Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулна

Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж иргэд олон нийтэд гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах талаар мэдлэг олгох гэж байна. Нийт 52 өрөө бүхий тус сургалтын төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр зэрэг хичээлийн бусад танхимуудаар иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно.

Сургалтанд төлөвлөгөөний дагуу тусгай хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдана. Сургууль, цэцэрлэгийн сурагчдыг сургалтанд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулах, хамтран ажиллах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Болосролын газрын удирдлагуудын 3 удаагийн уулзалт зөвлөгөөн болж хамтран ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамтарсан уулзалтыг нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа. Уулзалтад сургууль, цэцэрлэгийн төлөөлөл 60 гаруй захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан нар сургалтын төвийг үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ визний хугацаа хэтэрсэн иргэдэд өршөөл үзүүлж байна

БНСУ визний зурган илэрцүүд

БНСУ-д сард дунджаар 360 монгол иргэн визний хугацаагаа хэтрүүлэн үлдэж байгаа талаар мэдэгдсэн. Уг зөрчлийг арилгахын тулд БНСУ-ын Цагаачлалын албанаас визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгажээ. Ингэснээр визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Гааль дээр хураагдсан автомашинуудыг дуудлага худалдаагаар зарна

mashinГаалийн тухай хууль тогтоомж зөрчсний улмаас хураагдаж, улсын орлого болсон авто машины нээлттэй дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 13-нд болох юм байна. Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 30-ны өдөр дээрх автомашиныг сонирхож байгаа иргэдэд танилцуулахаар болжээ.

Дуудлага худалдаанд орох автомашинуудын үнийг дараах хүснэгтээс харна уу.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх сарын 3-нд хуралдана

УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд хуралддаг уламжлалтай. Энэ жилийн тухайд аравдугаар сарын 1-н бямба гаригт таарч байгаа тул аравдугаар сарын 3-нд буюу ирэх даваа гарагт нээлтээ хийх аж. Намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсө, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ач санах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчиллын боловсролыг түгээхэд гишүүн улс оронтой хамтран ажиллахаа илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НэгдсэнҮндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохүеэрээ энэ сарын 22-ны өдөр Ардчилсан орнуудын хамтыннийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс тус нийгэмлэгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалагч орны хувьд өнгөрсөн 8 дугаар сард “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, тус нийгэмлэгийн Ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийг хамтран даргалагч улсын хувьд ардчиллын боловсролыг түгээх чиглэлээр гишүүн улсуудтай идэвхтэй хамтран ажиллахыг нотлов.

Хуралдааны үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн гишүүнээр Аргентин улсыг элсүүлснийг албан ёсоор зарлав. Тус нийгэмлэгийг 2015-2017 онд АНУ даргалж байгаа бөгөөд ирэх 2017 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын есдүгээр уулзалт Вашингтон хотноо болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх дүүрэг:

11:00-17:00 цагт: 8, 12, 13-р хорооны Жанжны 7, 10, 19-25, Чулуун овооны 1-8, Улаанхуарангийн 1-5 гудамж, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, МТ ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш Маш, Мобиком, Түмэн сант тэнгэр, Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл, Вэлл март ХХК-ууд, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн

Налайх дүүрэг:

09:30-18:00 цагт: Нарны орон, Морьтон Шанкур, Шилийн булаг, Илд бамбай сервис, Бамбай ХХК-ууд, иргэн Александр, Жадамба болон эдгээрийн ойр орчмоор

10:00-18:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба байрын орчмоор тус тус цахилгаан хязгаарлалт хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Филадельфи хотод зочлов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсонЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-нд Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдан ирэв.

