Categories
энтертаймент-ертөнц

Алдарт жүжигчин Жэки Чаны шинэ кинонд Монгол туургатанг харуулна

БНХАУ-ын алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт “Skiptrace” хэмээх шинэ кино долдугаар сарын 22-нд буюу маргааш БНХАУ-д нээлтээ хийх гэж байна.Тус кинонд Монгол үндэсний дээл, монгол архи, монгол бүжиг, монгол наадам гээд Монголчуудын амьдралыг харуулахаар тусгажээ. Адал явдалт инээдмийн энэхүү кино мафийн босс Виктор Вонгийн гараас зээ охиноо аврахаар явж байгаа киноны гол баатар мөрдөгч Бенни Блек-ийн адал явдлаар эхэлнэ.

Уг киноны гол үйл явдалт мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, өр ширэнд баригдсан дампуу залуу Коннор Уотстай (Жонни Ноксвилл) хамт явах бөгөөд мафийн босс алс холын Монголд нуугдсан нь тэдэнд ихээхэн хүндрэл учруулах аж.

Блэк зээ охиноо аврахын тулд Монголын мөнх цаст уул нуруу, говь цөлөөр урт удаан, аюултай замыг туулж байгаагаар киноны адал явдал цааш өрнөх юм байна.

Categories
гадаад мэдээ

Холливуудын одод Хилари Клинтонг дэмжих аян өрнүүлжээ

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болох билээ. Тэгвэл Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоныг холливуудын одод дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд олон нийтийн сүлжээнд түүнийг дэмжих аян зохион байгуулж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

Жүжигчин Уилл Смит инстаграмдаа “Хилариг дэмжиж байна. Энэ хатагтай сайн төрийн тэргүүн болж чадна. Та дэмжиж байна уу” хэмээн бичжээ. Уг сэтгэгдлийн дор жүжигчин Том Круз, Брэд Питт, Орланда Блум, дуучин Тэйлор Свифт, Селена Гомез зэрэг 50 гаруй алдартан “Дэмжиж байна” гэж бичсэн байна. “Холливууд Хилариг дэмжиж байна” гэх аянг тэд санаачилсан аж.

Харин Хиларигийн гол өрсөлдөгч тэрбумтан Дональд Трамп твиттер хуудастаа “Иргэдийг бүү төөрөгдүүл. Зөвхөн энэ улсын төлөө зүрх нь цохилдог хүнийг сонгох хэрэгтэй. Алдартнуудын ард нуугдаж төрийн сэнтийд залрах нь хууль бус” гэж жиргэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо

МАН-ын Удирдах зөвлөлөөр сайдын томилогооны асуудлыг хэлэлцжээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 16 сайд, 13 яамтай үйл ажиллагаагаа явуулна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрсийг ийнхүү тодруулжээ. Үүнд:

  • Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх
  • Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
  • Хуульзүйн сайд С.Бямбацогт
  • Сангийн сайд Б.Чойжилсүрэн
  • Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр
  • Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
  • Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөболор
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь
  • Зам, тээврийн сайд Д.Ганбат
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар
  • Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл
  • Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон
Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбат сонгогдлоо

Ж.Мөнхбатыг бид бүхэн яруу найрагч, болор цомын эзэн гэдгээр нь мэдэх
билээ. Тэгвэл түүний унаган мэргэжил нь улстөрч юм байна. Тэрбээр 1979 онд
Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн бөгөөд 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын
ангийг дүүргэжээ. Гэвч тэрбээр төгссөнөөсөө хойш тасралтгүй улстөрийн алба
эрхэлсээр ирсэн туршлагатай улстөрч гэдгийг түүний ажлын намтараас нь харж
болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь аврах завьтай боллоо

Хөвсгөл болон Буйр нуурт эрэн хайх авран туслах зориулалтын хоёр ширхэг моторт завь өгчээ. Энэхүү завийг М.Зоригт сайд гардуулан өгсөн байна. Өнгөрсөн удаад Буйр нуурт загасчилж явсан гурван залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Тэд Хил хамгаалахын газраас удаа дараа завь гуйсан ч өгөөгүй гэдэг. Иймээс энэхүү эмгэнэлтэй явдал олон түмнийг цочроогоод байсан билээ. Харин өнөөдөр ийнхүү завьтай болсон нь олон хүнийг баярлуулсан сайхан үйл хэрэг боллоо.

Categories
мэдээ спорт

Ц.Наранжаргал: Олимпод зодоглох бүх тамирчид маань миний өрсөлдөгч

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын аварга ОУХМ Ц.Наранжаргалтай уулзаж удахгүй болох гэж байгаа олимпийн талаар сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Өчигдөр Монголын ард түмэн олимпийг зорьж буй тамирчдаа үдэж мордуулж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Өчигдөр олимпод оролцох баг тамирчдаа Монголын ард түмэн маш сайхан гаргаж өгч байна. Тэднийхээ итгэлийг алдахгүй тэмцээндээ сайхан оролцоод ирэх болно оо гэж хэлмээр байна.

