Categories
гадаад мэдээ

Стивен Сигалыг ОХУ-ын иргэн болохыг Путин зөвшөөрчээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холливүүдийн жүжигчин Стивен Сигалын Оросын иргэн болох хүсэлтийг зөвшөөрчээ.

64 настай 90-д оны тулаант киноны од Сигал сүүлийн жилүүдэд ОХУ-д тогтмол зочилдог болсон бөгөөд хэд хэдэн гардан тулааны урлагийн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Путинд бараа болж байсан юм. Тэр бас Оросын төрийн тэргүүний бодлогыг хамгаалсан үг хэлж байв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Сигал нь Оросын иргэн болох хүсэлтээ удаан хугацааны турш илэрхийлж байсан” гээд “түүний манай оронд ханддаг халуун дулаан сэтгэл, үүнийгээ хэзээ ч нуудаггүй байсан нь, мөн нэр хүндтэй жүжигчин зэрэг нь Оросын иргэн болох үндэслэл болж байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд гадаадын хэд хэдэн алдартан ОХУ-ын иргэн болсны дотор Францын жүжигчин Жирар Депардье, АНУ-ын боксчин Рой Жонс нар багтаж байна.

2013 онд Сигал Оросын нэгэн телевизийн сувгаар ярихдаа “Намайг анх түүний өрөөнд ороход жүдог үндэслэгч Кано Жигоро биеэрээ зогсож байх шиг санагдсан. Би шууд энэ үеэс эхлэн түүний тухай илүү их мэдэхийг хүсэх болсон юм” гэж Путинтай анх уулзсан тухайгаа ярьж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн иргэд хураагдсан хавхаар ирвэс урлажээ

IRVESХовд аймгийн хэмжээнд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-2” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хоёр сарын хугацаанд зохион байгууллаа. Энэ хугацаанд сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж нийтдээ 514 зөрчил илрүүлж, нийт 438 хавхыг хураасан байна. Тэдний ярьснаар хамгийн багаар тооцоход нэг хавхыг аюулгүй болгосноор 10 амьтны амийг аварч байгаа ажээ.

Мөн хураасан 438 хавхны төмрийг ашиглаж хүмүүсийн хандлагад нөлөөлөхүйц, хавхны хор холбогдлыг ойлгуулсан бүтээл хийхээр аяныг зохион байгуулагчид санал нэгджээ. Ингээд аяны хүрээнд хураагдсан 438 хавхнаас 50 ширхэг хавх ашиглан төмрөн ирвэсийг урлажээ. Мөн хавханд орсон ээжээ харан гуниглах гүемийг удахгүй хийх гэнэ.

IRVESIRVES

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Гуя дагаж хүзүү гэгчээр юун “Казиногийн хууль” ороод ирэв ээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж Сангийн сайд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголчууд машин угсраад гаргая гэхээр болдоггүй. Яагаад гэвэл гаалийн татвар нь хэрээс хэтрээд байна. Нөгөө л ярьдаг л юмнууд нь яваад байна. Энэ хөтөлбөрийг хийе гэж байгаа юм бол наад зах нь ямар үйлдвэр, тоног төхөөрөмж байна, тэрийг яаж зах зээлд оруулах вэ гэдгийг ярьмаар байна. Юун казино энэ дотор ороод ирэв ээ, казино энэ хоёр юугаараа холбоотой болчихож байгаа юм бэ, гуя дагаж хүзүү гэдэг шиг юм яваад байна л даа. Бид нар өнөөдөр хар тамхиа хянаж чадахгүй байгаа шүү. Энэ нь маш том үндэсний аюулгүй байдлын хэмжээнд орчихсон байгаа. Саяхан казиногийн асуудлаар мөрийтэй тоглосон нөхдүүдийн хэрэг гарсан. Хууль бус мөнгийг хянаж чадахгүй байна. Жилийн жилд л казино гэж юм орж ирэх юм. Казино, эдийн засгийн хүндрэл хоёр чинь тусдаа асуудал л даа. Казиногийн хууль ямар ашигтай болоод ийм юм ороод ирчихэв ээ.

Дээрээс нь энэ гадны банкийг оруулж ирэх явдал байна. Та бүхэн тооцоод үз, 27 хувийн хүү төлнө, 20 хувийн татвар төлнө. Бизнесийн компаниуд 60-70 хувиа алдчихаж байна. Тэгэхээр яаж ашиг олох юм бэ. 10 хувийн ашиг ч олохгүй байна шүү дээ. Аятайхан хууль орж ирэхээр улстөржүүлээд аваад явчихаад байна л даа.