Хүлээн авах ёслолын үеэр Филадельфи хотын дарга Жеймс Кенни хэлсэн үгэндээ “Бүс нутагтаа төдийгүй тив дэлхийд ардчиллын тод үлгэр жишээ болон хөгжиж буй Монгол Улсын төрийн тэргүүн манай хотод хүрэлцэн ирснийг бид талархан хүлээн авч байна. АНУ-ын тусгаар тогтнол, эрх чөлөөний эх нутаг гэгддэг Филадельфи хотноо Монголын ардчилсан хувьсгалын төлөөлөгчдийн нэг нь зочлон ирээд байгаа нь онцлох чухал үйл явдал болж байна. АНУ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлтэй, бидний хоорондын харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Одоо энэ харилцааг соёл урлаг, иргэд хоорондын салбарт өргөжин хөгжүүлэх шинэ хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээхээр ирээд байгаад бид баяртай байна. ” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэхүү түүхэн хотод хүрэлцэн ирээд байгаадаа бид үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ гайхамшигтай хотын удирдлага биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Мөн бид өнөөдөр Филадельфи хотын Симфони найрал хөгжмийн чуулгад зочлон, удирдлагатай нь уулзахаар төлөвлөөд байгаа” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэдгээрийн дотор зөвхөн монголчууд төдийгүй буриад, халимаг, тува зэрэг олон үндэстэн ястны төлөөлөл байв.

АНУ-ын Пенсилвани мужийн Хамтын нөхөрлөлийн хамгийн том хот болох Филадельфийг анх Уиллиам Пенн 1682 онд байгуулсан. АНУ-ыг үндэслэн байгуулагчид /Founding Fathers/ тус хотод цугларч, 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж, 1787 онд Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Филадельфи нь иргэний дайны үед АНУ-ын гол хот байсан төдийгүй Вашингтон хотыг баригдаж дуустал нийслэл хот байсан.

Categories
мэдээ нийгэм

“Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвээр мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох зурган илэрцүүд09.30 цагт Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.40 цагт ДЦС3-ын баруун хойд талд Яармагийн гүүрнээс ДЦС3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож барьсан шинэ авто замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно.

12.00 цагт Олимпын мөнгөн медальт Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн Цагаан хадаг киноны хэвлэлийн хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Кастл”-д болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.

18.00 цагт “Туушин” зочид буудалд “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” олон улсын уриалгад гарын үсэг зурах ёслол болно.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын зориулалтын онгоцны бөмбөг олджээ

ОБЕГ-аас өнгөрөгч бямба гаригт тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой нэгэн дуудлага ирсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыг хүлээн авч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллажээ. Барилгын талбайгаас илэрсэн зүйл нь сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг аюулгүй болгосон байна. Мөн Баянзүрх дүүргийн XIхороонд нэгэн ноцтой осол гарч, залуучууд автомашиндаа хавчуулагдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Улиастайн авто замын уулзварт суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүмүүс хавчуулагдсан гэх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллажээ. Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэн А, Ү, Ц, Б нарыг гаргаж, яаралтай түргэн тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгчээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?

“Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрс уг нь дэлхийн зах зээл дээр үнэ цэнэтэй эд. Хятадын далайн боомт дээр тонн нь 200 ам.доллар хүрч галзуураад эхэлчихсэн. Гэтэл манай улсын төрийн өмчтэй компанийн удирдлагууд нүүрсээ тонныг нь 27-хон ам.доллараар өгсөн шигээ сууцгааж байгаа. Үнэндээ бол 27 ам.доллар ч биш. Яг нарийндаа тонн тутмыг нь гуравхан ам.доллараар үнэлж өгч байгаа. Гурван доллараас бусад нь манай Таван толгойгоос нүүрс олборлож байгаа Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “TTJV­Co”, манай Таван толгойн нүүрсийг урагш нь тээвэрлэж байгаа Хятадын “Винсвэй” компанийн ажлын хөлсөнд явчихаж байгаа юм. Ингээд тооцохоор бид “Чалко”-д нэг тонн нүүрсээ гуравхан ам.доллараар өгч, төлөх ёстой өрөө яст мэлхийн хурдаар урагшлуулж байгаа гэсэн үг. “Чалко”-гоос мөнгө авч иргэн бүрдээ 21 мянган төгрөг болгоод тараачихсан юм чинь өгөхөөс аргагүй. Гэхдээ гуравхан ам.доллараар төлнө гэвэл даруй тав, зургаан жил шаардлагатай гэсэн тооцоог судлаачид аль хэдийнэ хийчихсэн. Ногоон эдийн засгийг онилж, нүүрсний хэрэглээгээ хумьж эхэлсэн урд хөршийн бодлогыг харсан ч тэр, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томчуудын гарын үсэгтэй нүүрсийг хэрэглээнээс шахах хэтийн зорилготой Парисын гэрээг бодсон ч тэр ирэх дөрөв, таван жил бидэнд үнэ цэнэтэй. “Чалко”-гийн өрийг гурван доллараар зарсан шигээ аж төрвөл монгол нүүрс “моод”-ноос жинхэнэ утгаараа гарна.

