Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх хуваарь зурган илэрцүүдӨнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

08:30-20:00 цагт: Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Ламиран дацан, Жавхлант ХХК-ууд, Иргэн Отгонбаяр болон эдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Нурманд төмс булж иддэг байсан наймын А-гийнхан

Намрын шаргал нар элчээ харамгүй хайрласан энэ л өдрүүдийн нэгэнд тэртээ 1968 онд сургуулийн босгоор алхан орж байсан нэгэн үеийнхэн уулзалдлаа. Сургуульд элсэн орж нэг ангийнхан гэж дуудагдсанаас нь тоолбол 48 жил, наймдугаар ангиа төгсөж амьдралын харгуйгаар салан одсоноос нь хойш яривал 40 жилийн дараа уулзаж буй төгсөлтийнхөнд ярих сонин хачин чамгүй олон. Өчигдөр Сүхбаатарын талбайд нэгнээ таньж ядан уулзсан тэд Увс аймгийн Зүүнговь сумын найман жилийн сургуулийн 1976 оны төгсөлтийнхөн. Сургуулиа төгссөнөөс хойш албан ёсоор уулзалдаагүй болохоор 40 жил бие биенээ хараагүй хүмүүс ч байв. Зарим нь ч нэгийнхээ зүс царай бүү хэл нэрийг мартагнасан ажээ. “Чи чинь хэн билээ, нөгөө Жижгээ мөн үү” гэхчлэн хочоор нь л илүү мэдэх юм. Цагийн уртад хөгширч хэдийнэ өвөө эмээ болсон ч гэлээ “Хүүе ээ, чи минь яг л хэвээрээ жоохноороо байна шүү дээ” гэсээр уулзалдлаа. Түрүүлж ирсэнүүд нь бусдыгаа бүртгэн амар мэндээ мэдэлцэж байв. Зарим нь ч шинээр ирсэн нэгнээ “Алив хө, чи чинь Нямжав мөн юм уу. Нүдний шилээ ав даа” гэж инээдэм болох ажээ. Харин таньсан даруйдаа тэвэрч аван хацар дээр нь үнсээд баярын нулимс цийлэгнүүлж байлаа. Ер нь нэг ангийнхан байна гэдэг сайхан юм. Хөндлөнгийн нүдээр харахад аль хэдийнэ өвөө эмээ болчихсон мөртлөө найзуудынхаа сэтгэлд үргэлж охин, бас хөвгүүнээрээ дурсагдан үлддэг ажээ.

Номонд дурлагчдын баярын өдөр жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоног болдог билээ. Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Номын ертөнц төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй тус баяр нь энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Биднийг сурвалжлахаар очиход жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй тус үзэсгэлэн нь хөл гишгэх зайгүй бужигнаж байлаа.

Зохиогч, уншигчдыг уулзуулахаас гадна бүх ном 20-50 хувь хямдардаг учир ийнхүү цуглах нь дамжиггүй биз ээ. Энэ жилийн “Номын баяр”-т 60 гаруй асар баригджээ. Асарнуудад өнгө алаглаж будаг нь ханхалсан шинэ номноос эхлээд ховор нандин хуучин ном хүртэл харагдаж байсан юм. Шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиол, тууж, роман, хүүхдэд зориулсан ном, шашин судлал, Монголын болоод дэлхийн сонгодог бүтээлүүд гээд салбар бүрийн хэрэгцээтэй номнууд өрөөстэй байлаа. Номын салбарын идэвхтэй байдлыг хангах зорилготой энэ арга хэмжээнд ахмад уран бүтээлчид, зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагчид болон хэвлэлийн газрууд оролцжээ.

Мөн тус “Номын баярт” хэвлэлүүдээс ганцхан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, уран бүтээлчид өөрсдийн гаргасан ном, бүтээлээ дэлгэсэн байлаа.

“Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Барын зулзага бамбар буюу амьтны тухай өгүүллэгүүд”, нэрт сэтгүүлч Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” ном, М.Саруул-эрдэнийн хэл шинжлэлийн номнууд, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъянгийн уран бүтээлүүдийг уншигчид илүүтэй сонирхож байлаа. Сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ номыг танилцуулахаас гадна сониныхоо шинэ дугаараа үнэгүй тараасан нь уншигчдад ихэд таалагдаж байсан юм.

“Охидоо бүгдээрээ зургаа авахуулъя. Дараа нь хөвгүүдтэйгээ хамт зогсоно шүү” гэж шаагилдацгааж байв. Эдний ангийнхан бол Зүүнговийн найман жилийн сургуулийн 8-ын а бүлэг. Ангийн багш нь Л.Гүнтэвсүрэн. Ангийнхнаа өөрийн хүүхдээс илүү юу гэхээс дутуу хайрлаагүй багш нь хэдэн жилийн өмнө бурхны оронд оджээ. Бас есөн сурагч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Уулзалдсан хэд нь сонин бас сайхан мэдрэмж төрж буй тухайгаа ам булаалдан ярьж байв. Энэ удаагийн уулзалтад 8-ын а-гийнхнаас гадна бага, дунд ангид хичээл зааж байсан багш нарынх нь төлөөлөл уригдаж иржээ.

