Categories
мэдээ цаг-үе

Николай Рерихийн сод бүтээл “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болж, хуулбар нь үлдсэн үү? (II)

Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдэг нэрээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хууль бусаар хуулбарлаж, түүнийг нь хил давуулсан байж болзошгүй хэргийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувилбар алга болсон. Бүр төдөн сарын тэдэнд тэгж хуулбарлаад явсан” гээд нотолгоог баримттайгаар хэлдэг музей судлаач нэгэн эмэгтэй байдаг талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Бүр “Зураг хуулбарласан гэдгийг нуугаад яваад байх сонирхол алга. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж ил болгоно. Судалгаа шинжилгээ, баримт байна” гэж ярьсан байна. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ талаар огт ярихгүй болсон гэнэ. Өөртөө итгэлтэйгээр “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хууль бусаар хуулбарласан гэдгийг ярьж байсан судлаач эмэгтэй юуны учир гэнэт чимээгүй болсон бэ гэдэг нь тодорхой бус байсан юм. Бидэнд ирсэн мэдээллийн дагуу музей судлаач эмэгтэйтэй холбогдсон юм. Тэрбээр “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ хуулбар зургийн талаар ярьсан нь үнэн. Надад хэвлэл мэдээлэлд өгөх гээд бэлдчихсэн зүйл байгаа. Одоогоор хөдөө, орон нутагт явж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгч болохгүй байна. Ирэх долоо хоногт нийслэл орно” гэв. Тэрбээр үүнээс өөр мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байлаа. Музей судлаач эмэгтэй Оросын алдарт зураач Николай Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг хуулбар гэж зургийг хадгалж байгаа гэх Дүрслэх урлагийн музей, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Урлагийн зөвлөлийнхөнд хэлсэн байна. Гэвч дээрх байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд уг яриаг “нам” дараад өнгөрөөдөг гэх мэдээлэл байна.

ОРОСУУД УИХ-ЫН ДАРГААР ШАМБАЛЫН ХААН РЭГДЭНДАГВА ЗУРГАА ӨГЧ ЯВУУЛ ГЭЖ ХЭЛҮҮЛЖ БАЙЖЭЭ

Николай Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг нь уран зураг сонирхдог хүмүүсийн дунд алдартай зурагт тооцогддог байна. Тэр тусмаа бурхны шашинтай хүмүүсийн анхаарлын төвд байдаг гол зургийн нэг гэнэ. Зөвхөн энэ зургийг харах гэж хэдэн мянган километр замыг туулж, хөрөнгө мөнгөө заран ирдэг хүмүүс ч байдаг аж. Уран зураг цуглуулдаг хүмүүсийн анхаарлыг татдаг гол шалтгаан нь өнгө будагны хослол, зураачийн ур чадвар, утга агуулгад байдаг гэнэ. “Шамбалын хаан Рэгдэндагва” зургийг оросууд маш ихээр сонирхдог байна. Одоогоос найман жилийн өмнө тэр үеийн УИХ-ын дарга ОХУ руу албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэгсэн ОХУ-аас “Та айлчлалаар ирэхдээ зөвхөн Николай Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” зургийг аваад ир. Бид үзэсгэлэнд тавих гэсэн юм” гэсэн санал тавьж байжээ. Үүний дагуу “ОХУ руу айлчлал хийх үеэр энэ зургаа явуулах” даалгавар өгөхөд Дүрслэх урлагийн музейн хамт олон өгч явуулаагүй гэх. Гэхдээ энэ өдрөөс хойш зураг музейн ил үзмэрт харагдахгүй болсон байх магадлалтай аж. Бүр хэдэн жил тус музейн сан хөмрөгт хадгалагдаад ил гараагүй гэх мэдээл бий. Мөн сүүлийн 10 жилийн дотор гурван ч удаа байр нь солигдож байгаа гэнэ. Одоогийн музейн удирдлагуудаас өмнөх даргын үед тус зургийн хүрээ жааз солигдож байсан гэнэ. Уг нь монгол хээ угалз бүхий их бөх бат жаазанд байрлаж байжээ. Музейн хамгийн том хана бүхий шатны хажууд байрлаж байсан юм байна. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар зургийн жааз хэдэн ч удаа солигдсон байна. ОХУ-аас хүмүүс тус зургийг үзэх санал тавьдаг байжээ. Тэр болгонд ур чадвар муутай зураачийн хуулбар бүхий болхи зургийг үзүүлдэг байсан. Оросууд үзчихээд “Эх хувилбарыг үзмээр байна” гэж санал тавьж байгаад явдаг гэдгийг эх сурвалж дурдаж байв.

