Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусын эсрэг эмийг хөнгөлөлтэй үнээр борлуулна

Элэгний С вирусыг эмчлэх “Вирпас” гэх эмийг ирэх сараас эхлэн үндсэн үнээс нь 40 хувь хөнгөлж, 155 ам.доллараар худалдаалахаар болжээ. Худалдаанд байдаг С вирусын эсрэг эм доод тал нь 250 ам.долларын үнэтэй байгаа бол “Вирпас” эмийн үнэ 90 гаруй ам.доллараар хямд байгаа аж. “Вирпас” нь элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийн ерөнхий нэршлийн эм аж. Энэхүү эмийг ирэх аравдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн 155 ам.доллараар эмийн сангаар худалдаалахаар болжээ. Эмийн нэг хайрцаг нь 155 ам.доллар байх юм. Нэг курс эмчилгээнд доод тал нь гурван хайрцаг гэж тооцвол 465 ам.доллараар иргэд уг эмийг авах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн зарим цэцэрлэг маргаашнаас ажиллана

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч засварын ажил дуусаагүй гэх шалтгаанаар Баянгол дүүргийн гурван цэцэрлэг нээлтээ хийгээгүй. Тэгвэл албаныхны зүгээс 86, 77, 95 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг дуусгаж, даваа гаригт буюу маргааш үйл ажиллагааг нь эхлүүлнэ хэмээн мэдээллээ. Тиймээс тендэрийн ажил удааширсан гэх шалтгаанаар ажил нь саатаад байсан дээрх гурван цэцэрлэгүүд маргаашнаас хүүхдүүдээ хүлээж авч эхлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн засвар 11 дүгээр сард дуусна

Улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжийг засварлаж буй бөгөөд засварыг ирэх 11 дүгээр сард дуусгах аж. Одоогоор ажил үргэлжилж байгаа ба долоодугаар сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байжээ. Засварын ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд үнэр дарах болон зарим техник технологийг шинэчлэх ажил явагдаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана зурган илэрцүүдНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд болох гэж байна. Сугалаагаар наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд хийсэн худалдан авалтын баримтыг тохиролд хамруулах бөгөөд НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 150 сая төгрөг аж. Сүүлд наймдугаар сарын 21-нд тохирол явагдаж, нийтдээ 6813 азтан тодорсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан өдөр

Аргын тооллын 9 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр ажээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун: Энэ удаагийн хямрал барилгын салбарын хөөсийг арилгах сайн талтай

МУИС-ийн Эдийн
засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун: Эдийн
засагт дефляцийн шалтгаан барааны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах жамаар
илэрдэг. Энэ нь манай оронд намар их тохиолддог. Нөгөө талаас худалдан авах
чадвар муудахаар үнэ буурдаг. Гэхдээ одоогоор иргэдийн худалдан авах чадвар
хэвэндээ байгаа. Байрны үнэ буурахад хөрөнгийн үнэ цэнэ буурна гэж ойлгогддог ч
үл хөдлөх хөрөнгийн үнэ удаан буурдаггүй. Тун удахгүй буцаад сэргэдэг жамтай.
Харин улирлын шинж чанартай үнийн бууралт барилгын салбарын хөөсийг арилгах
сайн талтай.

Categories
мэдээ нийгэм

Иргэд бохирын хоолойруу гутал хувцас, том хүний памперс зэрэг хог хаягдал хийдгээ болих хэрэгтэй

Нийслэлийн
удирдлагууд болон УИХ-ын зарим гишүүд Төв цэвэрлэх байгууламжийн үйл
ажиллагаатай танилцсан. Тэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна. УИХ-ын
гишүүн А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Батзориг болон Улаанбаатар хотын орлогч
П.Баярхүү нар цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцжээ. Шинэ байгууламжийн
техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг олон улсад нэр хүндтэй Францын
байгууллага хариуцан хийж байгаа аж. Тооцоогооор 360 сая ам.доллар буюу 700
тэрбум орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай болж байгаа гэнэ. Гэвч санхүүжилт
одоогоор алга байна. Тус байгууламж аль хэдийн ашиглаж болохгүй гээд актлагдсан
ч одоо болтол ашигласаар байгаа аж. Иргэд бохирын хоолой руу гутал, хувцас, том
хүний памперс зэрэг хог хаягдлуудыг ихээр хийж байна. Тиймээс дээрх гишүүд нойлын
цаасаа ч жорлонруугаа хийхгүй байхыг уриалсан юм.

Categories
мэдээ улс-төр

Узбекистаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодров

Узбекстаны
Ерөнхийлөгчийн сонгууль 12 дугаар сарын 4-нд болно. Тус сонгуульд одоогийн
байдлаар хоёр хүн нэр дэвших нь тодорхой болоод байна. Энэ талаар сонгуулийн
төв хорооноос нь мэдээлэв. Тухайлбал, Либераль-Ардчилсан намын гишүүн
Ш.Мирзияев, харин Ардчилсан намаас Сарвар Отмурадова нар нэр дэвшихээр болов.
Өнгөрсөн 8 дугаар сарын 27-нд Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримовын бие гэнэт
муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Тархинд нь цус харваснаар тэрбээр 9 дүгээр сарын
2-нд таалал төгссөн юм. Ирэх 12 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх
нэр дэвшигчдийн нэр 10 дугаар сарын 20-нд албан ёсоор зарлагдах юм байна.

Categories
мэдээ спорт

Начин, харцага цолтой хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

Энэ жилийн баяр
наадмаар хүчит бөхийн барилдаанд 18 начин, зургаан харцага, заан, арслан,
аварга цолтон шинээр төрсөн билээ. МҮБХ, Олимпийн хороотой хамтарч, тав давсан
бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ руу дээж явуулан шинжлүүлдэг. Эх
сурвалжийн хэлж буйгаар дөрвөн бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн байна.
“Начин, харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн. Дээрх хоёр бөхөд энэ талаар
мэдэгдээд байгаа” гэв. Удахгүй хоёр бөхийн нэрийг олон нийтэд зарлах аж.

Categories
мэдээ нийгэм

Хүчингийн хэрэг үйлдсэн лам нарт 3.8 жилийн хорих ял оноолоо

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хүчингийн хэрэг үйлдсэн билээ.

Тодруулбал, тус хийдийн тахилч лам Н, Г, голч лам Э,Д, их гэсгүй лам Б,Ж нар хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл хархорин сумын цагдаагийн тасагт ирсэн. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн билээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Өвөрхангай аймгийн шүүхэд лам нарт холбогдох шүүх хурал болсон. Лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн байсан. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин