Categories
мэдээ спорт

Дэлхийн хошой аварга С.БАТЦЭЦЭГ: Ард түмнийхээ итгэлийг дааж амжилттай оролцоно, бидэнд ялагдах эрх байхгүй

Өнөөдөр зуны олимпод оролцох тамирчдаа үдэх ёслол Чингисийн талбайд болсон билээ. Энэ үеэр чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.


“Рио 2016” олимпод оролцох тамирчдаа үдэх ёслолын арга хэмжээ боллоо. Таны хувьд бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан уу. Өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай чөлөөт бөхийн тамирчдын түрүүч нь өнөөдөр явж байгаа. Үлдсэн тамирчид маань наймдугаар сарын дөрвөнд явна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээ маш сайхан болж байна. Манай чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан.Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бусад төр засгийн удирдлагууд болоод Монголынхоо ард түмэндээ баярлалаа.
Таны хувьд чөлөөт бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан, мөн адил олимпийн аварга авах боломжтой хэмээн ард түмэн хүлээж байгаа…?
-Ард түмнийхээ итгэлийг дааж амжилттай оролцох болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүгд ялагдах эрх байхгүй” хэмээн хэлсэн. Үнэхээр бид бүгдэд ялагдах эрх байхгүй.
-“Рио-2016” олимпийн наадамд мордох гэж байна. Энэ мөчид “Лондон-2012” олимпийн наадмыг эргээд санавал…?
-Лондонгийн олимпийн хүрэл медаль бол их үнэ цэнтэй ирсэн. Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадамд оролцоно гэдэг бол тамирчин хүний нэг бахархал. Тэр дундаа олимпийн наадмаас медаль хүртээд зогсох бүр сайхан. Энэ удаагийн олимпод эх орныхоо төрийн далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлээрэй хэмээн бусад тамирчдаа ерөөе.Бид бүгд чадах болно. Бүгдээрээ эх орныхоо төлөө хамтдаа зүтгэцгээе гэж хэлмээр байна.
Бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?
-Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид бэлтгэлээ “Говь ресорт” баазад гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Ж.Батням нарын удирдлаган дор базаасан.
Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ спорт

ФОТО: “Рио”-гийн олимпод оролцох 50 тамирчнаа үдэх ёслол боллоо

Ирэх наймдугаар сарын 5-нд Бразил улсын Рио дү Жанейро хотноо хүн төрөхлхтөний их баяр цэнгэл олимпийн их наадам эхлэх билээ. Энэ удаагийн 31 дэх зуны олимпод Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчнаа илгээж байна. Өнөөдөр төрийн өндөрлөгүүд, спортын салбарынхан Чингисийн талбайд үдэн гаргах ёслол хийлээ.

Үдэлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, УИХ-ын гишүүн, 1988, 1992, 2000 олимпийн наадамд оролцож, Монгол Улсын багийн тугчаар гурван удаа сонгогдож байсан Б.Бат-Эрдэнэ, Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, хотын Захирагч С.Батболд нар оролцлоо.

Олимпийн наадмын есөн төрөлд 42 тамирчин, Паралимпийн таван төрөлд найман тамирчин оролцохоор болоод байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдах гэж байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ боловсруулж, 16 сайд, 13 яамтай ажиллах саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөхөөр өчигдөр уламжилсан билээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгч түүний саналд татгалзсан хариу өгсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан одоо 14:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан Ерөнхий сайдын санал болгож буй Засгийн газрын бүтцийг энэ хэвээр нь байлгах уу, эсвэл өөрчлөх үү гэдгээ шийдэхээр болжээ.

Хэдийгээр Ерөнхийлөгч татгалзсан хариу өгсөн ч Засгийн газрын бүтэц ямар байх вэ гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас бүтцээ 16 сайд, 13 яамтай хэвээр нь УИХ-д өргөн барьж болох юм.

