Нийслэлийн Засаг
даргын захирамжаар байгуулагдсан дэд бүтэц хариуцсан орлогч дарга П.
Баярхүүгээр ахлуулсан шуурхай ажлийн хэсэг Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд
хамрагдан орон сууцанд орж чадаагүй, түрээсийн орон сууцанд амьдарч буй
хохирсон гэх 366 өрхийн иргэдтэй уулзаж хүндрэл асуудлуудыг сонсож шийдвэрлэх
гарцыг хэлэлцэж байна. Энэхүү ажлын хэсэг нь газар дээр нь явж иргэд
төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж хохирсон иргэдийн асуудлыг судлан шийдвэрлэх ,
цаашид гэр хорооллыг хэрхэн дахин хөгжүүлэх төлөвлөгөөг судлан боловсруулж
боловсруулсан саналаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
С.Батболдод танилцуулах юм байна.
Month: September 2016
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” сонгодог жүжгийг өчигдрөөс тоглож эхэллээ. Тус жүжгийг гурван удаа тоглох юм.
У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Энэ жил энэ сарын 23, 24, 25-нд тоглох юм.
Бөгж /өгүүллэг/
Тэр нэг залуутай Солонго зүүдэндээ учирсан юм. Түүнтэй анх учрахад түүнд их зовлон тохиолдсон байсан. Түүний хайрлаж явсан бүсгүй нь өөд болоод түүнийгээ эцсийнх нь замд үдээд уулан дээгүүр ганцаар алхаж явсан. Тэгэхэд Солонго охин өөрийгөө зүүдэлж байгааг ч мэдээгүй зүгээр л түүний үнэнч сэтгэлийг хараад дурлачихсан юм. Түүн шиг хүний үнэнч хайрыг мэдэрч үзэх юмсан гэж тэрээр учиргүй хүсч түүнийг дагажээ. Залуу уулын хөндийгөөр уруудаад нэг модон байшинд ирсэн. Солонго тэр залууг харахыг хүсч нуугдаж байгаад цонхоор нь шагайхад тэрээр бяцхан хүүгээ тэврээд уйлж суув. Хүүхдийг нь харж өгч байсан бололтой эмгэн тэднийхээс гарч явахыг харав. Солонго гэнэт зүүднээсээ сэрчихлээ. Тэрээр саяын зүүдээ мартаж чадахгүй байв. Уг нь тэр одоо ажилдаа явах ёстой. Гэвч дахиад унтаад зүүдээ үргэлжлүүлмээр санагдана. Тэр орноосоо босон тольныхоо өмнө ирвэл хүзүүндээ байнга зүүж явдаг сахиус нь тольных нь өмнө хэвтэж байв. Өө би чинь сахиусаа зүүгээгүй юм байна шүү дээ, тэгээд л тийм зүүд зүүдэлсэн юм боловуу гэж тэрээр бодлоо. Ямар нэгэн сүнс сүүдэртэй холбогдлоо гэж хүмүүс дургүй л байдаг юм байна лээ,гэхдээ яадгийм надад тэр залуу таалагдсан гэж Солонго толинд харан инээмсэглэв. Ингээд ажилдаа явахаар гарлаа. Гэрлээ унтраан тог цахилгаанаа салгасан эсэхээ сайтар хараад утсаа аван хармайлаад байшингаасаа гарав.Тэрээр ганцаараа амьдраад уджээ. Саяхан энэ хашаа байшинг худалдаж авчээ. Тэр угаасаа байранд байх дургүй. Багаасаа гэр хороололд өссөн болоод тэрүү, бусдын адил байр энэ тэр гэж хамаг юмаа зарж үрэн зорьдог хүн биш байлаа. Зүгээр л хэзээ ч гараад нарлаад сууж болох сандал ширээтэй сүүдрэвчтэй, өөрийнхөө дуртай ногоо, цэцгээ тарьж болох жижигхэн талбайтай ер нь бол өөрийнхөөрөө гэртээ орилж чарлаж дуулж байсан ч хэн ч хаалга хана нүдээд байхгүй эрх чөлөөтэй газар гэж тэр үздэг байв. Урьдах шөнийн зүүдэндээ үзсэн тэр залуугаа улам их санах болж тэрээр дахин зүүдлэх боловуу гэсээр тэр орой орондоо эрт орлоо. Шөнө дундын үед тэрээр өнөөх л ойн цоорхой дахь байшингийн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Гадаа нар шараад их халуун байгааг мэдрэв. Одоо тэр юу хийж байгаа бол гэж түүнийг онгорхой салхивчаар сэмхэн харахад тэр ямар нэг юм хийж байв. Юу юм бол гэж түүнийг лавшруулан гарыг нь дагуулан харвал тэрээр маш гоё сэлэм урлаж байв. Тэр төмрийн дархан ажээ. Тэгээд хээ товойлгон нүдэж байгаад нэг юм нь болохоо байсан уу түүнийгээ шидчихээд гадагш гарч довжоон дээрээ зогсов. Тэнгэрээс ямар нэг юм хайх мэт дээш харах нь сэтгэлд нь эхнэрийнх нь орон зай одоо болтол хэвээр байгааг Солонго хажуугаас нь харан зогсож байв.