ТҮЦ энэ тэр ажиллуулж байгаа иргэдийг татвараас чөлөөлмөөр байна шүү дээ. Дэлгүүрүүдээр ороод үзээрэй. Өрийн дэвтэр нэртэй бөөн зузаан дэвтэрүүд байгаа. 500, 1000 төгрөг гээд хажуу хамрын хүмүүстээ талх давс нийлүүлж байгаа, хар машин хэмээх НӨАТ-ын машин гэдэг юм чинь дараатай байна шүү дээ. Татварын тал дээр эд нараа ярьдаггүй юм уу. Татварынхаа хуулийг татаад авчихсан байдаг. Би одоо өөрөө өргөн барьдаг юм билүү. Үнэ тогтворжуулах хөтөлбөр чинь их аятайхан юм байсан. Одоо энийгээ буруу байсан юм шиг явчихаад байна. Энэ үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжих үү, үүнд хэр хэмжээний мөнгө босгох вэ, энэ дээр тодорхой саналууд байвал хэлж өгөөчээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Казиногийн хууль яагаад ороод ирэв ээ гээд байх юм, түрүүчийн Засгийн газар энэ хуулийг өргөн барьчихсан байсан шүү дээ.

Засгийн газар татарын хуулийг татаж авч байгаа шалтгаан бол хэлэлцүүлэг хийх явцад дахиад ес орчим салбар нэмэгдсэн. Орлого 2017 онд буурах эрсдэл үүссэн учраас буцааж татаж авсан. Миний хувьд тэр барилгын материалын салбарын хүрээнд нэр явагдаж байсан. Гэхдээ би барилга угсралтын компаний ажил хийж байсан нь үнэн. Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

БХ-ын сайд анги салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын
Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,
БХЯ-ныТЗУГ-ын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү,
эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нар Улаанбаатар, Налайх
дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Анги
салбаруудад ажиллах үеэр Ангийн захирагч нар ангийнхаа зохион байгуулалт, хийж
хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж, цаашид салбарын удирдлагын зүгээс авч
хэрэгжүүлэх ямар ажил байгааг илэрхийлж байв. Эдгээр анги байгууллагын албан
хаагчидтай уулзан алба хаагчдын болон анги байгууллага хэвийн үйл ажиллагаа
явуулахад тулгамдаж байгаа зарим тодорхой асуудлуудыг шийдвэрлэж явлаа. Батлан
хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид Зэвсэгт хүчний анги салбаруудад
тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ удаа гурван цэргийн ангийн үйл
ажиллагаатай танилцаж байна. Бид Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл
ажиллагаатай танилцах үеэрээ аль болох та бүхний өмнө тулгамдаж байгаа
асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхийг зорьж байна. Тиймээс эдгээр ангиудад
ажиллахын өмнө сайдын зөвлөх дэслэгч генерал Ц.Дашзэвэгээр ахлуулсан ЗХЖШ болон
БХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар оролцсон ажлын хэсэг ирж анги
байгууллага бие бүрэлдэхүүний санал хүсэлт ажиллах нөхцөл байдал, тулгамдаж буй
асуудлуудыг судлаад ойрын хугацаанд нэн тэргүүнд шийдэхээр болон дунд болон урт
хугацааны зорилт болгон тавьж байгаад шийдвэрлэх ямар ямар асуудал байгааг
эрэмбэлээд холбогдох албаны удирдах хүмүүсийг оролцуулсан хурал хийж судласны
үндсэн дээр эхнээс нь шийдээд явж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Австри улсаас 40 сая еврогийн зээл авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай хэлэлцэж байна. Нийт 40 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сарын 10-нд хоёр улсын Засгийн газар байгуулсан байна. Энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарах бөгөөд 18 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар Швейцарийн ЭС-тай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн,
УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, УИХ дахь
Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар нар өнөөдөр
/2016.11.04/ Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён
Жан-Жак де Дардел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их
Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав
ноён Элчин сайд Жан-Жак де Дарделтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд
өнгөрөгч наймдугаар сард УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын найрамдлын
бүлэг 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсаныг танилцуулав.

