Categories
мэдээ нийгэм

Цагдаагийнхан холбогдсон хэргийн хурал хойшиллоо

ЦЕГ-ын тусгай ангийн алба хаагчдад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох байсан ч прокурор ирээгүй гэх үндэслэлээр хойшилсон тухай эх сурвалж мэдээллээ.

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сард ЦЕГ-ын тусгай хэлтсийн таван ажилтан архи уун согтуурхаж, хоорондоо зодолдон, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байдаг.

Хохирогч болох Элитийн батальоны дэдахлагч н.Ууганбаатар зодооны үеэр амиа алдсан бол нэг цагдаагийн алба хаагч тухайн үед хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Уг хэргийг прокурорын байгууллагаас хянаж үзээд, шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар буюу танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган, яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс нийт гурван хүнд буюу н.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, н.Төмөрбаатар, н.Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хурал нийтдээ арав гаруй удаа хойшлогдсоны дараа дээрх шийдвэрийг гаргасан. Гэвч шүүхийн шийдвэр хүндэдсэн гэх үндэслэлээр шүүгчдэгчид давж заалдахаар гомдол гаргасан тул өнөөдөр уг хурлыг зарлаад байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Б.Наранхүү: МСS-ээс илүү Ж.Оджаргал нь баялаг шүү


УИХ-ын гишүүн Б.Наранхүү өнөөдөр чуулган дээр үг хэллээ. Тэрээр:

Бидний олон асуудлыг бизнес авч яваа залуус шийдэж чадна. Компаниудыг дэмжих нь зүйтэй. Болж бүтэж байгаа ажлаа нураамааргүй байна. Өнөөдөр 100 төгрөг олдог компанийг 1000 төгрөг олдог болгомоор байна. Бид төсвийн алдагдлыг дахиад яриад сууж байна. АНУ-д Мicrosoft-с илүү Билл Гейтсийг баялаг гэж үздэг. Бид ч гэсэн өнөөдөр “MCS”-ийн Ж.Оджаргал, Ажнай Б.Бат-Эрдэнэ шиг залуусыг баялгаа гэж харах хэрэгтэй. Бид болж, бүтэж байгаа бүхний төлөө явах хэрэгтэй. “Эрдэнэт”-ээс илүү Эрдэнэбилэг баялаг, ” Гачуурт”-аас илүү Л.Чинбат баялаг шүү. Төр эдгээр бизнес авч яваа хүмүүсээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 10 машин бэлэглэлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцолсон юм. Монголын цагдаагийн ерөнхий газар, ОМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим хамтран 2015 онд терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд 2015”, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хамтарсан дадлага сургалт зохион байгуулж байсан юм. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин энэ удаагийн айлчлалаар Цагдаагийн ерөнхий газар 8, ХЗДХЯ 2 ширхэг цагдаагийн машин бэлэглэж буйгаа хэлсэн юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлахыг урилаа.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийлээ

Сум, дүүргийн 2016 оны ИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 41 мандатаас 22 төлөөлөгч сонгогдсоноор олонхи болж ялалт байгуулсан билээ.

Өнөөдөр Дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь гардууллаа. Мөн хуралдаанаар төлөөлөгч Ш.Ганчимэг дүүргийн ИТХ-ын даргаар олонхийн саналаар сонгогдсон байна. Харин дүүргийн Засаг даргад төлөөлөгчдийн 100 хувийн саналаар төлөөлөгч Д.Пүрэвдавааг дэмжин, Нийслэлийн Засаг даргад түүний нэрийг өргөн барихаар тогтжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн анхдугаар хуралдаанаар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр төлөөлөгч Ш.Ганчимэг, Ц.Батхүү, Э.Эрдэнэ, Х.Эрдэнэсайхан, М.Далайцэрэн, Э.Хатанбаатар, Л.Батдэлгэр нарыг сонгон олонхийн саналаар баталгаажуулсан байна.

Дашрамд мэдээлэхэд, тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр буюу 2016.11.02 өдөр зарлагдсан боловч МАН-ын 19 төлөөлөгч болон тус намыг дэмжигч нарын дэгдээсэн үймээн, эмх замбараагүй байдлаас үүдэн хойшилсон аж. Харин өнөөдөр 15.00 цагт зарлагдсан анхдугаар хуралдаанд МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч ирээгүй учир олонхийн буюу 53,6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа хийж, дээрх шийдвэрүүдийг гаргасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Нарантуяа: Ажил хэрэгч саналыг тавьж байгаа ч дэмжихгүй байна шүү дээ

Төсвийн зарлага тал дээр ярихдаа ингэж маргалдахгүйгээр зарчим ярьмаар байгаа юм. Сая Хүрлээ гишүүн ярьж байна. Та нар ажил хэрэгч саналууд гаргаачээ. Урьдах өмнөх зүйлс чинь дандаа буруу учраас үр дагавар нь ийм болчихоод байна гэж байна. Бидний хувьд шинэ гишүүдийн хувьд урьд нь ямар байсныг мэдэхгүй. Гэхдээ бид ажил хэрэгч саналуудыг гаргаж байгаа.

Харамсалтай нь дэмжигдэхгүй байна. Манай нийт зардлуудын 81 хувь нь урсгал зардал байгаа. Сая өргөн баригдсан төслөөр урсгал зардал чинь 33 хувиар нэмэгдээд 220 тэрбумаар нэмэгдэж орж ирсэн. Ерөнхийдөө би урсгал зардлаа бууруулъя гэж санал гаргасан.

