Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд Унзад лам нарын тэмцээн болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шашин соёлын наадам 2016 оны наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Гандантэгчинлэн хийд зохион байгуулж байгаа бөгөөд монголчуудын их шүтээн Очирваань бурхны дүрийг залах юм байна. Энэ хүрээнд 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурах гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш өссөөр байна

Долдугаар сар эхнээс ам.долларын ханш хурдацтай өссөн. Өчигдөрийн байдлаар ам.долларыг 2030 төгрөгөөр худалдан авч, 2033 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр нэг ам.долларыг 2041 төгрөгөөр худалдан авч, 2044 төгрөгөөр худалдаж байна. Одоогоос яг нэг сарын өмнө ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 60 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч 7-р сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 9 төгрөгөөр нэмэгдсээр байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Иргэн Ж.Золзаяа төрсөн өдрөөрөө амаржих газарт 15 ор бэлэглэжээ

Монгол маркетеруудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Золзаяа жил бүрийн төрсөн өдрөөрөө найзуудтайгаа хамтран сайн үйлсийн аян зохион байгуулдаг аж. Энэ жилийн сайн үйлсийн аянаараа Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газрын төрөх, төрсний дараахь тасагт 15 эмнэлгийн ор, 15 матрас, 15 шүүгээ бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаал болж байна

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн
тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд
ёслолын жагсаал болж, цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүн оролцож байна.

Цагдаагийн байгууллагын удирдлагууд өчигдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд
цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Ёслолын
ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон бусад удирдах албан
тушаалтнууд оролцсон юм. Мөн 95 жилийн ойн хүрээнд СТӨ-нд баярын хурал, тоглолт
зохион байгуулсан билээ. О.Ариунцэцэг

Categories
мэдээ спорт

“Их хурд”-д уралдах морьдыг маргааш бүртгэнэ

Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан 7 дугаар сарын 24-ний өдөр “Хүйдолоо худагт” болох гэж байна. “Их хурд-6” уралдаанаас эхлэн азарга, их насны морьдын уралдаанаас гадна хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг санаачлан явуулж эхэлсэн.

Тэгвэл морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулж, Монголын хамгийн хурдан морь тодруулах уг уралдааныг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон явуулах аж.

“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Морин спорт, уяачдын холбоонд бүртгэж, дугаар олгоно.

Долдугаар сарын 24-ний 07.00 цагаас азарга мордох юм байна. Харин 11.30 цагийн үед их насны морьд уралдана.

“Их хурд-7” уралдааны үеэр ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харваа тус тус зохиогдоно.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхэд халуун тогоотой хоолонд түлэгдэж нас баржээ

Хоёр настай хүүхэд халуун тогоотой хоолонд түлэгдэн ГССҮТ-д ирээд шархаа даалгүй нас барсан хэрэг гарчээ. Энэ хүүхэд Сүхбаатар аймгин харьяат байсан байна.

Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар 2000 гаруй хүүхэд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Ер нь жил ирэх тусам энэ тоо нэмэгдэж байгаа аж. Энэ тухай ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч “Ер нь түлэгдэлт ядуу буурай оронд их байдаг. Улаанбаатар хотын хувьд хамгийн их түлэгдэлтэй нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг байдаг. Хүн ам ихтэй гэр хороолол их байдаг учраас тэр байх. Орон нутгаас ирж байгаа түлэгдлийн ихэнх нь гучин хувиас дээш түлэгдэлтэй дандаа хүнд хүүхдүүд ирж байгаа. Хол нутгийн хүмүүс эхний 24 цагийн эмчилгээг мэргэжлийн түвшинд хийгээгүйгээс болоод нэлээд хүндэрсэн хойноо ирдэг. Тиймээс тэднээс нас баралт өндөр байдаг” гэж ярьлаа.

Categories
мэдээ спорт

Дугуйн залуучуудын ДАШ тэмцээнд Б.Тэгшбаяр түрүүллээ

Щвейцарь улсад зохиогдож буй “Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд манай улсын тамирчин Батсайханы Тэгшбаяр оролцсон. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат төрөлд оролцож, залуучуудын дэлхийн аварга боллоо. Батсайханы Тэгшбаяр нь Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубийн тамирчин юм. Ийнхүү дэлхийн аварга болж монголын дугуйн түүхэнд шинэ хуудас нээж өглөө. Түүний бэлтгэл сургуулилтыг Англи улсын иргэн Bugden Scott хариуцаж хийлгэсэн байна.

Categories
мэдээ спорт

Өчигдөр Хакүхо аварга Тэронофүжи Г.Ган-Эрдэнэд унажээ

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо болж буй билээ. Энэ сарын башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлджээ. Өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд унаснаар тэрүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар учраа бөхөө давснаар башёг 10 даваа, 2 унаатайгаар тэргүүлсэн хэвээр байна. Хоёр бөхийн хувьд өнөөдөр барилдахаар оноолт таарчээ.

Ийнхүү Нагоя башёг ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато нар 10 даваатай тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо, комосүби Такаясү нарын дөрвөн бөх 9 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Categories
мэдээ улс-төр

А.Сүхбат: МАН манай нам ч би үнэний талд л зогсоно

2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Монгол ардын нам Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн ч эрх мэдэлд хүрэнгүүтээ өөр шийдвэр гаргасанд УИХ-ын гишүүн А.Сүхбат ууртай байна.

Энэ тухайгаа тэрбээр “МАН анхны ялагдлаа хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонголдоо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд өчигдөр оролцохдоо хэлсэн аварга А.Сүхбатын энэхүү мэдэгдэл нь намынх нь зарим гишүүнийг сандаргаж байгаа бол зарим гишүүн нь “Аваргын зөв, арай дэндүү хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж, МАН онигоо болж байна” хэмээн дэмжиж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ЗГ-ын бүрэлдэхүүнийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа.

Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна. Иймд дахин зөвшилцөнө үү” гэжээ.