Categories
мэдээ нийгэм

“Онцгойн” холбоочид гуравдугаар байр эзлэв

Зэвсэгт хүчинд Холбооны цэрэг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗХЖШ-ын дарга агсан, хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд боллоо.

Залуу үеийн холбоочдын мэргэжлийн болон спортын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэгийн цар хүрээ, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 200 гаруй тамирчид хурд хүчээ сорив.

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтнүүд, техникийн бэлэн байдал хариуцсан инженерүүд, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан операторууд, НОБГ-ын дүүргүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн дуудлага хүлээн авагчид, Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн албан хаагчид амжилттай оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдэд нийт 15 багаас наймдугаар байрт, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын тэмцээнд гуравдугаар байр эзлэн багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа.

Тэмцээний хурдач радиотелеграфчины төрөлд Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч холбоочин, онцгой байдлын дэд ахлагч Н.Хүсэл, онцгой байдлын ахлагч М.Эрдэнэбаатар нар амжилттай оролцож спортын гуравдугаар зэрэг авсан юм.Холбоочдын цогцолбор тэмцээний нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 013 дугаар анги, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр анги шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн удирдлагаар” туршлага солилцож байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт, дадлага сургууль өнөөдөр Хууль сахиулах их сургууль дээр эхэллээ.

Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд АНУ-аас гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш, мэргэжлийн аврагчид багтсан 20 гаруй оролцогчтой баг ирсэн бөгөөд хамтран сургалт, дадлага явуулж байгаагаараа онцлог юм.

“Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургуульд нийт 70 гаруй оролцогч хамрагдаж байна. Гамшгийн хор уршгийг арилгах, харилцан туршлага солилцох чиглэлээр зохион байгуулах АНУ, Монгол аврагчдын хамтарсан дадлага сургуулийг ирэх сарын 22, 23-нд ОБЕГ-ын Аврах тусгай ангид зохион байгуулах ажээ.

Categories
гадаад мэдээ

“Нэгдсэн Оросын нам” саналын хуудасны талыг тоолж байхад 54 хувийн саналаар илүүрхэв

Оросын төрийн Думын доод танхимын сонгууль болж өндөрлөлөө. Саналын 50 хувийг тоолсны дараа 53.54 хувийн саналыг Нэгдсэн Оросын нам авлаа гэж Оросын сонгуулийн төв хорооноос мэдээлж байсан юм. Коммунист нам 14 хувийн санал, Либерал ардчилсан нам 13.9 хувийн санал авчээ. Бусад намуудын авсан санал 5 хувиас хэтрээгүй байна. Оросын төрийн думын доод танхимын энэхүү сонгууль есдүгээр сарын 18-д холимог тогтолцоогоор явагдсан юм.

Тухайлбал, 225 депутатыг намын жагсаалтаар, мөн тооны гишүүнийг нэг мандаттай тойргоос сонгосон аж. ОХУ-д 2003 оноос хойш анх удаа парламентийн сонгуулийг ийнхүү холимог тогтолцоогоор явуулжээ. Сонгуулийн насны 111 сая хүн бүртгэгдэж нийт 39 дүүрэгт сонгуулийг нэгэн цаг дор явуулжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм. Үүнд анхаарч, ажлаа эрчимжүүлэхийг хотын дарга С.Батболд үүрэг болголоо.

Д/д

Инженерийн хангамжийн байгууллага

Өвөлжилтийн бэлтгэлийн хувь

1

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

74,1%

2

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК

100%

3

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”ОНӨААТҮГ

95,0%

4

“Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ

93,2%

5

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК

86,6%

6

“Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ

100%

7

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ

80,0%

8

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

88,0%

9

Нийслэлийн Боловсролын газар

97,7%

10

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

90,0%

11

Нийслэлийн Тээврийн газар

69,2%

12

Замын хөдөлгөөний удирдлагын төв

80,0%

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургуульд болон халаалт авах 13 эмнэлэгт халаалт өгсөн байна. Халаалт өгч эхэлсэнтэй холбоотой хүндрэл, гомдол санал байхгүйг Улаанбаатар хотын ерөнхий менежер хэллээ.

Өвлийн улирал хаяанд ирж, нэг л өглөө нийслэл хот цасан бүрхүүлтэй болохыг хотын дарга сануулаад халтиргаа гулгааг арилгах зорилгоор бэлтгэж байгаа давс, бодисны нөөцийг асуулаа. Өнөөдрийн байдлаар 542,1 тогнн давс, 639,3 тонн зориулалтын бодис нөөцөлжээ.