Тэгтэл гэнэт бороо нэг хоёроор дусалж эхэллээ. Залуу ч дотогш орчихов. Харин Солонгод явах газар байхгүй хий дэмий л байшингийн дэргэд бороонд норон зогсохдоо түүний тухай л бодсоор байв. Цонхоор нь харвал эсрэг талын ханан дээр тэр гурвын их л азжаргалтай авахуулсан гэр бүлийн зураг нүдэнд нь тусч эхнэр нь яг л амьд юм шиг урдаас аймшигтайгаар ширтэх нь түүнийг эвгүйцүүлэв. Солонгыг эргэн явтал араас нь хэн нэгэн дуудав.
- Хүүе та энд юу хийж зогсож байгаа юм бэ, орооч бүр норчихлоо гэсээр өнөө залуу зогсож байв. Солонго юу гэж хэлэхээ мэдэхгүй анх удаагаа тэр залуугын хоолойг сонссондоо баярлан инээмсэглэн түүн дээр очход тэрээр гэртээ оруулан алчуур авч өгч бас нэг цамц өгөөд хувцсаа хаттал үүнийг өмсөж бай гэв. Солонго палажаа тайлан хатаагчин дээр тавиад түүний өгсөн цагаан цамцыг өмсөн толинд хартал гэнэт эхнэр нь харагдах шиг болов. Бурхан минь би үүнийг өмсөж чадахгүйнээ танай эхнэрийн чинь дүр төрх сая энэ толинд харагдах шиг боллоо гэж түүнийг хэлэхэд
- Юу гэнээ, тиймүү гэж тэрээр тайван хэлээд, зүгээр дээ тэр маань саяхан нас барчихсан юм. Магадгүй сүнс нь яваагүй байгаа байх л даа, гэхдээ тэр их сайн эмэгтэй байсан болохоор чамд ямар нэг муу юм хийхгүй байхаа гэж хэлээд ширээнд урин халуун цай хийж урд нь тавилаа.
- Хүүхэд чинь хаачихсан юм бэ гэж Солонгыг асуухад
- Юун хүүхэд, надад хүүхэд байхгүй гэж хэлэв. Үгүй ээ энэ зураг гэж Солонго гайхан хана руу харахад тэр зурган дээр эхнэртэйгээ хоёулханаа авахуулсан байв. Солонго гайхан хэлэх үггүй болж би ер нь зүүдлээд байна уу аль эсвэл энэ залуу зүүдлээд байна уу гэж гайхашрав.
- Би яг гарах гэж байлаа. Хоёулаа гарах уу, далайн эргээр жоохон алхъя гэж түүнийг хэлэхэд нь
- Тэгье, би урьд нь ерөөсөө далай хараагүй, энд далай байдаг юм уу гэхэд
- Байлгүй яахав, ямар сайхан гэж санана, эргээр нь алхахад бүх зовлонгоо мартах шиг л болдог гэж хэлэхэд нь түүнийг даган гарлаа. Тэнд нээрэн эрэг рүүгээ хуйлран шуугисан их далайн ус цэлэлзэж байв. Өмнө нь далай үзэж байгаагүй түүнд энэ бүхэн ер бусын сэтгэгдлийг төрүүлж байлаа. Солонго далайн усанд хөлөө дүрж үзье гэж бодон сандаалаа тайлан бариад алхлаа. Тэгтэл усан дотороос хэн нэгэн хараад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөхөд гүнрүү харвал эхнэр нь түүний хөлнөөс шүүрэн авлаа. Тэр айсандаа хашгиран зүүднээсээ сэрчихэв. Тэгээд цагаа харвал өглөөний 6 цаг болж байлаа. За за босьё гэж саяынхаа явдлыг дахин эрэгцүүлэн жаахан хэвтлээ. Тэр залуу надад таалагдаад байдаг, гэтэл тэр эхнэр нь яагаад надад тийм дургүй байгаа юм болоо, юм л бол гарч ирээд хүн айлгаад байх юм, тэр одоо үхсэн бол үхэгсэдийнхээ ертөнцрүү явахгүй юугаа хийгээд эргэлдээд байгаа юм болоо гэж хүртэл уурсан бодов. Тэгээд тэрээр нэгэн сайн үздэг хүн дээр очин яаж хорогдсон сүнсийг зайлуулах вэ гэж асуухад түүнд нэгэн элс, арц, давс тарнидаж цаасанд боож өгөөд үүнийг байшингаа тойруулаад цацчих гэлээ. Тэрээр шөнө нь нөгөө цаастай юмаа атгаад унтлаа. Тэр шөнө дахиад л нөгөө залуугийнд ирэв. Тэр залуу түүнийг хараад их баяртай байв. Урьдахаасаа илүү халуун дотноор гараас нь атгаад
