Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international” миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Э.Урангоо гэх бүсгүй оролцохоор болжээ.
Тэрбээр Мисс Н.Ану, Т.Батцэцэг, И.Төгсөө, жүжигчин А.Туяа нартай өрсөлдөн ялагч болж, 60 орны мисстэй өрсөлдөхөөр болжээ.
Энхтайваны Урангоо нь “Сити” дээд сургуулийг Маркетинг, менежментийн чиглэлээр дүүргэсэн.
Бүрэн хэмжээний уран сайхны кинонд дөрвөн удаа тоглосон өдгөө тав дахь кинондоо тоглож байгаа. Жүжиглэх авъяастайгаас гадна дуулдаг, бүжиглэдэг аж.
Тус тэмцээнд оролцохоор
дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч гээд нийт 200-300 хүн манай улсад ирэх ажээ.
Миссийн тэмцээн 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хоотноо үргэлжлэнэ. Энэ хугацаанд олон улсын гоо бүсгүйчүүдийг Монголын түүхэн дурсгалт газруудаар болон Улаанбаатар хот дахь музейгээр аялуулах ажээ. Мөн авьяаслаг мисс, спортлог мисс, усны хувцастай хамгийн сайхан харагддаг бүсгүй гэх мэтчилэн урьдчилан шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдоно.