Categories
гадаад мэдээ

Солонгосын ард түмний 70 хувь нь Пак Гын Хэг огцрохыг хүсч байна

БНСУ-д улс төрийн байдал тогтворгүй байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцэн огцрохыг хүсэгчдийн тоо БНСУ-н нийт иргэдийн 70%-г давсан гэсэн тоо баримт гараад байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэн нь өнгөрсөн хугацаанд өөрийн найз Чуйсүнширийнхээ үгээр явдаг байсан “утсан хүүхэлдэй” хэмээн иргэд үзэж байгаа юм. Одоогоор Чуйсүншир нь прокурорын төв газарт байцаагдаж байгаа бөгөөд байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч энэ удаа иргэд улс төрийн эргэлтийг хийх болно хэмээн үзэж байгаа улс төр судлаачид их байгаа юм. Ерөнхийлөгч Пак Гын Хэн огцрох нь бараг л тодорхой болоод байгаа бөгөөд чухам хэзээ ажлаа хүлээлгэж өгөхийг хүлээж буй улс төрийн намууд их байгаа. Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгсний маргаашнаас түүний хэрэг шууд прокурорт шилжин түүнд арга хэмжээ авнаа байх хэмээх иргэдийн хүлээлт үүсээд байгаа. Өнгөрсөн сард Пак Гын Хэг эсэргүүцэн огцрохыг хүссэн иргэдийн жагсаал болсон. Энэхүү жагсаалд 100.000 гаруй иргэд оролцсон маш том жагсаал болж өнгөрсөн юм. Тэгвэл энэ сарын 12 нд үүнээс том жагсаал болохоор болсон талаарх мэдээлэл байна. Ирэх хагассайн өдөр ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Чуйсүнширийг эсэргүүцэгчид цуглан маш том жагсаал болох болно.


О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Татварын тухай хуулийн төслийг буцаан татжээ

Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн явцад буцаан татжээ. Ямар учраас буцаан татах болсноо Сангийн сайд Б.Чойжилсүрэн тайлбар өгсөн юм.

Тэрээр “Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх зорилго тавьсан ч УИХ-аар хэлэлцэх шатанд салбарууд нэмэгдэж, төсвийн орлого төвлөрүүлэлт буурах нөхцөл байдал үүссэн учраас төслийг буцаан татсан” гэсэн юм.

Уг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын үйлдвэрлэл, оёдол нэхмэл гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан байсан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийг төлөөлөхгүй гэжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсэг 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авахдаа Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах юм байна. Тус ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс Ж.Батзандан орсон бөгөөд намынхаа эсрэг байр суурьтай байгаа юм. Гэсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын бүлгээс нэг ч гишүүн ороогүй албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. Түүнчлэн Ж.Батзандан хувь гишүүнийхээ үүднээс ажлын хэсэгт орсон бөгөөд намын бүлгийг төлөөлөхгүй хэмээн албан бичигтээ дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар болон Улаанбаатар хотыг Санхүүгийн Төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Элчин сайд Катрин Арнолд “Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинээр ямар салбаруудад хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж санал бодлоо солилцох бодолтой байна. Миний бие Монгол Улсад суугаад нэг жил гаруй хугацааг өнгрөөж байна. Энэ хугацаанд болон урд өмнө нь хэд хэдэн салбарт хамтран ажилласаар ирсэн. Бид хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөөд байгаа ажлуудаа гурван хэсэгт хуваагаад байна. Санхүүгийн төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засаг даргын хувьд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө саяхан батлуулсан. Мөрийн хөтөлбөрт энэ гурван зүйл багтсан байгаа. Ногоон хөгжил нэг гол цөм хөтөлбөр болж орсон. Ирэх жилүүдэд хотын ойр орчимд аялал жуулчлалын бүсүүд байгуулж иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгрүүлэх газруудыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Мэдээж хэрэг ногоон хөгжил ярихад агаарын бохирдолын асуудал хөндөгдөж байгаа юм. Агаарын бохирдолын талаар олон арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч тодорхой үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Энэ асуудлууд дээр олон жилийн туршлагатай танайх шиг орноос суралцаж туршлага солилцож ажиллах сонирхолтой байна. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Ямар нэгэн албан тушаалтан шийдвэр гаргахын өмнө заавал иргэдийн дунд хэлэлцүүлж санал бодлыг нь тусган ажиллах ажил хэрэг болгож байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүүгийн үйлчилгээ, бодлого төлөвлөгөөний талаар холбогдох хэлтэс, агентлагууд болон НИТХ-ын төлөөлөгчидийг оролцуулж зөвлөлдөх уулзалт, ярилцлага зохион байгуулах саналтай байна. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж бэлэн байх болно” гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Нийслэлийн 377 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрөөх нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж нийт тэмцээнд орж байгаа оролцогчдод амжилт хүсч, баяр хүргэлээ. Спортын нөхөрсөг тэмцээний арга хэмжээнд хараа, сонсгол, тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба нийт 14 багийн 140 гаруй иргэд спортын зургаан төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр “Цаашдаа нийслэлийн ойн өдрийн хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж байх шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өчигдөрхөн байгуулагдаад анхныхаа хурлаа хийгээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигийн төлөө хамтран ажиллах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж зарим зүйлүүдийг шийдвэрлэсэн байгаа. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь тэдний олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний ач тусыг суртчилан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа” гэдгийг хэллээ.


Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Гишүүд хадуураад ярихаар нь тасалдаг З.Энхболдын дэг журам зүйтэй юм шиг санагдаж байна

Ө.Энхтүвшин зурган илэрцүүдӨчигдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй сэдвээсээ хазайж, асуудалд огт хамаарахгүй зүйлийг ярьсан.Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдааныг дэгийн дагуу явуулахыг шаардсан юм.

Тэрбээр “Яг ярьж байгаа сэдвээсээ халиад, дэвэн дэлхийн юм ярьж байна. Хэн дуртайд нь үг хэлэх эрх өгөөд яриулаад байдаг. Уг нь энэ чинь төсөвтэй холбоотой асуудлаар хэлэлцэж байгаа. Гэтэл гучин минут дэвэн дэлхийн юм ярилаа. Ийм учраас УИХ-ын дарга та энэ асуудалтай холбоотой саналаа хураадаг болмоор байна. Мөн З.Энхболдын тасалдаг нь зүйтэй юм шиг санагдаж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Лүндээжанцан: Долларын ханшийг Монголбанк тогтоодог юм уу, Найман шарга шийддэг юм уу

Д.Лүндээжанцан чуулган зурган илэрцүүдУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцсэн. Төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулт өгсөн юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:Энэ долларын ханшийг тогтоох, валютын ханшийг тогтоох гэдгийг Монголбанк хянадаг юм уу, Найман шарга нь шийддэг юм уу эсвэл Санхүүгийн хороо шийддэг юм уу, ер нь захиргаадалт гэж юм байна уу, үгүй юу. Бензиний үнэ нэмэгдэхээр Шударга өрсөлдөөний газар энэ тэр чинь бөөн юм болоод торгууль тавиад байдаг шүү дээ. Энэ долларын ханш 50, 100-н төгрөгөөр пал пал хийтэл нэмэгдээд байгаа үед реакц байх л ёстойсон. Үүн дээр төрийн зохицуулалт байх л ёстой гэж бодож байна. Үүнийг хэлж өгөөч ээ. Яахав Засгийн газар жаахан жуухан нэмдэг л дээ, төсвийнхөө алдагдлыг нөхөх гэж. Гэхдээ энэ өсөлт их сонин байна. Үүнийг хязгаарлах боломж байхгүй юу. Монголбанкнаас Хятадын ардын банктай хийсэн хэлцэл гэж юм байдаг. Түүнийг барихаа больжээ. Би үүнд маш их санаа зовж байна. Баахан монгол төгрөг хадгалуулаад оронд нь юань авчраад байх юм. Энийгээ юу болгох гэж байгаа юм бэ гэдэг асуултанд би хариу авмаар байна.

Б.Чойжилсүрэн чуулган зурган илэрцүүдСангийн сайд Б.Чойжилсүрэн:Санхүүгийн загварчлалын программуудыг бид Сангийн яаман дээр хэрэглэсэн. Гадаад дотоод активын зөрүү нь хэд байна вэ гээд шинэчилсэн загварууд гарсан. Залуучууд байгаа учир надад тайлбарлах юм алга. Хэрэгжүүлэх механизмын хувьд ерөөсөө Засгийн газар, Монгол банк хоёртой холбоотой.