Дунд сургуулийн сурагчид олон сайхан дурсамж хөврүүлэв. Уулзалтыг зохион байгуулагчдын нэг ангийн дарга Т.Нямаа “Манай ангийнхан сургуулийнхан дундаа л хамгийн эвсэг хүүхдүүдтэй нь байсан. Бас их хөдөлмөрч. Учиргүй онц сурч бусдаасаа тасархай илүү хүүхэд байгаагүй мөртлөө муу дүнтэй сурагч бараг байгаагүй. Ер нь их жигд хүмүүжсэн. Аливаа зүйлд илүү ч үгүй, дутуу ч үгүй төлөвшинө гэдэг амьдралд их хэрэг болно. Хожим бусдаас дутахгүй, хүний дайтай явдаг юм байна. Ийм сайхан хүмүүжил олгосон багш нартаа хожим их талархаж байна” гэх ажээ. Эдний ангийнхан сурлагаар ч тэр, урлагаар ч тэр тун жигдхэн байсан гэнэ. Харин дунд ангид орсон цагаасаа эхэлж бусад бүлгийнхнээ манлайлах болжээ. Анги даасан багш нь математикийн багш байсан учраас тоонд дуртай хүүхдүүд байж. Хэдийгээр ангидаа нэг нэгээсээ илүү гарахгүй ч гэлээ сургуулиа төгссөн хойноо их, дээд сургуулийн элсэлтэд өндөр оноо авцгаасан гэнэ. Өдгөө эдний ангийнхан дунд эрдэмтэн, доктор, урлагийн гавьяат зүтгэлтэн, хүний их эмч, инжинер, багш гээд олон салбарынхан төрөн гарчээ. Наймын А-гийнхныг ямархуу хүүхдүүд байсан тухай биеийн тамирын багш Ц.Тэгшжаргал “Би 1972 онд Улсын багшийн их сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөнгүүтээ Увс аймгийн Зүүнговь сумын найман жилийн сургуульд хуваарилагдсан юм. Өнөөдөр уулзаж буй ангийнхнаа би 1973 онд дааж авсан. Манай хүүхдүүд бүгдээрээ маш хөдөлмөрч. Тэр үеийн хүүхдүүд багшийнхаа үгнээс гардаггүй байсан болохоор их ч томоотой байж. Мэдээж хэрэг хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр дүрсгүйтэх, буруу үйл хийх тохиолдол гаралгүй яахав. Хамгийн гол нь сургуулиа төгссөнөөс хойш 40 жилийн дараа ингээд уулзаж байгаа нь үнэхээр сайхан байна” гэв.

Эдний ангийнхнаас хоёр хос төрөн гарсан. Тэдний нэг нь Д.Балжинням, П.Одгэрэл хоёр. Дунд сургуулийн сурагч байхдаа бие биедээ сэтгэлтэй болж өдгөө 33 дахь жилдээ ханилж буй гэнэ. Сурагчийн ширээний ард сэтгэлээ илчилсэн хос өнөөдөр дөрвөн охин, хоёр хүүгийн аав ээж болцгоожээ. Гэргий П.Одгэрэл нь алдарт эхийн нэгдүгээр одонтой болж ангийн охидоо манлайлжээ. Сургуулиа төгссөнөөс хойш нутагтаа амьдарч байгаа бөгөөд хаа хол 1000 гаруй км-ийн цаанаас ангийнхнаа зорин ирсэн гэнэ.

