Categories
мэдээ нийгэм

Хустайн нуруунд нутагшуулахаар Чехээс дөрвөн тахь авчирчээ

Долдугаар сарын 16-ны өдөр Чехийн Прага хотоос тахийн дөрвөн гүүг онгоцоор авчирч Хустайн нуруунд нутагшуулахаар тавьжээ. Энэ нь Чехийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Баруун Монголын дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм байна. Эдүгээ зургаа дахь удаагаа тахь авчирч нутагшуулж байгаа нь энэ аж. Уг төслийн багийнхан Хустайн нуруунаас өөр дөрвөн тахийг өөрийн онгоцоор зөөн Тахийн талд шилжүүлэн нутагшуулах юм байна.

Прага хотоос тахь нутагшуулах багийнхан наашаа гарахад нь тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам эл төслийн үйл ажиллагааны ач холбогдлыг чухалчлан тэмдэглэж, төслийг гүйцэтгэхэд оролцож буй бүх байгууллагад талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн нэг ханшаар 21.0 сая ам.доллар, 304.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 42.0 сая юанийг тус тус нийлүүлэв. Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 117.5 сая ам.доллар нийлүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ жилийн “Алдрын од”-ыг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсныг маргааш мэдээлнэ

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж эхэлсэн билээ. “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай маргааш мэдээлэл өгөхөөр болжээ.

Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубийн тэргүүн Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Төгөлдөр: Сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд 23 улсын тамирчид оролцоно

Монгол Улсад анх удаа сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээний талаар Монголын сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөрөөс тодруулллаа.

-Сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээн долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын төв цогцолборт болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Одоогоор бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байна. Гаднаас ирж байгаа зочид, тамирчид маань “Чингис” болон “Blue sky” зочид буудлуудад байрлана. Бид тосож авахаас эхлээд хоёр хоногийн турш байрлах бүх л үйл явцын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

-Хоёр өдөр үргэлжлэх энэ тэмцээний хөтөлбөр ямар дараалалтай байх вэ?

-Эхний өдөр насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монгол уламжлалаа дагаад морин цаг буюу 1140 цагт тэмцээн маань эхэлнэ. Харин дараагийн өдөр нь Сумо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон Сумо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болох юм.

-Монголд зохион байгуулагдаж байгаагийн гол онцлог нь юу вэ?

Нэгдүгээрт нь манай улсад анх удаа сумо бөхийн дэлхийн хэмжээний том тэмцээн зохиогдож байна. Ерөнхийдөө спортын төрлүүдээс насанд хүрэгчдийн дэлхийн аварга зохиож байгаа нь бараг анхных болж байна. Оюутны, өсвөр залуу үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд их болдог. Үүнээс ялгаатай нь нэг дор гурван том тэмцээн давхар болох юм.

-Аль, аль улсаас нийт хэчнээн тамирчин оролцохоор болсон бэ?

-Ерөнхийдөө уг тэмцээнд тогтмол 30 гаруй орны тамирчид оролцдог. Харин энэ жилийн хувьд Өмнөд Америкийн холоос ирдэг найман орны тамирчид зардал мөнгөний бэрхшээлийн улмаас ирж чадахгүй болсон. Тиймээс 23 орны 200 орчим тамирчин оролцохоор болоод байна. Манайхаас дөрвөн багийн 24 тамирчин оролцохоор болж, тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байна. Ирж чадахгүй орнуудаас Бразилийн баг нэлээд хүчтэй баг байсан хэдий ч алтан медалийн төлөө гол өрсөлдөөн үзүүлдэг Япон, Украин, Гүрж, Болгар, Унгар, Орос, Польш гэсэн орны тамирчид бүгдээрээ ирж байгаа.

-Мэргэжлийн сумо бөхөд барилддаг монгол сумочдоос тэмцээний үеэр ирэх үү?

-Их аваргууд маань сэтгэлээрээ болон эдийн засгаар дэмжиж байгаа. Мэргэжлийн сумочдоос эх орондоо болж байгаа энэхүү тэмцээнд ирж монгол сумочдаа дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Мөн үзэгчдийн дунд нэгэн эргэлзээтэй асуудал яваад байсан. “Их аваргууд маань барилдах уу?” гэж. Тэгэхээр барилдахгүй. Учир нь энэ дэлхийн аваргын тэмцээн бол манайхны хэлдгээр сонирхогчдын сумо юм.

Б.ЭНХМАА

Categories
мэдээ спорт

“Их хурд-7″ уралдаан энэ сарын 24-нд болно

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт зохион байгуулахаар болжээ. “Их хурд-7”-д уралдах морьдыг долдугаар сарын 23-нд бүртгэж, дугаар олгох юм байна.

Уралдааны хуваарийг танилцуулбал, 07.00-08.30 Азарга мордож 13.30-14.00 цагт Их насны морь барианд орсноор хурдан морины уралдаан өндөрлөх бол 17.00-18.00 цагт түрүүлж, айрагдсан морь, түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөх, түрүүлсэн харваачдад бай шагналыг гардуулах, “Их хурд-7” уралдааны хишиг гардуулах ажиллагаа болох аж.

Categories
мэдээ нийгэм

Маршал Х.Чойбалсангийн хөшөөний нээлт боллоо

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ой өнгөрсөн жил тохиосон билээ. Энэ ойтой холбогдуулан түүний хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын төв цэг Тусгаар тогтнолын талбайн гол цэгт босгожээ. Хөшөөний нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон байна.

Маршал Х.Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хэт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гэж зүй ёсоор үнэлдэг.

Categories
энтертаймент-ертөнц

Реппер gee хуримаа хийнэ

“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ хуримаа хийхээр тов зарлажээ. Түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Социологич мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд мэргэжлээрээ хувийн байгууллагад ажилладаг байна.

Реппер Gee эхнэртэйгээ хэрхэн танилцсан түүхээ олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй,“Уулзах ёстой хүмүүс уулздаг л юм байна лээ. Жам жамаараа явж байгаад танилцсан” хэмээн хариулдаг. Тэд ирэх сард хуримаа хийхээр товлож ойр дотнынхондоо хуримын урилгаа илгээжээ. Т.Мөнх-Эрдэнэ, Н.Минжирмаа нар М.Бургуужин гэдэг нэг охинтой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 2,541.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага байна.

Categories
мэдээ нийгэм

21-р хороолол халуун ус хязгаарлажээ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх
нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу долдугаар сарын 18-наас 28-н
хүртэл 5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол,
Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг
хязгаарлажээ. “УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам
сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах
хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр
зогсоож хийх юм.


Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотод 21 аймгийн онцлогийг цогцлоосон цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан шинээр 21 аймгийн нэрийн хуудас болсон байгалийн үзэсгэлэнт газруудыг баримлаар дүрслэн цэцэрлэгт хүрээлэн бүтээжээ. Аймаг бүрийн бэлгэдэл болсон тэдгээр байгууламжийг 1.5-3 метрийн хэмжээтэй урласан байна. Мөн Сүхбаатарын хөшөөг ч урлажээ.

Сонирхуулахад, энэхүү “Хөх Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас Монгол гэсэн нэрийг оруулсан аж. 1976 онд “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад 21 аймгаас хүмүүс ирж суурьшиж, Эрдэнэт хотыг байгуулсан учраас ийнхүү 21 аймгийн онцлогийг нэг дор цогцлоосон байна.