Categories
энтертаймент-ертөнц

АНУ-ын өсвөрийн мисс шалгаруулах тэмцээний ялагч тодорчээ

АНУ-ын өсвөрийн мисс шалгаруулах уралдаан өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөжээ. Тус тэмцээнд 14-19 насны охид оролцсоноос 18 настай Техасаас ирсэн Карли Хэй түрүүлж титмийн эзэн болсон аж. Гэвч түүний хоёр жилийн өмнө твиттертээ бичиж байсан арьс өнгөөр ялгаварласан өнгө аястай постуудаас нь болж олны дунд шуугиан үүсчээ.

Тэрбээр түүнийхээ төлөө албан ёсоор уучлал гуйгаагүй бөгөөд хоёр жилийн өмнө миний сэтгэл зүйд янз бүрийн л юм болж байсан. Үүнээс болж намайг хэн бэ гэдгийг тодорхойлж болохгүй хэмээжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд цагаан эрвээхийний тоо ихэсчээ

10-аад хоногийн өмнөөс бие гүйцсэн эрвээхийнүүд нисэж эхэлсэн. Тэгвэл тухайн жилийн хуурайшилт, температур нь цагаан эрвээхийний бие гүйцэж гарч ирэх хугацаанд нь нөлөөлдөг байна. Бие гүйцсэн хүр эрвээхий 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд үхдэг аж. Эрвээхийнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжилдэг байна. Ихэнх тохиолдолд уулын энгэрт дулаан нарлаг газар хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь ба ямар нэгэн халдвар тараадаггүй аж. Мөн хүнийг хазна хатгана гэсэн ойлголт байдаггүй байна. Тиймээс та цагаан эрвээхийнээс айх хэрэггүй ба төвөгтэй байвал гэрэл доор хувинтай ус хийж тавиад тэднийг хороож болох юм. Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахчихсан бол түүнийг нь бие гүйцэхээс нь өмнө устгахгүй бол ирэх жил бие гүйцээд гараад ирдэг аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ж.Энхбаяр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжихээ албан ёсоор зарлав

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байна. Тэгвэл Монгол ардын нам “Элэг бүтэн Монгол” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Энэ хүрээнд УИХ-дахь“Элэг бүтэн Монгол хүн ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр албан ёсоор зарлалаа.

Энэ чиглэлд хамтран ажиллах УИХ-ын гишүүн бүрт нээлттэй бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэд эрүүл мэндийн салбартайгаа нягт хамтран ажиллах аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн төсөл санаачилжээ

Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд боловсруулсан байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээнээс үзвэл малчдын 10 орчим хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсдын 50 орчмыг эзэлж байгаа юм. Энэ байдал цаашид үргэлжилбэл нийгмийн баталгаа нь алдагдах сөрөг үр дагавартай гэж үзэн дээрх гишүүд хуулийн төсөл боловсруулжээ.

Мөн Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж, өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсч, шилжилтийн хүнд үед нийгмийн хамгааллын гадна үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

НҮБ-тай хамтран “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман НҮБ-ын 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Хотуудын тогтвортой хөгжлийн зорилт”, “Орон нутгийн засаглалыг сайжруулах” хөтөлбөр, “Хотын ногоон хөгжил” гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахад хотын даргын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Та бүхний гаргаж байгаа чухал санал санаачилгыг дэмжин ажиллах болно. Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй 2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тусгасан асуудлын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталсан. Тиймээс Хотын хөгжлийн хөтөлбөрийг ерөнхий төлөвлөгөө , нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилттой уялдуулах хэрэгтэй. Хөгжил тодорхойлох олон баримт бичгүүдийг гаргаж байгаа ч хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Тиймээс баталсан баримт бичгүүдээ иргэдэд ил тод болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулах, хамтран ажиллах чиглэлээр ч тусгай төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн Улаанбаатар хот ногоон хот болох зорилт тавин ажиллаж байгаа учраас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Ногоон хөгжил” төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг маргааш 10:00 цагт мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарласан байна. Чуулганы хуралдааны өмнө 10.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрөгч долоо хоногт анхдугаар чуулганыг хаах төлөвлөгөөтэй байсан УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан учир хойшилсон юм. ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн. Уг томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага өнөөдөр дуусах учир маргааш анхдугаар чуулган уг асуудлыг хэлэлцээд хаах чиг барьж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаярыг өмгөөлөх боломжтойгоо дөрвөн өмгөөлөгч илэрхийлжээ

Авлигатай тэмцэх газраас 2016 оны долоодугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “…сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч… өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн билээ.