Тухайн үед арван жилийн сургууль цөөхөн байж. Хүүхдүүд голдуу л найман жилээ төгсөнө. 18 нас ч хүрээгүй байхдаа бие биенээсээ салан одож байсан болохоор тухайн үед ихэд хорогдон өмөлзөн уйлж байснаа өнөөдөр баярын нулимсаар хачирлан ярив. Төгсөх үед сэтгэл нь хэрхэн догдолж байсан талаар Ц.Жавзан-Орлом “Хонхны баярын өдөр бүгдээрээ ангидаа суугаад дуулж байлаа. Аав ээжээсээ салах гэж байгаа мэт, эсхүл хэзээ ч дахин уулзахгүй мэт их л гунигтай санагдаж байсан. Мэдээж хэрэг хөгтэй хөөртэй дурсамж бидэнд олон бий. Дөрөвдүгээр ангид байсан юм. Үстэй дээлээ гадагш нь харуулаад хэн өндөртөө өмсүүлнэ. Жижигхэн биетэй хоёрыгоо бөх болгоод тэмээ болон тоглодог байлаа. Нэг удаа ийн тоглож байгаад хичээлийн эрхлэгчдээ баригдчихсан. Багш бид нарыг хонгилд жагсааж зогсоож байгаад их загнаж байсан” гэж хуучлав. Мөн эдний ангийнхан шинэ жил болгоноор цаас хайчилж түүнийгээ будаж байгаад янз бүрийн дүрс хайчилж ангиа чимдэг байжээ. Тэр үед ямар саа, шаар байсан биш. Өөрсдийн гараар хийсэн бүтээлээрээ ангиа чимдэг байсан гэнэ. Бас арван хоёр жилийн амьтны дүрд хувирахдаа мөн л өөрсдөө илүүдэл цаас, даавуухнаар аргалдаг байжээ. Харин ангийн багш нь өвлийн өвгөний дүрд хувираад хүүхдүүддээ бэлэг сэлт өгдөг байсан нь тэдний сэтгэлд тод хадгалагдан үлдсэн байна. Бас хичээлээ тараад өдөр бүр шахуу тоглодог “Гагнасан гинж” тоглоом цагийг сайхан өнгөрүүлэх хамгийн таатай зүйл байж. Сургуулийнхаа арын талбайд хоёр талцаж байгаад л “Гагнасан гинжийг таслахтун” гэж тоглодог байсан гэнэ. Мөн алаг бөмбөгөөр хөл, гар, тохой гээд бүхий л биеэрээ дамжуулан шидэлж тоглодог байсан нь сурагч ахуй насны гэгээн дурсамжийн нэг болжээ.

Эдний ангийн Ц.Нямжав сургуулиа төгссөнийхөө дараа багшийнхаа бэр болсон гэнэ. Гэр бүлийнхээ хүнтэй хайр сэтгэлтэй болсон хойноо анги удирдсан багшийнхаа ач хүүтэй сууж байгаа гэдгээ мэджээ. Багшийнхаа бэр болсон болохоор баяр ёслол гэлтгүй жирийн үед ч байнга уулзалдана. Хэдийгээр бэр нь болж очсон ч гэлээ багшаа гээд бодохоор их сүрддэг байжээ.

Тухайн үеийн хүүхдүүдийн хамгийн дурсгалтай мөчүүд сангийн аж ахуйд өрнөнө. Тавдугаар ангид орсон жилээсээ хойш намар намарт тариан талбайд очиж сангийн аж ахуйн ажилд тусалдаг гэсэн. Өдөржин талбайд ажилласан хүүхдүүд орой нар шингэх алдад амрах байрандаа ирж оройн хоолоо иднэ. Ихэд өлссөн байдаг болохоор хоолондоо цадахгүй. Тийм үед тогооч эгчийг явангуут нь хураасан төмснөөсөө хэдийг нурманд булан иддэг байж. Нуугдаж идэж байгаа учраас халуун төмсөнд ам хамраа түлчих гээд их л хэцүүхэн юм болдог байсан гэнэ. Харин ингэж идсэн төмс амттай гэж жигтэйхэн. Хожим аль ч тансаг ресторанд ороод тэр үеийнх шиг амттай төмс идэж байгаагүй гэцгээлээ.

40 жилийн дараах уулзалтад ирсэн Хөдөлмөрийн багш, боловсролын тэргүүний ажилтан Б.Чүжий “1976 оны хөдөлмөрийн хичээл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд өөр агуулгатай ордог байсан. Эрэгтэй хүүхдүүдэд дархан мужаан, эмэгтэй хүүхдүүдэд гэр ахуйн хичээл ордог. Нэг ёсондоо сургуулийн хүүхдүүдийг цаашдын амьдралд нь бэлтгэдэг байсан юм.

Өнөөдөр ингээд хүүхдүүдтэйгээ уулзаад харахад миний заасан хичээлийг эд маань амьдралдаа сайтар хэрэгжүүлсэн байна. Миний шавь нар амьдралын урсгалд хөл тавихдаа ямар ч байсан зөв явж байгаа юм байна, үр хүүхэд хань ижлээ зөв сайхан авч явж байгааг нь хараад би их баярлаж байна. Би багш болоод удаагүй, дөнгөж 24 настай байхдаа энэ хүүхдүүдтэйгээ уулзаж байсан. Залуу хүн байсан болохоор ч тэр үү, эдэнтэйгээ үеийн найзууд шиг байсан даа” хэмээн дурсав.

Өчигдөр уулзсан ангийнхан лав гурав хоногтоо салахгүй шүү, дараагийн уулзалт хэзээ ч билээ гэлцэж байв. Наймын А-гийн энэ удаагийн буюу анхны албан ёсны уулзалтыг ангийн дарга Т.Нямаа болон тус ангиас төрөн гарсан урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу нар зохион байгуулсан юм.