МУЗЕЙ АЖИЛТНУУД Ч ЖИНХЭНЭ ЭХ МӨН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЭД ЭХЭЛЖЭЭ

“Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” зургийг хадгалж байгаа Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн удирдлагуудтай уулзсан юм. Тус музейн сан хөмрөгийн үнэт үзмэрийн нэг болох “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг хуулбар гэх яриа арав гаруй жилийн өмнө гарсан. Үүний дагуу, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өргөдөл өгч байсан гэнэ. Гэхдээ тодорхой үр дүнд хүрээгүй байна. Музейн ажилтнуудын хэлж буйгаар “Бид жинхэнэ зураг гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэхдээ хүмүүс яриад байхаар заримдаа хуулбар ч юм болов уу гэж эргэлзэх сэтгэл төрдөг. Зураг сүүлийн арван жил лав музейн хаалгаар огт гараагүй. Хуулбар мөн, биш гэсэн маргааныг таслан зогсоож өгөх хэрэгтэй байна. Бид зургийн хуулбар эсэхийг шинжилгээнд өгөхөөр Япон улс руу зургийн даавуунаас дээж авч явуулсан. XVIII зууны үеийн даавуу байна гэсэн хариу гарсан. Тэгэхээр хуулбар биш байх гэж л бодож байна. Урлагийн зөвлөл, уран зургийн томоохон төлөөлөл бүхий ажлын хэсэг зургийн эх хувилбар мөн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй” гэлээ. Харин Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас тодруулсан боловч “Зураг хуулбарласан талаар ямар ч мэдээлэл алга байна” гэлээ. Оросын алдарт зураач Николай Рерихийн зураг дэлхийн зах зээл дээр хоёр сая ам.долларын үнээс эхэлж зарагддаг гэнэ.

Уран зураг хууль бусаар авдаг гэмт хэрэгтнүүд “Энэ зураг эх хувилбар биш. Хуулбар байна” гэсэн худал мэдээлэл цацаж зургийг үнэгүйдүүлж байгаад үнэ цохиж худалдаж авдаг башир арга энд явж байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Тиймээс нэн даруй зургийн эхийг шинжилгээнд өгөх хэрэгтэйг эх сурвалж онцолж байлаа. 1990 оны дунд үеэс эхлээд хортой цаасаар зургийн эхийг хордуулж аваад, хуулбарладаг байсан гэж уулзсан зураач болгон ярьж байлаа. Эндээс үзвэл үнэ цэнд хүрэх цөөнгүй зураг хуулбарлагдаж, заримынх нь эх хувь алга болсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эрэн сурвалжлах тоймчдын алба

Өмнөх хэсгээ доорх линкнээс уншина уу

http://admin.dnn.mn/%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0…

Categories
мэдээ цаг-үе

Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.

-Энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн болж буйд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Монголын залуус, нутгийн зон олон минь намайг дэмжиж төрийн түшээ болголоо. Иргэд, сонгогчдын хувьд МАН-д итгэл хүлээлгэж төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэсэн. Миний хувьд 29 настай. Манай тойрогт иргэд, сонгогчдын 600-700 мянга гаруй нь миний насны болон дүү хүмүүс байсан. Тэр олон залуусынхаа дуу хоолойг төрд хүргэхээр сонгогдсондоо баяртай байгаа. Би оюутны байгууллагын ерөнхийлөгчийн хувьд залуусынхаа боловсролд түлхүү анхаарал хандуулан ажиллана гэж бодож байна. Мөн нутгийн хөгжилдөө тулгуурлан зохиосон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хичээх болно. Хэнтий аймгийн иргэдийн хурлын сонгуульд мөн МАН-ынхан дийлэнх суудлыг авсан. Тиймээс тэдэнтэйгээ хамтраад орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах бололцоо бүрдсэнд баяртай байгаа. Ер нь монгол төр тогтвортой байж гэмээнэ эдийн засгаа сэргээж өрийн асуудлаа шийдвэрлэх болно.

-Танай аймагт тулгамдаж буй гол асуудал юу байдаг вэ?

-Ер нь монгол төрд нүүрлэж буй гол асуудал бол хагарал, талцал, намчирхах үзэл. Үүний эсрэг зогсоно. Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой. Надад саналаа өгөөгүй таван мянган иргэн байна. Тэдний итгэлийг олохын тулд төрийн ажлыг сайн хийнэ. Тэгэхгүй бол зөвхөн намтайгаа, зөвхөн өөрийг нь сонгосон түмэн олонтойгоо ажилладаг улстөрчдөөс болж Монгол хуваагдаж байгаа. Монгол байгаа боломжийнхоо талыг ашигласан. Одоо Монголоо бүтэн болгохын төлөө ажиллана.

-Сонгуульд ямар уриатай оролцсон бэ. Залуу хүн улс төрийн талбарыг арай шинэлгээр харж байв уу?

-УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон шүү дээ. Тэнд Ц.Оюунбаатар даргатай өрсөлдсөн. Ц.Оюунбаатар дарга намайг есдүгээр ангийн жаахан хүүхэд байхад минь УИХ-д өрсөлдөж байсан. Түүнээс хойш 12 жилийн дараа намын удирдах зөвлөлийн гишүүн, холбооны ерөнхийлөгч, докторт суралцаж буй судлаачийн хувьд өөрийгөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзсэн. Иймд намын Удирдах зөвлөлдөө дэвших саналаа хэлсэн юм. Намайг ийм санал тавихад боломжгүй гэж олон хүн харж байсан байх. Гэхдээ залуу хүн, залуусын баг хамтдаа зүтгэж амжилтад хүрлээ. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Монголын улс төр, нийгэм даяараа шинэ хүн хүсч байсны илэрхийлэл болж байх шиг байна.

Өмнө нь та хаана ажиллаж байв?

-Би “Сан” дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн магистрын зэргээ 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц бодлогод анализ хийж хамгаалсан. Одоо Удирдлагын академид Удирдахуйн ухааны докторын чиглэлээр суралцаж байна. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Монголын лектор” төвд цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Хоёрдугаар курстээ үндсэн багш болж дараа жил нь сургалт хариуцсан захирлаар ажиллаж байлаа. Дээд сургуулиа төгсөх жилээ хүүхэд залуусын оролцоог дэмжих “Хөгжлийн түүчээ” санг үүсгэн байгуулж анхны тэргүүнээр ажилласан. Улмаар “Doctor english” сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаад МАН-даа элсэн орсон. Одоо Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

-Аав, ээж тань Хэнтийн уугуул уу. Юу хийдэг хүмүүс вэ?

-Миний аав Хэнтийн Жаргалтхаан, ээж Мөрөнгийн хүн. Би Мөрөн суманд төрсөн. Аав маань малчин. Ээж насаараа бага эмчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Би эцэг эхээс зургуул, айлын отгон хүү. Манай ах, эгч нар нутагтаа мал маллаж амьдарч байна. Тэд маань намайг сургууль соёлд сурч, эрдэм боловсролтой хүн болгохын төлөө зарим нь сургуульд суралгүй малаа маллаж, барилга дээр ажиллаж зүтгэсэн. Тэднийхээ итгэл үнэмшлийг тээж явахын төлөө зүтгэнэ.

