Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш сайд нарыг томилно

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тухай хуулийг баталлаа.

Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд
сайдтай ажиллахаар болов. Мөн шинэ засаг тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17
агентлагтай байх юм. Одоо Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай
хуулийг УИХ-аар баталсантай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд
нарын асуудлыг хэлэлцэх юм байна.

Ерөнхий сайд хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд
танхимаа бүрдүүлсэн байх ёстой бөгөөд энэ хугацаа маргаашаар дуусгавар болж
байгаа. Тиймээс Удирдах зөвлөлөөр сайд нарын асуудлыг хэлэлцэж, шинээр
томилогдох сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулах аж. Харин үүний дараа
УИХ-аар сайд нарын асуудлыг хэлэлцэн батална гэсэн мэдээлэл байна. Өөрөөр
хэлбэл, маргааш гэхэд шинэ засаг бүрдэх болов уу гэсэн хүлээлт улс төрийн
хүрээнд байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар смарт картыг 800 мянга гаруй иргэн ашиглаж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчигч иргэдийн 70 гаруй хувь нь цахим төлбөрийн системийг ашигладаг болжээ. Тодруулбал 800 мянга гаруй иргэн “Улаанбаатар смарт карт”-аар төлбөрөө тогтмол төлж байна гэсэн үг юм. Тиймээс хэрэглэгчиддээ ойр байх зорилгоор тус компани автобусан дотроо смарт картаа цэнэглэх боломжийг олгож эхэллээ. Одоогоор “Улаанбаатар смарт карт”-ыг цэнэглэх төхөөрөмжийг нэг угсраа автобусанд суурилуулаад байгааг “Улаанбаатар смарт карт” компани үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ хэллээ.

Categories
мэдээ спорт

Азийн хүүхдийн наадам 2020 онд Монгол Улсад зохиогдоно

“Азийн хүүхдүүд” олон улсын наадамд манай улс 1996 оноос хойш тамирчдаа тасралтгүй оролцуулж байгаа билээ. Энэ удаагийн наадамд Монголын тамирчид байт харваа, бокс, буудлага, волейбол, даам, шатар, гимнастик, чөлөөт бөх, жудо бөх, самбо бөх, сагсан бөмбөг, таеквондо, ширээний теннис, хөнгөн атлетик, усан спорт, кураш бөх, мод таталт, хапсагай бөхийн спортын 18 төрөлд өрсөлдөж 48 медальтай амжилттай оролцоод ирсэн. Тэгвэл “Азийн хүүхдүүд” спортын наадмыг зохион байгуулах Олон улсын хорооны хурлаар 2020 онд спортын VII наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Х.Болорчулуун нарын тавьсан асуулт тодруулгад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Өмнөх хотын даргын орлогч нарыг ажлаас чөлөөлжээ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан юм. НИТХ-ын төлөөлөгчдөөс сонгогдсон зургаан орлогчийг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөх тухай захирамжаа өчигдөр /VII.20/ гаргасан байна.

Хотын шинэ удирдлага чөлөөлсөн орлогч нарын оронд хүн томилох, эсвэл орлогчийн тоог цөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ажлаас чөлөөлөгдсөн орлогчууд:

  • Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
  • Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
  • Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр
  • Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай
  • Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
  • Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ
Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууслаа

УИХ-ын өнөөдрийн /2016.07.21/ хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн
байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар хуралдаж дууссан бөгөөд удахгүй
чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар
“ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат
өвийн жагсаалтад бүртгэгджээ. ЮНЕСКО нь улс орны баримтат өвийг улсын болон бүс
нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар хадгалалт хамгаалалтыг дэмжин
баталгаажуулах, ард иргэдэд өвөө хамгаалах ухамсарт ойлголтыг өгөх, гишүүн
орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлолыг хөгжүүлэх зорилготой ийнхүү
бүртгэж авдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхланг сонгогчид нь өмөөрч жагсаал хийнэ гэв

УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгуулсан нэр дэвшигч С.Жавхланг огцруулах тухай асуудал яригдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Жавхланг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон хэмээн УИХ-ын гишүүнээс огцруулах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ асуудлыг С.Жавхланг сонгосон сонгогчид нь эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар болсон талаар албан бус эх сурвалж мэдээлсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатарт Моно жүжгийн олон улсын фестиваль болно

“Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт болох гэж байна. Энэхүү фестивал нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн төвөөс Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Соёл урлагийн их сургуультай хамтран жил бүр зохион байгуулагддаг аж.

Энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын уран жүжигчид оролцох ба Монгол Улсыг төлөөлж УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан “Би Эдит Пиаф” жүжгээрээ 15-ны 19:00 цагт оролцох бол Польшийн жүжигчин Виолета Комар “Дива” /16-ны 19:00 цагт/, Армяны жүжигчин Арам Ованнисян “Үзэсгэлэнт Ара” /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой” /18-ны 19:00 цагт/, Английн жүжигчин Кэрил Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд нарын нэрийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

МАН Удирдах зөвлөлийн хуралдаан зарлалаа. Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэх аж. Улмаар Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хандах юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая болж, өндөрлөлөө.

Тус хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хуулиараа УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг баталсан нөхцөлд Ерөнхий сайд Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлдэг. УИХ-д сайд нарын нэрийг өргөн мэдүүлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Өнөөдөртөө багтаан сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн мэдээлэл байна.