С.АЛТАН

Э.АРИУНЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө ялж, Азид аваргалсан бүсгүй

Бутан улсын Тимпу хотноо энэ сарын эхээр Бодибилдинг фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. 50 дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин оролцсон юм. Тивийн шилдгүүд оролцсон олон улсын тэмцээнээс манай бүсгүйчүүд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж амжилттай оролцсон тухай манай сонин мэдээлж байсан билээ. Тэдгээрээс хамгийн түрүүнд “Perfect Body” клубын тамирчин Г.Гансаруул медалийн салхийг хагалсан. Тэрээр эмэгтэйчүүдийн атлетик ангиллын 60 килограммын жинд түрүүлж Ази тивийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ.

Г.Гансаруулыг Ази тивийн аварга болоход нэг хэсэгтээ л фэйсбүүкээр шуугисан. Яагаад бодибилдингээр хичээллэх болсон түүх нь сонин. 2011 онд хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараахан. Нэг хүн түүнийг “Тогоо шанага хангинуулж, гэрийн мухар сахихаас өөр ид шидгүй бүдүүн” хэмээн хэлжээ. Эргээд бодоход ингэж хэлсэн хүн харин ч бүсгүйг хурцалж өгсөн байна. Өөрийгөө дайчилж чадсан бүсгүй ч мундаг. Хүүхдээ төрүүлээд удаагүй байсан тул энэ үгэнд Гансаруул эмзэглэснээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Ингэж хэлсэн даруйд өөрийгөө толинд хартал том гэгчийн бэлтгэлийн өмд, футболк өмссөн нэвсийсэн амьтан харагдсан гэнэ. Тэр мөчид л “Намайг яаж өөрчлөгдөхийг хараарай” хэмээн өөрөө өөртөө хэлжээ. Ингээд л хоёр хүүхдээ дагуулаад фитнесст явж эхэлсэн. Хамгийн түрүүн хүүхдээ хөхнөөс нь гаргаж, ямар дасгал хийх ёстойгоо ч мэдэхгүй алим идээд, тараг уугаад гүйдэг байжээ. Ээж нь гүйлтийн зам дээр байх хооронд бага хүүхэд нь тэргэндээ угжаа хөхөөд, том нь өөрийгөө саатуулаад л тоглоно. Хоёр хүүхэд нь бага байсан болохоор эхэндээ гэр бүлийн хүн нь тийм ч дуртай байгаагүй гэдэг.

Бэлтгэл хийж эхлэхэд амаргүй байсан тухайгаа Азийн аварга маань ярьсан байдаг. Ингээд нэг жилийн дараа мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн юм. Г.Гансаруул 2011 оноос бодибилдингээр хичээллэсэн бөгөөд богино хугацаанд амжилтанд хүрсэн. Анх 2013 онд Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээний модель, фитнесс гэсэн хоёр ангилалд хүчээ сорьж мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Түүнээс хойш тэмцээн уралдаануудад тасралтгүй оролцсоор ирэв.

Өнөөдөр түүнийг харахад 104 кг жинтэй байсан гэдэгт итгэхийн аргагүй. Азийн аварга бүсгүй маань ирэх арваннэгдүгээр сард Тайландад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тус тэмцээнд Монголоос 20-иод тамирчин оролцох аж. Түүнээс зургаа нь эмэгтэй. Харин Азийн аварга Г.Гансаруул маань энэ удаад атлетик ангилалд хүчээ сорино. Яг одоо жин хэд байгааг сонирхоход 59 кг хүрчихээд байгаа гэнэ. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ирээд амарсан тул жин нь нэмэгдсэн аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 53 кг хүртэл турах юм. Тэгвэл булчин нь улам гоё харагддаг аж.

Дашрамд дурдахад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид маань бүх зардлаа өөрсдөө гаргадаг юм байна. Азийн аварга болоод ирэхэд нь төр, засгаас ямар нэгэн урамшуулал өгөөгүй гэнэ.

Азийн аварга Г.Гансаруул дэлхийн шилдгүүдтэй хүч сорихоор бэлтгэлээ хийж байна. Аварга болж Төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй нулимсаа дуслуулж байсан бүсгүйдээ дэлхийн тавцан дээр Монголынхоо нэрийг дахин гаргахыг ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

Азийн МикелАнжело

Занабазар буддын, бодисадва, буддын зүтгэлтнүүдийн шавар баримлуудаараа алдартай.Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцсан гэдэг.Уран бүтээл нь Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байсан хэрэг. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд нь харагддаг. Түүний хамгийн сайн бүтээлийг Европын сэргэн мандалтын уран барималтай адилтгадаг. Б.Ринчен Занабазарыг «Монголын Микеланжело” гэсэн нь ийм учиртай.Өндөр гэгээний урлагийн бүтээл хоёр ч удаа устгагдах аюулд өртөж, зарим нь гэмтсэн түүх бий. Анхных нь Зүүнгарын улс XVII зууны төгсгөлд Халх руу түүхэн цаг үетэй холбоотой. Хоёрдугаарх нь XX зууны 30-аад оны Чойбалсангийн шашны эсрэг хэлмэгдүүлэлтийн үед хамаарна. Занабазарын тусгай хэв маяг нь “Занабазарын сургууль” хэмээн нэрлэгджээ.

Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар их эзэн Чингис хааны алтан ургийн удам, Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны есдүгээр сарын 25-нд, тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар (Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум) мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд таван настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулж, анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсэн юм.Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж 1649 онд Цастын орон Түвдэд очиж Далай лам болохоор аяны жолоо залж Банчин богдод бараалхан шавь орсон билээ. Энэ үйл явдал нь Монголын их соён гийгүүлэгч болох өндөр үүдийг нээж өгсөн юм.

Шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалж, сав шим ертөнцийн онолд боловсорч эрдэм өвөрлөн эх нутагтаа эргэн ирсэн нь залуу хутагт номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Г.Занабазарыг анхдугаар Богд Жавзундамба хутагтын сэнтийд залсны баяр ёслолд зориулан хийсэн Даншиг наадмыг Өвөрхангай аймгийн Ёсөнзүйл нутагт анх 1640 онд хийснээр халх долоон хошуу наадам үүсч тогтмолжин өнөөгийн Улсын их баяр наадам болон уламжилж ирсэн хэмээдэг.

Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар 1649 онд Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалж, сав шим ертөнцийн иш онолд боловсрон буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Өндөр гэгээн Г.Занабазар нь Монголын шарын шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг.

Түүний намтар зохиолд, “Нүүр царай, бие тэгш, тэнэгэр, хэн боловч харсан нэгэн, энэ хүн эгэл бишээ гэж танин мэдэхүйц, үг зарлиг дэлдэх нь тод сонсголонтой агаад, огтын сүсэггүй хүн ч гэнэтэд сүсэг бишрэл эрхгүй төрөөд сэтгэл зөөлөрч одно” хэмээн дурдсан байна.Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байсан билээ. Түүний өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын таван бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн бөгөөд өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж байна.

Г.Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн урлагийн түүхнээ үнэлэгджээ. Урлахуйн технологи талаас авч үзвэл, Цагаан дар эх, Ногоон дара эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна.

XVIII зууны үед зохиогдсон Энэтхэгийн нэгэн сударт “Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дара эхийн мэлмий нь тэгш дэлгэр талибуун бөгөөд, угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргасан, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэглэлийг уруулын дорхи ялимгүй инээмсэглэлд нь уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь ( гар, хөл,бие ) дэлгэн боловсорч буй найлзуур модон мэт орь залуугийн шинж төгс бүрдснээр бүтээжээ” хэмээн үнэлсэн байдаг. Тэрээр Баруун хүрээ буюу Шанхын хийд, Номын хийд Их хүрээ, Төвхөн хийд буюу Бүтээлийн сүм, Зүүн хүрээ буюу Хэрлэнгийн хийд зэрэг олон орон хийдийг байгуулахдаа зураг төсөл гаргаж, Энэтхэг, Төвд, Хятадаас өөр монгол архитектор загварыг бий болгосон архитекторч хүн байлаа.

Өндөр гэгээн, бараг ер хүрч насалсан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршоосон гэдэг.

Бэлтгэсэн Ц.ТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Хо хатагтайгаас суралцах зүйл их байна

Өнөө зун манай улсад АСЕМ зохиогдоход
олон орны Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүд ирсэн. Тэдэн дундаас Сингапурын
Ерөнхий сайд манай улсад анх хөл тавьсан нь анхаарал татсан үйл явдал болсон билээ.
Сингапурын Ерөнхий сайд гэргий Хо Чинийнхээ хамт хүрэлцэн ирсэн. Хо Чинийг онгоцноос
буухад сониуч зантай хүмүүс түүний барьж явсан цүнхийг түрүүлж харахыг хичээсэн
байх. Учир нь энэ эмэгтэй 14 ам.долларын үнэтэй, энгийн загвар бүхий даавуун цүнх
барьдаг гэдгээрээ хүмүүсийн нүдийг бүлтийлгэдэг. “Том хүний эхнэр байж хямдхан даавуун
уут бариад байхдаа яадаг байна. Нөхрийнхөө нэр сүрийг боддоггүй юм байх даа” гэж
манайхны зарим хүн хяламхийсэн ч байж магад.

