Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ “Засгийн газрын хуралдаан одоо явагдаж байна. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт хийх, ҮАБЗ-д танилцуулах, УИХ-д өргөн барихад бэлтгэж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа” хэмээв.

Мөн Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгажээ. Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгасан аж. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. Мөн Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Магнай:Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

О.Магнай зурган илэрцүүд

Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа. Тэрээр “Сонгуулийн дүн нэгэнт гарчихсан МАН төр барьж байна. Гэхдээ энэ дүн гадна дотны нөлөөтэй гэдгийг хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нотлох баримт байхгүй учраас хүн бүр хэлэхээс, гаргаж ирэхээс болгоомжилж байгаа биз. Ямар ч байсан 2016 оны сонгуулийн дүн ард түмний хүсэл зоригоос гарсан үр дүн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бид есдүгээр сардаа багтаагаад МАН 100 хоногт гэдэг тайлан гаргана. Тэр үед сэтгүүлчидтэй уулзаж, засаг авсан нөхдүүд ийм, ийм зүйлийг хийсэн байна гэж ярилцана гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө нийгмийг их айлгалаа, улс орон дампуурах гэж байна гэж итгүүллээ. Зохиолоороо бол нэг аврагч гарч ирэх учиртай. Тэр аврагч нь гаднаас гарч ирэх учиртай. Тэдэндээ юмаа тавиад туух ёстой. Ийм л зохиол үргэлжилнэ. МАН-д Засгаа унагаж чадах зоригтой хүн байхгүй. Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн нэг ч байхгүй. Ах дүү, амраг саднаа агентлагийн дарга болгож байх шиг байна. Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж энэ улс орны төлөө шийдвэр гаргах чадвартай болно. Тоглоомын нөхдүүд ээлжлэн гараад ард нь муур багш суучихаад удирдаад байвал хохирогч нь Монголын ард түмэн л болно” гэсэн юм.

Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт хэрэглэгдэхгүй боллоо

Үндсэн хуулийн Цэц өнөөдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан боловч ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар зохицуулсан байна.

Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор заасан атлаа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт ижил зөрчил гаргасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээрт, зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших; хоёрдугаарт, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах; гуравдугаарт, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг давхар хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй боллоо.

Categories
мэдээ улс-төр

Шинэ хуучин гэхгүй бүх байрыг ипотекийн зээлээр авч болно

“Ипотекийн байрны талбайн хэмжээг 100 ам метр болгоно, Түүнчлэн хуучин шинэ гэж ялгахгүйгээр бүх байрыг ипотект оруулна. Гэхдээ 100 ам метрээс илүү талбайн төлбөрөө 100 хувь төлөөд, ипотект хамрагдана. Жишээ нь 150 ам.метр байр авбал 100 ам.метрээ ипотект хамруулж, үлдэгдэл 50 ам.метрийнхээ төлбөрийг бүрэн төлнө ” гэж Ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр 50 ам метр кв байрны үнийг тооцож үзье. Нэг метр кв-ийн үнэ дунджаар 1700-2300 төгрөг гээд бодохоор 85-115 сая төгрөг болно. Ингэхээр байрны нийт үнийнхээ 30 хувийг төлж чадахгүй байгаа иргэд энэ мөнгийг бүрэн төлж байр авч чадах уу гэдэг асуудал дагуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулахад Швейцарын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габрила Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцээ.

Хатагтай Габрила Спирли, Швейцарын хөгжлийн агентлаг нь нийслэлтэй хамтран төрийн захиргааны шинэчлэл, төвлөрлийг сааруулж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дурьдаад, мэргэжлийн боловсролын сургалтын шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төсөл хөтөрбөрүүд дээр ажиллаж байгаагаа дурьдлаа. Мөн энэ хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж шинэ шатанд гаргах, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Швейцарын Хөгжлийн агетлагийн Бээжин дэхь байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой туршлага нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлоод энэ багийг Улаанбаатар хоттой хамтран ажиллаж туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд түүний ажил хэрэгч санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд, хамтын ажиллагаа улам илүү шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Улаанбаатар хотод гаднаа бие засах газартай сургууль, цэцэрлэг олон байгаа нь санаа зовоосон асуудлын нэг. Тиймээс ийм сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг иргэдэд танилцуулах, үр дүнг нь хэлэлцэх томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодисонд хордсон монгол залуу эмнэлэгт ирээд нас баржээ

