Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Өмнөх Засгийн газрын алдааг одоогийн Засгийн газар давтаж байна

Ө.Энхтүвшин зурган илэрцүүд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд 15:30 цагаас хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө. Энхтүвшин:Өмнөх Засгийн газрын алдааг Ж.Эрдэнэбатын Засгийн газар давтаж байна. Үүнээс яаж гарах талаар МАН-ын бүлэг хэлэлцэж байгаад ийм төсөл оруулж ирж байна. Гэхдээ оруулж ирсэн Төсвийн тухай хуульд дахиад засч, залруулах зүйл байгаа. МАН-ын сонгуулийн үеэр ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч болохгүй. Эдийн засаг, нийгэм хүндрэлтэй байна. Үүнээс гарахын тулд зөв бодлогоор зүтгэх ёстой. Гэхдээ бид зарим бодлогоосоо ухраад байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах тухай хууль оруулж ирж байгаа. Үүнийг ойлгуулахдаа Монголын нийгмийн шимэгч нар болсон хүмүүс байгаа гэж иргэдэд харуулж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын амлалт ба биелэлт

МАН-ын амлалтуудыг ард түмэн эргэн санаж эхэллээ. Яагаад гэвэл төсвийн тодотголын хууль хэлэлцэж байгаа энэ үед иргэдийнхээ халаас руу хэт халдсан байдлыг Ардчилсан намын гишүүд эрс шүүмжилжснээр энэ асуудал ард иргэдийн дунд газар авч эхэлсэн юм. Гэвч МАН иргэдийнхээ бүсийг чангалах байр суурин дээр хэвээр байсаар байна. Ингээд МАН-ын сонгуулийн амлалт ба биелэлтийг харьцуулан харуулъя.

МАН АМЛАЛТ

ХҮҮХЭД: Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ: Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно. Өндөр хөгжилтэй улсуудын их дээд сургуулиудад баклавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

АХМАД: Ахмадуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.

ТАТВАР: Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй.

ТӨСӨВ: Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлж, алдагдлыг бууруулна.

ГЭР БҮЛ: Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

ЗЭЭЛИЙН ХҮҮ: Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.

АЖ, АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ:

Бизнес дэх төрийн дарамт шахалтыг багасгаж, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

БИЕЛЭЛТ

Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Хэрвээ улс мөнгөтэй болбол үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэж буй. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулсан.

Оюутны тэтгэмж 70 мянган төгрөгийг зогсооно. Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсооно.

УИХ-аас өнгөрсөн онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцалж, гэр бүлийн хүн нь нас барахад тэтгэврийг нь авдаг тогтолцоог болиулна. Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмнэ. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсан. Үүнийг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгнө.

Төсвийн тодотголоос хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэг найман төрлийн татвар нэмэгдэнэ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна.

Төсвийн зардлыг танасан өндөр албан тушаалтнуудын цалин, хангамжийг бууруулахаас татгалзсан. Төсвийг ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэх алдагдалтай батлахаар хэлэлцэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан. Өрхийн орлого жилийн өмнөхөөс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурсан.

Монгол банк чиглүүлэгч хүү болох мөнгөний бодлогын хүүгээ огцом өсгөж 15 хувь болгосон нь бусад зээлийн хүүг өсгөх суурь нөхцлийг бүрдүүлсэн.

Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь аж, ахуй нэгжүүд банкуудаас зээл татах, цаашлаад бонд, хувьцаа босгож санхүүжилт олох боломжийг хаасан шийдвэр болсон.

Categories
мэдээ нийгэм

“Туул голоо хайрлая” бүх нийтийн цэвэрлэгээ болно

БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 10-ны өдөр “Туул голоо хайрлая” БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд цэнгэг Туулаа цэвэр байлгахыг хүссэн байгууллага хамт олныг уг хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Цэвэрлэгээнд оролцохыг хүссэн байгууллага хамт олны хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр хүртэл хүлээн авна.

Холбоо барих утас: 362592, 99582499

Туул голын сав газрын захиргаа

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Эдийн засгаа аврах Засаг уу, эсвэл сүйрүүлэх Засгийн газар уу

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдУИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд 15:30 цагаас хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлаар хэлэлцэх юм.

Яг одоо 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүд асуулт асууж үг хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Гудамжинд явж байгаа хүмүүс нэг зүйл асууж байна. Энэ “хүндэрсэн эдийн засгийг гэрчлэх Засгийн газар уу, эсвэл эдийн засгаа сүйрүүлэх гэсэн Засгийн газар юм уу” гэж асууж байна. Гэрчлэж болно. Хариуцлага тооцож болно. Гэхдээ ингэж ажиллаж байх цаг хугацаа алга байна. Одоо урагшаагаа харж ажлаа хийе. Хариуцлага тооцох газар нь шийдвэрлээд л явъя. Энэ улс төржсөн шийдвэр чинь алдаа болж байна. Бид сонгуульд гарахдаа амлалт өгсөн шүү дээ. Одоо юу нь болохоо болчихоод байгаам. Сүүлийн хорь хоногийн дотор нийгмийн бухимдал улам л өсөөд байна. Ард түмний хийж бүтээх, хөдөлмөрлөх итгэл, сэтгэл цаг цагаар байхгүй болж байна. Энэ улс орон чинь зөвхөн төсвөөс хамааралтай, төсвийн хямралаар эдийн засаг нь сүйрсэн орон болсон мэт харагдах боллоо. Та нарын арга барил зөв юм уу гэж асуумаар байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:Татвар нэмэхээр орлого нэмэгддэг хаанахын туршлага байна вэ? Татвараа нэмэхээр далд эдийн засаг бий болно. Төрийн албан хаагчдын цалинд, цэргийн салбарын орлогод халдсан, хүүхдийн мөнгийг танасан нь Засгийн газрын зөв бодлого уу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Татварын өөрчлөлтөд 14 мянган хүн хамрагдах тооцоотой байгаа. Түүнээс 400 мянган хүн хамрагдахгүй. Эдийн засгийн өөрчлөлт явж байна. Орлого бууруулж, зарлага нэмэх арга хэмжээ авахаар 500 тэрбум орчим төгрөгөөр төсвийн тэнцэл сайжруулахыг зорьсон. Эдийн засгийг дахин сэргээх асуудал манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Эдийн засгийг сэргээхийн тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй.