- Би чамайг ирэхгүй л юм болов уу л гэж бодож байлаа шүү гэж хэлэхэд нь
- Би ирэлгүй яахав дээ, өдөр бүр чам дээр ирж байна гэж Солонгоо хэлээд түүний гүн цэнхэр нүдрүү хараад сая л монгол хүн биш гэдгийг нь мэдлээ. Гэсэн ч тэр залуугийн нүд хөмсөг, харц нь салахын аргагүй гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. Тэрээр түүнийг цааш эргэхэд нь гараа дэлгэн үзлээ. Гарт нь нөгөө цаасанд боодлоотой юм байж байв. Түүнийг эргэн харахад нь
- Би одоохон очлоо, чи орж бай гээд инээмсэглэхэд тэрээр за за гээд байшинруугаа орчихов. Тэрээр бушуухан шиг нөгөө боодолтой юмаа байшинг тойруулан цацаж дуусаад зүрхээ дарлаа. Би чинь одоо юу л хийгээд байна даа, энэ чинь түүний гэр шүү дээ, тэр гэртээ ирж чадахгүй болчихвол түүнд ямар хэцүү байх бол гэж бодсон ч
- Үгүй ээ, тэр одоо амьд биш, үхсэн, тэр үхэгсэдийнхээ ертөнц рүү явах ёстой гэж өөртөө хэлээд гэрт орлоо. Тэр яагаад ч юм бэ эхнэрийнхээ өлгөөтэй зургийг авчихсан байв. Үнэхээр гайхалтай юмаа тэр үнэхээр надад сайн юм боловуу гэж Солонго дотороо ер бусын баяр баяслыг мэдэрч дэргэд нь очин юу хийж байгааг нь асуухад
- Би нэг эрдэнийн чулууг эртнээс хадгалж байсан юм. Түүгээрээ бөгж хийж байна гэж хэлэхэд нь Солонгоо маш их баярлав. Тэгээд гоё бөгж болох байхаа, угаасаа эрдэнийн чулуу юм чинь би барьж үзэж болохуу гэхэд
- Болноо гээд түүнд гоёмсог цэнхэр чулууг өгөв. Тэр түүнийг цонхоор тусах нарны гэрэлд барин ямар гоё юм бэ гэж байтал бөгжний дотор өөрөө яваад орчих шиг санагдав. Тэнд нэг залуу нэгэн захиа уншаад уйлж суухыг үзэв. Юу болсон юм болдоо, зайлуул хайртай хүн нь л салья гэж хэлж дээ гэж бодон байтал буцаад нөгөө залуугийнд ирчихсэн зогсож байв.
- Сандарсандаа энэ чулууг чи хаанаас авсан юм бэ, их сонин түүхтэй чулуу юмаа гэхэд
- Надад нэг баян хүн өгсөн. Тэр энд далайд завиар аялаж байхад нь би түүний завийг жолоодож өгсөн юм. Тэгэхэд далай хүчтэй давалгаалж тэр онгоцны тавцан дээр зогсож байгаад далай руу уначихсан юм. Харин би араас нь үсрэн орж түүний амийг аварсан юм. Тэгээд тэр хүн талархалаа илэрхийлж надад өгсөн юм гэхэд нь
- Чи тэгээд наадахаа жинхэнэ гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ
- Би чинь мэргэжлийн чулуу судлаач хүн шүү дээ, олон ч газраар явж байсан. Мэдэлгүй яахавдээ гэж хэлээд инээмсэглэв. Солонго зүүднээсээ сэрснийхээ дараа өөрийгөө барьж үзэв. Бүх юм зүв зүгээр тэр эв эрүүл сав саруул байна. Энэ цагаас хойш тэрээр шөнө бүр түүн дээр очин тэд хоорондоо бүр ижилсэн дасаж нэг мэдэхэд хамтдаа байгаад олон сарыг үдсэн байв. Солонго гайгүй цалинтай ажил хийдэг болохоор үнэтэй цамц, үнэртэй ус бас түүний дуртай амттанг сагсанд хийгээд шөнө болгон түүн дээр очихдоо аваачиж өгдөг болов. Тэр нэг удаа авчирч өгсөн цамцыг нь өмсөн зогсож байлаа.