Өнгөрөгч долоо хоногийн даваа гариг буюу есдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан нэгэн иргэн хүргэгдэж ирээд, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Нас барсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ гар хөл хамаг бие нь хөшсөн, ухаангүй байдалтай ирсэн гэх ба түүнийг хамт мансуурч байсан хоёр иргэн эмнэлгийн үүдэнд хүргээд буцжээ. Улмаар өвчтөнийг нас бармагц холбогдох хуулийн дагуу эмнэлгийн ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нас барсан иргэнийг хэн болохыг тогтоож, цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Улмаар талийгаач нь хар тамхи мансууруулах төрлийн каннабисын хатаасан ургамал хэрэглэсний дараа нас барсаныг тогтоожээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба талийгаачийг нас барахаас өмнө хамтдаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан гэх хоёр иргэнийг уг хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байна. Хэрэг гардаг өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны … тоот хорооллын гадна талбайд Улаанбаатар хотын харьяат 17-18 насны гурван эрэгтэй хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын ургамал татаж мансуурчээ. Мансуурсны дараа 18 настай эрэгтэй Т-ийн гар хөл татаж газарт уналж, удагүй ухаан алдсан аж. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээ авалгүй нас барсан ажээ. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба сэжигтнүүдийн хэрэглэж байсан мансууруулах ургамлыг хаанаас хэрхэн олж авсан талаар мөрдлөгө явуулж эхэлжээ.

-ХАР ТАМХИНЫ ХАМГИЙН ЗАЛУУ ХЭРЭГЛЭГЧ 13 НАСТАЙ-

Манай улсад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ нэгэнт хяналтаас гарч байнгын хэрэглэгч нарын тоо 70 мянгад хүрээд байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, худалдсан, тээвэрлэсэн гэх хэргүүд эрс нэмэгдсэн тухай албаныхан мэдээллэж буй. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусад төрлийн хэргийг бодвол нэг хэрэгт холбогдох хүмүүсийн тоо хамгийн багадаа гурав түүнээс дээш хүмүүс хамтран оролцсон байдгаараа илүү хор хөнөөлтэй байдаг аж.

Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан долоон иргэнийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс тусгай ажиллагаа явуулж баривчилсан байдаг. Энэхүү хэрэгт 18 настай хоёр эмэгтэй холбогдсон байдаг ба хар тамхины хэрэглэгчийн нас улам бүр залуужиж байгаа нь эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Хар тамхины хэрэгт сэжигтнээр татагдаж шүүх хурлаар хэргээ шийдүүлж байсан хамгийн залуу хар тамхичин 15 настай эрэгтэй байсан ба хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, хар тамхины хамгийн залуу хэрэглэгч нь 13 настай байсан гэх мэдээлэл бий. Ийнхүү хар тамхинд донтогсдын нас эрс залуужиж байгаа шалтгааныг эцэг эхийн анхаарал халамж сул, хүүхдүүд архи согтууруулах ундаа хэрэглэж эцэг эхдээ баригдахаас айж хар тамхи хэрэглэдэг болсон гэх шалтгаантай холбон тайлбарлаж байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөж байгаа болон хүүхдийн зан харилцаанд өөрчлөлт орж байгаа эсэхэд эцэг эх асран хамгаалагч нар анхаарал тавьж байхыг хуулийн байгуууллагаас санууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, хэрэгжүүлэхэд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын бусад байгууллагуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих болон хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр өндөр гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

УИХ-аас 2016 оны хоёрдугаар сард “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх арга зам, зохион байгуулалтын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төслийг боловсруулж байна. Зорилтоо хэрэгжүүлж үр дүнд хүргэхийн төлөө тууштай ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын мэргэжлийн дэмжлэг туслалцаа, бодлогын зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.

