Categories
мэдээ улс-төр

Монгол, Солонгос Улс 2016-2019 онд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-н салбарт хамтран ажиллахаар болжээ

2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөрт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар гарын үсэг зурав.

Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

Categories
мэдээ улс-төр

БНСУ Монгол Улсад байгаль орчинд ээлтэй хотхон байгуулах төсөл дээр гарын үсэг зурав

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдрөөс эхлэн Монгол Улсад албаны айлчлалаа эхлүүлсэн билээ. Тэгвэл түүнтэй уялдуулаад хоёр талын холбогдох албан тушаалтнууд хэд хэдэн төсөл, гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Үүний нэг нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай байлаа. Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын энэхүү Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ орон сууцны үнэ буурах хандлагатай байна

Худалдан авах чадвараас хамаарсан орон сууцны зах зээлийн үнийн уналт үргэлжилсээр байна. “Тэнхлэг зууч” компанийн мэдээлснээр зургадугаар сард нийслэлд байршилтай орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувиар буурчээ.

Харин сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үнийн индекс 10.3 хувиар буурч, 2.3 хувьтай гарсан байна. Хэдийгээр орон сууцны үнэ буурч буй ч дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн орлого, худалдан авах чадвар мөн буурснаар орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд хямдрал, урамшуулал зарлахын зэрэгцээ төлбөрийн нөхцөлийг хөнгөлөх байдлаар борлуулалтаа идэвхжүүлж байна. Зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл гарснаар хуучин орон сууцны үнийн бууралтыг дагаад шинэ орон сууцны үнэ буурах хандлагатай байна.

Categories
гадаад мэдээ

Туркийн Элчин сайд хэвлэлийн хурал хийлээ

Турк улсад үүссэн эмх замбараагүй байдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрээр “Турк улсын ардчилалд хар толбо үлдээсэн үйл явдал боллоо. Ард түмний хүсэл зоригийг нухчин дарах гэсэн оролдлого хэдий ч ард түмэн зоригтойгоор нэгдэж эмх замбараагүй байдлыг таслан зогсоож чадлаа” хэмээв. Элчин сайд Мурат Карагөзийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн 3000 орчим цэргийн албан хаагчийг баривчлан саатуулсан байна. Мөн уг халдлагын үеэр энгийн иргэд оролцсон 160 хүн амь насаа алдаж, 1400 орчим иргэн шархадсан байна. Түүнчлэн улс төрийн нэр бүхий албан тушаалтнуудыг барьцаалсан байсныг суллаад байна гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газар удахгүй байгуулагдана

Наадам ч дууслаа, АСЕМ ч дууслаа. Одоо Монголчуудын ид хийж бүтээх цаг ирээд байна. Малчид өвс хадлангаа бэлдэж нийслэл хот өвөлжилтөндөө бэлтгэнэ. Энэ бүх нүсэр ажлыг толгойлогч нь МУ-ын Засгийн газар байдаг билээ. Тэгвэл Засгийн газрыг байгуулах ажлаа эхэлнэ гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгээмолон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ.Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзнэ. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллахаар төлөвлөж оруулна. Давхар дээлийн зарчмыг өнөөгийн байгаа түвшингээс бууруулна” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд боллоо.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Ухаалаг боловсрол төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын “Экзим” банкны ерөнхийлөгч Ли Док Хүн нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын “Экзим” банкны ерөнхийлөгч Ли Док Хүн нар гарын үсэг зурав.

2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөрт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар гарын үсэг зурав.

Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын БОНХАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Солонгосын Ойн агентлаг хоорондын ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БНСУ-ын Ойн агентлагийн дарга Шин Вон Соб нар гарын үсэг зурав.

Мэдээлэл, технологид сурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭМСЯ болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоонд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурав.

Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХАХНХЯ, БНСУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурав.

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурав.

Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурав.

Categories
гадаад мэдээ

Төрийн эргэлтийг удирдсан Ф.Гулленыг Туркт шилжүүлэн өгөхийг Барак Обамагаас шаардлаа

Туркийн Ерөнхийлөгч П.Эрдагон төрийн эргэлт хийхийг оролдсон цэрэг армийнхныг Фетулла Гуллен удирдсан хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Фетулла Гуллен нь Лалын шашны нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд тэрээр өмнө нь ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай дотно нөхөрлөдөг байгаад үл ойлголцлын улмаас АНУ-д дүрвэн амьдарч байгаа юм.

Өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Эрдоган АНУ-аас Фетулла Гулленыг шилжүүлэн өгөхийг шаардлаа. ТэрээрСтамбул хотод цугласан олонд хандан үг хэлэхдээ “Пенсильванид байгаа лалын шашны номлогч Гулленыг шилжүүлэн өгөхийг Турк улс АНУ-аас олон удаа хүсч байсан. Энэ хүнийг АНУ-аас хөөн гаргах, эсвэл шилжүүлэн өгөх талаар нэг бус удаа хүсэлт гаргаж байсан. Энэ хүн Туркт төрийн эргэлт хийхээр зэхэж байна гэж АНУ-ын талд би олон удаа мэдэгдсэн боловч миний үгийг сонсоогүй. Түүнийг Туркт шилжүүлэн өгөхийг АНУ-аас, Ерөнхийлөгч Барак Обамагаас би дахин шаардаж байна” гэжээ.

Мөн Эрдоган“Баасан гаригт цэргийн эргэлт хийх оролдлогод армийн өндөр албан тушаалтнууд оролцоогүй. Харин арми доторхи цөөнхийн бүлэг цэргийн эргэлт хийхийг оролдсон” гэж онцлон тэмдэглэсэн байна. Цэргийн эргэлт хийхэд оролцсон гэж сэжиглэн одоогоор 2839 цэргийн албан хаагчийг баривчлаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-нд олимпийн тамирчдаа Чингисийн талбайгаас үднэ

Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны 11:00 цагт Чингисийн талбайд болох юм байна.

Энэ удаагийн олимпод Монгол Улсаас түүхэндээ байгаагүй олон тамирчин оролцохоор болоод буй юм. Тодруулбал, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг спортын төрлөөр нийт 40 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Мөн усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох ажээ. Нийтдээ 42 тамирчин “Рио 2016” олимпийн наадмыг зорино.

Спортын төрлөөр:

1.Жүдо – 13 эрх

2.Чөлөөт – 10 эрх

3.Бокс – зургаан эрх

4.Хөнгөн атлетик – таван эрх

5. Буудлага – гурван эрх

6. Байт харваа – нэг эрх

7. Хүндийн өргөлт – нэг эрх

8. Таеквондо – нэг эрх

9. Усан сэлэлт – хоёр тамирчин тус тус эрхээ авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөвсгөл аймгийн баяр наадамд Ц.Сандагдорж түрүүлж, Н.Даваахүрэл үзүүрлэлээ

Аймаг сумдын баяр наадам 14,15-ны өдрүүдээс эхэлсэн билээ. Өчигдөр Хөвсгөл аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Аймгийн баяр наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн начин Ц.Сандагдорж түрүүлэн аймгийн арслан болж, Тосонцэнгэл сумын заан Н.Даваахүрэл үзүүрлэж, аймгийн заан болжээ. Түрүү бөх Ц.Сандагдорж , улсын харцага Ц.Содномдорж нартай шөвгийн дөрөвт үлдсэн, аймгийн начин Н.Жаргалбат Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дарийн Дамдин аваргын удам дамжсан бөх ажээ. Харин улсын начин Л.Лха-Очироор тав давж, аймгийн начин Х.Тулгатай тунаж барилдаад зургаа давж, улсын харцага Ц.Содномдоржоор долоо даван, Ц.Сандагдоржтой барилдан үзүүрлэж, сумын заанаас, аймгийн заан болсон Н.Даваахүрэл Хангайн бүсэд хурдан халиун морьдоороо алдаршсан, Хөвсгөл аймгийн алдарт уяач Д.Ням-Очир агсны хүү ажээ.

О.Ариунцэцэг

Categories
гадаад мэдээ

ACEM-ийн үеэр Хятад Улс Камбож улсад 600 саяын тусламж үзүүлэхээр тохиролцжээ

Ази-Европын 11 дэх удаагийн АСЕМ-ийн уулзалтын үеэр олон жил яригдсан Камбож улсад үзүүлэх Бээжингийн тусламж эцэслэн шийдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Олон жилийн өмнөө Бээжин, Камбож улсад 600 сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл уг асуудал гацаад байжээ.

Улаанбаатар хотноо болсон “АСЕМ”-ийн уулзалтаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Камбожийн Ерөнхий сайд Хун Сентэй уулзаж, гацаад буй тусламжийн талаар хэлэлцсэн байна.

Уулзалтын төгсгөлд Бээжин, Камбож улсад 600 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

Уг тусламжаар Камбож цахилгаан эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон талаар Хун Сен мэдэгджээ.

О.Өнөр