- Чамд үнэхээр гоё зохиж байна шүү, юу ч өмссөн чиний биед сайхан таарах юмаа гэж түүнийг магтаалын үгийг харамгүй хэлэн зогсоход тэрээр эргэж харан түүнийг анх удаагаа духан дээр нь үнслээ. Солонго гүйн гарлаа. Тэгээд далайн эрэг рүү алхлаа. Одоо түүний сэтгэл хязгааргүй баяртай болсон байв. Түүний үнсэлт түүнд хорвоо ертөнцийг тэр чигээр нь бэлэглэсэн юм шиг л санагдаж байлаа. Тэгээд далайн эргийн үхэр чулуунууд дээр суун далай ширтэн сууж байтал тэр дэргэд нь ирээд
- Чамд далай сайхан санагдаж байна уу гэж гэхэд нь
- Тиймээ, үнэхээр агуу хайрыг энэ далайгаар л төлөөлүүлдэг байх даа, тийм л гүнзгий мэдрэмж төрж байна гэж хэлэхэд
- Чи чинь дурлачихаа юу даа эхнэр маань анх бас надад дурлачихаад энэ далайг ширтээд бас ингэж хэлж байсан юм гэхэд нь Солонгийн гэнэт уур нь хүрч
- Чи заавал одоо эхнэрээ дурсах хэрэгтэй байсан гэжүү, би чиний хувьд хэн ч биш юм байна тээ, баяртай би дахиж чам дээр ирэхгүй ээ гэж хашгирахад тэр гайхан урдаас нь харав. Солонго зүүднээсээ сэрсэн ч уур нь хүрсээр байв. Өөдгүй амьтан тийм сайхан үед эхнэрийнхээ тухай яриад, тэр эхнэрийг нь чөтгөр аваасай гэж хараав. Энэ тухайгаа найз охиндоо ярихад найз охин нь инээж
- Зүүд бол зүүд шүү дээ, миний найз юун гүн гүнзгий итгэдэг юм бэ дээ, тэр чинь ердөө л хоосон зүүд шүү дээ, чи ер нь ойрд ажлын их стресстэй байгаа болоод мэдрэлийн ядаргаанд ороод тэгээд янз бүрийн юмыг бодит болгож зүүдэлж байгаа байх гэж зөвлөгөө өгөн толгойг нь барьж үзэхэд
- Би зүгээрээ, цоо эрүүл байна, харин даанч энэ зүүд байдаг нь л намайг галзууруулах гээд байна гэж хэлэв. Чи одоо заавал зүүднийхээ хан хүүд дурлаад байхдаа яахав дээ, тэр чинь ямар ч боломжгүй зүйл, тэгснээс миний найз бодит амьдралаар амьдар л даа, ажлын газраас чинь өгсүүлээд зөндөө л сайхан залуучууд байна шүү дээ гэж найзыгаа ятгахад
- Үгүй ээ, хүнд зүрх ганц л байдаг юм, тэр зүрхээ би зүүднийхээ эзэнд аль хэдийн өгчихсөн. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй гээд Солонго асгартлаа уйлав. Түүний сэтгэлийг хэн ч ойлгохгүй байгаад л тэр ганцаардаж байгаагаа мэдэрч байв. Тэр дахиж зүүдэндээ тийшээ очихгүй гэж нэлээд бодож бодож нөгөө хамгаалалтын жижигхэн сахиусаа гаргаж ирэн зүүгээд унтлаа. Нээрэн ч түүнийг зүүснээс хойш дахиж тэр залууг зүүдэлсэнгүй. Харин өглөө босоод л ажил дээрээ байхдаа ч хаана ч явсан түүнийг бодох болов. Түүнтэй хамт далайн эргээр зугаалж усанд орж байснаа, бас тэгээд түүний чин сэтгэлийн үнсэлтийг нь ч мартаж чадахгүй байв. Бурхан минь би одоо яах вэ, яах вэ гэж нааш цааш өрөөн дотуураа холхиж байгаад ер нь л өнөө шөнө очьё байз гэж бодов. Гэвч тэр шөнө тэр мартаад сахиустайгаа унтчихсан байв. Харин түүний зүүдэнд нь гэнэт тэр орж ирэв. Бүр ядарч зовчихсон амьтан аахилсаар орж ирээд
- Би чамайг ямар их хайваа, би чамгүйгээр амьдарч чадахгүй юм байна, чи над дээр буцаад ирээч дээ гэж хэлээд гараа сунгаад л харанхуйд уусан алга болов. Солонго бушуухан босож ирэн хүзүүнээсээ гайтай сахиусаа суга татан авч хаяв. Түүнтэйгээ л уулзаж байвал юу ч надад хамаагүй гэж бодов. Тэгтэл тэрээр урьдын адил түүний байшингийн хажууд зогсож байв. Түүнийг харах юмсан гэсэн хүсэл нь байж ядахад гүйн орлоо
- Би ирлээ гэж чанга хэлэхэд тэрээр байсангүй, гэрт хэн ч алга, хүн ойрд байгаагүй бололтой эзгүй байв. Тэр хаачихсан юм болоо, арай намайг хайх гээд холын хол явчихсан юм биш байгаа, тэгвэл би яанаа гэж тэрээр байшингаас гүйн гарч түүнийг хайлаа. Тэгээд далайн эрэг дээр гүйн очиж усруу харан хашгирлаа.
