуудын 82.5 кг-д ОБЕГ-ын тамирчин Л.Мянганбаатар нар өрсөлдөх юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой комисс маргааш хуралдана

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болно. Энэ удаагийн хурлаар

– Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,

– Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд,

– Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл,

– Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал,

– Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд,

– Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал

– Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хүн амын цэвэр өсөлт буурсан үзүүлэлттэй байна

ulaanbaatar зурган илэрцүүд

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 59042 эх амаржиж, 59320 хүүхэд төрсөн дүн мэдээ гарчээ. Харин нас баралт 12292 болж, өмнөх оны мөн үеэс 45 буюу 0.4 хувиар өссөн байна. 1000 хүн тутамд 19.5 хүүхэд төрж, 4.0 хүн нас барж, ердийн цэвэр өсөлт 15.5 хүн болсон хэмээн статистикчид онцлов. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.9 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.8 пунктээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Л.Балхжавын “Миний дуунууд-2016” тоглолт удахгүй болно

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2016” тоглолт 11-р сарын 18, 19-нд 19:00 цагаас “UB PALACE”-ийн концертын их танхимд болно.


Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Амин нутаг” анхны хөгжмөө бичсэнээс хойш Монголын хөгжмийн урлагт 40 жил уран бүтээлээ туурвиж, ая данг нь тааруулсан 1000 гаруй дуу зохиожээ.Харин хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцийн илэрхийлэл, уран бүтээлийн тайлагнал “Миний дуунууд” тоглолт ийнхүү 18 нас хүрч, хэдийнэ эрийн цээнд хүрлээ.

Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай 18 дахь удаагийн “Миний дуунууд” тоглолтонд Монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид дахин чуулах гэж байна. МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, СТА, поп дива С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг , “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, “My Voice-2015” уралдааны Гран-При шагналт Э.Хосбаяр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцож, аялгуу эгшигээр үзэгч олноо хөглөн баясгана.

Хөгжмийн зохиолчийн 2016 оны онцлох бүтээлүүдийн нэг нь Үндэсний их баяр наадмын сүлд дуу болон мэндэлсэн “Миний Монгол наадам” дуу юм. Сонгодог, нийтийн, рок попын бүхий л шилдэг уран бүтээлчдийн хамтрал болсон энэхүү дуун бүтээл энэ жилийн тоглолтын тайзнаас үзэгчиддээ дахин хүрнэ. Мөн цөөнгүй шинэ бүтээлүүд “Миний дуунууд-2016” тоглолтын тайзнаа анхлан дуулагдаж, сонсогчдын хүртээл болно. Дуунд дуртай монголчууддаа өргөн барих шинэ, шилдэг бүтээлүүдийн дээжис, гэнэтийн бэлэг бүхнээр тоглолт арвин байна.

Хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундарсан үе үеийн бүтээл туурвил, шилдэг хамтлаг дуучдын зүрхнээс зүрхэнд эгшиглэх аялгуут дуу бүхэн үзэгч танд зориулагдав. Тоглолтын тасалбарын онлайн захиалга www.TICKET.mn сайтаар, 1900-1800 утсаар тасалбар хүргэлт хийгдэж байна.

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлын алиныг авчрахыг би таашгүй…

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав

“World Travel Market-2016” Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармаг Лондон хотноо арваннэгдүгээр сарын 7-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Дэлхийн 180 гаруй орны мэргэжлийн байгууллага, компаниудын төлөөлөл цугласан тус үзэсгэлэн, яармагт Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, гишүүн МИАТ ХК, Жуулчин ХХК, Цолмон трэйвел ХХК, Айлаас-Айлууд төсөл ХХК, ДМД Монгол ХХК, Грэйт Чингис Экспедишн ХХК, Зэндмэн Трэйвел ХХК, Нью Жуулчин ХХК, Дисковери Монголия ХХК компаниудын төлөөлөгчид оролцов.

Үзэсгэлэн, яармагийн үеэр Элчин сайд Н.Тулга Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт зохион байгуулав. Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр эх орноо гадаадад сурталчлах, Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажилладагт тус элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж өргөмжлөл гардуулав.

Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Лондон хотноо анх удаа зохион байгуулагдах “Флай Фишинг”-ийн үзэсгэлэн яармагт Монголын төлөөлөл оролцуулах, цаашид Монгол улсад байгальд ээлтэй загасчлалын төрөл болох флай фишингийн спортыг сурталчлах зорилгоор тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Жон Келли, Клайр Зумбини нартай бизнес уулзалт зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

С.Зоригийн хэргийг шалгаж зурган илэрцүүдТөр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Энэхүү хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Одоогоор хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн.

С.Зоригийн хэргийг шалгаж зурган илэрцүүдТөр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж, хэргийг одоо хүртэл хууль хяналтын байгууллага шалгасаар байна. Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Харин хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа талаар УЕПГ-аас мэдээлж байсан юм. Ийнхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад шүүхэд шилжээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Назарбаев: Бид өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн монголчуудад 5000 тонн талх явуулдаг

Назарбаев зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногт Казахстаны Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев ардчиллын тухай илтгэл тавьжээ.

Тэрээр “Казахстаны ард түмэн жил бүр өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн Монголд тусламж дэмжлэг үзүүлдэг. Бид жил бүр 5000 тонн тариа, будааг Монголын ядууст өгдөг” гэжээ.

Түүний хэлснээр, хэдийгээр Монгол Улс ардчилсан улс ч гэсэн өлсөж, шаналж зовж байгаа аж. Тиймээс жил бүр талархалтайгаар Казахстанаас хүмүүнлэгийн тусламж хүлээн авдаг гээд, хэлснээ батлахын тулд Баян-Өлгий аймагт өнгөрсөн долдугаар сард болсон үерийн жишээг иш татав хэмээн “AsiaRussia” уламжилжээ.

Энэ жилийн хувьд байгалийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн иргэд Виталии Леонидовичид ханджээ. Н.Назарбаев “Бид афганистанчуудад зориулж бэлдсэнээсээ наад зах нь 500 мянгыг Монголын казак иргэдэд өгөх ёстой. Энэ утгаар хөөвөл хөрш Монголд парламент-ардчилал нь Ерөнхийлөгчийн засаглалтай Франц, АНУ-ынхаас илүү гэж үү. Харьцуулах шаардлагатай” гэжээ.

Тэрээр Франц, АНУ зэрэг улстай харьцуулахад Монгол илүү ардчилсан улс боловч Монголын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд Казахстанаас жил болгон явуулдаг хүмүүнлэгийн тусламжийг гар тосон авдаг гэжээ. Үүний баталгаа болгож тэрээр өнгөрсөн долдугаар сард Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийг дурджээ.

Монгол Улс түүхэндээ өлсгөлөнтэй тулгарч байгаагүй. Хэрэв Казахстаны Ерөнхийлөгчийн яриа үнэн бол тэрхүү жил болгоны тусламж болох 5000 тонн талх хаана байна, мөн хэн эдгээрийг хүлээж авсан бэ хэмээх асуулт ургана. Баян-Өлгий аймгийн удирдлагууд хөрш улсаасаа тусламж хүссэн нь үнэн бол яагаад Монголын ард түмэн болон эрх баригчид энэ талаар юу ч сонсоогүй байх вэ.

Та бүхэнд түүний хэлсэн үгийг дүрс бичлэгээр хүргэе.