Нэг их холын биш жишээ татъя, Н.Алтанхуягийн Засгийн газар Багануурын нүүрсийг нэг өвөл гэр хорооллынхондоо хямдруулсан үнээр зараатахсан чинь яалаа. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зөвлөх Л.Гансүхийг нь бариад хорьчихсон. Эгэл жирийн иргэддээ, монголчууддаа нэг өвөл хямдхан үнээр нүүрс түгээж, нурууг нь тэнийлгэснийхээ төлөө Л.Гансүх өнөөдөр шоронд хоригдож байгаа. Багануурын нүүрсийг Таван толгойн өндөр чанартай коксжих нүүрстэй харьцуулах юм биш л дээ. Шороотой, дэлхий дээр хэн ч тоож авдаггүй эрчим хүчний хүрэн нүүрсийг харин ч дажгүй мөнгөөр иргэддээ зарж, “Багануур”-т овоо мөнгө олоод өгчихсөн. Гэр хорооллын иргэдийн нүүрсэндээ зардаг мөнгийг нь овоо хэмнэсэн өгөөжтэй хөтөлбөр. Налайхын ченжүүдээс шуудай гэж хэлэхэд хэцүү жижигхэн тортой нүүрсийг 2000 төгрөгөөр авдаг байсан гэр хорооллынхон тэр жил 50 кг-ын шуудайгаар савласан Багануурын нүүрсийг 3000 гаруйхан төгрөгөөр авч ёстой л башийсныг бултаараа санацгааж байгаа. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд ханш нь дэлхийд 150 хувиар өсчихөөд байгаа коксжих нүүрсээ хорь гаруйхан ам.доллараар зарсан шигээ налайж байна. Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад нүүрсээ зүгээр өгч байгааг нь яах бол гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавимаар санагдаад байх юм.

Төр төлөөлсөн хэдэн нөхөд далдуур тохироо хийж, нам нийлж, сэм хуйвалдаж, гэрээ энэ тэр байгуулдаггүйсэн бол, Таван толгойг төр биш хувийн компаниуд хөдөлгөж зах зээлийн жамаар нь урагшлуулсан бол уурхайн амны нөхцөлөөр тонныг нь дор хаяж 70 ам.доллараар зараад суух байлаа. Эрдсийн шинжээч Л.Наранбаатар энэ талаар нарийн тооцоо хийсэн байна лээ. Тэрээр “2010-2012 онуудад үнэ өндөр байх үед Хятадын зүүн эргийн боомт дээр зарлагдсан коксжих нүүрсний үнийг 45-50 хувь бууруулж тооцоход Ганц модны боомт дээрх түүхий нүүрсний үнэ ойролцоо очдог байсан. Энэ төсөөллөөр авч үзвэл “Эрдэнэс Таван толгой”-гоос гарч буй коксжих нүүрсний үнэ хил дээр 100 орчим ам.доллар, тээвэр болон бусад зардлуудыг хасахаар уурхайн ам нөхцөлөөр дор хаяж 70 ам.доллар байх учиртай. Гэтэл өнөөдөр үнээ нэмээд 30-хан ам.доллараар зарна гэж байна. Энэ үнэ нь бараг өөрийн өртөгтэй нь дүйж байгаа байх. 27 ам.доллараар зарахад алдагдалтай гарсан санхүүгийн тайлан веб сайт дээр нь байна. Хятадад нэг өдрийн дотор 10-15 ам.доллараар үнэ нэмэгдэж байхад манайд нэмээд нэмээд аравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр улирлын үнээ гурван ам.доллараар л өсгөх юм яриад сууж байдаг. Дахиад л бүтэн улирлаар үнээ олон улсын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур түгжээд, өндөр чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь 30 ам.доллараар алдагдалтай үнээр өгөөд суух юм байна. Ядаж 55-64 ам.доллараар зарж байж Чалкогийн үлдэгдэл өрийг төлж дуусгах тухай яриа байж болно. Ингэж чадахгүй бол өрийн хавхнаас хэзээ ч мултрахгүй” хэмээн ярьж байна.

