Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Уулзалтаар ОУВС-ын зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар болон өнгөрсөн жилүүдэд ОУВС-аас хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макроэдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг дурьдаад Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы цагийг өөрчилжээ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, 2016 оны УИХ-ын намрын чуулганы цагийг тогтоожээ. Уг захирамжаар нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт 10:00 цагаас эхэлж, үдээс хойш 15:00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоожээ.

Хуулиараа УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг ч энэ удаад амралтын өдөр буюу бямба гариг таарсан тул аравдугаар сарын 3-нд намрын чуулганыг нээхээр болоод байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.26/ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сю-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элхаж Эс Сю-тэй уулзаж байгаадаа баяртай байна гээд байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюул болсон дэлхийн өнцөг булан бүрт хүмүүнлэгийн тусламжийг хамгийн түрүүнд хүргэж, хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргааг хамгаалж байдаг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь МУЗН-ийг дэмжин ажиллаж байгаа нь цаашид үйл ажиллагааны цар хүрээг нь нэмэгдүүлэх олон боломж нээж өгч байгааг тэмдэглэн хэллээ.

Монгол Улсын хүн амын тодорхой хувийн амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй болон газар тариалан байдаг онцлогтойг Улсын Их Хурлын дарга онцлон хэллээ. Тэрээр “2009 онд Монгол Улсад сүүлийн 40 жил тохиож байгаагүй зуд болж, 30.000 гаруй өрхөд ядуурал нүүрлэж байв. Энэ үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад хандан, хамтарч ажилласан юм. Тухайн үед НҮБ-ын зүгээс “Монголын зуд” гэдэг ойлголтыг тус байгууллагын үйл ажиллагааны үгсийн санд тусган, онцгойлон анхаарч байх шаардлагатай юм байна хэмээн онцолж байсан” хэмээн дурдав. Монгол орны хувьд зуны цагт ган, өвлийн улиралд зуд тохиох жил байдаг бөгөөд байгалийн эдгээр гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт өртсөн ард иргэдийн амьжиргааг дэмжихэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.

МУЗН нь төр, засагтайгаа ихээхэн өндөр үр дүнтэй хамтарч ажилладаг болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд энэ сайн туршлагыг бусад оронд танилцуулан, сурталчлах тал дээр ноён Элхаж Эс Сю-г анхаарал хандуулна хэмээн найдаж байна гэв. Түүнчлэн УИХ-аас Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, тус нийгэмлэгийн статусыг Үндэсний хүмүүнлэгийн байгууллага болгон өөрчилж, төрдөө нэмэлт хүч болж хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах чиг үүргийг нь хуульчилсан болохыг танилцуулсан юм.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сю, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. МУЗН нь бүс нутгийнхаа хэмжээнд жишиг болсон байгууллага болохыг тэрээр тэмдэглээд “МУЗН нь эрх зүйн байдлаа өөрчилсөн явдал нь бусад орны хувьд үлгэр дуурайл болсон үйл явдал байв. Түүнчлэн төр засагтайгаа өндөр үр дүнтэй хамтран ажиллахын зэрэгцээ олон улсын хэмжээнд хариуцлагатай, итгэл даах үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Энэ удаа Улаанбаатар хотноо болж буй Олон улсын түншлэл уулзалтад Их Британи, Япон, Катар, Турк зэрэг олон орны төлөөлөгчид оролцож байгаа нь МУЗН-ийн үйл ажиллагааг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлэн, хамтран ажиллах сонирхолтой байгаагийн илрэл хэмээн үзэж байна” гэв. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо ч бүх шатандаа МУЗН-тэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжсээр байх болно гэдгийг ноён Элхаж Эс Сю илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Тавантолгой-Гашуунсухайт Чиглэлийн төмөр зам 2019 онд ашиглалтад орно

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, нутгийн удирдлагууд болон иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичгүүдийг танилцуулсан юм.

Тэрбээр Дундговь, Өмнөговь аймгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зорилгоор ийнхүү томилолтоор ажилласан байна.

Дундговь аймаг нь Улаанбаатар хотоос 280 км-ийн зайд оршдог.Өнгөрсөн оны байдлаар 2.7 сая толгой мал тоолуулсан бөгөөд хүнсний ногоо 44 га талбайд тариалж буй гэх мэт мэдээллүүдийг тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өглөө.

Авто замын хувьд аймгийн төв болон Дэлгэрцогт, Луус, Хулд гэсэн сумд Даланзадгад-Улаанбаатарыг холбосон хатуу хучилттай замтай холбогддог.

Орон нутагт 15.2 км хатуу хучилттай замтай бөгөөд Улаанбаатар-Мандалговь чиглэлд өдөрт хоёр удаа том оврын автобус зорчигч, тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа талаар танилцуулав.

