Categories
мэдээ улс-төр

Төслийн хүрээнд 2030 он гэхэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгана

Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан хамтран санхүүжүүлж буй “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн албан ёсны нээлт өнөөдөр Туушин Бэст Вэстэрн зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар төслийг нээж үг хэлж, төслийн баримт бичигт гарын үсэг зурж, үүнд Гадаад харилцааны яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид байлцав. Хууль зүй, Дотоод хэргийн сайд С. Бямбацогт хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, ирэх сарын эхээр эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцүүлэн батлах болсон энэ цаг үед төсөл хэрэгжих гэж байгаа нь онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Дэлхийд түүний дотор Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл хүний амь насанд заналхийлсэн хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг хэвээр байна. 2015 онд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны хийсэн судалгаанаас үзвэл жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байна.

Гэр бүлийн хүчирхийллийн тархалтын талаар тодорхой тоон мэдээ хомс ч, үндэсний тоон мэдээ, мэдээллээс үзвэл гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өсөх хандлагатай байна. Гэр бүлийн хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэх эрх зүйн орчинг сайжруулахад сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарсан ч жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэх урт хугацааны, бодитой өөрчлөлтүүдийг хийхэд нь Монгол Улсын Засгийн газарт техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн хүрээнд:

  1. жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааны талаар улс орныг бүхэлд нь хамарсан судалгаа явуулж, тоон мэдээ, мэдээлэл цуглуулж;
  2. жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулж, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөлөл хийн;
  3. хүчирхийлэлд өртөгсдөд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгон өргөжүүлнэ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг нухацтай шийдвэрлэх, хүний эрх ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахын төлөө бид Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байна гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхий дахинаа хэрэгжүүлэх НҮБ-ын шийдвэр гарсанаас хойш нэг жил, нэг сарын дараа энэхүү төслийг албан ёсоор эхлүүлж байна.

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийг устгахад чиглэсэн үйл ажиллагаанууд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан юм. Төслийн хүрээнд 2030 он гэхэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгаж, жендэрийн тэгш байдлыг хангах 5 дахь зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХЗДХЯ ,НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллах юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

Categories
гадаад мэдээ

Хөгшин царайтай хүүхэд Бангладешд мэндэлжээ

Холливудын “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” киног санагдуулам үйл явдал Бангладеш улсын Бубариа тосгоны Магуро дүүрэгт болж, яг л 80 настай мэт харагдах бяцхан хүү мэндэлжээ. Прогериа гэж анагаах ухааны нэршилээр нэрлэсэн тус нярай байх ёстой үеийнхээсээ найм дахин хурдан өтөлж эхэлсэн гэж эмч нар мэдээлсэн байна.

Бараг 80 настай мэт харагдах уг нярай Бубариа тосгоны ядуу фермер Парул Патро, Бисайит Патро нараас мэндэлсэн юм. Тэдний хүүхдийг харах гэж тосгоноос гэлтгүй хөрш нутгуудаас хэдэн зуун хүн хүрч ирсэн байна. Айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн Прогериа эцэг, эхдээ гологдсонгүй. Харин ч хүүхдийн эцэг Патро “Би ерөөсөө ч аз жаргалгүй биш байна. Хүүхэд маань яг над шиг харагдахгүй байгаа ч тэр бидэнд аз жаргал бэлэглэж ирсэн” гэжээ.

Урьд нь Бангладеш улсад Бенжамен Баттоны түүхийг санагдуулам өөр нэгэн жаал мэндэлсэн юм. Тус улсын өмнөд нутгийн Магуро тосгонд яг л хөгшин хүн шиг царайтай хүүхэд төрсөн бөгөөд одоо хүртэл эрүүл, саруул амьдарч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан ахмадын баярыг угтаж тойргийн иргэдээ их цэвэрлэгээнд уриалав

УИХ-ын гишүүн
С.Жавхлан сонгогдсон тойргийн иргэдээ бүх нийтийн их цэвэрлэгээнд уриалав. Тэрбээр
өөрийн биеэр шуудай, шүүрээ бариа их цэвэрлэгээнд оролцохоо мэдэгдсэн бөгөөд ахмадуудын
баяр буюу аравдугаар сарын 1-ний өдөр цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад хэргийн яамнаас Хятад улсад зорчих иргэдэд зориулж зөвлөмж гаргажээ

Гадаад хэргийн яамнаас БНХАУ-д зорчих иргэдэд
хандсан зөвлөмж гаргасан байна. Тус зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж
байна.

БНХАУ-д
визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын
иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд
“Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500
юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.

БНХАУ-д
визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын
иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд
“Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн
торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.

БНХАУ-ын
хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

БНХАУ-ын хилээр
20.000 юань буюу 5000 хүртэл ам.долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв
энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хурааж, гарал үүслийг ажлын тав хоногт
багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.

БНХАУ-ын
хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

БНХАУ-д зорчихдоо
бусдын дайвар зүйлсийг /дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх
мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын
хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх
нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.

Монгол Улсын
Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх

Монгол Улсын
Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч
тул эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог
бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө иргэн та хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг
анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ спорт

Орос, Монголын шилдэг дрифтчид өрсөлдөнө

“D.Vision Mongolia 2016” дрифтийн тэмцээн ирэх сарын 1-ний өдөр Авто худалдааны төвийн талбайд болно.

Тэмцээнд ОХУ-ын долоон шилдэг тамирчин, Монгол Улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм. Дрифтийн спорт нь анх 1960-аад онд Японд, 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад үүссэн. Одоогоор томоохон цуврал тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Европ, Тайланд, Тайван, ОХУ-д явагддаг аж.

Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ.Жишээлбэл нэгдүгээр эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Энэхүү спорт Монгол Улсад анх 2000 онд үүссэн ч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болоод байсан юм.

Categories
гадаад мэдээ

Доналд Трамп, Хилари Клинтон нар анхны халз мэтгэлцээнээ хийв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн эхний халз мэтгэлцээн өнөөдөр өглөөний 9-10:30 минут хүртэл 90 минутын турш явагдлаа. Эхний халз мэтгэлцээнд АН-аас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар оролцсон бол, мэтгэлцээний модератор буюу хөтлөгчөөр NBC телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Лестер Холт ажилласан юм. Улс төрийн тоймч, сэтгүүлч Лестер Холт 1992 оноос хойшхи Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд модератороор ажиллаж буй анхны хар арьст сэтгүүлч гэдгээрээ онцлогтой тухай The Wall Street Journal-д бичжээ. Түүний тухай мэдэх ёстой, сонирхолтой таван баримтыг энд даржуншина уу.

Халз мэтгэлцээнээр АНУ-ын эдийн засаг, ажлын байр шинээр бий болгох, кибер халдлагаас сэргийлэх, татвар, улс орны бодлогын тухай чиглэсэн асуултууд тавигдлаа.

Өнөөдрийн халз мэтгэлцээнийг дэлхий даяар 100 сая хүн үзсэн тооцоо гарсан бөгөөд, зөвхөн АНУ-ын төдийгүй, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон, өнөөдрийн гол сэдэв болж байна.

АНУ-ын сүүлийн найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зөв хэлсэн АНУ-ын Америкийн их сургуулийн профессор, улс төр судлаач Аллан Литман энэ удаагийн сонгуульд одоогийн эрх баригч намаас нэр дэвшигч буюу Доналд Трампыг ялах болно хэмээн таамаг дэвшүүлээд буй. Үнэхээр ч Доналд Трампын рейтинг сүүлийн үед өсч, сонгуульд ялж магадгүй хэмээн шинжээчид үзэж байсан. Гэвч өнөөдөр өглөөний мэтгэлцээнээр шинжээчдийн үзэл бодол 100 хувь өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Хиллари Клинтон мэтгэлцээний туршид илт давуу байж, мэтгэлцээнийг 62:27 харьцаагаар илт давуу ялсан үр дүн гарчээ.