Тэрбээр үргэлжлүүлэн
“Манай улс ШХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улс төр, эдийн засаг, соёл,
боловсрол, хүнс, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт бэхжүүлэх,
өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг. Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны
агентлагаас хэрэгжүүлдэг олон төсөл Монголын нийгэм, эдийн засаг төдийгүй ард
иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэгт сэтгэл хангалуун байдаг. Цаашид
эдгээр төслүүд үргэлжлэн хэрэгжихээр болсонд баяртай байна” хэмээн хэлсэн
үгэндээ онцолсон юм.

Швейцарийн Холбооны
Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жан-Жак де Дардел Улсын Их Хурлын
гишүүдийг найрсаг дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд УИХ дахь
Монгол-Швейцарийн парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан нь хоёр орны
харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа
тэмдэглэв.

Монгол Улсын сүүлийн 20
гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн ардчилал, засаглалын тогтолцоо амжилттай
байгааг ноён Элчин сайд онцлоод Швейцарийн Холбооны Улсын зүгээс засаглал тэр
дундаа орон нутгийн удирдлага, хариуцлагын тогтолцоог сайжруулахад хамтран
ажиллахад бэлэн байгааг уламжлав. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэхэд цогц,
олон талт хамтын ажиллагааны зарчмыг баримтлах нь зүйтэй. Байгаль орчинд
ээлтэй, тогтвортой хөгжлийн өндөр технологийг салбар бүрд нэвтрүүлэх нь эдийн
засаг, бизнесийн хувьд ч, улс орны хөгжлийн бодлого, хүн амын эрүүл мэндэд ч ач
холбогдолтой болохыг ноён Элчин сайд Жан-Жак де Дардел цохон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр талууд
соёл, шинжлэх ухааны салбараар дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг
эрчимжүүлж, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын солилцооны хөтөлбөрт хамруулах,
улс орноо таниулан сурталчлах, Швейцарийн Холбооны Улсад суралцах Монгол оюутны
тоог нэмэгдүүлэх, Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас
хэрэгжүүлсэн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний хөтөлбөрийг үргэжлүүлэх зэрэг асуудлаар
ярилцаж, санал солилцлоовв

Categories
мэдээ нийгэм

Шилэн дансны хуулийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлнэ

УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааны мэдээллийг сонсон, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэв.

Удирдлагын зөвлөлийн хурлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар холбогдох хэлтэс, албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Шилэн дансны тухай хуульд зааснаар орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрээр нь оруулж байх, хуулийн 6.4.5, 6.4.8 дахь заалтын дагуу 2016 онд шилэн дансны цахим системд оруулсан мэдээллүүдийг хууль, журамд нийцүүлэн нягтлахыг даалгав.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын хүрээнд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитор Я.Баттогтоход үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Шоронд хоригдохгүйн тулд бусдын амь насыг хөнөөсөн байж магадгүй хэрэг гарлаа

Цагдаагийн Ерөнхий газар зурган илэрцүүд

Их хэмжээний мөнгө бусдаас залилсан хэргээр шүүгдэх гэж байсан этгээд өөрийгөө бусдын гарт амь насаа алдсан болгох гэж оролджээ. Нийслэлийн шуурхай удридлагын төвд өнгөрсөн сарын 25-нд дуудлага иржээ. Тэрээр “Хүмүүс намайг хөөгөөд байна. Хутга, сүх барьсан хоёр хүн намайг ална гээд байна” гэж хэлчихээд гар утсаа салгачихжээ. Гэтэл хэдэн цагийн дараа шатсан цогцос олдсон гэх мэдээлэл иржээ.

Танигдах аргагүй болтлоо шатсан эрэгтэй хүний цогцос, бичиг баримтыг дулааны шугамын орчмоос олжээ. Тэгээд ар гэрийнхэнд нь хэлтэл тэд их тайван хүлээж авсан мөртлөө цагдаа нарын өмнө уйлаад байжээ. Энэ нь их сэжигтэй байсан байна. Тэрээр 100 сая төгрөг залилж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан аж. Тэр өдөр түүний шүүх хурал болох байсан бөгөөд 10-15 жилийн ял сонсох байжээ.