Бэлтгэл хэр хангасан гэж үзэж байна вэ?

– Бид Хандгайтад бэлтгэлд гарсан. Ер нь гайгүй базаасан гэж бодож байгаа.

Хэзээ Риог зорих вэ?

-Долдугаар сарын 24-нд эх орноосоо Риогийн зүг мордоно. Тэнд очоод олимпийн хотхондоо ойрхон 12 хоногийн бэлтгэл хийж байгаад наймдугаар сарын 5-нд нээлт болж манай боксын тамирчид тэмцээнээ эхэлнэ.

Ямар орны тамирчид хамгийн хэцүү өрсөлдөгч байна гэж таамаглаж байна вэ?

– Би 2004 оноос барилдаж эхэлсэн. Ерөнхийд нь бүгдийг нь судалсан байгаа. Тэр, энэ гэхгүй олимпод зодоглох бүх л тамирчин миний өрсөлдөгч. Энэ л муу даа гэсэн юм байхгүй. Бүгд л том юмны төлөө зорьж байгаа тамирчид болохоор бүгдээрээ л сайн тамирчид байгаа даа.

Хамгийн хэцүү бэлтгэл юу байдаг вэ?

-Ер нь хэцүү бэлтгэл гэж байхгүй ээ. ӨдӨр болгоны бэлтгэл л бидэнд сайн, чанартай бэлтгэл болж чаддаг.

Ард түмэндээ хандаж хэлэх үг байгаа байх?

-Монголынхоо тамирчдын дээлийн захыг мушгиад сэтгэл зүрхээрээ дэмжээд урам зоригоо хайрлаасай л гэж хүсч байна. Мөн төрсөн нутаг ус болох Төв аймгийн Дэлгэрхаан сумынхандаа миний араас цай сүүний дээжээ сайн өргөөрэй гэж хүсье (инээв).

О.Өнөр

Categories
мэдээ улс-төр

С.Жавхланг Чуулганы хуралд дуудахгүй байна

УИХ-ын чуулган өчигдөр шөнө дөлөөр хуралдаж Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцсэн. Тэгвэл энэхүү чуулганы товыг УИХ-ын гишүүн С.Жавхланд хэлээгүй аж.

Өнөөдөр тэрээр хэвлэл мэдээллийнхэнд хариу өглөө. Тэрбээр “Тэд надгүйгээр нэг л нууцгайхан хуралдчих гээд байна. Өнөөдөр л гэхэд маш тулгаж хэллээ. Ямар ч байсан амжаад ороод ирсэн шүү” хэмээжээ.

Түүнийг сонгуульд нэр дэвшихээсээ өмнө МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасанчлан 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны зургаадугаар сарын 29-ний 22:00 цаг хүртэл нэр дэвшигчид мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэх.

Тэгвэл энэ асуудалд тэрээр “Тэр өвсийг хүн идээгүй. Мал идсэн. Хэрэв өвс идсэн хүн байвал надтай холбоо бариарай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтцийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хууль батлагдсанаар шинээр байгуулагдах Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллах болж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;
  2. Монгол Улсын Шадар сайд;
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  5. Гадаад харилцааны сайд;
  6. Сангийн сайд;
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд;
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
  9. Батлан хамгаалахын сайд;
  10. Барилга, хот байгуулалтын сайд;
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
  12. Зам, тээврийн сайд;
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  15. Эрчим хүчний сайд;
  16. Эрүүл мэндийн сайд.

Засгийн газрын бүтцэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамыг үндсэн чиглэлийн яамдын тоонд багтаасан. Ингэснээр үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг УИХ-аас санал болгох боломжтой болжээ.

Шинэ Засгийн газар 27 агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийн хууль батлагдлаа. Агентлагийн 10 нь тохируулагч, 17 нь хэрэгжүүлэгч агентлаг байх юм. Мөн нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаа нь хангагдаж байсан зарим агентлаг салах боллоо. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь байгуулах болжээ.

Тахарын алба татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг пункц нь Цагдаагийн байгууллагад шилжин очсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын тайлангаа гаргалаа

oyu tolgoiБаяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцсэн байна. Харин тус компанийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас шалтгаалжээ. Харин энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. “Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175 000–195 000 тонн баяжмал дахь зэс, 255 000–285 000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалжээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хурандаа цолтон төрлөө

tsagdaaЦагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн босгон дээр дөрвөн хурандаа цолтон төрлөө. Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын төвийн дарга Б.Цогтбаяр, Үнэлгээ хяналт шинжилгээ шалгалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн, Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Манлайбаяр, Улаанбаатар хотын Хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн Хэсгийн дарга, Д.Ганболд нар цагдаагийн хурандаа цол хүртэв.

tsagdaa

tsagdaa