- Чи минь хаана байнаа, хайрт минь гараад ирээч гэж эргийг даган гүйхэд далайн ус давалгаалан давалгаан тэртээх усны мандлаас хоёр хүн бие биенээ хөтөлчихсөн түүнрүү ирж явав.
- Үгүй ээ, ийм байх ёсгүй, чи дахиад эхнэртэйгээ нийлчихлээ гэжүү, та хоёрт ямар ч боломж байхгүй гэж өвдөг дээрээ суун арга нь барагдан тэдний зүг харахад хацрыг нь даган нулимс нь бөмбөрөн урсаж байв. Тэд бие биенрүүгээ харан азжаргалтай инээлдэн юм ярьж бие биенээ халуун дотноор тэврэн үнсэлдэн явах нь нарны гялбаан дунд улам улам тодорсоор л байв. Гэтэл тэр эхнэр нь байжээ. Тэр одоо шинэ хайраа олсон бололтой инээмсэглэн өмнө нь зогсоно. Харин өнөөх залуу нь захидал уншаад уйлж байсан залуу болохыг танив. Тэд хайраа олжээ, ямар сайхан нүд гялбам харагдаж байнаа тэдний төрх гэж Солонго бодон өөрийн эрхгүй баярын мишээл нүүрэнд нь тодруулан босож зогсоод
- Та хоёр чинь … гэж хэлэн тэдэн рүү ээлжлэн харан түгдчин зогсоход
- Тиймээ бид хоёр одоо дахин учирсан. Бид бие биендээ өмнө нь хайртай байсан юм. Цаашдаа үүрд цуг байхаар болсон. Харин чи миний хуучин нөхрийг үүрд хайрлаж яваарай гэж тэр эмэгтэйг хэлэв
- Тэгнээ би үүрд түүнийг хайрлах болно. Та хоёрт харин азжаргал хүсье гэж хэлэхэд тэд агаарт уусан алга боллоо. Тэгээд түүнийг эргэн харахад тэртээ далайн эргээр нэгэн хүн толгой гудайлган алхаж явахыг харав. Тэр нэлээн ядарсан бололтой харагдаж байв. Солонго түүнийг дуудан урдаас нь гүйхэд тэр ч түүнийг харан барьж явсан юмаа хаяад түүний урдаас гүйн ирлээ. Түүний үс сахал нь ургаж нэлээн аяншиж ядарсан бололтой цамц нь нэвт норсон байв. Тэд халуун дотноор тэврэлдэн авч дахиж хэзээ ч хоёулаа салахгүй ээ гэж хайрын үгсээ хэлэлцэн үнсэлдэхэд тэдэнд цахлай шувууд атаархан дээгүүр нь ганганалдан нисэж байв. Тэд элсэн дээр хэвтээд нарлуу харлаа. Гар гараасаа чанга атгалцсан байлаа. Удахгүй энэ нар жаргахад чи минь яваад өгнө дөө гэж залууг санаашрангуй хэлэхэд
- Тиймээ,тэгэхдээ нар дахиад л мандана. Тэгэхэд би хүрээд л ирнэ шүү дээ гэж Солонгоо хэлээд босон суухад тэрээр нурууг нь налан суугаад алсыг ширтэн
- Чи бид хоёр нэгэн ертөнцөд амьдарч болдоггүй л юм байхдаа гэж түүнийг хэлэхэд нь
- Харин тиймээ, хайр бүхнийг ялна гэдэг шүү дээ гэж хэлэхэд түүний хацрыг даган нулимс урсана
- Бүх юм сайхан болно доо гэж хайртай залуу нь түүнрүү эргэн харахад тэр ч бас эргэн харлаа. Юу ч болоогүй юм шиг инээмсэглэн гараас нь атгахад тэрээр гараа өргөн хуруунуудуу нийлүүлэн нарны зүг харуулахад хуруунуудын салаагаар жаргаж байгаа нарны туяа хурцаар тусаж байв. Тэд бие биентэйгээ үүрд хамт байхыг л хүсэж байлаа.