Манайд айлчлахдаа тэрээр энгийн
загвар, материалтай , гял цал биш, бариултай жижгэвтэр цүнх барьсан харагдсан. Энэ
айлчлалын дараа өнгөрсөн наймдугаар сарын эхээр Сингапурын Ерөнхий сайд АНУ-д айлчлал
хийсэн юм. Энэ үеэр хатагтай Хо Чин мөнөөх алдартай, 14 ам.долларын даавуун цүнхээ
барьсан нь барууныхныг тэр чигээр нь шуугиулчихсан. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдуудын
гэргий гэхээр тогос шиг л нөхөд дагалдаж яваа харагддаг. Тэгтэл Хо Чиний хувьд тэднээс
огт өөр. Өмссөн зүүсэн нь уламжлалт загвартай, энгийн байх агаад цүнх, элдэв чиглэл
нь хүний харааг булаагаад байхааргүй даруу.

Хо Чин “Энэ цүнх бол манай улсын
үйлдвэрийн бүтээгдэхүүн. Эл цүнхийг аутизмтэй хүүхдүүд урладаг. Би аутизмтэй хүүхдүүдийн
гар урлал, үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж төрийн өндөр дээд арга хэмжээнд энэ цүнхээ
барьдаг” гэж хариулсан байдаг. Маш энгийн байгаа биз дээ. Барьж байгаа цүнх нь энгийн,
хэлж байгаа нь ч даруу. Сингапур шиг баян чинээлэг хөгжилтэй оронд дэлхийн брэндүүд
булан тохой бүрт нь салбараа нээчихсэн. Хаа сайгүй л том брэндийн бэлгэ тэмдэг бүхий
логонууд дүүрэн. Ерөнхий сайдын гэргий гээд үнэтэй цайтай цүнх барья гэвэл ёоз ёозоор
нь барих хүн бол Хо Чин байлгүй. Гэвч тэр тэгдэггүй.

Энэ эмэгтэй нөхрөө дагаж аливаа
айлчлалаар явж байгаагийн цаад нарийн учрыг маш сайн ойлгож, ухамсарладаг болохоор
тэр сэжмийг ашиглах аутизмтэй хүүхдийн хийсэн бүтээлийг дэлхий нийтэд гаргачихаж
байгаа юм. Хо хатагтайн барьсан цүнхний тухай мэдээ АНУ-ын бүхий л цахим мэдээллийн
хэрэгслүүдээр цацагдахад уг цүнхийг хайж эрж сурсан хүмүүс гүүглээр дүүрчихсэн юм
билээ. Онлайн худалдааны сайтад 14.80 ам.доллараар худалдахаар зар тавьчихсан байсан
амьтдын зурагтай энэ гар цүнх долоо хоногийн дотор шуугиад л зарагджээ.

Сингапурт байдаг аутизмтэй хүүхдийн
тусгай сургуулийн хүүхдүүд цүнх, түрийвч, түлхүүрийн гэр зэргийг нямбай оёдог бөгөөд
сургуулийнхаа хүндэт гишүүн болох Ерөнхий сайдынхаа гэргийгээр дамжуулж бүтээгдэхүүнүүдээ
олон улсад амжилттай гаргаж чадсандаа баяртай сууж байгаагаа илэрхийлсэн байна.
Хо Чиний хувьд бизнесийн салбарт нэр хүндтэй бөгөөд “Forbes” сэтгүүлийн дэлхийн
хүчирхэг эмэгтэйн жагсаалтын гуравдугаарт нэрлэгдэж байсан удаатай.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ иргэдийнхээ
аж амьдралтай танилцаж, худалдааны гудамжаар явахдаа 10 мянган вон буюу манайхаар
бол ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй хар өнгийн шаахайг дуртай гэгч нь сонгож
аваад углачихсан. Өмсч явсан цагаан шаахайгаа борчуулын угладаг хямд шаахайгаар
сольсондоо харин ч таатай байгаагаа илэрхийлж байсан. Пак Гын Хэ ийм энгийн, ард
түмэнтэйгээ ойр байдаг нь түүний улстөрийн рейтингийг тогтмол өндөр байлгадаг гэж
үздэг. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүд ийм энгийн даруу байдаг атал манай сайд дарга
нарын гэргий нар бүр эсрэгээрээ. Аль болох үнэтэй, брэнд, дэлхийн одод, баячуудын
барьдаг цүнх, өмсдөг хувцасыг гарсан даруйд нь хожигдолгүй өмсч хүмүүсийн нүдийг
хужирлахыг хичээдэг. Ойр зуураа өрсөлдөж, үнэтэй ховор, бусад хүн худалдаж аваад
өмсч чадахааргүй чамин хувцас өмсч байж л санаа нь амардаг мэт.