Австралийн боомтын нөхцөлөөр нийлүүлэх коксжих нүүрсний дундаж үнэ оны эхний улиралд 80, хоёрдугаар улиралд 100, гуравдугаар улиралд 150 ам.доллар болж өсөөд байгаа юм. Шинжээчид цаашид ч өсөх өндөр боломжтой гэж ам нийлүүлж буйг met­alsbulletin.com онцолсон харагдсан. Л.Наранбаатарын тооцсоноор “Эрдэнэс Таван толгой” энэ янзаараа жилд таван сая.тн нүүрс түүхийгээр нь борлуулахад таван сая ам.долларын л ашиг олох гэнэ. Удирдлагын болоод хүүгийн зардлыг нэмж тооцвол мэдээж талийж өгнө.

Коксжих нүүрсийг угааж баяжуулаад гаргавал уурхайн аман дээрээс нь шууд зарснаас илүү ашиг олно. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” угааж баяжуулах үйлдвэргүй ч ердөө хажууханд нь “Энержи ресурс”-ийн хөрөнгөө зарж барьсан үйлдвэр бий. Төрийн компанийн томчуудад тэр үйлдвэрт нүүрсээ угааж, баяжуулаад арай ахиу үнээр зарах сонирхол хэтээсээ байхгүй. Уг нь нүүрсээ угааж баяжуулаад зарвал тонныг нь 90 ам.долларт хүргэх боломж бий гэсэн тооцоог Л.Наранбаатар гаргажээ. Олон улсын зах зээлийн ханшид дүйцүүлээд Монгол-Хятадын хилийн боомтын нөхцөлөөр зарвал Монголын Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсийг 90 ам.доллар хүргэх бүрэн боломжтой гэсэн үг. Хэрвээ тэгвэл Таван толгойн нүүрсийг зарж олох жилийн ашиг нь 146 сая ам доллар. Арай ахиулаад 100 ам.доллараар борлуулж чадвал жилийн ашиг нь 190 орчим сая ам доллар. Маш том, эрс тэс ялгаатай тоонууд харагдаж байгаа биз.

Коксжих нүүрсний үнийн огцом өсөлт ойрын нэг жилдээ тогтворжино гэж шинжээчид хэлцгээж байгаа. Учир нь коксжих нүүрсийг хэрэглэдэг урд хөршийн гангийн үйлдвэрүүд дажгүй ажиллаад эхэлчихсэн. Хятадын гангийн экспорт өнгөрсөн наймдугаар сард гэхэд 18 хувиар өссөн статистик бий. Коксжих нүүрс ханшаа алдахгүй байх өөр нэг шалтгаан нь Хятадын коксжих нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал. Төрөөс нь коксжих нүүрсний уурхайнуудынхаа ажлын цагийг багасгаж, үйлдвэрлэлийнх нь хүчин чадлыг 25 хувиар таначихсан. Энэ бол бидний хувьд алтан боломж. Урд хөршийн TTJV­Co, “Винсвэй” компаниуд энэ боломжийг биднээс түрүүлж хүртэх гэж хүнд даацын машины хорь, гучин км цуваа үүсгэн нүүрс зөөж байна даа.

Монголын нүүрсний нийт экспортын 80 хувийг эзэгнэнхэн аж төрж суугаа “Эрдэнэс Таван толгой” Чалкогийн өрийг төлж дуустал өөр компаниудад нүүрсээ борлуулах эрхгүй гэсэн хязгаарлалт бий. Чалко зөвшөөрвөл л борлуулж болно гэсэн инээд хүрэм тохироо байгаа. Юу гэж л тэнд 200 ам.доллараар зарж байгаа юмыг энд 20 гаруйхан ам.доллараар авах боломж байхад “Та нар нүүрсээ өөр компанид ахиу үнээр өгвөл өг” гэх вэ дээ. Илүү ихийг авах гэж шунаж таарна.

Л.Наранбаатар “Эрдэнэс Таван толгой”-н гэрээт олборлогч нь TTJVCo гээд 100 хувь Хятадын компани. Тэр компани ажлынхаа хөлсөнд “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс авдаг. Ингэж нүүрс авахдаа асар өндөр өртгөөр олборлолт хийдэг. Тэгсэн хэрнээ төлбөрөө авахдаа Чалкотой яг адилхан хямд үнээр тооцож бэлэн нүүрс аваад байгаа. Анхаарахгүй байх аргагүй асуудал. TTJVCo ингэж авсан нүүрсээ Хятадын компаниудаар тээвэрлүүлэн хил давуулж, мөн “Винсвэй” гэдэг бас нэгэн хятад худалдааны компаниар цааш нь дамлан зарж ашиг олдог” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон харагдсан.

Коксжих нүүрсний 80 хувийг гаргадаг компани энэ янзаараа цаашилбал Монгол гэдэг улс коксжих нүүрсний зах зээлээс ахиу мөнгө олно гэдэг ёстой нөгөө Мянгуужингийн үлгэр болно. Тэгэхээр одоо ганц л гарц байна. Таван толгойгоос төр ухамсраараа гарах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнд даатгаад татвараа авсан шигээ аж төрвөл төсөвт мөнгө орж, өнөөхөөр нь цэцэрлэг, сургууль бариатахвал маньд л нэмэртэй санагдах юм. Тэгээд ч энэ хувилбар дөнгөж яригдаж байгаа шинэ сэдэв биш. Японы “Сүмитомо”, Хятадын ”Шинхуа”, Таван толгойд нүүр бардам бүтээн байгуулалт хийж чадсан “Энержи ресурс”-ын хослол Таван толгойг нэг цонхны зарчмаар хөдөлгөнө гэсэн тохироог засагтай хийж л байсан. Нэг цонхны гэдгийг хар үгээр тайлбарлавал олборлолт, тээвэрлэлт, худалдаа гээд бүгдийг нь хариуцна гэсэн үг. “Сүмитомо” нь өнөөг хүртэл үлгэр шиг хол байгаа гуравдагч зах зээлд Монголын коксжих нүүрсийг зөндөө мөнгөөр зарах гүүр болъё л гэсэн. За гэвэл ёогүй япончууд ингээд хэлчихээр монгол нүүрс гуравдагч зах зээлд хүрэх нь тодорхой байсан. “Шинхуа” болохоор төдийгөөс өдий хүртэл нарийн, өргөн цариг гэж талцаад барьж чадахгүй суугаа, бондын баахан мөнгө зарж шороо босгосноос өөрийг хийгээгүй төмөр замыг чинь тавиад өгье л гэсэн.

Төрийн өмчийн Таван толгойтой харьцуулбал угаах үйлдвэр, цахилгаан станц, авто замын бүтээн байгуулалт өрнүүлж, тэнгэр газар шиг ялгаатай бүтээлчээр ажиллаж байгаа “Энержи ресурс” коксжих нүүрсний арвин нөөцтэй ордоо зах зээлийн жамаар нь урагшлуулъя л гэсэн.

Өөр ямар ч хувилбар байж болно. Ямартай ч Таван толгойг төр удирдахаар хэдхэн албан тушаалтны халаас түнтийхээс өөр шидгүйг монголчууд бултаараа мэдэрч сууна. Төр Таван толгойг хөдөлгөдөг учраас дэлхийд 200 доллараар зарагдаж буй нүүрсийг 27-хон ам.доллараар зарж, төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй байгаа нь булзах аргагүй үнэн. Тэгэхээр том ордоо хувийн компаниудад даатгаж, зах зээлийн жамаар, цаг алдалгүй даруйхан хөдөлгөх л цорын ганц гарц байна даа.