- Охин минь байшин ямар байна даа, таалагдаж байна уу гэв
- Юу, та энд хэдэн жил болж байгаа вэ гэж түүнийг ямар нэг юм мэдэж магадгүй гэж яаран асуухад
- Би энд насаараа л амьдарч байна даа охин минь гэв
- Тэгвэл энэ байшингийн өмнөх эздийн талаар мэдэхүү, тэд ямар хүмүүс байсан бэ
- Аан энэ байшинд уу, их сайхан залуу хосууд байсан юм. Нөхөр нь гадаад хүн л дээ, нутгаасаа ирээд удаагүй байсан юм. Даанч тэд өнгөрдөг намар ослоор нас барцгаасан даа. Тэднийх нэг хүүтэй байсан. Тэр хүүг нь ээж нь аваад явсан гэхэд
- Тиймүү тэгвэл надад энэ байшинг зарсан тэр эмэгтэй ээж нь байхнээ гэхэд
- Тиймээ, тэр энэ байшинд дургүй байсан юм. Яагаад гэвэл сайхан хүүхдүүд нь хуримаа хийгээд удаагүй л нас барчихсан юм чинь аргагүй шүү дээ гэж толгой сэгсрэв.
- Би монгол эхнэртэй байсныг чи мэдэж байгаа шүү дээ, тэр надад зааж өгсөн юм. Бид хоёр орост хамт сурч байлаа гэхэд нь чи хүүгийнхээ талаар ерөөсөө санахгүй байгаа юмуу, аль эсвэл санахыг хүсэхгүй байгаа юмуу гэж асуухад
- Би уг нь чамаас үүнийг нууя гэж бодсон юм, надад хүү бий, түүнтэйгээ уулзахыг би маш их хүсч байна. Тэр минь одоо зөндөө том болсон доо гэж хэлээд хүүгээ санасан бололтой сэтгэл нь хөдөлж байгааг Солонго хараад
- Би чиний амьдарч байсан байшинд чинь амьдарч байгаагаа өчигдөр л мэдсэн. Үнэндээ би юу болоод байгааг мэдэх юм алга, чи хүүхдэдээ хорогдоод л манай ертөнцтэй ийм ойрхон байгаад байгаа бололтой гэж хэлэхэд
- Эхлээд тэгсэн л байх, гэхдээ одоо үгүй ээ, би чамд хайртай, энийг маань эхнэр маань ч зөвшөөрсөн шүү дээ, чи одоо арай надаас салъя гэж хэлэх гээд байгаа юм биш биздээ гэж түүнрүү айдастай харцаар ширтэхэд нь
- Солонго хэсэг дуугүй байснаа түүнрүү харан
- Тиймээ, бидэнд ямар ч боломж байхгүй, чи бид хоёр нийлж амьдрах боломжгүй хүмүүс гэхэд
- Битгий яв л даа, би айж байна, чамаас сална гэхээс айж байна, чи л ганцхан намайг олж харсан, чамд ер бусын хүч байгааг би мэдэрч байна гээд түүнийг тэврэхэд нь
- Би ч гэсэн чамд хайртай, гэхдээ яахаа мэдэхгүй байна гэж хэлээд Солонгоог уйлахад тэрээр хармайнаасаа өнөөх эрдэнийн чулуутай бөгжөө гаргаж ирэн хуруунд нь зүүж өгөөд
- Надтай гэрлээч гэж өвдөг дээрээ сөгдөхөд нь
- Солонго нулимсаа залгин түүнрүү харан инээмсэглэж, би анх удаагаа энэ бөгжийг хараад үүний эзэн болвол ямар гоё вэ гэж бодож байсан. Гэтэл чи үүнийг нээрэн надад өгөхөөр хийж байсан гэжүү гэж сэтгэл нь догдлон асуухад
- Тиймээ, чамд л зориулсан юм. Энэ чулуу өөрөө тэгж хүссэн юм гэхэд нь Солонго түүнийг тэврэн уруул дээр нь чангаас чанга үнсээд би зөвшөөрч байна гэж хэлэв. Нар жаргавал жаргана л биз, тэрнээс өмнө хоёулаа унтъя гэж Солонго хэлээд түүнийг дагуулан орондоо орлоо. Тэд хайрын аялалдаа алжаагаад нэг л мэдЭхэд нам унтсан байлаа. Солонго зүүднээсээ сэрлээ. Тэрээр нүдээ нухлан өндийгөөд хөнжилөө сөхтөл нэгэн гар түүнийг тэврээд унтаж байв. Энэ чинь хэн билээ гээд эргэн харвал түүний цэнхэр нүдэн ханхүү нь дэргэд нь унтаж байх нь тэр. Энэ арай зүүд биш байгаа, үнэн гэжүү гэж тэр өөрийгөө чимхэж үзэхэд өвдөж байв. Хайрт минь чи бид хоёр цуг байна гэж түүнийг тэвэрч авахад тэрээр сэрэн
- Юу болоов чи яагаад орилоод байгаа юм бэ гэж түүнийг гайхахад нь
- Чи орчин тойрноо хар л даа, бид хамтдаа байна гэж Солонгоог баяртай хэлэхэд тэр эргэн тойрноо хараад нээрэн тийм байна гэж баярлан босож ирэв. Тэд бөөн баяр хөөр болж хашгиралдан орилолдож байхыг хөрш айлын эмгэн сонсоод
- Энэ охин чинь эрэгтэй хүнтэй хоножээ гэж бодон хашааны завсраар хартал яах аргагүй үхсэн гадаад нөхөр нь амилчихсан охинтой байшингаас цуг гарч ирэв.
