Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Ц.Жамбалдорж итгэмжлэх жуух бичгээ барив

Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла 9 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслол Италийн Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө – “Куиринале” Ордонд болов.

Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулж Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг Италийн Ерөнхийлөгчид уламжлав. Марко Поло 13 дугаар зуунд Монголд зорчсон үеэс эхтэй түүхэн хэлхээ холбоо бүхий Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж байгааг Элчин сайд дурдаад, цаашид бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Итали Улс энэ онд Улаанбаатарт өөрийн ЭСЯ-аа нээсэн нь хоёр орны хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой болсон, улмаар хоёр талын шинэ Элчин сайд нар Итали, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхитэй хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Сержио Маттарелла онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүй иргэдийг жолоочийн ажлын байраар хангана

Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар улс хооронд автотээврээр тээвэрлэсэн 13.2 сая тонн ачааны 11.8 мянган тонныг нь нүүрс тээвэрлэлт эзэлж байгаа судалгаа бий. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг харж болно.

Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг 2016 оны найман сарын байдлаар авч үзвэл нүүрс 11854.6 мянган тонн, газрын тос 696.2 мянган тонн, зэсийн баяжмал 644.3 мянган тонн, төмрийн хүдэр 12.9 мянган тонн тус тус экспортолжээ.

Цаашид нүүрсний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар улс хоорондын 10 чиглэлд байнгын ачаа тээвэрлэлтийг 130 аж ахуйн нэгж, байгууллага, 4200 гаруй тээврийн хэрэгсэл 4552 жолооч тээвэрлэлт гүйцэтгэдэг.

Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарт улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарт дутагдалтай байгаа мэргэшсэн жолоочийн ажлын байранд ажил хайж буй иргэдийг хамруулахаар болжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангагдах боломжтой болж байгаа юм.

Одоогийн байдлаар улс хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж буй 37 аж ахуйн нэгж байгууллагаас 460 гаруй жолооч шаардлагатай байгаа талаарх судалгааг Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн талаар албаныхан хэлж байна.

Автотээврийн тухай хуульд зааснаар тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын мэргэшсэн жолоочийг ажиллуулахаар заасан бөгөөд батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байх шаардлага тавьдаг аж. Статистикийн мэдээгээр 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт салбаруудын сарын дундаж цалин 888 мянган төгрөг байгаа бол мэргэшсэн жолоочийн дундаж цалин 1.2 сая орчим байхаар ажлын байрны захиалга ирүүлжээ. Мөн улирлын ажиллах хүчний судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131300 байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 39400 ажил хайгч иргэд бий. Эдгээрийн 46 орчим хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 60.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Categories
мэдээ спорт

Ахмадын буудлагын УАШТ эхэллээ

Буудлага спортын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд өнөөдөр эхэллээ. Тэмцээн 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-с дээш гэсэн насны ангилалаар явагдах ба ахмад тамирчид хийн урт, гар буу, хэвтээ 60 сумны дасгалын эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний урт бууны дасгалууд явагдах бол маргааш гар бууны төрөлд өрсөлдөнө.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газар орон тоогоо буурууллаа

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр шинэчлэн баталжээ.Ингэхдээ улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулсан байна.

Өөрөөр хэлбэл УИХ-ын Тамгын газар өмнө нь 8 хэлтэс, 1 төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар 7 хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болж байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ, түүний гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй. Хуулиар заасан энэхүү чиг үүргээ цомхон, чадварлаг бүтцээр шуурхай, чанартай гүйцэтгэх шаардлагыг үндэс болгон Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг ийнхүү шинэчилжээ. Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр нийт ажилтнууддаа танилцуулж, өнөөдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчихдоо баримт бичгийн бүрдлийг сайтар хангахыг анхаарууллаа

БНСУ-д зорчихдоо баримт бичгийн бүрдлийг сайтар хангахыг анхаарууллаа зурган илэрцүүд

Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Cүүлийн үед манай улсын иргэд Чежү хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баримт, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна. Иймд БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчихыг ГХЯ-наас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Ардын намын Удирдах зөвлөл хуралджээ

Орон нутгийн сонгууль ойртсонтой холбоотой МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж орон нутгийн сонгуулийн өмнө намын дотоод асуудлаа нухацтай хэлэлцэж, сонгуульд хэрхэн оролцох талаараа ярилцжээ. МАН УИХ-д олонх болсон цагаасаа хойш Удирдах зөвлөлийн хурлаа Төрийн ордонд хийж байсан ч энэ удаа мэдээлэл алдагдахаас сэргийлжТусгаар тогтнолын ордонд хуралджээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд гурав хоног ажиллахгүй

Хилийн боомтууд гурван хоног ажиллахгүй зурган илэрцүүдБНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн бомтын түр амрахаар болсон байна. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

Засгийн газар 2016 зурган илэрцүүдЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалынсангийн 2017 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлал, Малын генетик нөөцийн тухай хуулийн үзэл баримтлал, Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг нийт 11 хуулийн төсөл хэлэлцэх юм.

Мөн холбогдох асуудлаар зарим сайд нар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ний Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-17:30 цагт: 18-р хороо Шарга морьтын эцсийн буудал орчим, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон заводын зуслан

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба болон ойр орчмоор

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн газарт өчигдөр 333 дуудлага иржээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас 260 нь зам тээврийн ослынх байсан байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.