Энэ дагуу долоодугаар сарын 27-ны өдөр Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Н.Энхбаярыг өмгөөлөх хүсэлтэй өмгөөлөгчдийг хоёр өдрийн дотор саналаа ирүүлэхийг мэдэгдээд байсан.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах боломжтойгоо нэр бүхий 4 өмгөөлөгч илэрхийлжээ. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болсон байна.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэд сайдуудын нэрс тодорчээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж дэд сайдад нэр дэвшигчдээ олонхийн саналаар тодруулжээ.

Тухайлбал, дараах хүмүүсийг дэд сайдад дэмжсэн байна. Үүнд:

1. Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр

2. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд А.Бакей

3. Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

4. Хуульзүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

5. Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа

6. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж

7. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга

8. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Батбаяр

9. Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Бадамсүрэн

10. Эрүүл мэндийн дэд сайдад Бямбасүрэн

11. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг

12. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр

13. Барилга, хот байгуулалтын дэд сайд Батбаяр нарыг дэмжжээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойрын 3 хоногт бүх нутгаар халж түр зуурын бороо орно

2016 оны 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 8-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 1-2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4нд зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус өдөртөө 33-38 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-6-нд зарим газраар түр зуурын бороо орно. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 1-3-нд Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 21-26 градус өдөртөө 33-38 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 4-нөөс нутгийн хойд хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-5-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-5-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 1-4-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. 5-наас бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 5-6нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд бүх нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

О.ӨНӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг наршихаас хэрхэн хамгаалах вэ?

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар хэт халж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд нарших, нарны хордлогод орох тохиолдол нэлээд гарах болжээ. Тэгвэл өнөөдөр 35 хэм хүрч халах төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд хэт халах юм байна. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ наршихаас хэрхэн хамгаалах талаар хэдэн энгийн зөвлөгөө өгье. Хэт халуун, бүгчим өдөр бага насны хүүхдээ аль болох гадаа тоглуулахгүй байхыг бодоорой. Хурц нартай үед хүүхдээ гадуур дагуулж олон цагаар явахгүй байхыг эмч нар сануулдаг. Хүүхдэдээ заавал нарны малгай өмсгөж шингэн ус сайн уулгах хэрэгтэй. Учир нь халуун өдөр хүний бие шингэнээр их дутагддаг. Таны хүүхэд наршсан бол бие сулрах, толгой өвдөх, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран амьсгаа цухалдах, цонхийх, бөөлжих, хөлс хэт их гарах эсвэл багасах, нүүр чинэрэх зэрэг шинж тэмдэг илрэх болно. Наршсан тохиолдолд аль болох сүүдэрт, сэрүүхэн газар амрааж хөлийг нь өргөж өндөрлөх хэрэгтэй. Ингээд бүлээн чихэртэй ус, цэвэр ус ойр ойрхон уулгаж нойтон алчуураар ороож, арчих хэрэгтэй. Мөн арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавьж, спиртээр биеийг нь арчсан ч болох юм байна.Улмаар хүүхдийнхээ биед иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй. Гэхдээ шингэн зүйл уулгахдаа бага багаар өгөхгүй бол бөөлжиж магадгүй. Мэдээж дээрх зөвлөгөө насанд хүрсэн хүмүүст ч хамаатай гэдгийг анхаараарай. Гэрийн нөхцөлд дээрх аргыг хэрэглээд намдахгүй бол эмчид хандахаа мартуузай.

Хүүхэд наранд хэтэрхий удаан хугацаагаар байсны уршиг хожуу илэрдэг байна. Насанд хүрсэн үед арьсны хорт хавдар, нүдний болор цайх өвчнөөр өвчлөх, эрт хөгшрөхөд шууд нөлөөлдөг төдийгүй бие махбодын дархлааг ч сулруулдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ.

Д.Сүрэн