Улс төрийн хувьд илүү туршлагатай Хиллари Клинтон мэтгэлцээний үеэр тайван байж, сул үг хэрэглэлгүй, гол санаагаа оновчтой гаргаж, өрсөлдөгч Доналд Трампын сул талыг тун сайн ашиглаж чадсан. Клинтон “Үеийн үед нэр дэвшигчид татварын тайлангаа олон нийтэд ил болгодог. Гэтэл сонгууль болоход хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдээгүй одоо хүртэлх хугацаанд яагаад Трамп татварын баримтаа ил болгохгүй байна вэ? Трамп 600 сая ам.долларын өртэй гэгдэж буй. Тэр хэнд өртэй вэ? Түүний энэ их өр Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэр сөрөг нөлөөлөх бол?” хэмээхэд Трамп татварын тайлангаа удахгүй болгохоо хэлсэн.

Харин Трамп Хилларигаас шинэ санаа гарахгүй, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах үедээ яагаад одоо ярьж байгаа зүйлүүдээ хийж болоогүй вэ, төрийн үйл хэргийг явуулахдаа Хиллариг хувийн мэйл хаягаа ашиглаж, дараа нь 33 мянган цахим шуудангаа устгасан тухай ярьсан. Гэхдээ Трамп 33 мянган цахим шуудангаа устгасан тухай нь тийм ч сайн “ухаж” чадсангүй. Уг нь энэ тухай илүү сайн судалж, ярьсан бол Трампад давуу тал болох байлаа.

Америкийн эдийн засаг, шинээр ажлын байр бий болгох тухай

Хиллари Клинтон: “Эдийн засгаа өсгөе гэвэл манай улс нийгмийн дундаж давхаргын хүмүүсийг дэмжиж, тэдэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүний тулд ажлын байр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ёстой.

Түүнчлэн жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгтэй. Учир нь ажлын байрын ихэнхи хувийг жижиг бизнесүүд бий болгодог. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ажиллана. Ажил болон хувийн амьдралаа зохицуулахаар хичээж буй бүх хүмүүст туслах ёстой. Мөн хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна”

Доналд Трамп: “Ажлын байрыг нэмэгдүүлье гэвэл гадагшаа гарсан болон гарч буй олон зуун компаниудыг эргүүлэн татах хэрэгтэй. Одоогийн төрийн удирдлагууд зохистой бодлого барин ажиллаж чадаагүйгээс АНУ-ын ажиллах хүч хилийн чанад руу гарч, илүү хямд ажиллах хүчийг сонгож байна. Түүнчлэн, Хятад тэргүүтэй улс орнууд манай улсын бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, зах зээл, ажлын байрыг булааж байна. Тиймээс олон улстай хийх чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийн тухай эргэж харах шаардлагатай байна.

Доналд Трамп: Чинээлэг хүмүүст зориулсан татварын бодлого явуулах хэрэгтэй

Нэр дэвшигчид татварын бодлого дээр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Доналд Трамп баячуудын татварыг хөнгөлж, багасгах хэрэгтэй. Учир нь жижиг бизнесийнхнийг баячууд л дэмжиж, босгож ирдэг. Ажлын байрыг баячууд, баялаг бүтээгч нар л бий болгодог. Бид худалдааны гэрээгээ дахин нягтлах шаардлагатай. Жишээлбэл, Америкчууд Мексик рүү өндөр татвартайгаар бараагаа борлуулдаг бол, мексикчүүд ямар ч татваргүйгээр АНУ-д бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Түүнчлэн, АНУ Япон зэрэг олон улсыг цөмийн зэвсэгтэй улс орнуудаас хамгаалдаг. Үүний тулд АНУ тэрбум тэрбумаар нь үргүй зардал гаргаж байна. Яагаад тэр улсууд хамгаалагдсаныхаа төлөөсөнд татвар төлж болохгүй гэж? АНУ-ын өр 20 их наяд хүрээд байна.

