Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа

Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Монголын ардчиллыг хөгжүүлж буй туршлага ололт амжилт, хүндрэл бэрхшээл, сорилтын талаар БНАСАУ-ын Ким Ил Сений нэрэмжит их сургууль, Мьянмарын Янгоны их сургууль, Унгарын Европын их сургууль зэрэг хэд хэдэн сургуулиудад лекц уншиж байсан билээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Эрдэнэбат: Улаанбуудайн чанар дээр гологдол гарч магадгүй

Монгол Улсын
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул
аймагт ажилласан билээ. Ерөнхий сайд энэ үеэрээ үйлдвэр эрхлэгчидтай уулзахдаа
“Томоохон орд газруудыг хөдөлгөнө. Үүний тулд засгийн газар бүх тал дээр нь
дэмжлэг үзүүлнэ. Надтай өдөрт 1-2 гадна, дотны хөрөнгө оруулагч уулздаг. “Танай
Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах уу, Hotel Mongolia гэдэг
нэрнээсээ салах уу. Энэ мэтчилэн зүйлсээсээ эхлээд анхаарал хандуулбал бид
хөрөнгө оруулахад бэлэн байна” гэж хөрөнгө оруулагчид хэлж байна. ЗГХЭГ-ын
дэргэд Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөлтэй болсон. Хөрөнгө оруулагчдад хүнд
суртал гаргаж буй төрийн албан хаагчдаас салах цаг болсон. Моргейжийг
бодлоготой явуулахгүй бол 33 орчим мянган орон сууц эзэнгүй байна. Энэ орон
сууцуудыг барихын тулд барилгын компаниуд бүгд зээл авсан байгаа. 2012 онд
барилга угсралтын чиглэлээр 1200 компани үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол
2016 онд 4700 болж нэмэгдсэн. Тиймээс цаашид аттестатчилал явуулна. Үүнийг
төрийн дарамт гэж битгий ойлгоорой хэмээжээ. Ерөнхий сайд мөн “Гацуурт”
компанийн тариалангийн талбайд очиход Л.Чинбат захирал угтан авчээ. Ургацын
хэмжээ болон, хураалт хийгээд зоорийн талаар тэд ярилцлаа. Мөн Дарханы зам олон
улсын зам ч дэндүү муу байгаа талаар ч ярилцжээ. Ерөнхийдөө ургац хураалт
оройтсон байна. Энэ жил хур бороо элбэг байгаа тул улаанбуудайн чанарын тал
дээр гологдол гарч магадгүй байгаа юм байна. Гэх мэтчилэн олон асуудлын талаар
хөндсөн сонирхолтой томилолтыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас дэлгэрэнгүй
уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы дархлаажуулалтад нөхөн хамруулахаар болжээ

Өнгөрсөн тавдугаар сард орон даяар 18-30 насны иргэдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Үүнээс 74 мянган иргэн тарианд хамаарагдаагүй гэсэн тоо гарчээ. Вакцинд хамрагдаагүй иргэдийн ихэнх нь оюутан тул БСШУСЯ их дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтанд нөхөн хамруулах үүрэг өгсөн байна. Сургууль бүр вакцин хийлгээгүй хүүхдийн тоог нэгдсэн журмаар гаргаж ХӨСҮТ, харьяа өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү ажлыг улаанбурхан болон ханиад томуутай давхцан дэгдэж магадгүй хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргалаа

УИХ-ын гишүүн
О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал
гаргалаа. Энэхүү саналаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад
гаргасан бөгөөд Ю.Цэдэнбал нь “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах, “Эрдэнэт” хотын
түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавьяа байгуулсан учир түүний 100
жилийн ойг тохиолдуулан нэр алдарыг нь сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх
ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгох Засгийн газрын
тогтоолыг холбогдох журмын дагуу гаргаж шийдвэрлэж өгөхийг хүсье хэмээжээ.


Categories
мэдээ нийгэм

Махны үнэ 75-аас 145 төгрөгөөр буурчээ

Өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6295 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 75 төгрөг, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Мөнх үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.1 хувиар буюу 210 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.3 хувиар буюу 145 төгрөгөөр тус тус буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4700 төгрөгөөр худалдаалагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын генетикийн инженер, биотехнологийн төвд зочиллоо

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочиллоо. Ерөнхийлөгчийг тус төвийн захирал Еүлохио Пиментел, “БиоКубаФарма” нэгдлийн Ерөнхийлөгч Др. Карлос Гутиеррес нар угтан авч төвийхөө үйл ажиллагааны талаар танилцуулав.

