Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн Баруун, Зүүн Цанхийн нүүрсний уурхай, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн Гашуун сухайтын хилийн боомт болон нүүрсний тээврийн асуудлаас үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Дараа нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд суманд тухайн бүс нутгийн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлагуудыг хамарсан Зөвлөлдөх уулзалтад оролцов. Ийм зөвлөлдөх уулзалт хоёр долоо хоногийн өмнө Гурвантэс суманд болсон байна.

Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах, орон нутагтай хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэн мэдээлэл солилцож, тодорхой ойлголцолд хүрсэн уг уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд оролцжээ.

Дэд сайд “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцсоны зэрэгцээ Ханбогд-Оюутолгой чиглэлийн 35 км хатуу хучилттай автозамын нээлтэд оролцсон ажээ.

Categories
мэдээ улс-төр

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахыг дэмжсэнгүй

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлахад, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хууль батлагдсантай холбогдуулан хэдэн төгрөгийн хэмнэлт салбар бүрт гарсан талаар мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19.1-т “..10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан заалтын үндэслэл, тооцоог тодруулсан юм.

_MG_1935

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг онцлог гэж үзэж 36 сарыг 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан харин бусад салбарын албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор өөрчилсөн байгаа. Улсын хэмжээнд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцож байна гэж Сангийн яамнаас тайлбар хийв. Харин Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сайханбаяр тус салбарт 3.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэлээ.

_MG_1925

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Монгол ардын намын бүлгээс аливаа цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг дэмжихгүй гэсэн улстөрийн шийдвэр гаргасан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн медальтангуудыг хүлээн авч уулзжээ

Монголын жудо бөхийн академийн Дэд ерөнхийлөгч Октябрийн Баасанхүү өнөөдөр буюу есдүгээр сарын 6-нд ажлын өрөөндөө олимпийн тэмцээнд өндөр амжилт гаргасан багш, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Олимпийн наадмын жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жинд Казакстаны нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг болон түүний дасгалжуулагч багш Д.Энхбаатар, олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, түүний дасгалжуулагч багш МУГД Х.Эрдэнэт-Од нарыг хүлээн авч баяр хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост хулгай хийсэн монгол залуус саатуулагджээ

Өмнөд Солонгост хулгай хийсэн монгол залуус саатуулагджээ зурган илэрцүүд

Өмнөд
Солонгосын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн
газраас Монгол Улсын иргэн А, В, Г нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай
мэдээллээ.Одоогийн байдлаар А, В нарыг Солонгос улсын нутаг дэвсгэрээс саатуулаад байгаа бол Г-г өнгөрөгч зургадугаар сард эх орон руугаа
буцсан хэмээн мэдэгдээд байна.

Цагдаагийн газрын
мэдэгдсэнээр монгол
залуус Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах
хоёр компаниас урьдчилсан байдлаар 68 сая вон буюу монгол мөнгөөр 115 сая төгрөгөөр үнэлэгдэх хөнгөн цагаан, цахилгааны
утас, автомашины хуучин эд анги зэрэг хоёрдогч түүхий эд бүлэглэн хулгайлжээ.

Тэд хулгайн гэмт хэрэг
үйлдэхээсээ өмнө тухайн компани дээр урьдчилан очиж “Бид гадаадаас ирсэн бизнес
эрхлэгчид байна. Танайхаас автомашины хуучин сэлбэг хэрэгсэл их
хэмжээгээр худалдаж авмаар байна” гэж хэлдэг байжээ. Ингээд энэ үедээ хоёрдогч түүхий эд хадгалагдаж
байгаа хашааны хаана нь нууц камер байгааг сайтар ажиглан
тэмдэглэж байсан ба хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ уг камеруудыг даавуугаар
хаадаг байсан нь илэрчээ.

Тэдний тэмдэглэлийн дэвтэр
дээрээс өөр хэд
хэдэн хоёрдогч
түүхий эд авах компанийн хашааны зураг болон нууц камеруудыг зурсан тэмдэглэгээ
илэрсэн тул цагдаагийн газар, эдгээр монгол залуус өөр бусад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй
хэмээн үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Хулгай хийсэн гурван монгол залуу гурвуулаа Солонгос улсад 30 хүртэл хоног зорчих олон
удаагийн аялал жуулчлалын визтэй байсан бөгөөд тэдний нэг нь л гэхэд
Солонгос улсад сүүлийн таван жилийн хугацаанд 70 гаруй
удаа зорчоод байгаа аж.

