Categories
мэдээ нийгэм

800 гаруй номыг багтаасан аппликэйшны нээлт болно

ном зурган илэрцүүдЖил бүр тохиодог номын баярыг угтан Хүүхдийн номын ордноос 800 гаруй номыг багтаасан апликэйшны нээлтийг энэ сарын 16-нд 13:00 цагт “I cinema” кино театрт хийх гэж байна.

Энэхүү номын апликэйшнд улсын архивт багтсан алтан үеийн хуучны зохиол, сэргээх боломжгүй бүтээлүүдийг ч сэргээн багтаасан бөгөөд ахлах, дунд сургуулийн хүүхдүүдийн хичээлийн сургалтын материалууд болон оюутан сурагчдын гарын авлага багтсанаараа онцлогтой.

Уг апликэйшныг ашиглахыг хүсвэл нэг сарын 3000 төгрөгийн төлбөр төлөх бол нэг жилийн төлбөр нь 30 мянган төгрөг юм байна. Та бид хүүхдийнхээ сургалтын материалын төлбөрт хэдэн зуун мянган төгрөг төлөх цаг ард хоцорч, 800 гаруй номыг 3000 төгрөгөөр л худалдаж авч өгч боломжтой болжээ.

Номонд дурлагч, уншигчид маань “­­e-nom.mn” хаягаар зочилж өөрийн хүссэн номоо сонгон унших юм. Харин “Номус” компанийн хамт олон Номын баярын хүрээнд 750 гаруй номын санч болон 2000 гаруй Монгол хэл уран зохиолын багш нарт өөрсдийн зүгээс бэлэг гардуулахаар зэхээд байгаа ажээ.

Categories
энтертаймент-ертөнц

Бүргэдчин охин Леонардо Ди Каприогийн аав ээжтэй үдийн зоог барьжээ

Монголын Казак үндэстэн охин Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Eagle Huntress” кино АНУ-ын “Sundance” наадмын үеэр нээлтээ хийсэн. Түүний кино адгаа АНУ, Канад зэрэг олон улсын хүртээл болоод буй.

Мөн киног Хойд Америк, Латин Америк, Герман, Австрали зэрэг орны зах зээлд гаргах эрхийг “Sony Pictures Classics” компани худалдаж авчээ. Тэгвэл Н.Айшолпан охиныг кино нээлтийн үеэр алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн ээж аав, ээжийнх нь хамт үдийн зллгт урьсан байна. Охин саналыг талархан хүлээн авч ДиКаприогийн гэр бүлтэй үдийн зоог барьжээ.

Categories
мэдээ улс-төр

Хоёр яамны нарийн бичгийн дарга тодорхой болжээ

Төрийн
албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох тухай
асуудлыг нээлттэйгээр зарлах болсноо мэдэгдсэн билээ.

Уг
албан тушаалд ажиллаа сонирхол бүхий иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалт
өчигдөр явагдсан байна. Одоогийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
төрийн нарийн бичгийн даргаар эдийн засагч, Ч.Хашчулуун, БХЯ-ны төрийн нарийн
бичгийн даргаар А.Батбилэг нар сонгогдох нь тодорхой болжээ.

Энэ хоёр яамнаас
гадна Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн
яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн
бичгийн дарга нар тодрох учиртай.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол охин дэлхийн мисс боллоо

Энэ сарын 10-ны өдөр Дэлхийн сонсголгүй иргэдийн “Miss&Mister deaf world 2016” наадам Германы Румын хотод боллоо. Энэхүү наадамд Монголчууд амжилттай оролцож, Х.Чимэдцэрэн тэргүүн байр, Б.Болдсайхан гуравдугаар байрт шалгарсан сайхан мэдээг дуулгаж байна. Сонсголын бэрхшээлтэй Батсуурь овогтой Чимэдцэрэн нь 2016оны 5-р сарын 7-нд Монголын дүлий иргэдийн дохионы орчуулагчдын “Эхлэл” төвөөс зохион байгуулсан Монголын МИСС&МИСТЕР шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлж, Герман улсын Румын хотод болох Дэлхийн МИСС&МИСТЕР-ийн тэмцээнд орохоор болсон байна. Б.Чимэдцэрэн нь одоогоор Хүнснй технологийн коллежийн “Тогооч”-ийн 2-р курсийн оюутан юм.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ

Тодруулбал,

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,

-Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга,

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан,

-Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун,

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар,

-Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү,

-Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ,

-Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдоржийн Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал мэс засалд оржээ

Бэртлийн улмаас энэ сарын башёг өнжсөн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр буюу есдүгээр сарын 13-нд мэс засалд оржээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн бөгөөд уг гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүргэсэн юм. Их аварга хөлийн хурааныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулсан бөгөөд эмч нар түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай яаж алхаж гишгэж байсныг нь гайхжээ. Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 1657 тэнэмэл нохой устгажээ