Хиллари:

Найман жилийн өмнө 1930 оныхтой төстэй их хямрал бидэнд нүүрлэсэн. Эдийн засгийн хүндрэл ялангуяа нийгмийн дунд давхаргынханд ихээхэн нөлөөлсөн.ухайн үеийн хямралын улмаас АНУ даяар есөн сая хүн ажилгүй болж, таван сая хүн орон байраа хураалгасан. Гэхдээ бид энэ бүхнийг даван туулж, дахин хөл дээрээ босч чадсан. Тийм ч учраас бид АНУ-ыг хүчирхэш болгосон тэдгээр бодлогуудыг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай улсад дахин 10 сая ажлын байрыг шинээр бий болгох боломжтой.

Бид нарны эрчим хүчээр ажилладаг суваг, данелыг бий болгох ёстой. Энэ нь өөрөө ажлын байрыг бий болгох хүчин нөхцөл юм.

Америкийг яаж аюулгүй байлгах вэ? Кибер халдлагын ард хэн байна вэ?

Клинтон: Дараагийн Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр кибер халдлага том асуудал байх болно. Ихэвчлэн арилжааны зорилгоор үүнийг явуулдаг. Түүчнлэн ОХУ-аас санаатайгаар кибер халдлага явуулж байна гэж бип үзэж байна. Трамп Путиныг дэмжиж, түүний талаар их ярьдгийг би мэднэ. Саяхан Ардчилсан намынхны хувийн цахим хаягт ч мөн халдлага гарсан. Хэн ч бидэн рүү халдаж болно.

Гэхдээ бид үүнээс сэргийлж чадахдаа итгэлтэй байна. Бид олон төрлийн дайнд оролцохыг хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах эрхтэй. Трамп Путинд өөрийн улсынхаа мэдээллийг өгөх боломж олгосон гэж би үзэж байна.

Трамп: АНУ-ын зэвсэгт хүчин, хил хамгааллын бүрэлдэхүүн намайг дэмжихээ илэрхийлсэнд би баяртай байна.

Кибер халдлагад Оросыг буруутгаж, байнга л Оросыг чичилж байх юм. Кибер халдлага Оросоос, Хятадаас уу гэдгийг бид мэдэх боломжгүй. Кибер халдлагад анхаарал татсан ноцтой асуудал гэдэгт би тантай санал нийлж байна. 10 настай хүү минь гэхэд л компьютерийг маш сайн эзэмшиж ашиглаж чадаж байна шүү дээ.

Доналд Трамп:Барак Обама Хиллари Клинтон хоёр “Исламын улс” бүлэглэлийг байгуулсан

Трамп: Клинтон Исламын улсыг ялах тухай ярьдаг ч энэ нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй.

Хэдийгээр холбоотнууд бидэнд хэрэгтэй ч тэрбум тэрбумаар нь үр дүнгүй зардалд үрж байна. Хиллари Клинтон олон сайхан зүйл ярьж байна. Гэхдээ тэр өнгөрсөн 10 жилийн турш яг юу хийсэн бэ гэж асуумаар байна.

Миний хувьд Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох, тогтвортой хүн биш. Дараагийн Ерөнхийлөгч худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг авч үзэж, бизнес хийх чадвартай хүн байхёстой.

