Categories
мэдээ улс-төр

Сөүл хотод Улаанбаатарын нэрэмжит гудамжтай болох санал тавьжээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэд өнөөдөр үдээс өмнө бараалхав. Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ цаг зав гарган уулзаж байгаад нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар нь сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.

Хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны боломж их байгаа хэдий ч хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт төдийлөн их биш байгаад анхаарч үүнийг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт салбаруудын зэрэгцээ мэдээллийн технологи, эрүүл мэндийн зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав

Түүнчлэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа монгол иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, аюулгүй байдлыг хангахад Засгийн газрын зүгээс анхаарч ирсэн. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш гадаадын иргэдийн визийг хөнгөвчлөх чиглэлээр 5 удаа арга хэмжээ авсан, цаашид ч энэ асуудалд анхаарах болно гэв.

Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн хоёр орны харилцаанд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга онцлоод 2000 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хоёр орны нийслэл хотын найрсаг харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьснаар Улаанбаатар хотод Сөүл, Намянжү хотын нэрэмжит гудамжууд, Сөүл хотод монгол дунд сургууль, соёлын төв, Намянжү хотод Монголын соёлын төв байгуулагдсан зэргийг онцлон дурдаад энэхүү уламжлалт харилцааг улам өргөжүүлэх, Сөүл хотод Улаанбаатар хотын нэрэмжит гудамж байгуулах нь чухал ач холбогдолтой юмгэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Солонгос хоёр улсын эмнэлгүүд хамтран ажиллана

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоёр улсын эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлж нэг болон гуравдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын эмийн холбоодтой хамтран ажиллахаар БНСУ-ын Сөүл Сонму эмнэлэг, Кёнбуг, Чүнбүг их сургуулийн эмнэлэг, Дэгү патима, Ёнхүн эмнэлгүүд болоод тус улсын Эмийн холбоо хамтран ажиллахаар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Монгол Солонгосын эрүүл мэндийн салбарт гарч буй дэвшил гэж үзэж байна. Яагаад гэвэл хоёр улсын ижил түвшний эмнэлгүүд өнөөдөр хамтран ажиллахаар гарын үсэг зурж баталгаажуулж байна. Бидний хамтдаа хэрэгжүүлсэн Сөүл төслийн хүрээнд 100 гаруй эмч, мэргэжилтнүүд урт богино хугацаагаар БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамрагдсан цаашдаа ч үргэлжлэх болно” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

АСЕМ-ын хаалтын тоглолт өнөө орой болно

Энэхүү арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцохоор болсон аж.

Мөн тоглолтод МУГЖ Т.Ариунаа болон FIRE хамтлаг, Kиви хамтлаг, Colors хамтлаг, Гурван охин, Lemons зэрэг хамтлагууд оролцох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт хоёр өрөө байр өглөө

Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Үндэсний их баяр наадамд илүүрхэн өнгөлсөн “Алдар” спорт хорооны бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

“Алдар” спорт хорооны бөхчүүд энэ жилийн Үндэсний их баяр наадамд амжилттай оролцож, аварга, арслан, харцага, начин цолны болзол хангаж өнгөтэй сайхан наадсан билээ.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амжилттай барилдаж, цолоо ахиулсан бөхчүүдийг хүлээн авч, наадмын түрүү, үзүүр бөхчүүдэд хоёр өрөө байр, мөнгөн аяга, батламжийн хамт гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд:

Монгол Улсын аварга, “Алдар” спорт хорооны бөх, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба

Монгол Улсын арслан, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэслэгч Р.Пүрэвдагва

Монгол Улсын харцага, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Бат-Өлзий

Монгол Улсын харцага, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Х.Гантулга

Монгол Улсын начин, “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Л.Шинэбаатар

Монгол Улсын начин, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ахлагч Б.Дэлгэрсайхан

Монгол Улсын начин, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Б.Чимэдвандан

Монгол Улсын начин, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагч Ц.Чимэддорж

Монгол Улсын начин, “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Ц.Нямдорж

Монгол Улсын начин, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганзориг

Монгол Улсын начин, “Алдар” спорт хорооны тамирчин М.Бат-Отгон нар оролцлоо.

Түүнчлэн өнөөдөр урианхай сурын харваанд тэргүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Энхбат, Халх сурын харваанд “Алдар” спорт хорооны тамричин Д.Норжмаа нарт хүндэтгэл үзүүлэх байсан ч наадам давхацсан тул ирж амжаагүй ажээ.

Categories
мэдээ спорт

Олимпод оролцох жудочдод өмсгөлийг нь гардуулж өглөө

“Рио-2016″ олимпийн наадам эхлэхэд 17-хон хоног үлдлээ. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжиннямаар ахлуулсан 60 гаруй тамирчид “Рио-2016” олимпийн бэлтгэлээ Хандгайтад байрлах “Монголын үндэсний олимп” цогцолборт базааж байгаа аж.

Өнөөдөр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан тэдний бэлтгэлтэй танилцаж “Mizuno” брэндийн цагаан, цэнхэр өнгийн жүдогийн өмсгөл гардуулжээ.

