Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2233 төгрөгтэй тэнцэж байна

Ам.доллар зурган илэрцүүдӨнөөдрийн байдлаар ам.доллар арилжааны банкуудад 2233 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны зарласан ханшаар 2,212.61 төгрөгтэй байгаа юм. Арилжааны банк, санхүүгийн байгууллагуудад ам.долларын эргэлт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн ханшийг дэлгэрэнгүй хүргэж байна.

БЭЛЭН

БЭЛЭН БУС

БАНК

АВАХ

ЗАРАХ

АВАХ

ЗАРАХ

ХААН БАНК

2,208

2,233

2,205

2,230

ХАС БАНК

2,212

2,233

2,210

2,230

ГОЛОМТ БАНК

2,205

2,233

2,205

2,230

ТӨРИЙН БАНК

2,208

2,233

2,205

2,230

КАПИТРОН БАНК

2,195

2,232

2,194

2,230

КАПИТАЛ БАНК

2,200

2,233

2,198

2,231

КРЕДИТ БАНК

2,200

2,233

2,199

2,232.50

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2,200

2,233

2,200

2,230

УЛААНБААТАР БАНК

2,207

2,233

2,205

2,230

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг хүргэе.

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих шийтгэл хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, БСШУСЯ-наас бусад есөн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа. Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар үзлээ.

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нарын айлчлалын дүнг хэлэлцлээ. Эдгээр айлчлалын хүрээнд тохирсон асуудлуудыг шийдэх чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалаар олгох болсон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах чиглэлээр шуурхай ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаны албан хаагчид ийм байр суурьтай байна

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 12 дугаар хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах заалт нь Онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйн байдлыг одоо байгаагаас дордуулахаар болсон байна гэж үзэж байна.

“… Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол хангасан, энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаа, алслагдсанд тооцох аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, нэгтгэл, хилийн суман, хороонд 10-аас доошгүй жил алба хаасан …. генерал, офицер, ахлагч нарт тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох” заалт нь Онцгой байдлын албаны албан хаагчдын эрх зүйн байдлыг дараах үндэслэлээр дордуулахаар байна. Үүнд:

  1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь 2011 оноос энхийг дэмжих ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд жилд дунджаар 20-25 албан хаагч буюу нийт бүрэлдэхүүний зөвхөн 0.6 хувь нь 8-10 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа тул энхийг дэмжих ажиллагаад 10-аас доошгүй жил ажиллах боломжгүй юм.
  2. “Алслагдсанд тооцох аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, нэгтгэл, хилийн суман, хороо” гэсэн заалт нь “алслагдсанд тооцох аймаг, суманд аль, аймаг, сум хамаарах нь тодорхойгүй, Засгийн газрын 2009 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Эмч, багш нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох алслагдсан сумдын жагсаалт”-ад Онцгой байдлын албаны нэг ч Гал унтраах, аврах анги, салбар байхгүй байна.
  3. Мөн “ … бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох” гэсэн заалт нь “бусад цэргийн албан хаагч” гэдэгт аль цэргийн байгууллагын албан хаагчдыг хамруулах, ямар тохиололд 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох нь ойлгомжгүй байна.
  4. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийн “цалин хөлстэй” гэснийг “үндсэн цалинтай” гэж өөрчилсөн нь алба хаагч биеийн эрүүл мэндээс шалгаалж цэргийн албанаас чөлөөлөгдөх, /үндсэндээ ажил мэргэжлээс шалтгаалж тухайн хүний эрүүл мэнд нь хохирдог, бөгөөд цэргийн албанаас халагдсан хүн өөр ажил хийх тохирох мэргэжилгүй тул тэр бүр ажил олддоггүй/ мөн өвчнөөс шалтгаалан нас барах, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдах тохиолдолд ар гэрт нь олгох тэтгэмжийн хэмжээг эрс багасгаж байна.

Бусад цэргийн байгууллагатай харьцуулбал Онцгой байдлын албаны албан хаагчдын өдөр тутмын ажил, үүрэг нь гамшгийн аюулаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчныг аврах хамгаалах үйл ажиллагаа тул өөрийн эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэлийг байнга дагуулж байдаг бөгөөд сүүлийн 10 жилийн байдлаар тул албанаас 33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн байдаг.

Манай улсад жилд дунджаар 3600 гаруй гамшгийн аюулт үзэгдэл тохиолддог бөгөөд Онцгой байдлын байгууллага нь жилдээ 800 гаруй хүний амь нас, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га ой, газар нутгийг авран хамгаалдаг.

