Categories
мэдээ цаг-үе

Комикс: Ард түмэнд нүүрсээ хямдруулбал шоронд Хятадуудад нүүрсээ хямдруулбал шагналд

Categories
мэдээ цаг-үе

Нөхцөлийг нь хангаж чадвал ямар ч амьтныг гаршуулж болно

Монголын хамгийн анхны амьтны дэлгүүрээр орлоо. “Angelfish” дэлгүүр нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хамгийн олон төрлийн амьтантай дэлгүүр юм байна. “Аngelfish” дотор ороход яг л ой дунд яваа юм шиг мэдрэмж төрж байв. Энд тэндгүй шувуу дуугарч, олон төрлийн аквариумын усны чимээ сонсогдоно. Мөн энд ч тэнд ч амьтад хөдлөх нь нүдэнд дасал болоогүй болоод ч тэр үү, сонин мэдрэмж төрүүлж байсан юм.

Дэлгүүрийн эзэн амьтан судлаач Ц.Одбаяртай уулзлаа. Түүний амьдрал амьтантай салшгүй холбоотой гэнэ. Тэрээр Москвагийн их сургуулийн биологийн факультетийг амьтан судлаач мэргэжлээр төгсчээ. 16 дахь жилдээ амьтны дэлгүүрээ ажиллуулж байгаа тэрээр найман настайгаасаа л загас тэжээж эхэлсэн бөгөөд 45 жил загас тэжээж байгаа гэнэ.

Уг дэлгүүрт гуч гаруй төрлийн загас, дөрвөн зүйлийн тоть, усан гахай, зурам, муур, орог зусаг, хилэнц, аалз, алаг даахай, гүрвэл, гурван зүйлийн могой, хэрэм, какаду шувуу зэрэг амьтад байлаа. Эдгээр амьтдаа хээрээс, хүний үржүүлснээс, гадаадаас гэх мэтчилэн янз бүрийн газраас авчирдаг аж. Ер нь аль болох тээвэрлэхийг боддоггүй гэнэ. Учир нь зарим амьтад тээвэрлэх замд эндэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс аль болох үржүүлдэг бөгөөд амьтны нөхцөлийг хангаж чадвал ямар ч амьтанг гаршуулж, тэжээж болдог гэж ярьсан юм. Тус дэлгүүрт Монголд ганцхан байдаг могой байна. Энэ могой нь Америкийн урд, Мексикийн хойд хэсэгт амьдардаг аж. Мөн халуун орны аалз байх юм. Харахад л биеийн шар үс босмоор энэ аалз халуун орных ч гэсэн гэрийн температурт амьдраад л байдаг гэнэ. Мөн хэт сэрүүхэн үед нэмэлт халаалт өгч болдог аж. Түүнчлэн Австралийн шар залаат какаду гэдэг шувуу байлаа. Энэ шувуу нэг ч дуугарсангүй. Гэхдээ нэг дуугараад эхэлбэл хүн хажууд нь ярихад ч бэрх байдаг гэнэ. Зуун жилийн настай какаду шувуу энэ дэлгүүрт ирээд 14 жил болж байгаа ажээ. Ховорхон үзэгддэг алаг даахай ч байв. Ц.Одбаяр “Би зарим цөөн тооны амьтдаа зардаггүй л дээ. Манай дэлгүүрээр хүүхдүүд их орж ирдэг учраас танин мэдэхүйн үүднээс байлгадаг юм. Бүх хүн хөдөө явж, машины гэрэлд алаг даахай орж ирэхийг харж чадахгүй шүү дээ” гэсэн юм. Биднийг ярилцаж байх хооронд ч хүүхдүүд орж ирэн, торны цаана байх бяцхан муур, усан гахай, загас зэргийг ихэд сонирхож байлаа.

Амьтан сонирхогчид өнгө, үзэмжийг нь хараад өөрт таалагдсанаа сонгодог бол амьтан судлаач маань төдийлөн хүмүүсийн сонирхдоггүй, үржүүлж өсгөхөд бэрх амьтдыг цуглуулах дуртай юм байна. Хэрвээ үржихэд бэрх амьтдыг үржүүлж чадаж байвал мэргэжлийн хүний хувьд сайхан санагддаг гэлээ. Түүний загаснууд дундаас неон өнгөтэй загас хамгийн их анхаарал татаж байлаа. Жижиг хэмжээтэй хэдий ч гоёмсог харагдах энэ загас үржүүлэхэд хамгийн хэцүүд тооцогддог байна. Агаарын даралт буурах гэж байгааг загас маш сайн мэддэг бөгөөд хүйтрэх үед загас түрсээ шахдаг аж. Тэр үед нь шинэ усаа бэлдэх хэрэгтэй. Учир нь усны бүтэц солигдохоор түрсээ шахдаг гэнэ. Загасны ханш ойролцоогоор таваас 15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хамгийн үнэтэй загас хоёр мянган ам.долларын үнэтэй алтан луу гэдэг загас байдаг юм байна. Алтан луу бол Хятад, Тайландад ч тэр хамгийн үнэтэйд тооцогддог гэнэ. Зарагдаж буй амьтдын үнэ яг тогтмол байдаггүй байна. Ц.Одбаяр ярихдаа “Би хоёрхон тотьтой үлдчихсэн байлаа гэхэд Улаанбаатарт өөр зарах тоть байхгүй бол 80 мянган төгрөгөөр зарж байсныгаа 150 мянга болгож болно, харин элбэг байвал арай хямд үнээр ч зарна. Мөн амьтдаа үржүүлж зардаг учраас их сүрэг нь үлдчихсэн байвал зардаггүй” гэлээ.

