Categories
мэдээ нийгэм

Д.Сайханжаргал: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж Ганга нуур ширгэжээ

Ганга нуурын
ширгэлт юунаас болж байгаа талаар БОАЖЯ-ы Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн
Д.Сайханжаргалаас тодрууллаа. Тэрээр “Биднийг очиход нуурын арав хүрэхгүй
хувьтай үлдсэн усан толион дээр цөөн тооны бор галуу, хун шувууд бөөгнөрч
харагдсан. Гол асуудал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн
гэж дүгнэж байна. Энэ зун долоо, наймдугаар сард Дарьганга суманд агаарын
температур олон жилийн дунджаас нэгээс арван хэм хүртэл өсч, харин хур
тунадасны хэмжээ эсрэгээрээ олон жилийн дунджаас бага буюу 20 орчим хувь нь
орсон байгаа юм. Мөн Ганга нуурын орчимд байрлах 37 өрхийн гуч гаруй мянган мал
Ганга нуур, Дагшин булаг, Баян булгийн уснаас ундаалж, бохирдуулж байгаагаас
болж ийм байдалд хүрчээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АПУ компаний хамт олон Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэлээ

Рио-2016 Олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Отгондалайг “АПУ” ХК-ын хамт олон өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улмаар тус компанийн зүгээс түүнд “RIVER STONE” хотхонд хоёр өрөө байр бэлэглэсэн юм.

ОУХМ Д.Отгондалай 2014 оноос АПУ ХК-ийн тамирчин болсон аж. Улмаар тэр жилдээ Инчион-2014 Азийн наадмын аварга болсон байна. Харин 2015 онд Ази тивийн аварга, 2016 онд РИО-2016 Олимпийн наадмын хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан билээ.


Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл гишүүн эндүүрээд хэлчихэв үү, цахим бол дайн биш

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл саяхан чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ “Бид цахим дайнд ялагдаж байна. Энэ байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй” хэмээн хэлсэн билээ. Д.Сарангэрэл гишүүний хувьд сэтгүүл зүйн гал тогооноос УИХ-д гарсан хоёр гишүүний нэг. Гэтэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр цахим ертөнцийг буруутгаж, өөрсдийн үйл ажиллагаанд нь саад болж буй мэтээр зарлах нь ёс зүйд нийцнэ гэж үү.

Өнөөдөр интернэт, цахим орчин дэлхий дахиныг нэгэн цэгт холбож чаддаг хамгийн хүчирхэг хэрэгсэл болсон, цахим орчин бол ард түмний нүд чих болж байна. Монголд цахим хэрэгсэл ингэж хүчтэй хөгжиж байгаа нь ардчиллын бодит биелэл шүү дээ. Ард түмэн төр засаг, эрх баригчдын хийж буй алдаатай үйлдлийг шүүмжилж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг энэ талбарыг яагаад ашиглаж болдоггүй юм бэ. Үүнийг МАН-ын хуучинсаг гишүүд ойлгохгүй байна уу, эсвэл эндүүрээд ийм үг хэлчихэв үү.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргилд авирна

Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй, Монгол улсын гавьяат тамирчин, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн уулын түүхэнд “Монгол” гэсэн нэрийг амжилтаар анх удаа бичүүлэхээр Антарктид тивийн ноён оргил 4 897 м өндөр Винсон Массиф /Vinson Massif/-д аврихаар болжээ. Тэрээр одоогоор:

– 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5 642 м/

– 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8 848 м/

– 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5 895 м/

– 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6 194 м/

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6 962 м/

– 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ гэсэн зургаан тивийн ноён оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.

Иймд уулын спортыг үзэж дэмждэг ард түмнээсээ дээрх авиралтад шаардагдах 42.000 ам долларын зардлыг хуваалцахыг хүсч буй юм. Авиралтын эхлэх хугацаа 12 сарын 15-аас бөгөөд олон улсын авиралтын журмын дагуу авиралт эхлэхээс 90 хоногийн өмнө мэдүүлгээ өгч, төлбөрийн 50 хувийн баталгаажилтаа хийж эрхээ авсан байх ёстой юм байна.

ХАНДИВЫН ДАНС:

ХААН Банк Худалдаа Хөгжлийн Банк

Төгрөг: 509 063 3576 Төгрөг: 495 058 495

Доллар: 495 058 554

Categories
мэдээ нийгэм

Ганга нуурыг тойруулан хашаа барьжээ

Байгаль орчин аялал жуулчлалын сайд өчигдөр хэвлэлийн хурал хийж Ганга нуурыг тойруулан хашаа барьж эхэлсэн тухай мэдээллээ. Мөн яамнаас Ганга нуурын усны 90 хувь нь ширгээд байгаа хэмээн мэдээллэсэн. Үүнээс гадна Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог нуурууд, Оргих, Баян булгийн ус болон Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ширгэж эхэлжээ. Ийнхүү нуур, булгийн ус ширгэх болсон шалтгааныг малын хөл болон цаг агаарын нөхцөл байдлаас үүдсэн хэмээн холбогдох салбарынхан тодорхойлж байна. Тиймээс Сүхбаатар аймгийнхан Ганга нуурыг малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаа барьж эхэлсэн ба хүн мал ундаалах худгийг газар бүрт барих, нуурын усыг нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзана.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг, тухайлбал, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш орон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч орон юм. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм.