Валютын ханшийг хазаарлахын тулд валютын нийлүүлэлтийг л нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Хятадын ардын банктай хийсэн тэр гэрээг хэрэглэхээс өөр аргагүй. Засгийн газар 2017, 2018 онд төлөх өрийг төлөхийн тулд дахин бонд гаргах шаардлага гарч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Засгийн газар хэрэгжүүлнэ л гээд байх юм. Би ТЭЗҮ нь бэлэн үү гэж асуусан байхгүй юу. Мөн ийм хууль гаргана гээд байх юм. Түүнийг чинь Их хурал гаргана шүү дээ. Хэрвээ батлагдсан тохиолдолд Их хурал тэрийг нь баталж өгөх үү, үгүй юу. Энэ хөтөлбөрийг баталж байгаа бол хөдөлгөнө гэсэн юмаа хөдөлгөх ёстой. Стратегийн орд газруудыг. Хэрвээ хөтөлбөр гаргавал хэрэгжүүлэх л ёстой байхгүй юу. Гэхдээ дэлгэрэнгүй юм нь цаанаа байх шиг байгаа юм. Нөгөө бидон дотор юу байгаа вэ гэдэг шиг. Байгаа бол дэлгэрэнгүй юмыг нь мэдэж харж байгаад дараа нь Их хурал дээр орж ирэхэд нь садаа тээг болохгүйгээр баталж өгч байж, бараг стандарт бус арга хэмжээнүүдийг авч байж л гарах байх л гэж бодож байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:ТЭЗҮнь яг бэлэн болчихсон төслүүд цөөхөн байна. Бид 5 төслийг макро төсөлд оруулсан. Таван толгой, Оюу толгой гэх мэт. Эд нар бол нэлээд боловсруулагдаж яваа. Бусад нь бол анхан шатандаа яваа.

Б.Чойжилсүрэн чуулган зурган илэрцүүд

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаан 10.29 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль, тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Энэ нь уул уурхайн ордуудаас ашиглаад хаясан үүссэн овоолгыг эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хэсгийг нь дахин ашиглуулж, нөөц ашигласны татвар авах хэрэгтэй гэж үзсэн. 10 жилийн хугацаанд нийтдээ 180 тэрбум төгрөг нөөц ашигласны татвараас олох боломжтой гэсэн тооцоо гарсан гэдгийг онцолж байлаа.

Мөн танилцуулгад Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг нэмэхээр тусгасан байв.

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж оролцсон юм. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба.Очир, Л.Элдэв-Очир, Б.Ундармаа,Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хувьчлах жагсаалтад нэмэлтээр орж ирж байгаа “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахдаа үнийг яаж тооцсон юм бэ гэдгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хувьчлагдаж байгаа төрийн өмчит хувьцаат компаниуд гадаадын зээл, тусламж авсан эсэхийг, УИХ-ын гишүүн Б.Жавхлан хувьчлалыг төсвийн орлого нэмэгдүүлэхэд чухалчилсан уу эсвэл эдийн засгийн цаад системтэй нь холбож үзсэн үү гэдгийг тодруулж байлаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж Засгийн газрын өмч хувьчлалын жагсаалтад нэмэгдэх эдгээр аж ахуйн нэгжийн үнийн дүнг бодитой гаргахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сүүлийн таван жилийн ашиг орлого, алдагдал, татвар гээд үнэлгээний нарийн судлагаа хийж байгаа. Тиймээс суурь үнэ өөрчлөгдөнө. Ер нь “Монгол шуудан” ХК бага зэргийн ашигтай, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК алдагдалтай байгаа юм. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжид гадны ямар нэгэн зээл, тусламж авсан асуудал байхгүй байгаа гэж хариулав.

Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүсмэл ордыг ашиглахдаа алтны овоолгыг дахин ашиглахад тусгай шаардлага тавьсан эсэхийг тодруулсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж уул уурхайн ордыг ашигласны дараах хаягдмал овоолгоос эдийн засгийн хувьд үр ашигтай үүсмэл ордууд байсаар байгаа. Үүнийг судалж үзээд үүсмэл ордуудыг дахин ашиглуулж, нөөц ашиглалтын татвар авах нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхдээ алтны үүсмэл ордыг дахин ашиглахад нарийн тооцоо судлагаа хийж байгаа. Засгийн газраас тусгайлан журам гаргахаар ажиллаж байна гэж байв.