-Сонгуульд яллаа гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгав?

-Аав, ээжтэйгээ хамт байсан болохоор ялалтын мэдээг бүгдээрээ зэрэг сонссон. Би дүн гарахад Хэнтийд байсан юм. Гэр бүлийнхэн маань л их баярладаг юм билээ.

-Аав, ээж тань юу гэж захисан бол?

-Олон түмнийхээ итгэлийг дааж, хичээж ажиллаарай гэсэн дээ. Тэднийхээ захиасыг санаж өөрт буй бүхий л боломж, мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аз жаргалтай хүн бусад руу шавар цацахгүй

Бороо орохоор үерлэдэг Улаанбаатарын гудамжинд ус зайлуулагч байдаггүй гэж хүмүүс шүүмжилдэг ч дарга нар харин “Байгаа” хэмээн зүтгэдэг. Бодвол тэд нэг юм мэдээд л хэлж байгаа байлгүй. Гэхдээ л бороотой өдрүүдэд замын хажуугаар алхаж яваа хүмүүст эрсдэл их тохиолдоно. Хэдэн жилийн өмнө бол замын хажуугаар шавар цацаад өнгөрөх төмөр хүлэгтнүүд олон байлаа. Харин одоо бол цэвдэг сэтгэлтнүүд багассан ч юм шиг санагддаг. Ихэнх тохиолдолд автобуснууд ч, машинтай хүмүүс ч шалбаагны дэргэдүүр тун ч болгоомжтой өнгөрдөг болсон. Манай нийгэм хүмүүнлэг болж байгаа юм болов уу даа. Явган хүмүүс рүү шавар цацсан жолоо баригчдыг торгодог болсон нь ч нөлөөлсөн байх л даа. Хэдэн жилийн өмнө замын хажуугаар алхаж явтал шавхайгаар шүршүүлж билээ. Ажилтай явсан болохоор хувцсаа сольж өмсөхөөр харих ч боломжгүй, шавартайгаа явах ч хэцүү уйлах дөхсөн. Гэтэл гэнэт нэг бодол харван орж ирсэн юм. Ус цацаад өнгөрсөн ганган машинтай залуу надаас илүү өрөвдөлтэй юм байна гэж. Хэрвээ тэр залуу хайранд өлгийдүүлж өссөн бол хэн нэгнийг шаварт булж, бах таваа хангахгүй л байсан даа гэж бодогдох нь тэр. Тэр үнэхээр өрөвдөлтэй залуу байсан ч юм бил үү.

Categories
мэдээ цаг-үе

Харвардад доктор хамгаалсан геологич бүсгүй

Электроникийн инженер Болдын отгон охин Уянга багаасаа аавыгаа дагаж эрэг боолт чангалж эршүүдхэн өсчээ. Энэ чанар нь нөлөөлсөн үү, эрчүүдийн хүчээ сорьдог геологийн салбарт дурлах болсон байна. Тэрээр хөдөө хээрээс чулуу түүж, ууланд явах дуртай. Цүнх дүүрэн чулуу үүрээд алхахдаа түүртэхгүй шүү дээ гэж эгч нь ярилаа. Туслахыг хүссэн эрчүүдэд “Би өөрийнхөө ачааг өөрөө үүрнэ” хэмээн хэлчихээд алхчихдаг байсан гэдэг.