“Рио-2016” олимпийг зорих тамирчид ёслолын, бэлтгэлийн, тэмцээний гэсэн гурван төрлийн хувцастай явах бөгөөд жүдочид ийн тэмцээний үеэр өмсөх, шинэхэн өмсгөлөө хүлээн авлаа. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо гол бэлтгэлээ хийж дуусаад долдугаар сарын 28-ны өдөр Бразил улсыг зорино.

“Рио-2016” олимпийн наадмын боксын 52 кг-ын жинд Х.Энх-Амар, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар өрсөлдөхөөр болжээ.

Categories
гадаад мэдээ

Туркт цэрэг армийн 6000 гаруй хүнийг хорьжээ

Туркийн Ерөнхийлөгч П.Эрдагоны баривчилгаа үргэлжилсээр байна. Тэрээр төрийн эргэлт хийхэд оролцсон гэж 6000 хүнийг хориод байна. Тэдгээр хүмүүсийн дотор “Инкирлик” үндэсний агаарын тээврийн командлагч Бекир Эркан Ван ороод байгаа юм байна. Баривчилгаа үргэлжлсээр тэдгээрээс ихэнх нь цэргийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүс байгаа аж.

Өнгөрсөн баасан гаригт болсон үймээний үеэр 290 хүн нас барж, 1400 хүн шархадсан ба олон мянган цэргүүд болон шүүхийн ажилтанууд баригдан хоригдсон байна. Үүнийг олон нийт Туркийн Ерөнхий сайд болон Эрдагон нар хэлсэн амандаа хүрч байна гэж үзэж байна. Тэд энэхүү үйл явдлын эздийг хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд Туркийн армид их цэвэрлэгээ хийнэ гэж мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-аар нийт 5000 гаруй цагдаагийн албан хаагч ажиллажээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, иуслах комиссар П.Энхтогтох хэлэхдээ “АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэрх хамгаалалтын ажил амжилттай явагдаж дууслаа. Бид 2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн бэлдэж эхэлсэн бөгөөд нийт 120 гаруй заалттай төлөвлөгөөний дагуу ажилласан.

Дээд түвшний уулзалтаас гадна дагалдах есөн хурлын аюулгүй байдлыг ноцтой зөрчилгүйгээр зохион байгуулж чадлаа.Мөн дээд түвшний уулзалтын үеэр болсон таван улсын албан ёсны айлчлалыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. Энэхүү АСЕМ-ын уулзалтын үеэр нийт 5,000 гаруй албан хаагч оролцсон. Ингээд цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлсэн нийт иргэддээ баярласан талархсанаа илэрхийлж байна” гэлээ.

Цагдаагийн байгууллага энэ сарын 13-18-ны өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн талаар 7,083 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 20 гэмт хэргийг илрүүлж, гурван гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 674 хүнийг саатуулж, 364 хүнийг ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 293 хүнд авах ёстой арга хэмжээг авчээ.

Categories
гадаад мэдээ

Казахстан улсын Алмата хотод буудалцаан болж хоёр цагдаа амиа алджээ

Казахстаны хуучин нийслэл Алматы хотод буудалцаан болжээ. Мэдээлж байгаагаар автомат буугаар зэвсэглэсэн үл таних хүн гудамжаар гүйн цагдаа нар руу буудаж эхэлжээ.

Үүний дүнд хоёр цагдаа амиа алдаж хэд хэдэн хүн шархаджээ. Түргэн тусламжийнхан хэргийн газарт очсон ба тусгай албаныхан хүмүүсийг гудамжинд гарахгүй байхыг анхааруулсан байна.

Фэйсбүүк хэрэглэгч Болат Мукашев хэргийн газрыг дүрсэлж бичихдээ “одоо цагдаа нар зэвсэгт этгээдтэй буудалцаж байна. Нэг цагдаа машин дотор цусанд хутгалдсан байдалтай хэвтэж байгаа бол өөр хоёр цагдаа гудамжинд хэвтэж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН аймгийн Засаг дарга нарын томилгоог хэлэлцжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөлөө. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, мөн байнгын хороодын дарга нарыг сонгох тухай яриа байсан ч хэлэлцээгүй, зөвхөн аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг хөнджээ.

2016 оны УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болсон. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг батламжлах асуудал багтдаг. Иймээс аль аймагт хэнийг Засаг даргаар томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөлөөр хэлцэгдэх юм.

Өнөөдрийн Удирдах зөвлөлөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай мөн байнгын хороодын дарга нарын асуудал хэлэлцэгдээгүй учраас МАН-ын бүлэг хуралдахгүй бололтой.

Categories
мэдээ нийгэм

Азийн хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн чуулга уулзалт болно

Азийн хуульчдын холбооны Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. АХХ нь 1990 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдаж байжээ.

АЗХЕ-ийн 27 дахь чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал-Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачлага” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулж, бүс нутгийн хуульчдын дархан эрхийн тунхаглалыг батлах юм байна.

Монголын Хуульчдын холбоо нь 2014 онд АХХ-нд гишүүнээр элссэн бөгөөд 2016 оны ээлжит чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2015 онд БНЭУ-ын Гао хотод зохион байгуулагдсан уулзалтаас авсан юм.

Б.ЭНХМАА