\

Categories
мэдээ спорт

Бөхчүүд Эх нялхасын сэхээний тасагт төхөөрөмж бэлэглэжээ

Говь-Алтай аймгийн
“Хантайшир” дэвжээ 15 жилийн ойгоороо Эх нялхсын төвийн сэхээн
амьдруулах тасагт нэн яаралтай, чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж гардуулан
өгчээ. Хандивын энэ үйлсэд Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Монгол бөхийн
холбооны тэргүүн Р.Нямдоржийн хүү улсын гарьд Н.Ганбаатар зэрэг улсын цолтой
бөхчүүд байлцлаа. Сонирхуулахад, “Хантайшир” бөхийн дэвжээний 15
жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан энэ сарын 12-нд
болох аж.


Categories
мэдээ улс-төр

И.Н.Аржаев: ОХУ газрын тосны салбарт хамтрах сонирхолтой

И.Н.Аржаев: ОХУ-ын
зүгээс байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран
ажиллах сонирхолтой байна

ОХУ-аас Монгол Улсад
суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев Эрчим хүчний дэд сайд
Т.Гантулгатай уулзаж, салбарт барих бодлого үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх
төсөл хөтөлбөрт хамтран ажиллах тухайд санал солилцлоо. Элчин сайдын яамны түр
хамаарагч И.Н.Аржаев хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш
Монгол, Оросын харилцаа бүх түвшинд сэргэж байна. Хоёр орны Засгийн газар
хооронд айлчлалууд болж, хамтын ажиллагааны шинэ шатны тухайд санал солилцож
эхэлсэнд баяртай байна.

Орос, Монгол, Хятад улсын гурван талт хэлэлцээр байгуулагдсан байдаг. Энэ дунд Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа зонхилж, хөрш орнуудын харилцааг тодорхойлох байр суурьтай тусгагдсан байдаг учраас үүнд анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. ОХУ-ын зүгээс байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Эрчим хүчний салбарт Орос, Монгол орны харилцаа чухал үүрэгтэй. Өнөөдөр баруун бүс л гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг ОХУ-аас хангаж байна. Цаашид ч томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ ОХУ-тай хамтран ажиллах болно. Ингэхийн тулд Орос, Монголын хамтын ажиллагааг цогц байдлаар тодорхойлах нь зүйтэй” гэсэн юм. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төслийг талууд хөндөж, дэлхийн цэнгэг усны хамгийн том өв болох Байгаль нуурыг хамгаалах тухайд санал солилцлоо. Үүний тулд олон улсын томоохон байгаль шинжээч, эрдэмтдийг татан оролцуулж, төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүүд хаягласан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак илгээсэн байна. Үүнд ШХАБ-ын Эрчим хүчний клубын хүрээнд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн,
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол-Буриадын
парламентын бүлгийн дарга Н.Оюундарь нар өнөөдөр /2016.11.03/ ОХУ-ын Бүгд
Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн
газрын дарга Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар эхэнд ОХУ-ын
Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа
Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевич хоёр улсын хамтын
ажиллагааг эрчимжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал болохыг онцлов.

УИХ дахь Монгол-Буриадын
парламентын бүлгийн дарга Н.Оюундарь Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагаа
улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байдгаа тэмдэглээд хоёр орны
энэхүү уламжлалт харилцаанд Монгол, Буриадын хамтын ажиллагаа ихээхэн үүрэг
гүйцэтгэсээр ирснийг дурдав.

Мөн хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн уулзалт тогтмолжиж ажлын арга туршлага, санал бодлоо байнга солилцдог болж идэвхтэй хамтран ажиллаж байгаа, түүнчлэн хил орчмын бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа, тэр дундаа Монгол, Буриадын ард түмний уламжлалт нөхөрсөг харилцаа шинэ агуулга, арга хэлбэрээр баяжиж буйг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, соёл, урлаг, худалдаа, бизнесийн салбарын хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2400 төгрөгтэй тэнцлээ

Ам.доллар 2400 төгрөгтэй тэнцлээ зурган илэрцүүд

Өнөөдрийн зарласан
Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2388 төгрөг 45 мөнгөтэй тэнцэж байгаа бол
“Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2395 төгрөгөөр худалдан
авч, 2400 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг
2384-2387 төгрөгөөр худалдан авч, 2388-2400 төгрөгөөр арилжиж байна. Түүнчлэн
манай улсын бусад голлох валют болох евро 3680 төгрөгтэй тэнцэж байгаа бол
БНХАУ-ын юань 356 төгрөг, ОХУ-ын рубль 39 төгрөг 40 мөнгөтэй тус тус тэнцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ховдод алга болсон залууг хайх ажил үргэлжилж байна

ОБЕГ-т Ховд аймагт хүн алга болсон тухай шуурхай дуудлага ирсэн байна. Өнгөрсөн сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй болсон залууг ар гэрийнхэн нь хайгаад олоогүй байгаа аж. Иймд тус аймгийн онцгой байдлын аврагчдад ханджээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчин айлын 22 настай залуу алга болсон тул аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээр алга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ.

Одоогийн байдлаар тус нуурын ойр орчмыг нь самнан хайж, нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байгаа аж.