Хөгжиж буй орнуудад их хэмжээгээр тархаж буй вирус, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгч Фидэл Кастрогийн санаачлагаар 1982 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй юм байна.

Элэгний гeпатит B,C вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг Хеберфрот тарианаас гадна менингит зэрэг олон төрлийн өвчний эсрэг эм үйлдвэрлэн, дэлхийн 38 оронд экспортлон худалдаалдаг бөгөөд Санкти Спирито, Камагуэе хотуудад салбартай, Гавана дахь төвдөө 13 лаборатор, 350 гаруй үндсэн ажилтантай Био-анагаах ухааны судалгааны хэсэг, Геном ба дархлаа оношлогооны газар, Шинжлэх ухаан техникийн болон судалгааны тэнхимүүдэд хуваагддаг юм байна.

Тус тэнхим нь өвчний угийг судлаж, сөрөг молекулуудын химийн бодисын тэсвэрийг биоинформатик ба протеомик аргаар тодорхойлон, шинэ эмийн найрлага боловсруулдаг. Одоогоор уургийн молекул, биоинформатикийн сурдалгаа, ДОХ-ын вирусын эсрэг молекулын судалгаа, дархлаа бууралтын эсрэг судалгаа, хөхний булчирхайн судалгаа зэрэг 10 орчим нэр төрлийн судалгааг явуулдаг аж.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус төвийн захирал Еүлохио Пиментел болон зарим эрдэмтэдийг Монголд урьж хөдөө аж ахуй, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Өлзийтогтох:Монгол мал өвчингүй, өвчтэй гэж цуурхал тарааж мөнгө олж байна

Малын өвчин хүнд халдаж эхэлжээ. Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг да­гасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг бай­даг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?

-Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суу­рилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс ба­римтлах хөтөлбөрийн та­лаар мэргэжилтнүүд ярилц­лаа. Тэр уулзалт дээр нэг мэр­гэжилтэн “Малын мах экс­портлох бизнес зогс­чихлоо.

Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, ба­талгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр за­саг, яам нь ойлгодоггүй, биз­несмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү. 2014 оны тавдугаар сарын байд­лаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэ­дэн жи­лийн өмнө мал эмнэл­гийн сал­барт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ.

Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэ­мэгд­­­лээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяр­тайгаар яриад байна лээ. Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн ха­лаас л түнтийсэн гэж боддог.

Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.

-Малчдын өмнөөс төр за­саг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?

-Мал эмнэлгийн нэрийг ашиг­лан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өм­нөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томхон мэргэжилтнүүд, Зас­гийн газ­рын хэрэг­жүү­лэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шур­гал­сан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүү­лэлтээ ил болгодог бай­лаа. Өнгөрсөн жилээс эх­лэн Монгол Улсад бүрт­гэл­­гүй, орос, өвөрмонгол хоё­роос вак­цин оруулаад ирсэн. Сайд, Төрийн на­рийн бичгийн дарга­тайгаа ний­лээд үнэ зо­хио­гоод гур­ван хоногийн до­тор авч байгаа юм. Тэр эм мал эм­нэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хам­гийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вак­цин гэх “хогийг” авчирч ирээд хэ­рэглэсэн дээ.

-Гаднаас эм зөөгөөд мон­гол мал эрүүлжих үү. Хэ­дэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?

-Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуур­хал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвч­тэй гэх яриаг дэвэргэж ма­лын махны нэр хүнд, үнэд нө­лөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед туув­рын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл бол­годог байлаа.

Түүн­тэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад вак­­цин­­жуул­чихсан байхад бол­но шүү дээ. Таван тонн гар­га­хын тулд зарлага гар­ган 60 сая малыг тарих шаард­лагагүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд Мон­голын малыг судалдаг, док­тор хам­гаалдаг нөхөд ол­ширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зар­лах юм.

-Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бру­цёл­лозыг судлаад док­тор хам­гааллаа л гэнэ. Гадаа­даас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бру­цёл­лозын гал голомт гээд дэл­хийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр тур­шилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ла­де­ний тараасан халдвар үүс­гэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.

-Баримт нотолгоо бий юу?

-Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүх­нийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөн­хий газар хүлээн зөв­шөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авах­гүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэд­лэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараа­саар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бру­цёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хү­сэлт тавьж эмч нарыг бру­цёллоз шинжилгээнд хам­руулсан. Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хий­чих­сэн этгээд аймгуудад вак­цин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вак­цин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вак­цины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад ав­чихлаа” гэ­сэн хариу өгсөн. Хэн ха­риуц­лага тооцох юм бэ. Хуу­рамч гэрээ хэлцэл хий­сэн нөхөд хүртэл инээ­гээд л сууж байна.

-Тэр нөхрийн халдвар та­раасан 120 мянган ма­лын мах сүүг идвэл яах вэ?

-Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дор­нод, Сүхбаатар аймгийнхан юм. Ту­хайн үед мал эмнэлэг үрж­лийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын за­хирал Бат­тогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.

-Малын өвчин хүнд халд­лаа гэдэг аюул шүү?

-Бру­цёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөц­гий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бру­цёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.

-Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?

-Миний тооцоолж бай­гаагаар 2-3 тэрбум төг­рө­гөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм.

Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүл­хийтэй 20 үхрийг вак­цинжуулаад хорио цээр тог­тоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэл­гийн газар 17 тэр­бум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий. Ин­гээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гур­ван жилийн дотор авчирч асга­лаа. 1400 литр вакциныг л гэ­хэд Говьсүмбэр аймагт хөл­дөөгөөд хаяж байх жи­шээтэй. Хадгалах хуга­цаа нь дуусчихсан вакциныг та­риад дуусгаж байсан то­хиолдол олон бий.

-Малын эрх ашиг хөндөг­дөөд байна уу гэх нь хаа­шаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хя­налтгүй орон зай бол­чихжээ дээ?

-Монголын мал эмнэл­гийн хол­бооны дүрэм дээр “Малын эрх аш­гийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дам­жин хүнийг өвчлүүлж эхэл­лээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.

Categories
мэдээ нийгэм

Улсын начин Б.Баатарцолд байр бэлэглэжээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат ХЦ 0165 дугаар анги, Өлгийн хүчтэн дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Баатарцолд аймгийн удирдлагууд нь хоёр өрөө байр бэлэглэжээ. Энэ сарын 11-нд болсон начин цолны мялаалга наадмын үеэр аймгийн Засаг дарга байрны түлхүүрийг гардуулан өгчээ.

Түүний хувьд Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, 35 жилийн дараа Баян-Өлгий аймгаас төрсөн улсын цолтон болсон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн сая төгрөгийн эзнээр таван азтан тодорлоо

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 08-нд болж, 6 мянга 893 азтан тодорчээ. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 200 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 5 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 63 азтан тус 500 мянган төгрөг, 644 азтан 100 мянган төгрөг хожсон бол 6 мянга 181 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-31-нд олгосон 18 сая 538 мянга 300 баримт хамрагдсан юм.

Categories
гадаад мэдээ

Оросын Төрийн Дум-ын сонгуульд В.Путины нам тэргүүлж байна

ОХУ-ын Төрийн Дум-ын сонгуульд хилийн чанадын 100 гаруй оронд ажиллаж амьдарч буй орос иргэд саналаа өгсөн байна. Эдгээр иргэдийн тоо хоёр сая орчим бөгөөд Украинаас бусад оронд байгаа орос иргэд саналаа өгөх нөхцөл боломжоор хангагдсан аж.

Харин Киевийн эрх баригчид Оросын дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэр дээр сонгуулийн санал хураалт зохион байгуулахыг эрс хориглосон байна. Харьков, Одесс хотуудад ч нөхцөл байдал ижил байсан аж.

Украинд байгаа орос иргэд өөрсдийн амь насаараа дэнчин тавин байж сонгуульд саналаа өгөхөөр явсан хэдий ч “Свобода” намын хэт үндэсний үзэлтнүүд элчин сайдын яам руу орох хаалгыг хаагаад оруулаагүй гэнэ. Тэд элчингийн өмнө янз бүрийн доромжилсон үг бүхий уриа лоозон барьж, оросын төрийн далбааг газарт хаян дэвсэлсэн байна.

Оросын Төрийн Дум-ын энэ удаагийн сонгуульд “Единая Россия” нам нэг мандаттай 203 тойрогт манлайлан 53,54% хувийн саналаар намын жагсаалтад тэргүүлж яваа аж.