Categories
мэдээ нийгэм

Монгол иргэдийг Өвөрмонголд урлагийн тоглолт хийхдээ зөвшөөрөл авч байхыг сануулж байна

Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг сануулж байна.

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна. Энэ оны долоодугаар сард Монголын 15 оюутан, есдүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарсан.

Тиймээс манай улсыниргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа юуны өмнө гэрээ байгуулах, урлагийн толголт хийх зөвшөөрөл авах, хөдөлмөр болон оршин суух зөвшөөрлийг тухайн улсын холбогдох хуулийн дагуу авч байхыг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Categories
мэдээ эдийн-засаг

Есдүгээр сарын 20-ны өдөр арилжигдах засгийн газрын үнэт цаасны мэдээлэл

12 долоо хоног буюу
3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын
хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат үнэт цаасыг анхдагч
зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар
дамжуулан авч байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр арилжаа
явагдана.

3 хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд
дарж харна уу.

6 хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд
дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол хөгжимчид дэлхийн 6 орноос интернэтээр холбогдож тоглолт хийжээ

Дэлхийн зургаан
оронд суугаа монгол хөгжимчид интернэтээр холбогдон Агуу их суут Германы
хөгжмийн зохиолч И.С.Бахын бүтээлээс сэдэвлэсэн “Цаг хугацаа” бүтээлийг
тоглосон байна.

Энэ бүтээл нь
ойролцоогоор 1722 оны үеээс тоглогдож эхэлсэн аж. Даралтат хөгжимд зориулсан
бүтээлээс сэдэвлэж зургаан хөгжимд зориулсан “Цаг хугацаа” бүтээлийн шинэ
хувилбар нь Монголын хөгжимчдийн анхны цахим тоглолт юм байна.

Categories
мэдээ улс-төр

Монголын багш нарын өдрийг хэрхэн тэмдэглэх талаар санал солилцов

Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс “Монголын багш нарын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, ЮНЕСКО-гоос “Дэлхийн багш нарын өдөр”-ийг 1996 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан бөгөөд 2012 оны энэ өдрийг “Багшийг дэмжье” уриан дор тэмдэглэжээ. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Харин энэ жилийн багш нарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Монголын багш нарын холбоо”-ны төлөөлөл БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад холбоог төлөөлж, “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Н.Болд, гүйцэтгэх захирал Д.Цэцэгээ, “Монгени” сургуулийн захирал Н.Лхагва нар оролцов.

Салбарын сайдын зүгээс “Монголын багш нарын холбоо”-г Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудтай санал бодлоо нэгтгэж, түүнийгээ БСШУСЯ-нд хүргүүлэх нь нэгдсэн байдлаар тус арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж үзлээ. Энэ жил Монголын багш нарын 90 дэх өдөр тохиож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн “Эх хүүхдэд ээлтэй танхим”-тай боллоо

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өөрийн байрандаа “Эх хүүхдэд ээлтэй танхим”-тай болжээ.

Тус танхимыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар байгуулсан бөгөөд хөхүүл хүүхэдтэй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ажлын байран дээр эрүүл мэндийг дэмжигч, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүд төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдагтай холбоотой.

Тиймээс жил бүр ажил эрхэлдэг хөхүүл эхчүүдийг ажил олгогч нарын зүгээс дэмжихийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс уриалж ирсэн.

Энэхүү ажлын түүчээ болж бусад байгууллагуудад үлгэр дууриалал болох үүднээс НЭМХ-ийн байранд “Эрүүл мэндийг дэмжих, Эх хүүхдэд ээлтэй танхим”-ыг нээсэн нь өндөр ач холбогдолтой юм.

Ийнхүү ажлын байрыг эх хүүхдэд ээлтэй болгосноор ажлаас чөлөө авалт буурч, ажлын бүтээмж нэмэгдэн, нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасдаг тооцоо бий ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дуудлага өгсөн хүмүүсийг 5000-20.000 төгрөгөөр торгоно

Сүүлийн үед цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс хуурамч мэдээлэл ихээр ирэх болсон тул торгох арга хэмжээ авахаар болсон байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Мөн 102 дугаарын утсанд нэг сая 4 мянган мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ.Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байна. Улмаар дээрхи дугаар руу гурваа олон удаа тоглож залгасан эсвэл шалтгаангүйгээр залгасан тохиолдолд Захиргааны харицлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар болжээ. Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас ажилд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

6 кг алттай Өвөр монгол иргэнийг саатуулжээ

Өнөө өглөө /9-р сарын 16/ Улаанбаатараас Эрээн чиглэлийн галт тэрэгний зорчигч Н гэгч 6кг алт нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн ажилтнууд илрүүлжээ. Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн байсан аж.

Энэ мэтчилэн Гаалийн Ерөнхий газраас хяналт шалгалтаа өндөржүүлэн ажилласны үр дүнд ноцтой зөрчлүүдийг илрүүлж байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хилээр хууль бусаар түүхий эд, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх оролдлого гарах нь нэмэгдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тэнэмэл иргэдийг цуглуулж хурууны хээ, зургаар нь сан үүсгэжээ

Нийслэлд эр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг хавар, намар бүхэн зохион байгуулж байна.

Эдгээр иргэдийг бүртгэлд хамруулахдаа дүүрэг тус бүр дээр нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, зурагаар нь сан үүсгэсэн байна. Мөн бүртгэлд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ноднин намар нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсанаас Сонгинохайрхан дүүрэгт 211, Баянгол дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгүүлжээ. Тэгвэл энэ жилийн намрын бүртгэлээр гэр оронгүй 3500 гаруй хүн илэрч, тэднийг дахин бүртгэлжүүлж байна.

Categories
мэдээ спорт

Монголын чөлөөт бөхийн холбоог 125 сая төгрөгөөр торгожээ

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос манай улсын тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Мөн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.

“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон.Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн билээ. Шүүгчдийн энэхүү шийдвэрийг Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагч эсэргүүцэн, чөлөөт бөхийн дэвжээнээ хувцсаа тайлж, дургүйцлээ илэрхийлсэн. Тэдний эл үйлдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сахилга бат зөрчиж, спортын нэр хүндийг гутаасан гэдэг үндэслэлээр манай улсын бүх насны тамирчдыг олон улсын аль ч тэмцээнд оролцуулахгүй байх тухай мэдэгдэл ирүүлсэн. Тус албан бичигт энэ сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаардсан байв. Улмаар МЧБХ-ноос шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хассан тухай хариу мэдэгдэл хүргүүлсэн.

Гэвч Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос хоёр дасгалжуулагчын эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Мөн МЧБХ-г 50 мянган еврогоор /125 сая төгрөг/ торгож, Монгол тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ 50 мянган еврог төлсөн тохиолдолд тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ. Үндсэндээ 50 мянган еврогоор тамирчдынхаа тэмцээнд оролцох эрхийг сэргээхийг санал болгосон аж.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүд халаалтаа авч эхэллээ

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ есдүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна.

Харин Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар 1,801 орон сууцны барилга, 38 цэцэрлэг, 19 сургууль,140 аж ахуйн нэгжид халаалт өгсөн бол Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар 15 халаалтын зуух, 2 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, алслагдсан дүүргийн 2 зуухыг галлагаанд оруулаад байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.