Манай нэг том даргын эхнэр маш дэгжин
цагаан даашинз өмсчихсөн, харсан болгоныг алмайруулмаар гоёмсог болчихоод халуун
нарнаас төвөгшөөж туслах залуугаараа ганган сайхан цацаг, чимэглэлтэй шүхэр бариулаад
сүүдэрлэж зогсоо зургийг цахим ертөнцөөс бэлээхэн харж болно. Дундад зууны язгууртан
хатагтай эсхүл баян феодалын хатан мэт л үзэгдсэн нь үнэндээ хүмүүсийн дургүйг хүргэчихсэн.
Ер нь манай сайд, дарга нарын эхнэрүүд ингэж гангалах дуртай. Брэнд гэж хошуурч
биеэ дүүртэл лого болгочихдог. Гэтэл Хо хатагтай хариуцлагатай алба хашдаг том хүний
гэргий гэдгээ мэддэг учир биеэ чимэглэхээс илүүтэй улс орныхоо нэр хүнд, ядарсан
ард түмнээ сэтгэлдээ тээж явдгийн илэрхийлэл нь тэр 14 ам.долларын үнэтэй, үлэг
гүрвэлийн зурагтай жижигхээн гар цүнх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусална,
хүүхдийг халамжлах ёстой гэж манай дарга нарын эхнэрүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр
ярьж элдэв сан байгуулсан тухайгаа ам уралдан зарладаг. Тэд юу хийх гэж байгаагаа
зүгээр ингэж ярьдгаас гар бие оролцон зүтгэж тэр ажлаа үргэлжлүүлж үр дүнг нь хардаг
нь хэд бол.

Хэрвээ манай энэ сайд түмэд, ноёдын
эхнэрүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн урладаг эсгийгээр хийсэн цүнхийг барь гэвэл
“Хялгас ноос нь өрвийсөн энэ юм чинь стиль, имижийг минь унагах гээд байна” гэж
хялалзаж мэдэх. Төрийн албанд ажилладаг дарга нарын эхнэрүүдийн барьдаг брэнд цүнхний
дундаж үнэ ханш нь 500-1000 ам.доллар. Зарим тохиолдол шинэ машинаас ч үнэтэй
20-50 мянган ам.долларын цүнх барьчихсан яваа харагдаж л байдаг.

Аливаа аугаа зүйл энгийн зүйлээс
эхэлдэг. Энгийн зүйл хүнийг зөв харагдуулдаг гэдэг зарчмыг баримталдаг Хо хатагтайгаас
манай сайд, түшмэдийн эхнэрүүд их зүйлийг сурах хэрэгтэй байна. Суралцах зүйл та
нарт их бий.

Төрийн айлчлалаар явахдаа тогос
шиг ганган нь биш төлөв түвшин, хүн рүү хандсан илэрхийлэл гаргасан хүн хождог гэдгийг
аутизмтэй хүүхдүүдийн урласан 14 ам.долларын гар цүнхний түүх гэрчилж байна. Дарга
нарын эхнэрүүдийг үндэсний үйлдвэрийнхээ хийдэг эсгий цүнх, түрийвчийг заавал барь
гэж байгаа юм биш. Нөхрөө дагаж олны нүдэндээ харагдахдаа ямар хувцас өмсөхийг заах
ч гэсэнгүй. Эмэгтэй хүний хатан ухаан гаргаж жаахан ч гэсэн зүйлд ач холбогдол өгч,
үргэлж эх орноо гэсэн сэтгэл тээж явбал Хо хатагтайгаас ч илүү эх орондоо хувь нэмэр
оруулж болох юм гэсэн санаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 14 хэм дулаан байна

2016 оны 09 дүгээр сарын 24-ний 08-20 цаг хүртэл

Малчид, Тариаланчид, Хадланчдын анхааралд:

25-нд ихэнх нутгаар, 26-28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 09 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дугээр сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна гэжУс цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтыг түр хойшлуулжээ

Газар тариалангийн бүс нутгаар өчигдрөөс эхлэн бороо орж,
уулархаг газраар нойтон
цас орсон учраас ургац хураалтыг түр хугацаагаар хойшлуулсаныг салбарын яамнаас
хэллээ.
Цаашид ч
цаг агаар муудаж маргааш газар, тариалангийн нутгаар нойтон цас үргэлжлэн орох
төлөвтэй байгаа аж.

Урьдчилсан мэдээгээр ургац хураалт 30 орчим хувьтай яваа бөгөөд
501.0 мянган тонн үр тариа, 174,7 мянган тонн төмс, 117,5 мянган тонн хүнсний
ногоо, 43,4 мянган тонн малын тэжээл хураан аваад байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Жаргалант сумынхан 505 тоннын зоорь барьж байна

Импортоор орж ирдэг хүнсний ногооны гаалийн
татварыг нэмэгдүүлснээр эх орны хөрсөнд ургасан цэвэр экологийн бүтээгдэхүүнээр
хэрэгцээгээ хангах боломж бий болсон ч хураан авсан хүнсний ногоогоо хадгалах
зоорьгүйгээс асуудал үүсдэг.