“Рио тинто”-д ажиллаж байсан геологич бүсгүй Харвардын их сургуульд саяхан доктор хамгаалжээ. Харвардад геологийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан хоёр дахь эрдэмтэн юм байна. Б.Уянга нь 2007 онд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг геологич мэргэжлээр төгсч, дэлхийн уул уурхайн акул компанийн нэг “Рио тинто”-д геологичоор ажиллаж байгаад ШУТИС-д магистр хамгаалжээ. Хоёр жилийн өмнө Харвардад мастер хамгаалж, энэ жил доктор болсон байна. Түүний доктор хамгаалсан сэдэв нь “Баруун өмнөд Монголын геологийн хөгжлийн түүх”. Тэрээр “Энэ сэдвийг регионал түвшинд судалснаар цаашид энэ сэдвийг үргэлжлүүлж судлах, геологийн бусад салбартай холбох үндэс нь болж байгаа” гэж эрдмийн ажлаа тайлбарлав.

“Би хийсэн судалгаагаа балчир хүүхдүүд ч ойлгоосой гэж хүсдэг. Аав, ээжтэйгээ Монголоороо аялахдаа олсон мэдлэгээ ашиглаж, цаашдаа илүү ихийг судлах, сурах хүсэх мөрөөдөлтэй болчихвол хэчнээн сайхан билээ. Монголчуудын оюуны чадамж өндөр. Тийм ч учраас бусдад мэдэхгүйгээсээ болж алдаж байгаа олон боломжийг гаргаж өгөхийг, Монголдоо амьдраад ирээдүйд их юм хийж чадах хүүхдүүдэд боломж нээж өгөхсөн гэж боддог” гэв.

Наймдугаар ангиа төгсдөг жилээ дунд сургуулийн хүүхдүүдийг Америкт сургадаг “Сорос-ийн сангийн тэтгэлэг”-т хөтөлбөрт шалгалт өгч тэнцжээ. 2002 онд АНУ-ын Миннесота мужид анх удаа хөл тавьж байсан гэнэ. Тухайн үед 16 настай байсан Б.Уянга охин Америкийн ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийг төгсөж Монголдоо ирээд ШУТИС-д геологич мэргэжлээр сурсан аж.

Түүний ээж нь ШУТИС-ийн геологийн багш С.Оюунгэрэл. Ээж нь охиныхоо талаар “Миний охин бүх хичээлдээ жигд сайн байсан. Англи хэлээ маш сайн сурсан болохоор Харвардын их сургуулийн ангийнхан нь америк охин гэж боддог байсан. Охин маань ШУТИС-ийн оюутан байхдаа Оюутны зөвлөлийн даргаар сонгогдож, оюутны сургалтын төлбөрийг зөвхөн нэгдүгээр курсэд нэмэгдүүлэх тогтсон жишгийг бий болгож чадсан. Үүгээр нь би маш их бахархдаг” гэж ярьсан юм.

Б.Уянга ШУТИС-ийн хоёрдугаар курст байхдаа Америкт, гуравдугаар курстээ Япон улсад геохимийн чиглэлээр, дөрөвдүгээр курстээ Оклахомагийн “Тулса”-гийн их сургуульд мэргэжлээрээ дадлага хийж байж. Тэр Харвардад сурч байхдаа монгол оюутнуудад мөн ийм боломж олгохыг зорьж, дөрвөн жилийн хугацаанд ШУТИС-ийн найман оюутныг Харвардын их сургуульд сарын хугацаатай дадлага хийлгэсэн байна.

“Рио тинто”-д ажиллаж байсан бүсгүй “Монгол Улс уул уурхайн хөгжлийг нэг их боогоод байх шаардлагагүй санагддаг. Америкийн нэгдсэн улс гэхэд алт болон эрдсийн ордуудаа олборлоод дуусчихсан. Өндөр хөгжилтэй орнууд ордуудаа хаагдмагц музей болгоод аялал жуулчлалаа давхар хөгжүүлчихдэг юм билээ. Тэртэй тэргүй дэлхий даяараа дулаарал явагдаж байхад зөвхөн уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж байна гэх мэт ул үндэсгүй зүйл бичиж, шүүмжлээд байж болохгүй л дээ” хэмээн бодлоо хуваалцсан юм.

