“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Нэгдүгээр нүүрт “Арьс ширний үнэ өсчээ” гэх гарчигтай “Өдрийн сурвалжлага” нийтлэгдсэн байна. Манай сониноор “Нэхий боодол бохины үнэгүй болсон” тухай цуврал нийтлэл хүргэж байсан билээ. Тэгвэл Засгийн газар шийдвэр гаргаснаар малчдын амьжиргааны нэгэн эх үүсвэр болсон арьс ширний үнэ дахин өсөж эхэлжээ.
Улс төрийн нэг, хоёрдугаар нүүрээс Э.Эрдэнэжамъянгийн “Инээдтэй асуудлаар гүтгэснээ нуухын тулд Н.Энхбаяр даргад Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэх хэрэг тулгасан” ярилцлагыг уншаарай. Тэрээр “Еврей нөхдүүд шантаажилсан, Л.Цог дарга ч адил” хэмээн ярьжээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг дөрөвдүгээр нүүрээс уншаарай.
Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг үндэстэн дэлхийд ганц л байх” хэмээх нийтлэл гарлаа. Харин Улс төрийн тавдугаар нүүрт философич С.Молор-Эрдэнэ:”Том толгойт гэж хэлүүлж байгаа хүмүүст өдөр болгон баяр хүргэж улаан сарнай бэлэглэ” ярилцлага гарчээ. Энэхүү ярилцлагын эхний хэсэг нь өмнөх дугаарт гарсан юм. Тэрээр эрх чөлөөний тухай чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөө чинь үнэтэй, өндөр үнээр олдоно гээд аавынхаа номуудыг олшруулж зардаг хүмүүс байна. Тэгэхийн оронд өөрөө ном бичих хэрэгтэй шүү дээ гэх мэтчилэн өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудын тайллыг олохыг оролджээ.
Наймдугаар нүүрт Дарханы ШУТИС-ийн Технологийн сургуулийн 25 жилийн ойн тухай материал гарчээ. Харин дэлхий дахины мэдээллийг хүргэдэг есдүгээр нүүрт “Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте захиалгаар хүмүүсийг хөнөөдөг байснаа хүлээв” нэртэй нийтлэл гарлаа. Мөн Оросын думын сонгуулийн дүнгийн талаар болон АНУ-ын телевизийн шилдэг уран бүтээлд олгодог “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын мэдээ нийтлэгдлээ.
Утга зохиолын буланд “Ухаан далай англи, япон зүйр цэцэн үгс” номын зохиолч Данзангийн Батжаргалтай хийсэн ярилцлага оржээ. 4-р нүүрт чөлөөт бөхийн тамирчид маань олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон талаар МЧБХ-ы нарийн бичгийн дарга О.Баянмөнхтэй хийсэн ярилцлага хэвлэгдлээ.
15-р нүүрийн “Уран бүтээлч” буланд хэдхэн хоногийн өмнө Буриадын Улаан-Үдэд болсон Олон улсын театрын “Алтан сэргэ” наадамд амжилттай оролцож шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн Э.Тодгэрэлтэй хийсэн ярилцлага гарлаа
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