Орхон аймгийн
Жаргалант сум ногоочдынхоо тарьж ургуулсан хүнсний ногоог зориулалтын газар
хадгалж, иргэдийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 505 тоннын багтаамжтай зоорь
барьж эхэлсэн юм.

Өнгөрсөн тавдугаар
сард эхэлсэн дээрх ажлын гүйцэтгэл одоогоор 90 хувьтай үргэлжилж байгаа
аж. Энэхүү зооринд зөвхөн байцаа хадгалах бөгөөд 270 орчим сая төгрөгийн
өртгөөр баригдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн шинэ журам батлагдлаа

Ипотекийн зээл зурган илэрцүүд

Барилга хот байгуулалтын яамны зүгээс ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн ерөнхий журмыг шинэчлэн баталжээ. Зээлийн журам хэрхэн шинэчлэгдсэнийг доорх байдлаар бэлтгэн хүргэж байна.

ЗЭЭЛИЙН ХУГАЦАА 20 ХҮРТЭЛ ЖИЛ

-Зээлийн хүү /жилийн/ 8 /±1/, тухайн жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно.

-Урьдчилгаа төлбөр 30%-аас дээш/ Өөрийн өмчлөлийн орон сууцыг урьдчилгаа хэлбэрээр барьцаалж болно/

-Өрхийн өр орлогын харьцаа татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй

ЗЭЭЛДЭГЧИД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

-Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай

-Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.

-Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

-Өрхийн гишүүний аль нэг “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

-Тухайн байгууллагад 1,5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

-Зээл хүссэн өргөдөл

-Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет

-Гэр бүлийн насан хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт

-Байнга оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/

-Худалдан авагч итгээдтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ

-Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаа

-Шаардлагатай үед барьцаа хөрөнгийн эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ

-Зээл хүсэгч нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга

-Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг батлах баримт /Хадгаламж, харилцах дансны хуулга Г.М/

ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ БОЛ,

-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Сүүлийн 2-3 жилийн хугацанд нийгмийн даатгал төлөгдсөн хэсэг, ажилд томилсон тушаал хэсэг, иргэний зураг, нэр, мэдээлэлтэй хэсгүүдийг хувилна/

-Ажлын газрын үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ

-Цалингийн дансны хуулга, ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, тодорхойлолт, хүснэгт

БИЗНЕСИЙН ОРЛОГОТОЙ БОЛ,

-Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ

-Өрхийн бизнесийн үр ашгийн тооцоо, бараа материал, бизнесийн орлогын бүртгэл, хар дэвтэр, харилцах, хадгаламжын дансны хуулга

-Зээл хүсэгч нь хувьдаа хуулийн этгээдтэй, түүнээс орж ирэх орлогоор зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх бол аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

-Компанийн дүрэм, гэрчилгээний хуулбарууд нотариатаар баталгаажуулах

-Компанийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа, танилцуулга

-Барьцаа хөрөнгийн мэдээлэлүүд /хаяг, байршил, м.кв, өөрсдийн үнэлгээг тусгасан хүснэгт

-Захирлын оршин суугаа хорооны тодорхойлолт

-Цээж зураг

-Иргэнийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан /татварын албараар баталгаажсан/

-Барьж байгаа амины орон сууцуудтай холбоотой зөвшөөрөл гэрэ, хэлцэлүүд

-Одоо явуулж байгаа үйл ажиллагааны түрээсийн гэрээ

-Байгууллагын болон хувийн орлого ордог дансны хуулгууд /орлогоо баталгаажуулах үүднээс бүхий л орлогуудыг тусгах шаардлагатай/

-Барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас авсан түүхчилсэн лавлагаа

-Үйл ажиллагаа явуулах, болон явуулж байгаа газруудын гэрчилгээнүүд

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Төв аймгийн Баян,
Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад малын гоц халдварт шүлхий болон
цэцэг өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын газар болон Төв аймгийн
цагдаагийн бие бүрэлдэхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, өндөржүүлсэн бэлэн
байдалд ажиллаж байна.

Тус аймгийн хоёр
суманд өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалт явуулж эхэлжээ. Албаны эх
сурвалжийн мэдээллэснээр, үхсэн малын махыг хууль бусаар зарж борлуулах гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 17 бүсэд хяналт шалгалт явуулж
байгаа аж. Иймд цагдаагийн байгууллагаас иргэддээ хүнсэндээ мах махан
бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн болон шинжилгээний бичгийг нягтлаж
байхыг анхааруулав.