нохой устгажээ зурган илэрцүүдУлаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд есдүгээр сарын 5-наас 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгдсэн бөгөөд ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн үйлчилгээ Улаанбаатар нэгтгэлээс нийт 1657 золбин нохой устгаж булжээ.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 авто тээврийн шалган байцаах товчоо, постуудад хяналт шалгалтын ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 10256 тээврийн хэрэгсэл, 20354 иргэнийг шалгаж, 5614 ширхэг санамж, сэрэмжлүүлгийн материал тараалаа. Эмээлтийн товчооноос 4, Тэрэлж зүүн аймгийн постноос 1, Налайх IV постноос 7 ширхэг тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, тухай газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд гэрэлтүүлгийн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хариуцсан зам талбайн гэрэлтүүлгийн асалт, тухайн ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн нөөц, хангалтыг газар дээр үзэж шалгана. Шалгалтын дүнг гарсны дараа цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.Улаанбаатар хотын хэмжээн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг нийт 12 компани хариуцан хэрэгжүүлдэг ажээ.

Categories
мэдээ спорт

Иргэд спорт явган аялалаар өрсөлдөв

Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм.

Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэн хамрагдсанаас шигшээ тэмцээнд 8 дүүргийн 110 иргэн амжилттай оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөв.

Тэмцээнийг “Байгальд нуувч илрүүлэх”, “Газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох”, “Уулын оргил булаалдах”, “Техник, тактикийн тэмцээн”, “Багийн болон хувийн бэлтгэл”, “Эмийн сан”, “Цугларалт, ирц”, “Аялах явц”, “Байгаль болон отгийн ариун цэвэр” гэсэн 9 төрлөөр явуулж дүгнэлээ. Үүнд:

Нэгдүгээр байранд Н.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн “Жавхаа” баг 77 оноогоор

Хоёрдугаар байранд Н.Мандалмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Согоот” баг 71 оноогоор

Гуравдугаар байранд Д.Гэрэлцогт ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хорооны “Хийморь” баг 67.5 оноогоор

Дөрөвдүгээр байранд Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн 8-р хорооны “Хан-Уул” баг 66 оноогоор

Тавдугаар байранд Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн ..-р хорооны “Согоот” баг 65,5 оноогоор

Зургаадугаар байранд Мэндбаяр ахлагчтай Баянзүрх дүүргийн 17-р хорооны “Баянзүрх” баг 62.5 оноогоор

Долдугаар байранд Дэлгэрмаа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн ..-р хорооны “Хайрхан” баг 57 оноогоор

Наймдугаар байранд Хулангоо ахлагчтай Сүхбаатар дүүргийн “Цоглог” баг 56 оноогоор шалгарсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл нууранд аймшигт осол болж таван хүн харамсалтайгаар амиа алдлаа. Ослын улмаас амиа алдсан таван хүний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олныг цочирдуулаад байна. Эдгээр хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл тэд загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн л мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байв. Тиймээс Хөвсгөл аймгийг зорьж үнэн, бодит мэдээллийг хүргэхийг хүссэн юм. Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл засмал замаар 800 км явж хүрнэ. Харин осол Мөрөн хотоос 100 орчим км-т орших Хатгал сумаас баруун урд зүгт 30 гаруй км-ийн зайд буюу Жанхайн давааны орчимд нуурын усанд гарчээ. Жанхайн давааны бэлд нуурын эрэг дагаад дөч гаруй амралтын газар байх бөгөөд нутгийн иргэд ч цөөнгүй нутагладаг юм байна. Салхины эрчээр эргийн чулуугаа цүл, пал хийтэл нүдэх далайн давалгаан чимээ, цахлай шувууны дуу хоёроос өөр юу ч үгүй мэт нам гүм. Модны навчис салхинд үе үе сэрчигнэхийг эс тооцвол шүү дээ. Аялал жуулчлалын сар дуусч, амралт зугаалгаар явагсдын хөл татарчээ. Эзгүй хоосон дүнзэн шовоохойнууд, цөөн тооны малтай иргэд л үлдэж. Хэдэн сарлаг нуурын эрэг рүү ус уухаар ойгоос гарч ирэх нь харагдав. Уйлагнах бороонд уулын оройд манан татаж, уйтгарт намрын нэг өдөр үргэлжилнэ. Далайн эрэг даган Жанхайн давааны өвөрт нутагладаг айлууд ч уй гашууд автжээ. Осол гэгээн цагаан өдөр, нутгийн иргэдийн нүдэн дээр болсон учраас амь насыг нь аварч чадаагүйдээ хэн хүнгүй л хөөрхий хүүхдүүдийн араас гэр гэртээ гаслан суугаа бололтой. Учир нь нутгийн айлууд ихэнхдээ хамаатан садан, олон жил хаяа дэрлэн нутаглаж байгаа айл хөршүүд. Харин талийгаачдын ар гэрийнхэн буяны ном хуруулахаар Мөрөн хотыг зорьсон байв.