Тэрээр тэжээмэл амьтад байгалиас хязгаарлагдмал орчинд байдаг учраас бүхий л хэрэгтэй амин дэм зэргийг хоолоор нь өгч байх хэрэгтэй гэв. Үнэ багатай, тааруухан хоол өгвөл тэжээж буй амьтдад тийм ч сайхан байхгүй. Харин үнэтэй, чанартай хоол өгөөд байвал өнгө зүс ороод, хурдан үржээд л байдаг гэж ярилаа. Мөн амьтан судлаач маань “Амьтан тэжээнэ, үржүүлнэ гэдэг тийм ч амархан зүйл биш. Хамгийн гол анхаарах зүйл бол эрүүл ахуй байдаг юм. Ядаж л ялгадсыг нь цэвэрлэчихвэл өвчин тусахгүй шүү дээ. Тэжээж буй амьтнаа сайн мэдрэх нь чухал. Үс нь өрвийчихсөн байна уу, хоол ундаа идэж байна уу, хөдөлгөөн нь хэвийн байна уу гэх зэрэг энгийн зүйлсийг сайтар ажиглах хэрэгтэй байдаг. Мөн амьтан барьсныхаа дараа заавал гараа угаах хэрэгтэй. Гараа угаахгүй хоол, унд идвэл өвчин ч тусаж мэднэ шүү дээ.

Мөн тэжээж байгаа амьтныхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл нохой худалдаж авлаа, гэхэд тухайн нохойныхоо зан ааш, зориулалтыг нь сайтар судалж авах нь дараа нь гарах эрсдэлээс хамгаалдаг. Нохой бүр өөр өөрийн онцлогтой. Дундад Азийн кавказ нохойнууд хамгаалалтын үүрэгтэй бол Голден Ретривэр нь хараагүй хүнд хамгийн тустай, ухаантай байдаг. Харин овчарка нохой нь үнэрч чанараараа цагдаа, хилийн цэрэгт тохиромжтой. Үүлдрийн зориулалтыг нь мэдэхгүйгээс болж хамгаалалтын нохой зарим тохиолдолд эзэн рүүгээ дайрах ч үе байдаг. Ийм тохиолдолд хүмүүс нохойгоо гэрээсээ гаргаж орхиод, үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд гардаг” гэсэн юм.

Тэрээр тэжээмэл хэрэмдээ зориулж модны мөчиртэй, өндөр тор бэлдэж өгчээ. Хэрэмд самар, хүнсний ногоо, алим, лууван зэргийг өгч болдог байна. Харин могой, аалз заавал амьд амьтнаар хооллодог аж. Тиймээс зориулж өт, хулгана зэргийг тэжээдэг байна. Дөрвөн өөр торонд том, жижиг, янз бүрийн өнгөтэй тотинууд байлаа. Түүний хувьд тоть шувууг 10 гаруй жил тогтмол үржүүлж, зарж байгаа гэнэ. Тотинд байнга үг давтаж, хэлж өгөөд байвал дуурайгаад хэлдэг байна. Хооллолтын хувьд төдийлөн ялгаа байдаггүй бөгөөд том жижгээс нь хамаарч идэх будаанд нь самар, жимс нэмж өгдөг ажээ. Маш олон зүйлийн тоть байдаг хэдий ч тэр бүр Монголд авчрахад хэцүү гэнэ. Тоть үржихдээ амаргүй, өнгө зүс нь гоё байх тусмаа өндөр үнэд хүрдэг ажээ.

“Angelfish” дэлгүүрт дээрх амьтад байхаас гадна монгол банхар гэрээрээ үржүүлдэг аж. Тухайлбал, тэднийх 2002 оноос эхлэн монгол банхар, монгол тайга нохой үржүүлж эхэлжээ. Тухайн үед монгол банхрыг хэн ч тоодоггүй байж. Ингээд Ц.Одбаяр 350 мянган төгрөгөөр монгол нохой авч байхад хүмүүс түүнийг тэнэг гэдэг байжээ. Харин Ц.Одбаяр “Миний нүд буруу таньж, шинжээгүй байсан. Одоогоор 20 гаруй монгол банхар бий” гэлээ.