Мөн төлөөлөгчид Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, “Канад сан”-гийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.

Энэхүү айлчлал нь Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол, Канадын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Канад Улсын Парламентын Нийтийн танхимын

дарга Жиофф Реганы товч намтар

Канадын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нь 1959 онд Нова Скошиа мужид төрсөн. Хуульч мэргэжилтэй. Канадын Либерал намын гишүүн.

Тэрбээр 2015 оны 12 дугаар сарын 3-нд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын 36 дахь даргаар сонгогдсон.

1993-2000 онд Канад Улсын Нийтийн танхимын гишүүн, 2001-2003 онд Нийтийн танхимын Засгийн газрын Парламентын нарийн бичгийн дарга, 2003-2006 онд Канадын Загас агнуур, далайн асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажиллаж байсан.

2006 оны Парламентын сонгуулийн дараа сүүдрийн Засгийн газрын гишүүн, Либерал намын байнгын хорооны гишүүн, Байгаль орчны тогтвортой байдлын байнгын хорооны дэд дарга, Байгаль орчны байнгын хорооны даргын албыг тус тус хашжээ.

2008-2011 онд Нийтийн танхимын Байгалийн баялгийн байнгын хорооны дэд дарга, сүүдрийн Засгийн газрын гишүүнээр тус тус ажилласан.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах х

Categories
гадаад мэдээ

Путиний жолооч амиа алджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путиний хувийн жолооч ослын улмаас амиа алдсан талаар “www.news.com.au”
мэдээллээ. Уг хэрэг энэ сарын 2-ны өдөр болсон байна. Жолооч Москва хотын
хурдны замаар хурд хэтрүүлэн давхиж байхдаа хашлага мөргөж осолдсон байна.
Тэрээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ.

Орон нутгийн хэвлэлүүд
цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн жолооч хэрхэн хурд хэтрүүлэн, осолдож
буй үеийн видео бичлэгийг байршуулсан байна.

Осолтой холбоотойгоор
Кремль мэдээлэл хийгээгүй аж. “Путинийн жолооч 40 жил жолоо барьсан
туршлагатай” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайдын сүсэгтэй тайлбар

Чойжилсүрэн сангийн сайд зурган илэрцүүдӨнгөрсөн онд баталж ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн. Уг нь энэ хуулийг хүлээж байсан олон зуун ахмадууд байсан. Гэтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ хуулийг татсан тухайгаа тайлбарлахдаа “Ер нь Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” гэсэн юм. Шийдлийн Засгийн газрын санаачилж, өмнөх парламентын баталсан цөөнгүй хуулийг эргүүлэн татаад буйн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль боллоо. Нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоор зохицуулсан хуулийг ийн унагаад байна.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол залуугийн дуу солонгосын шилдэг цомгийн наймдугаарт бичигдлээ

Солонгосын “Монтант” урлагийн байгууллагын дуучнаар ажилладаг С.Ганаа гэх монгол залууг цахим хуудаснаа танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл дуучин залуугийн бие даасан цомог БНСУ-ын томоохон хөгжим мэдээллийн “M-net” чартын шилдэг 100 видеод оржээ. Түүний цомог өчигдөр 12:00 цагт Солонгосын хөгжмийн томоохон сайт болох www.melon.com, www.bugs.com, www.navermusic.com сайтуудад тавигдсан байна. Хэдхэн цагийн дотор Солонгосын хамгийн том хөгжим мэдээллийн “M-net” чартын шилдэг 100 видеоны наймдугаар байрт орсон байна.

Харин одоогийн байдлаар түүний “At the end of the World” дуу нь шилдэг видеонуудын 29 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ спорт

Паралимп өнөөдөр эхэлнэ

“Рио 2016” зуны олимпийн наадмын дуулиан намжиж амжаагүй байгаа энэ үед Бразилын Рио Де Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр эхлэх гэж байна. Тус наадамд дэлхийн 176 орны 4500 гаруй тамирчид 23 спортын 526 төрлөөр өрсөлдөх юм. Зуны 15-р паралимпийн хөтөлбөрт шинээр каное, паратриатлоны спортууд багтсан байна.

Паралимпд медалийн тоогоор тэргүүлдэг ОХУ-н паралимпийн баг энэ наадамд допингийн шийтгэлийн улмаас оролцохгүй. Саяхан тэд олон улсын арбитрийн шүүхэд ВАДА-гийн шийдвэрийн эсэргүүцэн давж заалдсан боловч үр дүнд хүрээгүй. Риогийн паралимпод манай улс түүхэндээ байгаагүй өргөн буюу 8 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус багт буудлага, хөнгөн атлетик, хүчний гурван төрөл, байт харвааны тамирчид багтаж байгаа юм.

Ингээд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна

Есдүгээр сарын 10-нд


Байт харваа – Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

Есдүгээр сарын 8-нд


Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл

Жүдо бөх – А.Мөнхбат, Б.Ууганхүү

Есдүгээр сарын 9-нд


Буудлага – З.Ганбаатар

Есдүгээр сарын 13-нд


Пауэрлифтинг – Э.Содномпилжээ