Засаг дарга О.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай адил өмнөх Засаг дарга сар бүр арав гаруй сая төгрөг зарцуулж, найм болон есдүгээр сарын хөрөнгийг ашигласнаар Засаг даргын нөөц хөрөнгө дууссан талаар сайдад уламжиллаа.

Тэрбээр мөнгөгүй гээд гар хумхиж суулгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг идэвхжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр Арвайхээр-Мандалговь- Говьсүмбэр- Сайншанд чиглэлийн хөндлөн чиглэлийн авто замыг тавиулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул шийдүүлж өгөхийг хүсэв.

Ингэснээр босоо чиглэлийн авто замын ачаалал багасч, эдийн засгийн хувьд хэмнэлт гарах ач холбогдолтойтул ТЭЗҮ хийгээд өгчихвөл хөрөнгө оруулалт хийгдэх боломжийг судлахаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын дагуу одоо зургаан аймгийг холбох ажил үлдсэн талаар онцоллоо. Авто зам барихдаа үрэлгэн байдлаар хандалгүй, зөв шийдлээр хөрөнгө босгож, хаана ямар замыг, хэрхэн барих, ачаа зорчигч тээврийн асуудал зэргийг нарийн тооцоолох хэрэгтэйг хэлсэн юм.

Сайд Д.Ганбат иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр тэдний асуултад хариулж, санал бодлыг нь сонслоо. Уул уурхайн ашигт малтмалыг хэрхэн зөв замаар ашиглаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газраас ямар бодлого баримталж байгаа талаар орон нутгийн иргэд ихээхэн ач холбогдол өгч байлаа.

Тухайлбал, улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн томоохон үйлдвэр, төслүүд хэзээ үр ашгаа өгөх талаар иргэд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Мөн Тавантолгойн цахилгаан станц хэзээ баригдаж ашиглалтад орох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад оруулах асуудал Мэргэжлийн Засгийн газрын зорилтод байгаа эсэх талаар ихээхэн сонирхож байв. Салбарын сайд 2019 он гэхэд тус төмөр зам бүрэн ашиглалтад орж, тээвэрлэлтээ эхлүүлэх боломжтой талаар иргэдэд мэдээллээ.

Сайд Д.Ганбат орон нутагт ажиллах үеэрээ уул уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалттай танилцаж, тулгараад буй саад бэрхшээлийг арилгах талаар судлах зорилгоор Өмнөговь аймагт ажилласан. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын нөхцөл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, боомтын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллахаар болов.

Тус чиглэлийн замын ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хангалтгүй түвшинд байгаа тул харилцан уялдаа холбоотойгоор зохион байгуулалтыг сайжруулж, тээвэрлэлтийг боловсронгуй болгох тал дээр цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн Гашуунсухайт боомтод тулгараад буй олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлага гарсан байгааг хэлж байв.

Тэрбээр боомтын удирдлагууд болон тээвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэхээ амласан юм.

Салбарын сайдыг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр нүүрс тээвэрлэлтийн том оврын машинуудын дараалал тус боомтоос Цагаанхад хүртэл 20 орчим километрийн цуваа үүсгэсэн байлаа. Энэ нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал, хяналтын системээс гадна БНХАУ-ын хилийн боомтод үүсээд буй ачаалалтай холбоотойг албаныхан хэлж байв.

Үүнийг шат дараатайгаар шийдвэрлэж, нэгдсэн хяналтын системтэй болгож, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.

Categories
мэдээ спорт

Элсний наадмын бөхийн төрөлд монголын гурван тамирчин хүрэл медаль хүртжээ

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо үргэлжилж байна. Наадмын эхний өдөр /2016.09.25/ жюү жицү бөхийн төрөлд Б.Ариунцог /-94 кг/, Б.Өнөржаргал /+94 кг/ нар хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр болж буй хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд өрсөлдсөн М.Сугар дөнгөж сая хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр эхний тойрогтоо Вьетнамын тамирчныг оноогоор ялж, 2-р тойрогт Иордан улсын тамирчинд ялагдан, хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркменистаны бөхийг ялжээ.

Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд барилдаж буй Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Ираны тамирчдыг ялж, одоо аваргын төлөө Пакистаны бөхтэй өрсөлдөхөөр шалгараад байна. Мөн эмэгтэйчүүдийн 62 кг-д жинд өрсөлдөж байгаа Б.Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайландын тамирчдыг ялж, аваргын төлөө Иордан улсын тамирчинтай хүч үзэх болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хөрөнгийн бирж өдөрт дунджаар гурван тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байна

хөрөнгийн бирж зурган илэрцүүд

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 19-23-ний өдрүүдэд зохион байгуулсан үнэт цаасны арилжааны мэдээг багцлан гаргажээ. Үүгээр дээрх өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулахад нийт 15, 212, 389, 975.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 3.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

DAH

“Дархан хөвөн” ХК

40,040,000

2

APU

“Апу” ХК

29,955,774

3

GOV

“Говь” ХК

19,260,840

4

HGN

“Хөх Ган”ХК

9,828,659

5

TCK

“Талх чихэр” ХК

9,281,150

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

TCHB

“Тулгат чандмань баян ҮЦК” ХХК

64,451,600

2

STIN

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК

63,081,999

3

BDSC

“Би Ди Сек ҮЦК” ХК

60,212,663

4

GNDX

“Гендекс ҮЦК” ХХК

21,118,431

5

DRBR

“Дархан брокер ҮЦК” ХХК

20,020,000

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 150,000 ширхэг үнэт цаасыг 15,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

“Новел инвестмент ҮЦК” ХХК

9,023,400,000

2

TDB

“Ти ди би капитал ҮЦК” ХХК

2,689,800,000

3

GLMT

“Голомт секюритиз ҮЦК” ХХК

1,348,000,000

4

BDSC

“Би Ди Сек ҮЦК” ХК

776,600,000

5

STIN

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК

574,500,000

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 504 ширхэг үнэт цаасыг 50,384,880.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

“Новел инвестмент ҮЦК” ХХК

50,384,880

2

BZIN

“Дэү Секьюритис ҮЦК” ХХК

50,384,880

2016 оны есдүгээр сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,370,246,662,822.74 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.50% буурсан ба “MSE ALL” индекс 814.08 нэгж болж 0.72%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ спорт

Паралимпийн хүрэл медальт Э.Содономпилжээд ахмад цол олгов

Э.Содномпэлжээ Бразилийн Рие-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр ШШГЕГ-ын “Сүлд” биеийн спотын хорооны тамирчин юм. Түүнийг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, цэргийн ахмад цолоор шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбал агсны гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь босгов

Өнөөдөр БНМАУ-ын Баатар,
Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, ХХ зууны манлай улс
төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны гэрэлт хөшөөний нээлт төрсөн нутагт нь
болов. Түүний мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд босгосон тус
гэрэлт хөшөөний нэг талд “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар,
Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал нь XV жарны гал луу жилийн
намрын дунд улаагчин тахиа сарын 21-ний өдөр “Цагаан бураа” хэмээх энэ газар
мэндэлжээ. Мэндэлсний 100 жилийн дурсгалд зориулав” гэж бичжээ. Харин
хөшөөний0 нөгөө талд уйгаржин монгол бичгээр “Чингисийн тулганд ассан гал
унтрах ёсгүй. Юмжаагийн Цэдэнбал” хэмээн хэлсэн үгийг нь сийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

П.Сэргэлэн: Улаан буудайн нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авна

Энэ сарын 24-ний өдрийн бямба гаригийн 12:00 цагт Дархан-Уул аймгийн Залуучууд театрт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Намрын ургац хураалтын үйл явц, тулгарч буй тулгамдсан асуудал” сэдвээр нийт тариаланчидтай уулзалт зөвлөгөөн хийжээ. ТЭДС тариаланчдаас өрөндөө авах улаанбуудайг 560 мянган төгрөгөөр тооцож байсан боловч 500 мянган төгрөг болгон бууруулсан нь тариаланчдын дургүйцлийг төрүүлсэн. Хэрэв тариаланчид энэ үнээр улаанбуудайгаа борлуулвал өнгөрсөн жилийн ганд нэрвэгдсэнтэй ялгаагүй санхүүгийн хүндрэлд орох тул жагсаал цуглаан хийхээр төлөвлөөд байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Сум, дүүргийн ИХТ-ийн сонгууль дөхөж буй үед бужигнаан гарвал сонгуулийн саналд нөлөөлж магадгүй гэж үзсэнийх үү ямартаа ч салбарын сайд нь тариаланчдаа орон нутагт дуудаж уулзав. Тариаланчдын мэдээллэснээр, ХХААХҮЯ-ны судалгааны албанаас улаанбуудайн тонн тутмын өртгийг тооцож үзжээ.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Эх орны хөрсөнд тариалсан улаан буудайны нэг тонны өртөг 483.5 төгрөг, импортын улаанбуудайны нэг тонны өртөг 510.0 төгрөг байсан учраас эх орны хөрсөнд ургасан эрүүл сайн улаан буудайгаа тонныг нь 560.000 төгрөгөөр худалдан авна” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг тариаланчид маш их баяртай хүлээн авчээ. Салбарын сайд мөн “Буудайн импорт хаалттай, харин ч дотоодын хэрэгцээнээс илүү гарсныг экспортлох бодлого барьж ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Доналд Трамп, Хилари Клинтон нар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гурван удаа мэтгэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын явцад нийт гурван удаа мэтгэлцэнэ. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэг удаа мэтгэлцэх юм.

Нэр дэвшигчдийн хамгийн эхний мэтгэлцээн Нью Йоркийн цагaaр есдүгээр сарын 26-ны 21 цаг буюу Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 27-ны өглөөний 9 цагаас явагдах гэж байна.

Мэтгэлцээн болох огноо

Байршил

Газар нутаг

Хөтлөгч

Эхний мэтгэлцээн

2016.09.26

Хофстра их сургууль

Хемпстид, Нью-Йорк

Лэстер Холт

Хоёрдахь мэтгэлцээн

2016.10.09

Вашингтоны их сургууль

Миссоури

Марта Раддац

Андерсон Күүпэр

Сүүлчийн мэтгэлцээн

2016.10.19

Невадагийн их сургууль

Парадайс, Невада

Крис Валлас

Эхний мэтгэлцээнээр яригдах асуудлыг мэтгэлцээн болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд дэлгэдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн зохион байгуулах хорооноос өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт асуултуудыг ил болгосон.

Ерөнхийдөө мэтгэлцээн “Хөгжил цэцэглэлтэнд хэрхэн хүрэх”, “Америкийг хамгаалах”, “Америкийн удирдлага” зэрэг сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд хөтлөгчийн зүгээс тавих таван асуултыг дараах байдлаар гаргажээ:

1. Өөрөө явагч машинаас эхлээд рестораны мэдрэгчтэй дэлгэц бүхий бүхээгүүд бага багаар хүний байр суурийг эзэлсээр байна. Сая сая ажлын байрыг устгаж буй энэхүү үйл явцыг та яаж зогсоож чадах вэ?

Хэрэв автоматжуулалт цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал та ямар эдийн засгийн бодлого баримтлах вэ?

2. Орлогын тэгш бус байдал эдийн засгийн салбар дахь хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудал болж байна. Ядууралтай тэмцэх нь төрийн ёс суртахууны үүрэг гэдэгтэй бараг бүх хүн санал нийлнэ.

Гэвч цалингийн доод хэмжээ цагт 15 доллар болгоно гэх мэтээр тэгш байдлыг хангах нь үнэхээр төрийн хийх ёстой ажил мөн үү?

3. Биднийг энд мэтгэлцэж байхад АНУ-ын цэргүүд ISIS-ийн эсрэг болон Ливи, Сири, Иракийн газар нутагт хэдэн жилийн турш агаараас цохилт өгсөөр байна.

Бид Америкийн цэргүүдийг хор хөнөөлтэй эдгээр дайны талбар руу дахин илгээхээс өмнө Ойрхи Дорнодод илүү шийдмэг ялалт байгуулах төлөвлөгөө танд байна уу?

4. Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-д Сан Бернардиногийн халдлагаас эхлэн саяхны Манхэттэн, Нью Жерсигийн халдлага гэх мэт олон алан хядах ажиллагаа гарлаа. Америкчууд бид энэхүү жихадист алан хядлагын “шинэ хэм хэмжээнд” дасах ёстой юу, эсвэл танд улсын дотоодод бүрэлдэж буй алан хядагчдыг уг үндсээр нь устгах төлөвлөгөө байна уу?

5. Олон нийтийн санаа бодлын томоохон судалгааны үр дүнгээс харахад сонгогчдын олонхи нь улс орон буруу тийшээ яваад байна гэсэн бодолтой байгаа нь ажиглагддаг. Ерөнхийлөгч Обамагийн хамгийн том алдаа юу вэ? Үүнийг та яаж өөрчлөх вэ?

Эдгээр таван асуултаас харахад хамгийн сүүлчийн асуулт Доналд Трампад ашигтай тусч, Хиллари Клинтоныг хүнд байдалд оруулж болзошгүй байна. Учир нь өөрийн намын ерөнхийлөгчийн бодлогын хамгийн том алдааг нэрлэнэ гэдэг Хиллари Клинтоны хувьд сул тал болох юм. Нью-Йорк Таймсын өчигдрийн дугаарт нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээнийг улстөрийн бодлогын тухай ярихаасаа илүү нэгэн рүүгээ дайрсан, ширүүхэн үйл явдал болох талтай хэмээн бичжээ. Хиллари Клинтон халз мэтгэлцээний үеэр Доналд Трампын хэлсэн үгийг өөрийнх нь эсрэг ашиглана гэж дурдсанаас үзэхэд мэтгэлцээний уур амьсгал ширүүн байх төлөвтэй байгаа юм.