Categories
мэдээ соёл-урлаг

ОХУ-ын алдарт хамтлаг “Звери” өнөөдөр 20 цагт тоглоно

Звери зурган илэрцүүд

“ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН СОЁЛЫН ТӨВ” болон “НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР”-ындэмжлэгтэйгээр “НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР”-ын “НАЙРСАГ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд, ОХУ болон Монгол Улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийнойд зориулан “Шамк” интертэйнмент болон “АйстМонголиа” телевизийн урилгаар ОХУ-ын алдарт хамтлаг “Звери” хамтлагийнхан өнөөдөр /2016.09.02/ өглөө 07:00 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор “Чингисхаан” олон улсын нисэх буудалд газардлаа.Тэдний тоглолтын зохион байгуулагчид болон хэвлэл мэдээллийнхэн угтан авч, алд цэнхэр хадаг, цагаан идээний дээжээ барин угтан авчээ.“Звери” хамтлагийн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 17:00 цагт “Corporate” зочид буудалд болох юм байна. Тус хамтлагийн “Will sing for Mazaalai” хэмээх тоглолт Төвцэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр20:00 цагтболно.

Тоглолтонд урилгаар:
A-Sound
Lumino
Gee
Rec-On
Хар сарнай хамтлагийн Амараа хүрэлцэн ирэх бөгөөд хамгийн нүсэр дуугаралт, гэрэлтүүлгийн гайхамшгийн дор
Dj Anna
DJ BTB
DJ Agvaan
DJ Batbold нар хамтрах юм байна.

Ерөнхийи вээн тэтгэгчээр Монголын үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл, Ивээнтэтгэгчээр Broaster chicken, Их аян өргөө ажиллажээ. Тасалбарын үнэ 10.000₮ ба 15.000₮ төгрөг.
VIP болон after VIP-ийн хамт 200.000₮ /100 хүний хязгаартай/
Тасалбарыг:www.ticket.mn-ээс

Б.Ган-Эрдэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дэлхийн банкны гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чойг хүлээн авч уулзлаа. Ноён Хэнам Чой нь Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Монгол, Камбож зэрэг Ази, Номхон далайн 14 улс орныг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд төлөөлдөг байна.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүнээр элсэн орсноос хойш 25 хамтран ажиллаж байна. Энэ жилүүдэд Дэлхийн банк нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг танаж, тэвчиж болох зардлыг багасгаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөгийн тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлт байдлыг богино хугацаанд даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүний дотор Дэлхийн банк дорвитой хувь нэмэр оруулж, бодлогын зөвлөгөө өгч дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын эдийн засагт тулгараад буй богино хугацааны хүндрэлийг даван туулах, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Дэлхийн банкнаас Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, ирээдүйтэй олон сайхан төсөл байгаа боловч хөрөнгө оруулагчид банк, санхүүгийн байгууллагын шаардлагад нийцсэн ТЭЗҮ бүхий төсөл цөөн байна. Томоохон төслийн ТЭЗҮ-г олон улсын шаардлага хангасан, өндөр түвшинд боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүслээ.

Нөхцөл байдал муудахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг шуурхай авч байгаа нь зүйтэй. Хүндрэлийг туулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажиллахаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чой илэрхийлэв.

Мөн Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд танилцуулж, тусламж дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг болно

МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. МЗЭ, “Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа 100 яруу найрагч төслийг санаачлан хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулж байсан билээ.

“100 ЯРУУ НАЙРАГЧ – 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг маань хөтлөн явуулах эрхэмүүдээр
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжийн шагналт, “Болор Цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар тодорчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зогсоосныг эсэргүүцэж ЛАА асаана

Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 12 жилийн дараа шинэчлэн, өнгөрсөн хавар
батласан билээ. Энэ хууль нь одоо чуулганаар хэлэлцээд буй Эрүүгийн хууль,
Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль
сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай
нягт уялдаатайгаар хуульчлагдсан юм. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж
эхлэхээр байсан ч МАН-ын Засгийн газар уг хуулийг эгүүлэн татсан юм.

Энэ шийдвэрийг эсргүүцэн эмгэнэл
илэрхийлэхээр Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс маргааш
буюу есдүгээр сарын 3-ны 20:00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д лаа
асаах аяныг зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр тус
хөдөлгөөнийхөн иргэдээс гарын үсэг цуглуулан, УИХ-д шаардлага хүргүүлэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Таван толгой” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилжээ

Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлжээ. Ингээд тус албан тушаалд Д.Ариунболдыг жинхэлсэн байна. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын их сургуулийг тус тус төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.

2000-2008 онд Мэдээллийн Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байжээ. Үүний дараагаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүнээр ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье л гэх юм

Ц.Нямдорж зурган илэрцүүдУИХ-ын гишүүн
Ц.Нямдорж: “Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас
дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг
нэр төрөө бараад байх юм. эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж дууслаа. Яг
үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа
хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг” хэмээн бухимджээ.