Төв цэвэрлэх байгууламжийн хувьд лагийн боловсруулалт сайжруулах, үнэр арилгах ажил 70%, технологийн үйл ажиллагааг дэмжих засвар шинэчлэлтийн 22 ажлын гүйцэтгэл 68%, Туул голын хөрсний бохирдол бууруулах чиглэлийн 3 ажил 100%-тай хангагдсаныг танилцуулсан юм.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тулгамдсан асуудлуудыг хотын даргад дуулгалаа. Тухайлбал, Дүнжингарав хорооллын 2 орон сууцны барилгын 153 м шугам угсралтын ажил хийгдээгүй. Оршин суугчдыгн үл ойлголцлоос үүдэлтэй болохыг хэлсэн юм. Энэ мэт тудлгамдсан асуудлын талаар хотын дарга хариуцагч агентлагийн дарга нартай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсож, чиглэл өглөө.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, дутуу хэрэгжилттэй ажлуудыг яаралтай дуусгах, үүсч болзошгүй гэмтэл, хүндрэлтэй асуудлыг тухай бүр яаралтай шийдвэрлэж, дээд шатны удирдлагад мэдээлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Инженерийн хангамжийн байгууллагын удирдлагуудад, Хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд НЗАА-ны дарга Т.Гантөмөрт тус тус даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 612 дуудлага ирснээс зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдэсний гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж нэг хүний амь нас хохирч, 33 хүн хөнгөн болон хүнд гэмтсэн байна.Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 7 хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлжээ. ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо харьцангуй өндөр гарсан нь өнгөрөгч амралтын өдрүүдэд хурим найр их болсонтой холбогдуулан тайлбарлаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгуулж, 6-24 сарын хугацаагаар эрхээ хасуулна. Цаашлаад 30 хоног баривчлагдаж, 768 мянган төгрөгөөр торгуулах хуультай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж ирэх жил “Авьяаслаг монголчууд” шоу болохгүй

“Монгол HD” телевизээс хоёр дахь жилдээ үзэгч түмэндээ хүргэж байгаа “Авьяаслаг Монголчууд” шоуг ирэх жил хийхгүй гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, энэ мэдээллийг Монгол HD телевизийн дэд захирал, ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ өөрийн жиргээ хуудсаараа дамжуулан хийсэн байна. Дахин хийгдэхгүй болсон шалтгаан нь эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотой ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг танилцууллаа

“Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ази номхон далайн бүсийн иргэний нийгмийн зохицуулагч Шреяа Басу нар оролцлоо.

Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөх эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, ардчилсан засаглалтай улс болохоор зорьж байгаа талаар нээлттэй засаг түншлэлийн дэмжигч байгууллагуудын төлөөллүүд онцолж байлаа.

Монгол Улс Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлд өгсөн үүрэг амлалт бүхий анхны төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаас “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах”, “Байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй аливаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод мэдээлэх” зэрэг шинэчлэлийг хийж чадсан хэмээн сайшаагдаж “од” үнэлгээ авч, Азидаа үлгэр жишээ болсныг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилт нь улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахаас гадна төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлснийг мөн тэрээр онцоллоо.

Нээлттэй засгийн түншлэл нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, авлигын эсрэг тэмцдэг, үр ашигтай, хариуцлагатай Засгийн газрыг бий болгох зорилго бүхий Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны олон улсын санаачилга юм.

Таван жилийн өмнө 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр албан ёсоор байгуулж байсан Нээлттэй засгийн түншлэлд өдгөө дэлхийн 70 орон, мянга мянган иргэний нийгмийн байгууллагууд, болон олон улсын дэмжигч байгууллагууд нэгдэж, хамтдаа 3000 гаруй үүрэг амлалтыг Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөгөөр дамжуулан өгч, хэрэгжүүлж байна. Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд 2013 онд нэгдэн орсон билээ.

Categories
гадаад мэдээ

Ислам шашны мөргөлчдийн завь хөмөрч 13 хүн нас баржээ

Тайландын төв хэсэгт оршдог Аюутаяад хүн зөөдөг завь гүүр мөргөн осолдож 13 хүн нас барсан байна. Хоёр тавцант завь орон нутгийн цагаар 16:00-д Чао Праяа голд явж байжээ. Зорчигчид нийслэл Ванкок хотын зах Аюутаяад ислам шашны ёслолд оролцоод Нонтабурируу буцаж явсан байна. Завин дээр зорчиж явсан 100 гаруй муслим шашинтай мөргөлчдөөс 30 гаруй нь шархдаж олон тооны хүн алга болсон байна. Энэхүү осол жуулчид хамгийн их цуглардаг Ват Сахам сүмийн ойролцоо гарчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгоно

ХНХЯ-наас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг энэ есдүгээр сарын сүүлээр олгохоор болсон тухай мэдээллээ. Ингэхдээ олгогдоогүй байсан долоо, наймдугаар сарын мөнгөтэй хамтад нь олгоно гэж албаны эх сурвалж хэлж байна. Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан уулчинд зориулан зул өргөлөө

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Англи улсын иргэн Стивен Нэйш гэх уулчин Монгол улсын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол өнгөрсөн өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбоотой хамтран уулчин, парапланы тамирчин Стив Нэшийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд спортын холбоо, тамирчид, дэмжигч болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг оролцсон байна.

Стив Нэш нь гадны нөлөөтэй нас барсан бөгөөд тус хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, саатуулаад байгаа юм.