Хүмүүс монгол банхрыг түвд банхартай андуурдаг байна. Монгол банхрын гол онцлог нь Монголын цаг агаарын эрс, тэс уур амьсгалд дасан зохицдог, том биетэй хэдий ч хөнгөн шингэн байдаг аж. Мөн цас, шуургатай үед ч эзэнтэйгээ хамт малдаа явдаг, өвлийн хүйтэнд үүр байхгүй хэдий ч цас малтаж шороог нь гаргаад, эсвэл бууцан дээр цагариглаж хэвтээд үр төлөө гаргачихдаг давуу талтай. Хамгийн гол нь соргог, сайн манаач байж чаддаг байна. Мөн монгол нохой хар, шар, цагаан зүсмийн байж болдог ажээ.

Хамгийн түгээмэл нь халтар. Мөн түвд болон өөр үүлдрийн нохойнууд ч дөрвөн нүдтэй байдаг гэнэ. Монгол банхар нь 500 мянган төгрөгөөс эхлээд хэдэн ч сая төгрөгийн үнэд хүрдэг байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм

“Далай вангууд маань цөмөөрөө бичиг эрдэмд тааруухан” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр
нүүрт “И-баримт” сугалааны холбоотой гараад байгаа асуудлуудын талаар албаны
хүнтэй хийсэн ярилцлага оржээ. Үргэлжлэл нь 7-р нүүрт орсон байна.

Улс
төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн А.Ундраатай хийсэн “Томоохон төслүүдээ
урагшлуулж байж эдийн засгаа сэргээнэ” ярилцлага нийтлэгдлээ. Үргэлжлэлийг нь
дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

Баримт, үзэл бодлын
3-р нүүрт Дашбалбарын Мөнгөндалайн “Далай вангууд маань цөмөөрөө бичиг эрдэмд
тааруухан” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар
нүүрт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хийсэн ярилцлага оржээ.

“Өдрийн сонин”-ы 15
дугаар нүүрээс Паралимпийн хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээгийн ярилцлагыг
унших боломжтой юм.

Мөн энэ нүүрээс “Америкийн өдрүүд” үзэсгэлэн
худалдааны талаарх мэдээллийг уншаарай.

Эдгээр
болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа
гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл оюун ухаантай роботууд дуу бүтээжээ

Хиймэл оюун ухаан бүхий роботууд
хүний гүйцэтгэдэг үүргийг орлох тухай сүүлийн үед их ярьдаг болоод байгаа. Роботуудын
зарим нь хуулийн фирмд ажиллаж, зарим нь Го даамны тэмцээнд дэлхийн аваргыг бут
ниргээд байна.

Тэгвэл одоо роботуудын дуу хөгжим зохиох ээлж болжээ.

Sony компанийн судлаачид сүүлийн хэдэн жилийн турш хиймэл оюун ухааны
бүтээсэн хөгжмийн төсөл дээр ажиллж байгаа. Тэгвэл тэд саяхан хиймэл оюуны
зохиосон анхны поп дууг нийтэд танилцуулжээ.

Эхний дуу нь “Daddy’s Car” нэртэй. Сонсоход яг л Битлзийн аялгууг
санагдуулам. Дараагийн дуу нь “Mr.Shadow”. Америкийн хөгжмийн зохиолчид болох
Ирвинг Берлин, Дюк Эллингтон, Жорж Гершвин, Коул Портер нарын хэв маягаар
зохиогдсон бүтээл гэнэ.

Categories
гадаад мэдээ

Apple компани өрсөлдөгч Самсунг компаний дэргэд салбар дэлгүүрээ нээхээр болжээ

АНУ-ын Apple компани Өмнөд Солонгос улсын Сөүл хотын төв хэсэгт Apple компанийн “Apple Store” дэлгүүрийг нээхээр болжээ.Тус компанийн дэлгүүр байгуулах газраар Сөүл хотын Кангнам дүүрэгт байрлах Самсунг Электроникс компанийн дэргэдэх байрладаг 878 ㎡ талбай бүхий хоёр давхар байрыг сонгосон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар Apple компани уг байрыг 2036 он хүртэл 20-н жилийн хугацаатай түрээсэлжээ. Apple компани нь эдүгээ бүтээгдэхүүнүүдээ гар утасны үйлчилгээ эрхэлдэг Солонгосын гурван компаниар дамжуулан борлуулж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Б.Обама африк гаралтай америкчуудын музейг нээлээ

Африк гаралтай америкчуудын тухай Үндэсний музейг АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама нээлээ.