Үүний дараа 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Мөн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Худалдааны тэнцэл буурснаас болж валютын ханш өсч байна

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг танилцуулж, уг хуулийн төслийн холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал,

Б.Чойжилсүрэн чуулган зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд худалдааны тэнцэл нэмэх 300, төлбөрийн тэнцэл хасах 800 гэсэн тоо бий. Энэ нь өмнөх оныхоос худалдааны тэнцэл 500 сая ам.доллараар буурч байгаа юм. Энэ чинь валютын ханшийг өсгөж байна. Энэ асуудал дээр ямар хөтөлбөр боловсруулах гэж байна. Энэ тухай үг өгүүлбэр бүр нь хуульд тодорхой тусгагдах ёстой. Харамсалтай нь энэ ажлаа хийхгүй байна. Мөн шинээр оруулж ирж буй хууль дотор гол гол хууль орж ирээгүй байна. Тэр морины бооцоо гэсэн юмнууд ер нь ямар хэрэгтэй юм. Мөн 60 сая малаа цаашид яах вэ? Гурван сая хүнд чинь нийлүүлэлт нь илүүдэлтэй болохоор махны үнэд нөлөөлөөд байна. Тэгээд махаа экспортлох ёстой гэдэг дээр бүгд санал нэгддэг хэрнээ хийж хэрэгжүүлж байгаа ажил алга байна. Бидний шүүмжлээд загнаад байгаа энэ олон зээлүүд чинь ирэх жилээс олон жижиг үйлдвэр болж гарна. Үүнээс дотоодын борлуулалт өснө. Ингэж өсөхөд ямар экспортын болон дотоодын борлуулалтын зах зээл байх юм. Мөнгөний урсгал нь даах уу, үгүй юу гэдэг асуултад тодорхой хариулт хэрэгтэй байна. Олон үйлдвэрт хөрөнгө оруулалт орсон. Энэ бүгд ирэх жилээс өгөөжөө өгөх болно шүү дээ. Энийг бид ямар эрх зүйн орчноор зохицуулах вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Би улстөржиж янз бүрийн юм яримааргүй байна. Өнгөрсөн танай Засгийн газрыг бууртгаж яримааргүй байна. Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур авсан долоон зуун тавин сая ам.долларын “Мазаалай” бонд, намайг ажил авахад 123 сая ам.доллар болоод буучихсан байсан. Өнгөрсөн жилүүдэд нийлүүлэгдсэн 7,9 их наяд төгрөгийг бодлогогүй зарсны улмаас бид ийм нөхцөл байдалд орсон.

Ө.Энхтүвшин зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ хуулийн төслийг үзсэн. Мөн хоёр жилийн өмнөх төслийг үзлээ. Түрүүчийн Засгийн газар баталсан яг адилхан нэртэй хөтөлбөр бий. Гэхдээ тэр хэрэгжээгүй. Түүгээр ч зогсохгүй энэ улс орны бүр доод талын цэг дээр аваачсан. Өнөөдрийн өргөн барьсан энэ хуулийн төслийг харж байхад өмнө байсан тэр заалтууд яг байгаад байна.

Ө.Энхтүвшин: Өрийн асуудлыг ямар аргаар яаж шийдэх вэ?

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.

Categories
гадаад мэдээ

Туркийн сөрөг хүчний удирдагчдыг баривчилжээ

Курдын талыг баримтлагч, Туркийн сөрөг хүчний Ардын ардчилсан намын хоёр удирдагчийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Ерөнхийлөгчийн терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд Селахаттин Демирташ, Фиген Юксекдаг нарыг гэрээс нь баривчилсан хэмээн Туркийн аюулаас хамгаалах хүчний хэвлэлийн алба мэдээлсэн байна. Мөн тэдний хамтаар есөн хүнийг баривчилжээ.

Цагдаагийн байгууллагаас тэднийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хатуу хориглосон байна.

Баривчилгаа эхлэхээс хэдхэн минутын өмнө Селахаттин Демирташ твиттер хуудастаа “Намайг баривчиллаа” гэж жиргэжээ. Намын дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилсан сэргийлж, ийнхүү нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглосон гэнэ.