Мөн тэрээр “Монголдоо их дээд сургуулиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалах нь судалгааны ажлаа Монголтойгоо холбож, Монголынхоо хөрсөн дээр буулгахад их дөхөмтэй. Ядаж л энэ чиглэлээр судалгаа хийдэг сайн багш нараа мэддэг, тэдэнтэй хамтран ажиллаж харилцан суралцах боломжтой болдог” гэж залууст зөвлөлөө. Тэр Баруун Монголыг Казахстан руу холбосон регионал геологийн төсөл дээр ажиллахаар төлөвлөөд байгаа юм билээ.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважавын “Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог” ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Люксембургийн Их Гүнт улсын Ерөнхий сайд Ксавие Бэттэл АСЕМ-д оролцох үеэрээ Гуравдугаар эмнэлэгт зочилж, 15 жил хэрэгжүүлсэн төслийнхөө хэрэгжилттэй танилцсан талаарх сурвалжлагыг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа онцоллоо. Энэ талаарх дэлгэрэнгүйг IV нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй” ярилцлага хэвлэгдсэн байна. Түүний ярилцлагыг Улс төрийн мэдээллийн булангаас уншина уу.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын “Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог” ярилцлага хэвлэгдлээ. Саяхан болж өнгөрсөн АСЕМ-ын уулзалт болон, гадныхны төр, засгийн албан айлчлалуудын дараа түүнээс эдийн засгийн хувьд ямар үлдэцтэй өдрүүд болов гэдэг дээр байр сууриа юу гэж илэрхийлэхийг нь сонирхсон юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг та VI нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Ардчилсан тогтолцооны Монгол хувилбар” илтгэлийг та III нүүрнээс унших боломжтой.

Баримт, үйл явдал нүүрэнд Чингэлтэй дүүрэгт нялх хүүхэдтэй эмэгтэйг автомашинтай нь дээрэмдэн зугтсан хэргийг сурвалжилсан байна. Дээрэмчнээс айсан эмэгтэй хүүхдээ элгэндээ тэврээд машинаас үсэрч хүнд гэмтсэн байна. VII нүүрнээс уншаарай.

Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх Ц.Чимэддоржийн ““Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанаас сумын заан цол хүртэж байлаа” хэмээн ярьжээ. Ярилцлагыг X нүүрт хэвлэлээ. Мөн энгэ жилийн бөхийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан байна. “Өөрөөс нь…” булангаас Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Кармагийн ““Ховор хүмүүс” киноны Дүүриймаагийн дүрд тоглох саналыг Н.Нямдаваа багш тавьж байлаа” ярилцлага хэвлэгдсэн байна.

“Сав шимийн ертөнц” булангаас Баянчандмань сумын хажууд амьтны хүрээлэн байгуулсан “Талын жононгууд” компанийн захирал Л.Сайнбат “Манай хүрээлэн Монголд анх удаа тогосны үржүүлэг хийж байна” ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XV нүүрнээс уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
энтертаймент-ертөнц

Эхнэрийнх нь хэлсэн үг Доналд Трампын нэр хүндийг өсгөв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп болон Хиллари Клинтон нар ширүүн өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Доналд Трампын эхнэр Мелана нөхрийнхөө нэр хүндийг өсгөхүйц үгийг хэлсэн байна. Дараагийн тэргүүн хатагтай ч болж магадгүй байгаа түүний хэлэх үгийг тусгай баг бэлдэж өгсөн гэнэ. Мелана “Манай нөхөр энэ улс орны төлөө тэмцэж чадна, тэр маш энэрэнгүй хүн” гэж ярьсан байна. Үүнийг нь 2008 онд Ерөнхийлөгч Обамагийн эхнэрийн хэлсэн үгтэй тун адилхан байна гэж олон нийт дүгнэжээ.