540 сая долларын өртөг бүхий энэ музей “Эрх чөлөөний төлөөх нийтийн аян”-ыг илэрхийлж байна гэж Барак Обама мэдэгджээ. Музейн барилгын загварыг Их Британийн архитектор Дэвид Аджайе гаргасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш 2003 онд уг музейг бүтээн байгуулах тухай хуульд гарын үсэг зурж, дараа нь Барак Обама бүтээн байгуулалтыг нь үргэлжлүүлжээ.

Музейн нээлтийн ажиллагааны үеэр Барак Обама үг хэлэхдээ, африк гаралтай америкчуудыг уг музейд хүрэлцэн ирэхийг уриад, та бүхний агентлаг ямар хүчтэй болохыг харна уу хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, энэ өдрийн бодит үнэн АНУ төгс улс биш гэдгийг харуулах боловч бидний ололт амжилтыг баталж байна.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэ шинэ хориг тавихыг уриалав

НҮБ-ын Ерөнхий
ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ
цөмийн туршилт хийсэн БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалав. Шинзо
Абе НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзах үеэрээ ийнхүү
уриалсан бөгөөд ойрын үед энэ асуудалд анхаарахыг хүссэн байна. Өнгөрсөн долоо
хоногт БНАСАУ цөмийн пуужин туршсан юм. Энэ нь Өмнөд Солонгос болон Японы
эсэргүүцэлтэй тулгараад байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Миний эх орон” сэдэвт зураач багачуудын бүтээлийг хүлээж авч байна

Японы
“Иэно-Хикари” холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн хүүхдийн
уран зургийн наадам” гар зургийн уралдаанд манай улсаас 6-15 настай 67 сурагч
бүтээлээ сойжээ. Хүүхдийн зурах авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор зохион
байгуулдаг уг наадмын онцлог нь улс бүр хүүхдүүдэд тодорхой нэг сэдэв оноож,
зуруулдаг онцлогтой. Тэгвэл 24 дэх удаагийн наадамд манай сурагчид “Миний эх
орон” сэдэвт бүтээлээрээ оролцож байна. Энэ cap дуустал оролцогчдын бүтээлийг
хүлээн авах бөгөөд уралдааны ялагч арванхоёрдугаар сарын 31-нд тодрох аж. Тус
улс дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зураач
багачуудын бүтээлээр яамныхаа байранд үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн эм зүйчдийн өдөр

Дэлхийн эмзүйчдийн өдрийг анх 2009 оноос жил бүрийн есдүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Тэгвэл Монгол Улсад анх удаа энэхүү өдрийг тэмдэглэхээр боллоо. Ингэхдээ “Эм зүйч бид таны төлөө” уриан дор иргэдэд эмзүйч хүнийг таниулах, тэдний эрхийг хамгаалах талаар хэд, хэдэн ажлыг зохион байгуулахаар болжээ.

Энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгаан нь зарим иргэн эмзүйчдийг зөвхөн эмийн санч гэж ойлгодогтой холбоотой. Эмзүйчид эмийн үйлдвэрт ажиллаж судалгаа, шинжилгээ хийх зэрэг маш олон ажилтай. Тиймээс тэдний талаар нийгэмд зөв ойлголт өгөх нь чухал гэж тус салбарынхан хэлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ “Тэнгэрийн хүү” жүжгээр намар цагийн тоглолтоо нээнэ

УДЭТ ирэх сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, 10 дугаар сарын 01-нээс Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийнэ. Тасалбарын үнэ 15-25 мянган төгрөг бөгөөд багц тасалбарын үнэ 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөг байх юм. Байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлттэй.

Энэ намрын үзвэрийн хуваарийг танилцуулж байна.

10 дугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг. Найруулагч Н.Наранбаатар.

10 дугаар сарын 8, 9-нд 12:00 цагаас С.Жаргалсайханы зохиол “Тэмүүжин” түүхэн жүжиг. Найруулагч Б.Баатар.

10 дугаар сарын 8, 9-нд 17:00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн зохиол “Ану хатан” түүхэн жүжиг. Найруулагч Б.Баатар.

10 дугаар сарын 13, 14-нд 19:00 цагаас Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” түүхэн жүжиг. Найруулагч Ч.НайдандоржАравдугаар сарын 15-нд 17:00 цагаас Г.Бирваагийн хөгжим “Харц хатан” дуулалт жүжиг. Найруулагч Б.Мөнхдорж.

10 дугаар сарын 21-нд 19:00, 22-нд 17:00 цагаас Д.Равжаагийн зохиол “Саран хөхөө” түүхэн жүжиг. Найруулагч Б.Мөнхдорж.

10 дугаар сарын 27, 28-нд 19:00 цагаас Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжиг. Найруулагч Ч.Найдандорж.