Трамп: Клинтон холбоотнуудтайгаа ойр дотно байх тухай ярьж байна. Та Ираны эсрэг хоригийг цуцлах чиглэлээр ажилласан. Бид НАТО-той удаан хугацаанд хамтран ажиллаж байна. НАТО-д 28 гишүүн гишүүнчлэлтэй байдаг ба улс орон бүр тодорхой хариуцлага хүлээдэг. Гэтэл НАТО-ийн улс орнууд өөрсдөө бодит анхаарал хандуулахгүй байна.Бид НАТО-ин зардлын бараг 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас би НАТО-г шүүмжилж байгаа юм. Бид хамгийн их мөнгийг гаргаж байгаа ч тэдгээр улсууд Исламын улс бүлэглэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байна. Барак Обама Хиллари Клинтон нар Исламын бүлэглэлийг бий болгосон. Энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ бүхэн үүссэн. Би Иракийн дайныг эхнээс нь тууштай эсэргүүцэж байсан. Ойрхи Дорнодыг тогтворгүй болгох нь маш том алдаа болох болно гэж би олон удаа хэлж байсан. Клинтон сонгуулийн ажилдаа олон зуун сая доллар зарцуулсан. Том сурталчилгааны самбаруудыг олноор нь гаргасан.

Клинтон: Би Трампын ярьсан хоёр зүйлийг тодотгоё. НАТО-ийн дүрмээр аль нэг гишүүн улсад хандана гэдэг нь бүгдэд нь халдаж байна гэсэн үг. 11/9 үйл явдлын үйл явдлыг үүнд харж болно. Ираны эсрэг бид хориг тавьж байсан. Би энэ хоригийг бүрэн дэмжиж байсан.

Ерөнхийлөгч Барак Обама болон миний халааг авсан Жон Керри нар уг гэрээнд биечлэн оролцсон. Зөвхөн АНУ төдийгүй Орос, Хятад зэрэг их гүрнүүд үүнд оролцсон. Тухай бүр Доналд Трамп энэ асуудалд хэт сэтгэл хөдлөлтэй, явцуу хандаж байсан. Трамп Саудын Араб, БНСУ-аас мөнгө хурааж, тэнд байгаа цэргүүдээ багасгах тухай ярьдаг. Цөмийн зэвсгийн тухай түүний ойлголтыг би хэтэрхий гэнэн гэж үздэг. Трамп өөрийнхөө гарт цөмийн кодыг барих хүн шүү дээ. Доналд Трамп та ч тухайн үед цэргээ оруулахыг дэмжигчдийн нэг байсан мөртлөө өнөөдөр өөрийнхөө ярьсныг үгүйгэж байгаа чинь утгагүй хэрэг.

Трамп арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэдгээ баталлаа

“Трамп Обамаг АНУ-д төрөөгүй, АНУ-ын иргэн биш гэж ярьж байсан. Гэвч Обама АНУ-д төрсөн гэдгээ баталсан. Харин Доналд Трампын одоогийн буюу гурав дахь эхнэр Мелани Трамп нь Словени улсын иргэн бөгөөд АНУ-ын иргэн биш хүн Тэргүүн хатагтай байж боллх уу гэдэг асуудал гарж ирэх юм. Гэхдээ энэ тухай өнөөдөр ярьсангүй.

Трамп 1973 онд бизнес эрхэлж байхдаа арьс өнгөөр ялгаварласан хэргээр буруутгагдаж байсан. Тиймээс Трамп бол арьс өнгөөр ялгаварлагч юм” хэмээн Хиллари Клинтон хэлсэн. Трамп үүнд “Тухайн үед би залуу байсан тул буруу алхам хийсэн нь үнэн. Гэхдээ шүүхээс намайг буруугүй гэж үзсэн” хэмээн хариулсан ч өөрийгөө зөвтгөж чадаагүй юм. Түүнээс гадна мэтгэлцээний өмнө хөтлөгч нэр дэвшигчидтэй гар барихад Трамп гар бариагүй нь сошиал трэнд болж байна. Мэтгэлцээн эхлэхэд өнөөдрийн халз мэтгэлцээний модератор Лестер Холт Хиллари Клинтонтой гар барьсныхаа дараа Доналд Трамптай гар барих гэхэд Трамп барилгүй хажуугаар нь өнгөрсөн юм. Трамп үүнийг санаатай хийсэн ч үгүй ч, маш том алдаа гаргасан үйлдэл боллоо. Трамп үүгээрээ өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагч гэдгээ хүлээн зөвшөөрлөө ч гэж үзэх шинжээчид байна. Лестер Холтыг хар арьстай болохоор нь гар барьсангүй юу? Уг нь Холт сүүлийн хэдэн жилийн турш Бүгд Найрамдах намд саналаа өгсөн, Бүгд найрамдах намын дэмжигч юм. Трамп өнөөдөр хувь хүнийхээ хувьд маш том алдаа гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн ЁС ЗҮЙН өдрүүд тохиож байна

Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн өдрүүдийг олон улсын хэмжээнд Есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Анх сайн дурын хэдэн сэтгүүлч нэгдэн бусдыгаа уриалж байсан нь жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр олон орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон байна.

Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл нь есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа энэ арга хэмжээг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ өдрүүдийн хүрээнд:

2016.09.28, ЛХАГВА ГАРАГ

11.00-12.00 цаг Онлайн хэлэлцүүлэг, “Хэвлэл мэдээллийн ёс зүй-таны бодлоор” Gogo.mn редкацид live явагдана.

Оролцогчид:

  • МХМЗ-ийн РТВ-ийн Ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар
  • МХМЗ-ийн ССС-ын хорооны гишүүн Д.Нарантуяа
  • Сэтгүүлчдийн төлөөлөл: Х.Мөнхбаясгалан, Г.Улсболд
  • Иргэдийн төлөөлөл: дуучин М.Нарантуяа

2016.09.30, БААСАН ГАРАГ

21:05 цаг Нээлттэй хэлэлцүүлэг: “Хэвлэл мэдээллийн ёс зүйг хэрхэн төлөвшүүлэх вэ?” МҮОНТВ-ийн 600-гийн студид

Оролцогчид:

  • Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл
  • Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
  • “Глоб Интернэшнл төв” ТББ
  • Монголын Улсын Шүүх
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
  • МҮХАҮТ, МХХЗХ зэрэг байгууллагуудын төлөөлөл
  • Сэтгүүл зүйн болон хууль эрх зүйн их дээд сургуулиудын оюутнууд, иргэдийн төлөөлөл, МХМЗ-д гомдол гаргасан иргэд г.м

2016.09.30, БААСАН ГАРАГ

11.00-13.30 “Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө”хэлэлцүүлэг , ХХЗХ-ын байранд

Оролцогчид:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, сэтгүүлчид

Энэ өдрүүдээр Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхнийг өөрсдийн редакци дээрээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхийг Монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс уриалж байна

Categories
мэдээ соёл-урлаг

Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2016” наадамд О.Цэнд-Аюуш түрүүллээ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ.

Харин хоёр, гуравдугаар байрт Б.Алтанхуяг, М.Амархүү нар шалгарсан бол тусгай байрыг Л.Ганзул, Э.Гантулга нар эзэлжээ.

Наадам өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Дархан суманд болсон бөгөөд эхний шалгаруулалтад 20 найрагч шүлгэн хүлгээ сойсон юм.

Categories
мэдээ нийгэм

Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдлөө

Монгол улсын Шадар сайдын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны Дугаар 98 тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийлээ. Тус тушаалын дагуу Стандартчилал, хэмжил зүйн газар нь Стандарт, хэмжил зүйн газар болж нийт 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Categories
мэдээ спорт

Элсний наадмас Ө.Эрдэнэбаатар, Б.Буяндэлгэр нар алтан медаль хүртлээ

Азийн элсний наадам Вьетнам улсад үргэлжилж байна. Жиюү-жицү бөхийн эрэгтэйчүүдийн 56 кг-д барилдсан Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Иран улсын тамирчдыг ялж аваргын төлөө Пакистан улсын тамирчныг ялсан юм. Эмэгтэйчүүдийн 62 кг-д барилдсан Б.Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайландын тамирчдыг ялж аваргын төлөө Иордан улсын бөхийг ялан элсний наадмын аварга боллоо.