Талийгаачдын сууж явсан завь

НУУРАНД ХӨВЖ ЯВСАН БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮГ ХҮМҮҮС АВРАХАД ЗҮРХ НЬ ЦОХИЛЖ БАЙСАН ГЭНЭ

Наймдугаар сарын 30 буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 14:00 цагийн үед нутгийн иргэдэд моторт завины чимээ тод сонсогджээ.Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багассан байна. Тиймээс хэн завьтай нууранд гарав, ямар сүрхий дуутай юм бэ гэж их л санаа зовингуй гэр гэрээсээ гарч харцгаасан тухай ярив. Завьтай хүмүүс нуурын эргээр хэсэг эргэлдэж байгааг харахад тоглож зугаацаж байгаа бололтой байсан аж. Ингээд нэг их удалгүй эрэгт ирж завиа уясан байна.

Тэгснээ төд удалгүй өнөөх завь дахиад нууранд гарчээ. Эргээс их чимээ хадаан хүчээ авч хурдалж 500-гаад метр яваад унтарчихсан байна. Завийг Ч.Нямдалай гэх 26 настай залуу жолоодож явсныг хамаатных нь ах харсан байна. Тиймээс их дуу хадаан хөдлөхөд нь санаа зовж эргээс харж зогсчээ. Гэтэл завь эргээс нэлээд хол очоод унтарчихаж. Хоёр, гурван удаа мотор асах чимээ сонсогдтол яах ийхийн зуургүй завиных нь хамар босч ирээд хөмөрчихжээ. Эргээр явсан хүмүүс шуугилдаж, завины эрэлд гарцгаажээ. Хүмүүс эрэг дагуу байрлах “Тойлогт” амралтын бааз руу гүйж завийг нь гуйсан байна. Ер нь гайгүй завьтай гэсэн бүхэн рүү ханджээ. Завинд чухам ямар хүмүүс явсныг энэ үед хэн ч мэдээгүй байж. Бүгд л үр хүүхдээ дуудаж, бөөн

орилоон хашгираан болсон байна. Тэгтэл суурингийн нэлээд захдуу нутагладаг Чинбат гэх хижээл насны эр хийлдэг завиа мотоциклиор аваад иржээ. Бушуухан завиа хийлж дөрөв, таван хүн сууж гараараа сэлүүрдсээр осолдсон завь руу дөхтөл хажуугаар нь бага насны хоёр хүүхэд хөвж байсан тухай хийлдэг завинд явсан хүмүүс ярив. Тэдний ярьснаар бол хөвж явсан хоёр хүүг эрэг дээр авчрахад гүрээний судас нь цохилж байсан гэнэ. Зүрх нь зогсоогүй байсныг олон хүн хэлж байна. Сумын төв, аймгийн төвөөс эмч, аврагчид ирэх хооронд цаг алдахгүйг хичээж “Байкал” гээд амралтын газрын эмчийг дуудсан байжээ. Гэвч анхны тусламж үзүүлж чадалгүй 6-8 насны хоёр хүү нутгийн иргэдийн гар дээр амьсгал хураажээ. Нутгийн иргэд “Завьтай хүмүүс явж хоёр хүүг эхлээд авчирсан. Тэгэхэд гүрээний судас нь цохилж байсан. Хүмүүс яах учраа олохгүй эмчийн юу хийхийг л дуурайж, дэмий л сандарч байж. Эмч хоёр хүүг доош нь харуулж ар нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Уг нь учир мэдэх хүмүүсээс сонсоход усанд живсэн хүнийг доош нь биш дээш нь харуулж хэвтүүлээд цээжин дээр нь дарсан бол амьсгалах боломжтой юм билээ. Доош нь харуулахаар амьсгаа авах нь битгий хэл бөглөрдөг гэсэн. Хар ухаанаар бодоход кинон дээр ч гэсэн дээш нь харуулаад л цээжин дээр нь балбаад байдаг шүү дээ. Бид устай газар амьдардаг хэрнээ ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байдаггүй юм байна” гэв.