- Тийм шүү, наад бөгж чинь л бидний хайрын баталгаа болж намайг буцаан авчирлаа гэхэд
- Тиймээ, энэ бөгж л чамайг минь надад авчирлаа гэж тэрээр давтан хэлээд хүзүүгээр нь тэврэн авав.
Өглөө болж Солонго нойрноосоо сэрлээ. Тэр дэрээ нортол уйлсан байв. Хагацал гэдэг ямар хэцүүг тэр анх удаагаа л мэдэрч биеэрээ мэдэрчээ. Тэгээд босоод аяга цай хийж уугаад зогсож байтал гэнэт газар хөдөлж байшин нь нурах гэж байгаа юм шиг аймшигтайгаар чичирхийлэв. Энэ чинь юу билээ, ямар аймар юм бэ гэж тэр бодон орлуугаа явж байтал яг орных нь арын хананы обой хууларчихсан байв. Тэрээр очин наах гэтэл цаанаас нь нэг зурагны үзүүр цухуйж үзэгдэв. Энэ чинь юу билээ хуучин айл нь дээрээс нь обойгоо наачихаж дээ гэж бодон цаасыг доошлуулан зургийг гаргаж ирвэл танил хүмүүс нүдэнд нь тусав. Яг л нөгөө байшингийн хананд байсан гэр бүлийн зураг дүрээрээ тэр ханы цаанаас гарч ирэв. Бурхан минь энэ байшин чинь гэж тэрээр эргэн тойрноо харж, айсандаа аягатай цайгаа алдан асгачихав. Тэгээд байшингаас гүйн гарч гудамжинд гаран суулаа. Тэгтэл хажуу айлынх нь эмгэн хажуугаар нь өнгөрөхдөө
Солонго сая л учрыг нь ойлгож, тэр өөрийнх нь хайртай залуу энд амьдарч байсан юм байна гэж бодлоо. Тэр эргэж энэ байшинд орох уу байх уу гэж эргэлзэн зогсож байгаад найз охиноо дуудан цуг хоноё гэж хэллээ. Тэр шөнө дахиад л өнөө залуутайгаа учирлаа. Түүнээс чи монгол хүн биш байж яаж ийм сайн монголоор ярьдаг юм бэ гэж асуухад
Нүдэндээ ч итгэсэнгүй эмгэн тэр дороо ухаан алдан уналаа. Харин Солонго гартаа зүүсэн цэнхэр шигтгээтэй бөгжөө үнсэн, энэ л бидэнд азжаргал авчирлаа, үхэн үхтлээ би үүнийг гарнаасаа салгахгүй ээ гэхэд
Зохиогч О.ӨНӨРЦЭЦЭГ
Синьхуа
агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Благовещенск болон Хятадын Хэйхэ хотуудыг
холбосон дүүжин гүүрийг өчигдөр Амар мөрний дээгүүр барьж эхэлжээ.
Энэхүү
гүүр нь 120 сая ам.доллараар баригдах аж. Уг гүүр нь нэг километр үргэлжлэх
бөгөөд хүмүүс 20 минут яваад л хил давах боломжтой болох юм. 20 гаруй жил
яригдаж байсан уг төсөлд 2014 онд хоёр тал тохиролцоонд хүрчээ.