Хэрэг гарснаас хойш удаагүй байхад ар гэрийнхэн нь “Талийгаачийн буяны ажлыг хийнэ. Бүр алтан хайрцагийг нь нээсэн лам “Хурдхан буяны ажлыг дуусга гэж хэлсэн” хэмээжээ. Хэргийг шалгаж байхад цагдаа нарт “Давааням амьд байна” гэсэн мэдээлэл иржээ. Гэвч тэрээр өөрийг нь цагдаа нар амьд байгааг нь олж мэдээд араас нь очиход яармагийн гүүрний дор өөрийгөө толгойндоо буудан хөнөөжээ.

Цагдаа нар одоо шатсан цогцос хэнийх болохыг шалгаж байгаа аж. Энэхүү цогцос нь 2-р бүлгийн цустай, “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товчтой хувцас өмссөн байжээ. Энэхүү цогцос нь гэр оронгүй хүнийх байж магадгүй эсвэл саяхан нас барсан хүний цогцсыг ухаж гаргаж ирээд хувцаслаад шатаасан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл өгнө

УИХ-ын чуулганы
хуралдааныг өглөө 10.00 цагт зарласан байсан ч цаг гаруй хоцорч эхэллээ.
Чуулганы хуралдааны өмнө Хуульзүйн байнгын хороо хуралдсан юм. Хуульзүйн
байнгын хороогоор Эрдэнэт үйлдвэрийн шалгах ажлын хэсгийг байгуулсан байна.
Харин Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн ч хуралдаагүй юм
байна.

Өнөөдрийн
чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон Эдийн засгийн хүндрэлийг
даван туулах хөтөлбөр зэрэг найман асуудлыг хэлэлцэнэ. Үдээс хойших хуралдаанд
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхөөр
болжээ.

Categories
мэдээ нийгэм

Усны нөөцийг хамгаалахад Монгол-Солонгос хамтран ажиллана

Уур
амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны нөөцийн хомсдол дэлхий нийтийн асуудал
болж байна. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд усны нөөцийн хомсдол бий
болж улмаар агаар, хөрсний бохирдол, хүн амын ундны усны аюулгүй байдал,
түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл зэрэг олон асуудал үүсч байна.

Монгол
орны усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх, усны салбарт хамтран ажиллах тухай санал
санаачлага гаргах, хоёр орны Засгийн газрын бодлогыг хуваалцах, хоёр улсын
хооронд усны нөөцийн талаарх хамтын ажиллагааны сүлжээг бий болгох зорилгоор
БОАЖЯ, БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын усны нөөцийн “K-water” корпораци
хамтран “Монгол- Солонгос усны салбарын бодлого болон хамтын ажиллагаа” сэдэвт
семнарыг зохион байгууллаа.

БОАЖЯ-аас
усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах чиглэлээр олон талын идэвхтэй
оролцоог хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, зөв засаглал ухаалаг
менежментийг бүрдүүлэх хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож
шийдвэрлэх, олон улсын түвшинд хамтын үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох
томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх
анхны алхам нь хоёр улсын хамтарсан семнар болж байна гэж БОАЖЯ-ны Газар зохион
байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа хэллээ.

Семнарт
Монголын талаасБОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого
зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй БХБЯ, ЭХЯ, Улаанбаатар хотын
УСУГ, УУХҮЯ, НЗДТГ болон Монгол улсын усны салбарын эрдэмтэн доктор болон бусад
усны чиглэлийн байгууллагуудын төлөөлөл болох нийт 50 орчим албаны хүн оролцсон
бол Солонгосын талаасБНСУ-ын Элчин сайд У Сун тэргүүтэй Газар, дэд бүтэц, зам
тээврийн яам, БНСУ-ын усны нөөцийн “K-water” корпораци, БНСУ-ын Элчин сайдын
яам, “Самжин Пресишион” ХХК, “Үжин” ХХК, “Копиа” Монгол дахь төв, БНСУ-ын хүний
нөөц, хөгжил, үйлчилгээний төв зэрэг байгууллагуудын төлөөлөл болсон 20 орчим
албаны хүн оролцлоо.

Усны
нөөцийг хамгаалах чиглэлээр 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөрт байгалийн унаган төрхөө хадгалсан газарт цэвэр усны
нөөцийн цогцолбор байгуулах, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн тавиас
дээш хувийг улсын тусгай хамгаалтанд авах ажлуудыг тусгажээ. Одоогоор Ус
бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, журам,
жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн бариад
байнав