Монголын жүдочид энэ сарын 28-ны өдөр “Рио-2016″ олимпийн наадмыг зорино. “Рио-2016″ Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын зургааны өдөр эхлэх юм. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжиннямаар ахлуулсан 60 гаруй тамирчид “Рио-2016” олимпийн бэлтгэлийг Хандгайтад байрлах “Монголын үндэсний олимп” цогцолборт базааж байна.
Month: July 2016
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг өглөө босоход хэдийнэ ажлаас нь халсан байжээ. Энэ талаар тэрээр өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээлэв. Ж.Батсуурь пэйж хуудастаа “Унтаад боссон ажлаас чөлөөлөгдсөн байх юм. Уг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн АН 16, МАН 16, Дарьгангын 1 тойрог дээр 9 дүгээр сарын 25-нд дахин сонгууль болон Монгол Улсын Шүүх болон сонгуулийн байгууллагын эцсийн шийдвэрүүд гараад байдаг.
Гэтэл МАН ирц дутуу, хүчингүй, хууль бус хурал хийсэн болоод түүнийхээ шийдвэр гэж ямар ч тамга тэмдэггүй цаас явуулаад Ерөнхий сайдаар шийдвэр гаргуулжээ. Бас өнөөдөр аймгийн Баяр наадам бөгөөд аймагт албан ёсоор амралтын өдрийн шийдвэртэй байдаг. Миний хувьд нэгэнт Ерөнхий сайдын захирамж гарсан бол ажлаа өгч л таарна. Гэхдээ найман жил хамт зүтгэсэн хамт олныхоо өмнө ажлын өдөр өгмөөр байдаг. Ажлаа хүлээлц гэж миний Зөвлөхөөр дуудуулж байна. Ямар ч болтугай очиж уулзаж учрыг хэлье” гэж бичжээ.
Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн алба хаагч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цагдаагийн алба хаагчид та бүхэн хүйтэнд хөрч, халуунд халж иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг. Би та бүхнийг шагнаж, урамшуулах тухай захирамж гаргахдаа цагдаагийн албын хамгийн хүнд хэцүүг нь үүрч байдаг хэсгийг сонгосон. Цаашдаа ч нийслэлийн Засаг даргын хувьд цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын материаллаг бааз суурийг бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ. Одоогоор цаг нь тодорхойгүй байгаа аж. Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг дахин хэлэлцэх бололтой. Уг асуудалтай холбоотойгоор яриа хэлэлцээ явж байна гэсэн мэдээллийг бүлгийн гишүүд нь өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарын асуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн хариуг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өгсөн. Шинээр бүрдэх Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын асуудлыг олон нийт ч хүчтэй шүүмжилж байгаа. Иймээс зарим сайд нарын нэр өөрчлөгдөж болзошгүй байгаа аж.
ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУДАД ДАРААХЬ НЭРСИЙГ ДЭВШҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ.
- Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.ЭРДЭНЭБАТ
- Монгол Улсын Шадар сайд – У.ХҮРЭЛСҮХ
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.МӨНХБАТ
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.ОЮУНХОРОЛ
- Гадаад харилцааны сайд – Ц.МӨНХ-ОРГИЛ
- Сангийн сайд – Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.БЯМБАЦОГТ
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.НОМТОЙБАЯР
- Батлан хамгаалахын сайд – Б.БАТ-ЭРДЭНЭ
- Барилга, хот байгуулалтын сайд – Г.ӨНӨРБОЛОР /”Сөүл групп”-ийн захирал/
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.БАТСУУРЬ
- Зам, тээврийн сайд – Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.АНАНДБАЗАР /”Содмонгол” группийн захирал/
- Эрчим хүчний сайд – Д.ЦЭНГЭЛ
- Эрүүл мэндийн сайд – Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/
“Оюу толгой” компани “Тийсс”, “Хишиг арвин”-ы хамтарсан компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг өчигдөр байгууллаа.Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтарсан компанитай байгуулав. “Хишиг Арвин” нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний компани юм. “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн төсөлд чухал ач холбогдолтой. Олон улсын тэргүүн туршлага, үндэсний компанийн хамтын ажиллагаа Монгол Улсад шинэ технологи, ур чадвар, мэдлэг туршлагыг хөгжүүлж байгаа нь Оюу толгойд төдийгүй үндэсний уул уурхайн салбарт үр өгөөжөө өгнө” гэв.