Үүнээс
хойш санхүүжилтийн талаар хоёр жил хэртэй ийнхүү ярилцсаар иржээ. Гүүрийг барьж
дууссаны дараа төмөр замын гүүртэй мөн холбох аж. Одоогоор машинаар 3500
километр явж байж хил давах боломжтой юм. Энэхүү гүүрийг 2019 онд ашиглалтанд
оруулахаар төлөвлөж байгаа аж.
Өчигдөр Улаанбаатар хотын баруун чиглэл
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас
усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12
иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын эцэс Канад хаус хорооллын
зүүн урд талын жалганд үерийн усанд урсаж байсан автомашинаас дөрвөн иргэнийг
гаргаж, амь насыг нь аварчээ. Мөн тус хорооны Тахилтын эцэс дуудлагаар очиход
уг айлын гэр, байшин нь үерийн усанд өртөж, 10 см орчим лаг шавар, хогонд
дарагдан 50 метр орчим банзан хашаа нь жалганд эвдэрсэн байсныг гаргаж өгчээ.
Тус хорооны Тахилтын нэгдүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд
автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж, машинд байсан
хоёр том хүн, гурван хүүхдийг аварсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22
дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг ирүүлснээр
нийслэлийн Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход “Elantra” загварын автомашинд
байсан 43 настай эмэгтэй, зургаан настай хүү, 14, 10 настай охин нарыг гарган
аюулгүй газар хүргэжээ.
Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ үргэлжилж
байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонг-Конгийн
багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү манай улсын оюутны шигшээ
багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхээр болов.
Манай баг аваргын
төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм. Хүрэл
медалийн төлөө Хонг-Конг БНХАУ-ын багууд тоглоно.
Сагсан бөмбөг сонирхогчид та
бүхэн Буянт-Ухаа спортын ордон очиж багаа дэмжээрэй. Энэ бол алдаж болохгүй
сайхан боломж юм.
Хятадын чөлөөт уран бүтээлч, төрийн тэрслэгч гэгддэг Ай Вэй Вэйгийн өмгөөлөгч 12 жилийн ял сонслоо. Өмгөөлөгч Шиа Лин хууль бусаар мөрийтэй тоглосон гэх шалтгаанаар ийнхүү Ардын шүүхэд дуудагдсан байна.
Түүнийг хуулийнхан мөрийтэй тоглож, хууль бусаар 770 мянган ам.доллар олсон гэж үзжээ. Гэвч Ай Вэй Вэйгийн дэмжигчид энэ шүүх хурлыг зохиомол гэж үзэж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчийн өмгөөлөгчийг зориудаар худал хэрэгт холбогдуулан шалгаж, хийгээгүй хэрэгт нь ял тохоосон гэх мэтээр АНУ, Европт байрлах Ай Вэй Вэйг дэмжигчдийн холбоо үзжээ.
Өнгөрсөн жил Хятад улсад маш олон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн өмгөөлөгчдийг ялласан байдаг.
“Ургацын баяр-2016”
үзсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өчигдөр
нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс
гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн 60 гаруй иргэн,
аж ахуйн нэгж оролцож байна. Нийслэлийн иргэдийн эх орны хөрсөнд ургасан эрүүл,
чанартай хүнсний ногоогоор хангах, тариаланчдыг дэмжих зорилготой тус
үзэсгэлэнд Өмнөговь аймгийн Булган сумын помидор 1 кг нь 5000, Ховдын тарвас
800, Амтат гуа 3000 төгрөг байна. Мөн төмс 1 кг нь 500, лууван 600, манжин,
800, сонгино 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол Шаамарын Зөгийн бал
савлагаанаасаа шалтгаалан 10-20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Үзэсгэлэн,
худалдаа ирэх сарын 5-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар нэг жил эмчлэх эрхийг нь хасах, нэг жил хорих ял оногдуулсан байна. Ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар тодруулбал, шүүгдэгч Н, Б, Э, Д, Н, Ө нар нь эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эмчлүүлэгч Э нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан юм. Мөрдөн байцаалтын явцад Н, Б, Э, Д, Н, Ө нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал нь өвчтөнийг үхэлд хүргэх шалтгаан болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Прокурорын ерөнхий газар
Өнөөдрөөс буюу энэ
сарын 24-нөөс эхлэн Монгол Улс өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Ийнхүү өчигдөр
/2016.09.23/ шөнийн 02.00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжсэн юм.
Стандарт, хэмжилзүйн газраас есдүгээр сарын 23-ны баасан гаригийн есдүгээр
сарын 24-ны бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт
шилжинэ хэмээн албан ёсоор мэдээлсэн. Тиймээс шөнийн 02:00 цагаас цагийг
ухрааж, 01:00 цаг болгосноор улс даяар өвлийн цагийн хуваарьт орлоо.