ТАЛИЙГААЧДЫН НЭГ НЬ “АМЬ АВРААРАЙ” ГЭЖ ХАШГИРЧ УЛМААР 50 МЕТР СЭЛЖЭЭ

Нутгийн иргэд бага насны хоёр хүүг уснаас аварсан хэдий ч амийг нь аварч чадаагүй байна. Ингээд үлдсэн хүмүүсийг аврахаар дахин осолдсон завь руу явжээ. Гэвч ойр орчимд харагдах зүйлгүй бөгөөд далайн гүн рүү эрэн хайя гэхээр зориулалтын хувцасгүй, дээрээс нь салхи ихтэй тул давалгаанд шидэгдэх гээд хүндрэлтэй байжээ. Ингээд аврагчид ирэхийг хүлээж. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Цагдаагийн газрын алба хаагчид ирж бусад цогцсыг гаргаж авчээ. Аврагчдын мэдээлснээр бол ослын газраас 50 метрийн зайнаас нэг хүүгийн цогцос олджээ. Ямартай ч уснаас амьд гарахын тулд сэлсэн болохыг эрэг дагуух хүмүүс гэрчилж байна. Хүү “Амь авраарай, амь авраарай” гэж хэд хэдэн удаа хашгирах нь сонсогджээ. Талийгаач хүү өнөө жил 12 дугаар ангид орох байсан бөгөөд тус завийг жолоодож явсан 26 настай залуугийн төрсөн дүү юм байна. Хүүг гэрийнхэн нь усанд их сайн сэлдэг болохыг хэлсэн. Тухайд үед цэргийн гэгддэг изриал шар гуталтай явжээ. Тиймээс гутал нь талийгаачийг сэлэхэд нэлээд хүндрүүлж, саад болсон байх гэж байсан.

ОСОЛДСОН ЗАВИЙГ ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХУДАЛДАЖ АВЧ, ХҮЧТЭЙ МОТОР НЭМЖ ГАГНАСАН БАЙВ

Харин аврагчид завийг гаргахад бүх хүн осол чухам юунаас болсон гэдгийг төвөггүйхэн ойлгожээ. Прогресс хэмээх Оросын хуучны төмөр завинд 40-тэй мотор гагнасан байжээ. Уг завины зориулалтын мотор 20-той жижиг мотор. Ийм төрлийн завь хөнгөн учраас хүчин чадал ихтэй, хүнд мотор тавихаар завь тийрэлт өгнө, эсвэл хүндийн жин нь доош түлхэлт өгдөг байна. Хүмүүсийн таамаглаж буйгаар бол завины явах эд ангид гэнэт гэмтэл гарч унтарсан бөгөөд дахин асаахад доош түлхэлт өгч завинд ус орж хүндрэхэд улмаар хамар хэсэг нь өргөгдөж хөмөрсөн байх гэж таамаглаж байгаа аж. Энэхүү таамгийг батлах хэд хэдэн шалтгаан байгаа гэж үзэж байна. Завь жолоодож явсан залуугийн хуруу моторын тос болсон байжээ. Мөн ямар нэг хүндрүүлэгч, элс зэрэг ачаагүй нь тодорхой болжээ. Өөр нэг шалтгаан бол дандаа бага насны, хөнгөн жинтэй хүүхдүүд авч явсан нь завь хөнгөдөж хөмрөх гол шалтгаан болсон байх талтай гэнэ. Тус завийг талийгаач Ч.Нямдалай осол болохоос гурав хоногийн өмнө хүнээс худалдаж авчээ. Ингэхдээ хамаатныхаа хүнээс “X-Trail” маркийн автомашинаараа тулж наймаа хийж авсан байна. Худалдаж авсан завь нь моторгүй байсан учир дөрвөн сая төгрөгөөр өөр хүнээс мотор нэмж авчээ. Ээж, хоёр эрэгтэй дүүтэйгээ амьдардаг болохоор хэдэн төгрөг олж дүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх зорилготой байж. Худалдаж авсан завиндаа хүчтэй мотор нэмж гагнаад дүү нартаа хандан “Сайхан амьтан байгаа биз. Одоо ч хэдүүлээ мөнгөөр дутахгүй сайхан амьдарна аа” гэж ярьж байсан тухай түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ дурссан. Худалдаж аваад угсарсан унаагаараа хоёр ч өдөр хүн аялуулж, нуурын баруун хойд эрэгт хүрээд буцаж ирсэн байна. Харин гурав дахь удаа түүний завь хэдэн балчир дүүтэй нь хамт үхэлд хүргэх юм гэж хэн санах билээ. Түүнтэй хамт 15 настай төрсөн дүү Баттулга, аавынх нь төрсөн дүү болох Ш.Одгэрэл эгчийнх нь зургаан настай хүү Д.Отгонхүү, 12 настай Д.Олонбаяр болон Мөрөн хотоос амрахаар ирээд байсан найман настай хүү харамсалтайгаар амиа алдсан юм.

Үргэлжлэл бий