Өнгөрсөн 6 дугаар сарын НҮБ-аас “Монгол Улсын 2017-2021 онд үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллага хоорондын ирэх таван жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гэдгийг Ерөнхий сайд онцлоод уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ хүрээнд НҮБ ирэх таван жилд байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмйин үйлчилгээ дэлгэрүүлэх, олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хөгжлийн тусламж үзүүлнэ гэж НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хэн хурдан идэх вэ” тэмцээн баасан гаригт болно

Та хотдог идэх дуртай юу. Дуртай бол “Хотдог хэн хурдан идэх вэ” тэмцээнд оролцоорой. Тэмцээн үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа Шангриллад байрлах “IMAX ӨРГӨӨ-3” кино театрт болно. Баасан гараг бүр үзэгчдээ тэдний хайртай урлаг соёлын одуудтай уулзуулж байгаа Өргөөгийнхөн энэ баасан гарагт 16+ ангиллын “SAUSAGE PARTY” киног онцгой эрхтэйгээр гаргах гэж байна. Энэхүү киноны нээлтийн өмнө “Хотдог хэн хурдан идэх вэ” гэдэг тэмцээнээ энэБААСАН ГАРАГТ 18.00 болон 20.00 цагаас хоёр удаа зохион байгуулж байна. Ялагч нь мэдээж ОНЦГОЙ шагналын эзэн болно.

Хотын төвд тав тухтай олон улсын стандартыг бүрэн хангасан Шангриллад байрлах “IMAX–ӨРГӨӨ-3”кинотеатр нь хамгийн шинэ шилдэг кино, дэлгэцийн бүтээлийг тав тухтай орчинд хямд үнээр үзэх боломжийг үзэгчдэдээ бэлэглэж байгаа билээ.

Стресс ихтэй энэ нийгэмд кино ертөнцөөр аялж, Монгол Улсад байгаа цорын ганц IMAX дэлгэцийн гайхамшгийг мэдрэх боломжийг “ӨРГӨӨ-3 IMAX” танд олгож байна.

Дашрамд дурдахад “ӨРГӨӨ-1”, “ӨРГӨӨ-2”, “ӨРГӨӨ-3” кино театрууд үдээс өмнөх үзвэрээ 5000 төгрөг байлгаж иргэдэд хөнгөлөлт үзүүлж байна. Та бүхэн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл ӨРГӨӨ-г зориорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Энх тайвны өдөр

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон Улсын Энхтайвны өдөрийг тохиолдуулан монгол дахь шашны байгууллагуудын хамтарсан Энх тайвны төлөө нэгдсэн үйл ажиллагаа болоод мөргөл залбирал Дашчойлон хийдийн талбайд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөл, Монголын Бахайчуудын Үндэсний оюун санааны чуулга, Зүүн хүрээ дашчойлон хийд, Монгол дахь Католик сүм, Шинто шашны” Оомото Монгол” төв, Тайланд улсын бага хөлгөний бясалгалын төв, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, Хинду шашны Индия клуб, Их хөлгөний уламжлалыг хадгалах төв, Ананда Марга бясалгалын төв, Брахма Кумарас ража иога төв оролцож өөрсдийн мөргөлийг тус тусдаа хийж олон түмнийг баясгаж энх тайванд уриалан дуудлаа.

Үйл ажиллагааг нээж НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман үг хэлж энх тайвны хонхыг цохисон юм. Дараагаар нь шашны төлөөллүүд бэлдсэн нэг нэг лааг асааж Дашчойлон хийдийн хашаанд байх хонхыг дуугаргалаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн өнөөдөр үдийн 12 цагт Энх тайвны төлөө нэг минут чимээгүй зогсохыг дэлхий даяар уриалах юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Яаралтай цуглар” дохиогоор ажиллажээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/226 дугаар тоот тушаалаар гамшгаас хамгаалах албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа анги байгууллагын албан хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн өвөлжилтийн бэлтгэл ажил, албан хаагч нэг бүрийн бэлэн байдлыг шалгаж тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа.