Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдан явууллаа.

Шуурхайн эхэнд хотын даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн шуурхайн үеэр 13 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн гэдгийг тодотголоо.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Нийслэлийн ИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг өгсөн. Үүрэг даалгаврын хүрээнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн төслийг 5 бүлэг, 26 чиглэлээр зорилт дэвшүүлэн боловсруулж НИТХ-ыд өргөн барьсан байна. Мөн улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хөрөнгөөр шинээр бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг давсгэрт Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан нийт 24 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус, дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Энэ ажил цаашид үргэлжлэх юм байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 42 сургуульд шинээр 160 ширхэг гэрэлтдэг хантааз, замын хөдөлгөөнийг зохицуулах дохиур 50, шүгэл 160, энгэрийн зүүлт 160 ширхэгийг хүлээлгэж өгч ажилласан байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Сурагчдын холбооны “School police” төвтэй хамтран нийслэлийн 180 сургууль дээр “Сургуулийн эргүүл” ажиллагааг эхлүүлж, 38 сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд, 09 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрүүдэд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 13 768 мэдээ, мэдээлэл ирснийг хэллээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлагын 37.4 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа учраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3 528 дуудлага ирсний 187 нь ослын шинжтэй дууллага байсан гэх мэдээллийг өглөө. Зам тээврийн ослын улмаас 8 хүн амь насаа алдсан гэдгийг тэрээр хэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 50 удаагийн дуудлага ирснээс объектын гал түймрийн 43, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 17 удаагийн дуудлагаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 6 хүний амь биеийг аварч, 7 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зарим арьс ширний үйлдвэрүүдэд байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Ханбогд кашимер” ХХК, “Инэл кашимер” ХХК-ийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд байгаль орчны чиглэлээр шалгалт хийж үйлдвэрийн хаягдал уснаас авсан дээжийг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.

Мөн АНУ-аас импортолсон 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч, БНСУ-аас импортолсон 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг, ОХУ-аас импортолсон 25.0 кг “Фуросемид” нэрийн эм, Грек улсаас импортолсон 77.8 кг “Septona” хуруу лент, БНХАУ-аас импортолсон 178 хайрцаг “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг бараа өүтээгдэхүүн нь чанар стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоосон. Тиймээс энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг хүргэж байгааг тэрээр хэллээ.

Шуурхай зөвлөгөөний дараа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хүйтний улирлдал эхлэж байгаатай холбогдуулан инженерийн хангамжийн байгууллагуудыг өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн дуусгаж, халаалтыг хугацаанд нь өгөх үүрэг өглөө. Мөн байгууллага аж ахуйн нэгж иргэдийн дунд орон байраа дулаалах аян өрнүүлэхээр ажиллаж байгаагаа хэлээд дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд манлайлайн, идвэхи санаачилгатай ажиллах хэрэгтэйг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

100 мянган тонн тэжээл үйлдвэрлэнэ

saidМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн Халх гол суманд ажиллах үеэрээ “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо. 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалжээ. Энэ жил гэхэд л анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч маш сайн ургасан байна.

“Ирэх долоо хоногоос эхний бүтээгдэхүүнээ гаргах бөгөөд зах зээл, захиалга хангалттай. Жилд гурван удаа ургацаа хураана. Ийм үйлдвэр дахин хоёроос гурвыг барих боломжтой. Бүрэн автомат, европ технологитой энэ үйлдвэр ашиглалтад орсноор 120 гаруй хүн ажлын байртай болсон” гэж “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ танилцууллаа.

“Түймэрт шатаачихдаг өвсөө бид тэжээл болгож экспортод гаргах боломжтой. Энэ тэжээлийн үйлдвэр эхнийх нь. Цаашид олон үйлдвэр байгуулна. Хөрөнгө оруулагч нар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халхголд ирж ажиллах болно” гэж Ерөнхий сайд хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна

niislel1_37725068Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны есдүгээр сарын 26-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, зүүн аймгуудын өмнөд болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө сэрүүсч 7-9 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид маргааш үнэмлэхээ гардаж авна

УИХ-ын 2016 оны 6 дугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар тогтсон.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс Улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, Бие даагч 723 нэр дэвшигч байгаа ажээ.Сум, дүүргийн итх-ын 2016 оны сонгуульд:

Монгол ардын нам

Ардчилсан нам

Иргэний зориг-ногоон нам

Монголын ногоон нам

Бүгд найрамдах нам

Монгол ардын хувьсгалт нам

Ардчилсан нам-монгол ардын хувьсгалт намын “ТӨВ НУТАГ” эвсэл

Эх орон нам

Монгол үндэсний ардчилсан нам

Хөдөлмөрийн үндэсний нам оролцож байна. Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ныг дуустал явагдах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Халхголтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгоно

Халхголтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгоноМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн төвд ирсэн даруйдаа Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, нутгийн иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас хийж байгаа ажил, цаашдын зорилтынхоо талаар танилцуулж эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байгааг хэллээ. Төр, засаг тогтвортой байх, хууль хяналтын байгууллага нь шалгана гэх мэтээр дарамт, хүндрэл учруулдаггүй, төрийн албаны хүнд суртлаас болж төлөвлөсөн ажил сунжирдаг өнөөгийн байдлыг өөрчлөхийг хөрөнгө оруулагчид хүсч байгаа учир энэ чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар ганцаараа зүтгэх бус, иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтэээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад чухал нэмэр гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Дорнодчууд, ялангуяа Халхгол сумын иргэд Халхголд чөлөөт бүс байгуулах, үндэсний бүтээн байгуулалт хөтөлбөр нэрийн дор өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолын хүрээнд газар нутгийг нь зарсан, худалдсан хэмээн ихээхэн бухимдаж, энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг хүсч байлаа. Энэ нутагт 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь яригдаж байсан ч одоо 320 мянган га болж нэмэгдсэн байна. Иймээс өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халхголын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нутаг болгоно. Ингэхдээ нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.
Амьдрал ахуй хүндэрсэн, төрийн албаны хүнд суртал их, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу гэдгийг иргэд сануулж, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанид ажиллах монгол ажилчдын тоог нэмэх, газрын тос тээвэрлэх хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй учир байгаль орчинд асар их хохирол учруулж байгаад арга хэмжээ авахыг хүсч байлаа.
Засгийн газрын хувьд гүйцэтгэл нь өндөр хувьтай ч он дамжсан, царцсан обьектуудыг эхний ээлжинд ашиглалтад оруулахын төлөө байна. Ялангуяа ирэх жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг өргөтгөж эхэлнэ гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Э.Анхбаяр ОУ-ын дуурийн дуу дуулаачдын наадамд түрүүллээ

Унгарын Будапешт хотноо энэ сарын 19-нөөс25-нд Ф.Листийн нэрэмжит академиас зохион байгуулдаг дэлхийн нэрт дуучин Эва Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан болж өнгөрлөө. Хоёр дахь удаагаа болж өнгөрсөн уг уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр тэргүүн байр эзэлжээ. Нэгдүгээр шатанд 2000 гаруй дуулаач оролцсоноос хоёр дугаар шатанд 23 орны 60 дуучин, гуравдугаар шатанд 27, дөрөвдүгээр шатанд 10 дуучин шалгарч, улмаар шилдгүүд тодорчээ.

Categories
мэдээ спорт

Озеки Гойчдо “Аки” башёд түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн энэ сарын барилдаан буюу “Аки” башёд озеки Гоэйдо ганц ч уналгүй түрүүлж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Тэрбээр “Аки” башёд Озеки цолоо хамгаалах ёстой байсан ба түүнийгээ давуулан биелүүлж түрүүлсэн юм. Тэрбээр сүүлийн өдөр озеки Котошёогикүтэй барилдан давсан ба Осака нутгийнхан 85 жилийн дараа мэргэжлийн сүмод нутгийн бөхөө түрүүлэхийг харав. Гоэйдогийн энэ түрүү Япон бөхчүүдэд томоохон итгэл найдвар өглөө. Харин манай бөхчүүдээс намрын тэмцээнд ёкозүна Хакүхо бэртлийн улмаас барилдаагүй, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас тааруу амжилт үзүүлсэн нь Гоэйдод том боломж олгосон гэж бөх сонирхогчид хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс МАН-д шаардлага хүргүүлжээ

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт(2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ.

Үүнд “УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтов. МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын эрх барьж байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

Мөн Цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна. Эрх баригчид орон нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг хийж, Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний усыг ногоон байгууламж, авто машин угаалгын газруудад ашиглана

Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан. Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон. Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн ашиглаж, газрын гүний усыг хэмнэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд 110 гудамжны 95 га талбай, 130 гаруй машин угаалгын газруудад хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх юм. Энэ ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер “Монхидро” ХХК, холбогдох мэргэжилтнүүдэд ажлын зураг, цэвэрлэх системийг барих техникийн шийдлийг гарган танилцуулахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Усанд автсан 16 иргэний амь насыг аварчээ

Өчигдөр хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалан байна. Тухайлбал 22 дугаар хороо Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас 4 иргэнийг гаргаж амь насыг нь аварсан, 22 дугаар хороо Тахилтын эцэс гэр, хашаа гэсэн дуудлагаар очиход уг айлын монгол гэр, байшин нь үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан 50метр орчим банзан хашаань жалганд эвдэрсэн байсныг гарган өгч заавар зөвөлгөө өгсөн. Дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1 дүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 2 том хүн, 3 хүүхдийг аварч автомашиныг уснаас татаж гаргасан. Дүүргийн 22 дугаар хороо 1 дүгээр буудал Төмөр замын нүхэн гарц дотор талд автомашинтай хүмүүс усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 3 том хүнийг гаргаж аюулгүй болгосон байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход Elantra загварын автомашинд байсан /43 настай,эм/, /6 настай,эр/ /14 настай,эм/, / 10 настай ,эм/ нар байсныг гаргаж аюулгүй газар хүргэсэн.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг Нийслэлийн Онцгой байлдлын газраас анхааруулж байна.