2015 онд улсын хэмжээнд 5426 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 198 хүн нас барж амь насаа алдсан бол Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 3194 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож 161 хүн нас барсан. Онцгой байдлын албаны албан хаагчид 2016 онд 545 хүний амь насыг авран хамгаалжээ. Албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах нь түүний ар гэрт маш хүнд цохилт болдог /ар гэр нь ихэвчлэн нялх, балчир насны хүүхэдтэй, ажил төрөлгүй үлддэг, ялангуяа аврагч, гал сөнөөгч зэрэг бага бүрэлдэхүүн бүгд хашаа байшин, орон сууцны, хүүхдийн сургалтын, цалингийн зэрэг зээлтэй байдаг/.

Нөгөөтэйгүүр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тогтоолын төслийн заалттай холбогдуулан олон жил ажилласан, туршлагатай, мэргэшсэн албан хаагчид тэтгэвэрт гарах өргөдлөө өгөх, албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа нь албаны хэмжээнд боловсон хүчний чадавхийг сулруулах нөхцлийг үүсгээд байна.

Мөн Онцгой байдлын албаны албан хаагчдын хувьд ар гэр, нийгмийн баталгааг дордуулсан, цаашид албан үүргээ нэр төртэй гүйцэтгэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, гамшгийн аюултай өөрийн амь, нас, эрүүл мэндээ үл хайрлан тэмцэх, итгэл, үнэмшлийг үгүй хийх эрсдлийг дагуулж байгаа юм.

Иймд дээрх хууль, Засгийн газрын тогтоолын төслийн заалтуудыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг дордуулалгүйгээр өөрчлөх саналыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлж байгаа юм.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Махны бартерийн худалдаа зохион байгуулна

Өнөөдөр Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажил болоод намрын ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тухайлбал, манай улсын нийт нутгийн 50 гаруй хувьд намаржаа хэвийн, 40 гаруй хувьд дунд зэрэг байгаа аж. Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Их хэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээ сумдад ургамал ногоо муу ургасан талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Одоогийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284.3 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэж, өмнөх долоо хоногоос 200 мянган тн-оор нэмэгдсэн гэлээ. Харин Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгэж эхэлжээ.

Харин ЦУОШГ-аас ирүүлсэн есдүгээр сарын мэдээгээр хур тунадас элбэгтэй, энэ сарын 10-аас 20-ний үед ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө хасах хэм рүү орох, сарын сүүлээр уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна.

Маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Иймээс хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг малчид, фермерүүдэд анхаарууллаа.

Хэвлэлийн хурлын үеэр ХХАХҮ-ын газрын дарга Л.Чой-Иш “Одоогийн байдлаар нийт газар нутгийн ная орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байна. Зарим нутгаар гандуу, бэлчээрийн даац хүрэлцээгүй нөхцөл байдалтай байгаа. Үүнээс шалтгаалж отор нүүдлийн зохион байгуулалт явагдана. Тухайлбал, 14 аймгийн 47 сумын 4.6 сая малыг отор, нүүдлийн зохион байгуулалт хийж, ирэх өвлийг давна. Мөн худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, бэлчээрийн ургамал хамгааллын ажил, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, вакцинжуулалт, малын хашаа, хорооны ариутгалын ажлыг чанартай, технологит хугацаанд нь зохион байгуулахыг нийт малчид, иргэддээ анхааруулж байна” гэв.

Энэ жил мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааны үеэр малчдын дулаан хувцасны багц, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэлийн багц, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багцууд, зөөврийн хашаа, саравчийг бэлтгэн танилцуулах аж. Мөн захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерийн худалдаа зохион байгуулах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хамтын тэтгэврийн хууль батлагдвал хоёр хөгшин их муухай юм бодох гээд байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг ингэж тайлбарлав.

Тэрбээр “Хамтын тэтгэврийн тухай хуулийг би УИХ-ын гишүүн байхдаа эсрэг байр суурь илэрхийлж байсан. Уг нь сонсоход нэр нь их сайхан хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг одоо энэ хууль өөрөө хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Тухайлбал, чи нөхөр минь ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үеийн амьдралд хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэв.

Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодох хэрэгтэй гэж бодож байгаа. Түүнээс биш өмнөх Засгийн газрын бодлогыг үгүйсгэсэн зүйл байхгүй” гэв.

Categories
мэдээ улс-төр

Сенатын танхимын гишүүд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцлаа

Итали улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо. Мөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болохоор санамж бичиг байгуулахаар тохиролцов. Итали улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.


Categories
мэдээ нийгэм

Намрын үзэсгэлэн худалдаа болно

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 8-аас 11-ний өдрүүдэд “Улаанбаатар Түншлэл-2016” намрын үзэсгэлэнг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид оролцож байгаагаас хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцохоор мэдүүлжээ. Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Categories
мэдээ спорт

Паралимпийн наадам өнөөдөр эхэлнэ

“Рио-2016” зуны паралимпийн XV наадамд оролцож буй Монголын баг, тамирчид Рио де Женеро хотын олимпийн тосгонд өчигдөр туг өргөх ёслолоо хийжээ. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон байна.

Паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр “Маракана” цэнгэлдэхэд болно. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөхөөр тосгонд байрласаар байна. Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөнатлетик, жүдо бөхийн төрлөөр эхлэх аж.

Манай улсын тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Есдүгээр сарын 8-нд

Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл

Жүдо бөх – А.Мөнхбат, Б.Ууганхүү

Есдүгээр сарын 9-нд

Буудлага – З.Ганбаатар

Есдүгээр сарын 10-нд

Байт харваа – Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

Есдүгээр сарын 13-нд

Пауэрлифтинг – Э.Содномпилжээ тус тус тэмцээнтэй.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ХМОНХХ-ийн даргаар С.Батбаатарыг томиллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатарыг томилжээ. С.Батбаатар нь “Засгийн газрын мэдээ” сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд орон нутгийн сурвалжлагч, албаны дарга, орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга, “Unlimited Media Group”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай юм.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Мөрийн хөтөлбөрөө санал хураалтаар унагааж байгаа чинь сонгогчдыг хуурсан явдал болохгүй юу

шинэ УИХ чуулган зурган илэрцүүд

УИХ-ын чуулган хуралдаад, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг болоод хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

2016-2017 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай ажлын хэсгээс гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Болд:

Л.Болд 2016 зурган илэрцүүд-МАН-ын хөтөлбөрт бүх зүйл бүрэн тусгагдсан уу гэж асуухаар 90 орчим хувь нь тусгагдсан, үлдсэн 10 орчим хувийг шаардлагагүй гэж үзсэн хэмээн хариулах юм. Засгийн газрын үйл ажиллагаа, МАН-ын мөрийн хөтөлбөр хоёрыг харьцуулаад харахаар үлдэж байгаа 10 хувьд нь шаардлагатай зүйлс их байна. Тухайлбал, Боловсролын зээлийн сан ба оюутны зээлийн асуудал, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд өгнө гэх заалт чинь орохгүй болчихоод байна. Цалинтай ээж хөтөлбөр, Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал, Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал, Орлого багатай иргэдийг тэтгэх бодлого зэрэг асуудлууд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хасагдсан байна. Мөн танай намын мөрийн хөтөлбөрт элэгний “C” вирусийн голомтыг арилгана гэж тусгасан байсан. Энэ хөтөлбөр мөн адил хасагдсан байна. Мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, санал хураалтаар унагааж байгаа чинь сонгогчдыг хуурсан явдал болохгүй юу. Сонгуульд ялсан л бол тухайн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө явах байтал Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжих хэлбэрээр өөрийн намын мөрийн хөтөлбөрийг унагааж байгааг юу гэж ойлгох вэ?

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:

-Болд гишүүний хэлээд байгаа 90 хувь чинь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүрэн тусгагдсан. Заалт болгоноороо байгаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Д.Хаянхярваа зурган илэрцүүд-Сүүлийн үед Л.Болд гишүүний яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна. Манай намын мөрийн хөтөлбөр дотор чинь цагаан цаасан дээр хараар биччихсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Ер нь Л.Болд гишүүн үг, үсэгний хувьд заавал ингэж бич, тэгж бич гэж тулгаад байх нь буруу. Таны хэлсэн саналыг өчигдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал шүү дээ. Тэр үеэр та гурван санал хэлсэн. Тэр болгонд чинь бид тайлбар өгсөн. Танай нам 2012 онд “Монгол хүн-2020” хөтөлбөр дэвшүүлэхдээ, хамгийн чухал 45 заалтыг хасаад мөрийн хөтөлбөрөө батлаж байсан түүхтэй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед мөрийн хөтөлбөр шууд биежээд явах боломжгүй юм. Та ингэж хоосон улс төр хийж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Бид “Элэг бүтэн Монгол” мөрийн хөтөлбөртэй орж ирсэн. Уг хөтөлбөрт хүн амын нас баралтыг багасгана, өвчний тархалтыг зогсооно гэх мэт заалт тусгасан. Гэтэл одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт би олж харахгүй байна. Өнөөдөр өдөр бүр элэгний өвчлөлөөр долоон хүн нас барж байна. Улсын хэмжээнд элэгний өвчтэй 400 гаруй мянган хүн байгаа. Иймд бид зүтгэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх чинь өөр арга хэмжээ, арга хэмжээ авах чинь бас нэг өөр. Иймд төсвийн талаас нь харахгүй, зүтгэх хэрэгтэй. Дээр нь дэлхий нийтэд технологи нь нэвтэрчихсэн зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Нийгмийн ядуурлын суурь шалтгаан элэгний өчлөл болж байна. Бид ард түмэнд амласан. Энэ амлалтаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж ирэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай. Гагцхүү ганцхан элэгний өвчлөл биш бусад бүх өвчлөлүүдийн эсрэг авах арга хэмжээг цогцоор нь оруулахын тулд нэр томьёоллыг нь өөрчилсөн юм.

Э.МӨНХ