Categories
энтертаймент-ертөнц

Б.Сарантуяагийн “Хайрын бурхан 2” дууны клип цацагдаж эхэллээ

Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан “Хайрын бурхан” дууны үргэлжлэл 20 жилийн дараа цацагдаж эхэллээ.

“Хайрын бурхан 2” дууны үгийг яруу найрагч Ү.Хүрэлбаатар зохиосон бол хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших аяыг нь зохиожээ. Өмнөх “Хайрын бурхан” дууны ая, үгийг зохиосон зохиогчид 20 жилийн дараа дахин ийн хамтран “Хайрын бурхан” дууны үргэлжлэл болох шинэхэн уран бүтээлийг гаргасан ажээ.

Та бүхэнд МУГЖ Б.Сарантуяагийн “Хайрын бурхан 2” дууны клипийг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

“Монголд хөрөнгө оруулах” нь Олон улсын бага хурал эхэллээ

investЯг одоо “Шангри-Ла” зочид буудалд “Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал болж байна. Энэхүү хуралд оролцогчид Монгол улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өнөөдрийн эхний хэлэлцүүлгийн сэдэв “Хурдацтай хөгжиж буй компаниуд, тэднийг хэрхэн санхүүжүүлэх вэ”.

Хэлэлцүүлгийг АНУ-ын ЭСЯ-ны худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд хөтлөн явуулж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй “Монос” группын мэргэжилтэн хувьцаат компани болох төлөвлөгөөгөө танилцуулав. “Монос групп” олон нийтээс нээлттэй санхүүжилт татаж, андеррайтын компаниа ч хэдийнэ сонгож, бэлтгэл ажилдаа оржээ.

Тус хуралд оролцогчид Монгол Улсад дэд бүтэц хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх зэрэг дэд бүтцийн төслүүд Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь БНХАУ-ын санаачилсан, “Нэг бүс, нэг зам” төсөлд Монгол Улс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ? Япон улстай байгуулсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Хөшигийн нисэх онгоцны буудлын менежмент, Тавдугаар цахилгаан станц зэрэг төслүүд гэсэн дэд сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хурлын хүрээнд эдийн засгийн болон төсвийн нөхцөл байдал, Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилд баримтлах тэргүүлэх бодлогууд, 2017 онд төлөх их хэмжээний зээл, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн эерэг болон сөрөг талууд, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн сэдвүүдийг хөндсөн салбар хуралдаан болох юм байна. Салбар хуралдааныг “Moody’s Investors Service” компанийн гүйцэтгэх захирал Грайм Нөүд хөтлөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үнэн бодит мэдээллийг худалдаж авна

гэмт этгээд зурган илэрцүүдЭнэ сарын 2-3-нд шилжих шөнийн 00.40 минутын орчим Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн салдаг уулзвараас Баянзүрхийн товчоо явах замд 50 орчим насны эрэгтэй хүн зам тээврийн осолд орсон байдалтай олджээ.Тус хэргийн талаар үзсэн, харсан хүн Замын цагдаагийн газрын 93030002, 94495811 дугаарын утсанд мэдээлэл өгнө үү. Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах болно. Мөн үнэн бодит мэдээллийг худалдаж авна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван настай хүү алга болоод дөрөв хонож байна

ОБЕГ зурган илэрцүүд

Өнгөрөгч баасан гаригт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багаас алга болсон гурван настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хүүг алга болсон тухай мэдээллийг 9-р сарын 2-ны өдөр Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд аав нь хүүхдээ унтаж байхад нь гэрийнхээ хаалгыг гаднаас нь цүүлээд явсан гэх ба ирэхэд нь хүү алга болсон байжээ. Улмаар онцгой байдлын алба хаагчид болон хүүгийн ар гэрийнхэн ойр орчмын дөрвөн км газарт эрлийн ажиллагаа эхлүүлжээ. Мөн ойр орчимд айл олон байдаг ч алга болсон хүүг харсан хүн байгаагүй аж. Одоогоор алга болсон хүүг эрэн хайх ажиллагаанд аймгийн засаг дагын тамгийн газрын ажилчид, онцгой байдлын аврагчид, хөршийн хүмүүс нийлсэн 40 гаруй хүн оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн дэргэдэх зөвлөхүүдийн бүлэглэл байгуулагдлаа