Харин Доналд Трамп эхнэрийнхээ хэлсэн үгийг “Тэр намайг сайн тодорхойллоо, түүний илтгэл үнэхээр гайхалтай байлаа” хэмээн тодотгожээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

“Бид эх оронтойгоо хамт” дуу эгшиглэнэ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох “Рио-2016” зуны XXXI олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдыг үдэх ёслолд “Увертюра” хамтлаг “Бид эх оронтойгоо хамт” дуугаа дуулах гэнэ.

“Бид эх оронтойгоо хамт” тамирчдын сүлд дууны шүлгийг СТА А.Эрдэнэ-Очир бичиж, аялгууг СТА Ц.Эрдэнэбат бичсэн бол хөгжмийн найруулгыг “Анир” студи, видео клипийг “Face” студийн хамт олон бүтээсэн байна.

Мөн уг ёслолын үйл ажиллагаанд Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцож, “Халуун элгэн нутаг” дууг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатартай хамтран дуулах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газар 2011-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Түүний үр дүнд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой мэс засал, төрөхийн өргөтгөл барих, хуучин барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаанд нийт 10 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байсан. Харин одоогийн байдлаар шинэ эмнэлэг барих ажил эхэлсэн ба газрыг чөлөөлөхтэй холбоотой нэгдсэн эмнэлгийн туслах барилга, байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа газар дээр нь очиж танилцлаа.

Жишиг эмнэлэг нь эмнэл зүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцсон байна. Мөн оношилгоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлнэ гэлээ.

Дүүргийн жишиг эмнэлэг ашиглатанд орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн иж бүрэн барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлаад байгаа юм байна.

Б.Энхмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ засаг 16 сайд, 13 яамтайгаар ажиллана

Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. МАН-ын хувьд ард түмнээсээ мэргэжлийн Засгийн газар байгуулах “үүрэг” аваад буй. Гэвч, тэд засгаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр тогоон дотроо ёстой л нэг “алалдаж” байгаа тухай мэдээллүүд хэвлэлүүдээр гарч байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар боловсруулсан саналаа Ерөнхийлөгчид танилцуулан зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн саналаа УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай байх санал боловсруулсан ажээ.

Шийдлийн Засгийн газрын үед байсан 19 сайдаас Монгол Улсын сайд, Аж үйлдвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдыг хасаад ийнхүү 16 болгосон байна.

16 сайд

  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Шадар сайд
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  5. Гадаад харилцааны сайд
  6. Сангийн сайд
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  9. Батлан хамгаалахын сайд
  10. Барилга, хот байгуулалтын сайд
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
  12. Зам, тээврийн сайд
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  15. Эрчим хүчний сайд
  16. Эрүүл мэндийн сайд


13 яам

Өмнөх Засгийн газрын бүтцээр 15 яамтай байсныг 13 болгосон байна. Аж үйлдвэрийн яамыг Хүнс хөдөө аж ахуйн яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай нэгтгэжээ. Ингээд Ерөнхий чиг үүргийн таван яамтай байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчалын яам /Хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/
  2. Гадаад харилцааны яам /Хуучнаар Гадаад хэргийн яам/
  3. Сангийн яам
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам /Хуучнаар Хууль зүйн яам/
  5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хуучнаар Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэж тусдаа байсныг нэгтгэжээ./

Харин үлдсэн найман яам нь чиглэлийн яам байх аж.

  1. Батлан хамгаалах яам
  2. Барилга, хот байгуулалтын яам
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /Хуучнаар Боловсрол шинжлэх ухааны яам/
  4. Зам, тээврийн яам
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /Хуучнаар Уул уурхайн яам/
  6. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /Хуучнаар Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам тус тусдаа байсныг нэгтгэсэн/
  7. Эрчим хүчний яам
  8. Эрүүл мэндийн яам /Хуучнаар Эрүүл мэнд спортын яам/
Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрханыг энэ сарын 22-нд тахина

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа хийхээр болсон билээ.

Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд уг арга хэмжээг байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх юм байна.

Мөн тахилгын үйл ажиллагааг үндэснний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллаж байгаа аж.