Украйны нийслэл Киевт нэрт сэтгүүлч П.Шереметийн автомашиныг дэлбэлсэн хэрэг гарчээ. П.Шеремет “Радио Вести”-д өөрийн нэвтрүүлгээ шууд хөтлөхөөр явж байсан аж.
Дэлбэрэлтийн улмаас сэтгүүлч газар дээрээ өөд болжээ. Мөрдөн байцаагчид энэхүү хэргийг ажил мэргэжил, хувийн өс хонзон, мөн Оросын гэх ул мөртэй холбон хэд хэдэн хувилбарыг авч үзэн ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна хэргийг үйлдсэн хүмүүс П.Шереметийн найз бүсгүй, “Украйнская правда” хэвлэлийн эзэн А.Притулаг хороох гэж байсан ч эндүүрэн Шереметийг дэлбэлсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
О.ӨНӨР
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 11:30 цагт товлогдоод байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй удтал хүлээлгэж 12:30 цагт хуралдаан эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Дараах УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлж, баталлаа.
1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.ЭНХБАЯР
2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны даргаар Л.ЭНХ-АМГАЛАН
3.Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.САРАНГЭРЭЛ
4.Төсвийн байнгын хорооны даргаар Ч.ХҮРЭЛБААТАР
5. Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.РАДНААСЭД
6.Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.ТЭРБИШДАГВА
7.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.ЭНХБОЛД
8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.ГАРАМЖАВ
Чуулганы үеэр байнгын хороодын дарга нарт хандан О.Баасанхүү, Ж.Батзандан нарын гишүүд нэлээд хурц үгийг захиж байв. Тухайлбал,
УИХ-гишүүн О.Баасанхүү:“Төрийг хуулиар удирдаж байна уу? Эсвэл МАН олонхиороо удирдаад байна уу?Та нар хуулиа дагахгүй бол нэг л өдөр Цэц дээр очно шүү” хэмээн хуулиа дагаж ажиллахыг сануулж байлаа.
УИХ-гишүүн Ж.Батзандан: УИХ суудлаа олж байж доорх хүмүүс гүйдлээ олно. МАН өмнөх УИХ-ын алдааг битгий давтаарай. Байнгы хороо УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Зарим нэг хороогоо цөөнхдөө өгөөрэй. Энэ удаагийн байнгын хороодын дарга нарын томилгоог харж байхад боломжийн нэрс орж ирсэн байна. Олонхи болсон нөхдүүд улайрч, галзуу бух шиг орж ирдэг. Энэ бүгдээ засаарай. Өмнөх Засгийн газрын сайн бодлогыг дэмжээрэй” хэмээсэн юм.
Энэ асуудлыг хэлэлцэн баталж, чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав
Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээн долдугаар сарын 20-30-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “В”байранд болж байна. Энэхүү тэмцээнд 15 орны 200 орчим тамирчид өрсөлдөх байгаа юм.
Тэмцээн үндсэн төрлөөс гадна блиц төрлөөр явагдана. Мөн энэ удаа турк даамын төрөл багтжээ.
О.ӨНӨР
Энэхүү үгийн талаар “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр саяхан Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийг төгсөөд ирсэн юм. Түүнийг сурч байхад янз бүрийн хичээл орж байжээ. Гол тулах цэг нь зөв хүнийг бэлтгэх ёстой л гэж үздэг юм билээ хэмээн тэрээр ярилцлагадаа онцолсон байна.
Өнөөдөр цахим орчинд уншигчдын хамгийн их сонирхлыг татаж байгаа энэхүү ярилцлагыг та бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы өнөөдрийн шинэ дугаарыг худалдан авч уншаарай.
О.ӨНӨР
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг 2 дахь жилдээ 8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж байгаа юм.
Наадмын үеэр Монголчуудын их шүтээн “Очирваань” бурханы дүрийг залж, тахих юм. Энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадрааж, дааж явдаг гэж бурханы шашинд үздэг байна. Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.