АН-ын бүлгийн 2016 зурган илэрцүүд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийжээ. Хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн
дэргэдэх Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулахаар болжээ. Тус зөвлөл нь цөөнхийн байр суурийг тооцоо судалгаатай, үндэслэлтэй
боловсруулах зорилготой аж. Зөвлөлийг УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж
байсан З.Энхболд, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарын АН-ын гишүүд бүрдүүлэх юм
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын тэмцээнээс нугараачид мөнгөн цом хүртэв

ОХУ-ын Москва хотод Олон улсын циркчдийн тэмцээн энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус тэмцээнд манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр оролцсон. Улмаар мөнгөн цом хүртжээ.

Тус наадам энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрия Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулагдсан байна. Тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ зэрэг 20 гаруй орны циркчин уран нугаралтын үзүүлбэрээр өрсөлджээ. Үүнээс Буриад улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сэлэнгэ багштай таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ оролцож, мөнгөн цом хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ

вакцины зурган илэрцүүдГалзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ. Одоогоор вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Мал, амьтанд хазуулсан тохиолдолд 24 цагийн дотор харьяа өрхийн эмнэлэгт очин галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэх хэрэгтэй. Учир нь амьтнаас хүнд халдварласан галзуу өвчин эдгэрэх боломжгүй байдаг аж. Өвчин авсан шархны байдлаас хамаарч халдвар авснаас хойш 100 хүртэлх хоногийн хугацаанд илэрдэг аж.

Categories
мэдээ спорт

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хуралджээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны хоёр жил тутам болдог ээлжит Их хурал боллоо. Тодруулбал, Франц улсын Маконь хотод болсон залуучуудын ДАШТ-ий сүүлийн өдөр тус хурал болсон байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан үндэсний холбоодын төлөөлөгчид Их хурлаар бөхийн спортын хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Товчоо гэж нэрлэгддэг тус холбооны Гүйцэтгэх хорооны зургаан гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар сонгожээ.

Их хурлаар тивийн аварга шалгаруулах тэмцээний хураамжийн асуудлыг хэлэлцэж, одоо байгаа хураамжийн хэмжээг 15-20 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийн хураамжийг санал болгосон хэмжээнд үлдээсэн байна.

ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович, Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Дюссон нар 120 гаруй улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнө тус холбооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаа, амжилт болон санхүүгийн тайлангаа танилцуулж, хэлэлцүүлжээ.

Ерөнхийлөгч Н.Лалович тавьсан илтгэлдээ, “Чөлөөт бөхийн тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулж байх тухай асуудлыг дэвшүүлж, ингэх нь алтан медаль авахын төлөө өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож, бөхчүүдийг жин хасах эрүүл бус үзэгдлээс ангид байх бололцоо олгоно” хэмээжээ. Гэвч Их хурлаар дээрх асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. “Токио-2020” олимпийн наадам болоход аливаа өөрчлөлтөд дассан байхын тулд асуудлыг шуурхай шийдэж байх нь зүйтэй” гэдгийг ерөнхийлөгч Н.Лалович сануулаад өнгөрсөн байна.

Их хурлаар яригдсан гол сэдвийн нэг нь Рио-2016 олимпийн үеэрх элдэв маргаантай асуудал, шүүлтийн талаарх гомдлууд байжээ.

Их хурал энэ тухай хэлэлцээд, шүүгчдийн сургалтад зориулсан шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн дүрмийг дэмжиж, шүүгчдийн асуудалд шударгаар хандаж шийдэх үүргийг ДБНХ-ны Спортын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын Онцгой комиссын хурал эхэллээ

Улсын Онцгой комиссын хурал эхэллээ зурган илэрцүүдШинэ Засгийн газар байгуулагдаж гишүүд шинээр томилогдсон. Хуулиар Засгийн газрын гишүүд Улсын онцгой комиссын гишүүд байдаг. Тэгвэл Улсын онцгой комиссын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа анхны хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ндэхэлээ.

Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийх юм.

Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийнэ.

Дээрхи хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгөх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Таван байнгын хороо хуралдана

Таван байнгын хороо хуралдана зурган илэрцүүдУИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны товыг танилцуулж байна.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

4. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх ажээ.