Categories
мэдээ улс-төр

Дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.142 тэрбум төгрөг байхаар тогтоолоо

Ирэх аравдугаар сарын 8-нд орон нутгийн сонгууль явагдах тов гарсан. Үүнтэй уялдан Нийслэлийн Аудитын газраас дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг өнөөдөр зарлалаа.

Нийслэлийн Аудитын газраас тогтоосноор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг нэг тэрбум 142.5 сая төгрөг байхаар боллоо.

Дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дараахь байдлаар тогтоожээ. Үүнд,

  1. Баянзүрх дүүрэг -48.8 сая төгрөг
  2. Сонгинохайрхан дүүрэг -47.7 сая төгрөг
  3. Баянгол дүүрэг -43.9 сая төгрөг
  4. Хан-Уул дүүрэг -42.2 саят төгрөг
  5. Чингэлтэй дүүрэг -42.2 сая төгрөг
  6. Сүхбаатар дүүрэг -41.6 сая төгрөг
  7. Налайх дүүрэг -31.7 сая төгрөг
  8. Багануур дүүрэг -29.9 сая төгрөг
  9. Багахангай дүүрэг -27.7 сая төгрөг
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Засгийн газрын бүтцийн саналд нь татгалзсан хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээжээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төслүүд, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.

Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.

Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна.

Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-д засгийн бүтцийг өргөн барих эсэх тодорхойгүй байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Одоогоор хариу ирэхийг хүлээж байгаа аж. Хэрвээ Ерөнхийлөгчөөс Засгийн газрын бүтэцтэй холбоотой хариу ирвэл энэ төслөө тэр даруй УИХ-д өргөн мэдүүлэх юм.

УИХ-ын Тамгын газраас одоогоор Байнгын хорооны хуралдаан зарлаагүй байна.

Categories
мэдээ улс-төр

Шинэ засгийн бүтцээр гааль, татварыг буцаан салгаж бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Засгийн газрын бүтцийг 13 яам, 16 сайдтай байхаар хуулийн төслийг боловсруулсан байсан. Тэгвэл сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд агентлагуудыг доорх байдлаар зураглажээ. Үүгээр Гааль, Татварын ерөнхий газар тусдаа байгуулагдаж, харин Ашигт малтмал, газрын тосны газар нэгдэж нэг агентлаг болохоор харагдаж байгаа юм.

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

2.Цаг уур орчны шинжилгээний газар

Гадаад харилцааны эрхлэх асуудлын хүрээнд

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

12.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл урлагийн газар

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

15.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

16.Ашигт малтмал газрын тосны газар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

17.Мал эмнэлэг үржлийн газар

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

Categories
мэдээ улс-төр

Булган аймгийн Засаг даргаар З.Батзоригийг сонгожээ

2016 оны УИХ болон аймаг нийслэлийн сонгуулийн дүнгээр олонх болсон МАН хурлаа хийж Засаг дарга нарынхаа нэрийг тодруулж байгаа билээ. Энэ сарын 18-нд Булган аймгийн ИТХ-ын хурал өчигдөр анхны хуралдаанаа хийж аймгийн Засаг даргаар Булган аймгийн МАН-ын хорооны дэд дарга Зоригтбаатрын Батзоригийн нэрийг дэвшүүлж нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигджээ. Харин ИТХ-ын даргаар Маанийн Оюунбат сонгогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн бол нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалж болно

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд та бүхэн нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316 үйлчилгээ, Засгийн газрын харьяа, Яам болон агетлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой болжээ.

Categories
мэдээ спорт

РИО-2016 олимпийн тугчаар Баттулгын Тэмүүлэн тодорлоо

“Бразил-2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болно.

Энэхүү арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой нэгэн мэдээлэл задарсан нь Монголын тугч тодорсон байна.

2016 олимпийн наадамд эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттулгын Тэмүүлэн тодорчээ.

Тэрбээр олимпийн наадамд жүдо бөхийн +100кг-д өрсөлдөх юм.

Нийт баг тамирчдаа амжилт ерөөе.