Categories
мэдээ спорт

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг угтсан “Спортын наадам” боллоо

Манай улсад “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна.

Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж, өвлүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа урлаг, соёлын байгууллага болон нийт уран бүтээлчдийн хөдөлмөрийг хүндэтгэж тэмдэглэдэг өдрийн нэг нь “Соёл, урлагийн ажилтны өдөр” билээ.

Монгол Улсын засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дах ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг хүндэтгэн тэмдэглэсээр иржээ. Энэ жилийн арга хэмжээ өргөн хүрээг хамарч, нийтдээ 30-аад байгууллага оролцохоор болсон байна.

Энэ жилийн “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг:

  • Спортын наадам
  • Нийгэм хүмүүнлэгийн ажил
  • Эрүүл агаар, эрч хүч гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж байна.

Соёл урлагийн ажилтны өдрийг угтаж, 2016 оны 9 дүгээр сар 3, 4-ний өдрүүдэд урлаг, соёлын байгууллагуудын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, “Спортын наадам”-ын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ. Уг арга хэмжээнд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож, шатрын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс

Эрэгтэй шатрын төрөлд:

  • Алтан медаль- Б.Цэцэнбаатар /Театрын музей/
  • Мөнгөн медаль- С.Болдбаатар /Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон/

Эмэгтэй шатрын төрөлд:

  • Алтан медаль- С.Адъяаням /Монголын Хүүхдийн номын ордон/
  • Мөнгөн медаль- Ш.Жаргал /Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр/ нар шилдэгүүдээр тодорлоо.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 18, эмэгтэй 14, нийт 32 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж оролцсоноос дараах байгууллагын баг тамирчид медалийн эзэд боллоо.

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

  • Алтан медаль-Монголын Урчуудын Эвлэлийн Хороо
  • Мөнгөн медаль- Улсын Драмын Эрдмийн Театр
  • Хүрэл медаль- Соёл Урлагийн Их Сургууль

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

  • Алтан медаль- Улсын Драмын Эрдмийн Театр
  • Мөнгөн медаль- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон
  • Хүрэл медаль- Монголын Үндэсний Музейн багын тамирчид тус тус хүртлээ.

Гар бөмбөгийн тэмцээнд нийт 21 баг оролцсоноос:

  • Алтан медаль- Соёл Урлагийн Их Сургууль
  • Мөнгөн медаль- МУИС-ын Номын сан
  • Хүрэл медаль- Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тэмцээн уралдаанд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож, багууд маш өрсөлдөөнтэй тоглолтууд үзүүллээ. Уг өдөрлөгийн арга хэмжээ энэ сарын 10,11-нд Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор:

  • Үндэсний сурын харваа
  • Хурдан морины уралдаан
  • Хүчит бөхийн барилдаан
  • Асуулт хариултын “АХА” тэмцээн
  • Сээр зохих тэмцээнээр үргэлжүүлэн зохион байгуулагдана.
Categories
мэдээ спорт

Манай улсын сагсчид Азийн оюутны аваргад оролцлож байна

Азийн оюутны эмэгтэй аварга шалгаруулах сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн Тайваны Тайпей хотноо өнөөдөр буюу есдүгээр сарын 6-нд эхэлж байна. Тэмцээн есдүгээр сарын 6-аас 11-ний өдрүүдэд болох юм.

Тэмцээнд оролцогч БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Тайвань, Тайланд, Хонгконг улсын төлөөлөгчдийг хүлээн авах арга хэмжээ өчигдөр болж, Азийн оюутны спортын холбоо, Тайваны ОСХолбоо, ЗБХорооны төлөөлөгчид оролцсон аж. Харин манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчдыг ОУХМ Б.Болормаа ахлан оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоог 43 байршилд үнийн нэмэгдэлгүй борлууна

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм.

Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд гаргах, холбогдох зөвшөөрлийг олгох санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж. Батбаясгалан нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 43 байршилд 434 цэгээр тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан жимс, хүнсний ногоогоо зарж борлуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн зөвлөлд З.Энхболд, Н.Алтанхуяг нар ажиллана

З.Энхболд, Н.Алтанхуяг нар ажиллана зурган илэрцүүд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд өргөтгөсөн хуралдаан хийсэн билээ. Хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн дэргэдэх Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулах шийдвэр гарсан. Энэхүү зөвлөл цөөнхийн байр суурийг тооцоо судалгаатай, үндэслэлтэй боловсруулах зорилготой аж. Зөвлөлийг УИХ-ын дарга, гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Энхболд,Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нар бүрдүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хадлан дээр ажиллаж байсан хүмүүжигч оргожээ

Өчигдөр буюу 9-р сарын 5-ны өдөр, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 419-р ангиас хоригдол оргон зайлжээ. Тодруулбал, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан нэг хүмүүжигч хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдаад байх үеэрээ оргосон байна. Одоогоор оргосон хүмүүжигчийг хараахан олоогүй байгаа ба холбогдох хуулийн байгууллагууд эрэн сурвалжилж эхэлжээ. Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарыг намрын цагаар ургац хураалт болон хадлангын өвс бэлтгэх ажилд дайчилдаг бөгөөд энэ үед хорих ангиас харгалзагч нар хяналт тавьж ажилладаг. Тус хорих ангийн хувьд өмнө нь ялтан оргосон тохиолдол гарч байгаагүй боловч 2011 онд хорихын удирдлагуудыг эсэргүүцсэн нэг хүмүүжигч өлсгөлөн зарлаж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Цалин хөлс БУУРУУЛАХГҮЙ байх зарчим дэмжигдэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2016.09.05/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

ЦАЛИН ХӨЛСИЙГ БУУРУУЛАХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ ДЭМЖИГДЭВ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тэрээр, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн тодотголд Гадаад харилцааны яамны урсгал зардлыг 198.4 сая төгрөгөөр бууралсан бол Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг яагаад 1,789.7 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь Дипломат төлөөлөгчийн газрын орон тоо, бүтэц нэмэгдсэн эсэх талаар лавлав. Мөн Батлан хамгаалах яамны албаны хүмүүсээс тус салбарын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгааг тодруулсан юм.

Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Барбаатар тайлбар хийхдээ, Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан болно гэлээ. Батлан хамгаалах яамны хувьд, 2016 оны төсвийн орлого, зардлын нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, тэвчиж болох үйл ажиллагааны урсгал зардлыг бууруулах үүднээс Батлан хамгаалах сайдын багцын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгаа. Тухайлбал, Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин бусад салбарын адил 20 хувиар бууруулсан.

Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх мөн “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зарцуулах зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолж төсвийн тодотголд тусгасан гэв.

Ингээд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ё-д “Авлигатай тэмцэх” гэсний дараа “Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт” гэж нэмэх санал 80 хувиар дэмжигдэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БХЯ-наас гадаадад суралцаж буй оюутан, сурагчдын зардлыг хэвээр буюу 3.4 тэрбум төгрөгөөр хадгалахыг нийт оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдэв.

Мөн Монгол ардын намын бүлгээс цалин хөлсийг төсвийн тодотголд хэвээр үлдээх буюу бууруулахгүй байх зарчмын зөрүүтэй санал 90 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Үүний дараа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлахад, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хууль батлагдсантай холбогдуулан хэдэн төгрөгийн хэмнэлт салбар бүрт гарсан талаар мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19.1-т “..10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан заалтын үндэслэл, тооцоог тодруулсан юм.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг онцлог гэж үзэж 36 сарыг 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан харин бусад салбарын албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор өөрчилсөн байгаа. Улсын хэмжээнд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцож байна гэж Сангийн яамнаас тайлбар хийв. Харин Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сайханбаяр тус салбарт 3.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэлээ.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Монгол ардын намын бүлгээс аливаа цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг дэмжихгүй гэсэн улстөрийн шийдвэр гаргасан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.