Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын вакцин хийгдэж байна

Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог.Тэгвэл тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-аас эхэлсэн бөгөөд 7-р сарын 28-ны өдөр хүртэл явагдах юм. Дархлаажуултад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай ба 6 наснаас дээш насныханд тарих заалттай. Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Арвайхээр- Хужирт чиглэлийн зам эвдэрч, гүнзгий далан үүсчээ

Долдугаар сарын усархаг борооны улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хужирт чиглэлийн улсын чанартай сайжруулсан шорон зам сэтэрч, аюултай нөхцөл байдал үүсчээ.

Тодруулбал энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Арвайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад талд 100 метр газар үерт автаж замын далан урссан байна.

Ийнхүү осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох албанаас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Facebook компанийн хөлөг сансарт амжилттай хөөрлөө

Facebook компани сүүлийн жилүүдийн судалгаа, хөгжүүлэлтийн эцэст нарны эрчим хүчээр ажилладаг, интернет түгээх аварга дроноо анх удаа сансарт хөөргөжээ. Уг дроноо “Aquila” буюу бүргэд гэж нэрлэсэн бөгөөд энэ хөлөг нь тасралтгүй 90 минут ниссэн ажээ. Aquila хөлөг дрон дэлхий даяар дөрвөн тэрбум хүнд интернет түгээх хүчин чадалтай ажээ. Проны далавч Бионг 737 онгоцныхтой төстэй ч 20-30 клометрийн өндөрт нисдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шаварт суусан машинуудыг татаж гарган, 13 хүний амь аварчээ

Өчигдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумаас 25 км-т Ханхонгор сумын нутаг дэвсгэрт морь барьдаг товог гэдэг газар жалганд уруйн үерийн шаварт зургаан автомашин суужээ. Машинуудад нийт 16 том хү, долоон бага насны хүүхэд явсан байна. Харин дуудлагын дагуу Өмнөговь аймагийн Онцгой байдлын газрынхан шуурхай ажиллаж, машинуудыг татаж гарган, зорчигчдын амь насыг аварчээ. Мөн энэ сарын 21-23 ны өдрүүдэд усархаг бороо орж, үер ус, намаг шавар ихтэй байх тул хөдөө орон нутаг зорчихдоо болгоомжтой явахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Н.Чимэг

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний ус хэт ихсэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд усархаг бороо орно. Мөн гол мөрний үерийн оргил долдугаар сарын сүүлээр ажиглагддаг. Өнгөрсөн долоо хоног болон өмнөх долоо хоногийн эхээр хэт халсны улмаас зарим гол мөрний ус түр татарчээ.

Гэхдээ Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см ахиу байх ба бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байгаа юм. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Н.Ганаа

Categories
мэдээ улс-төр

УИХ шөнөжин хуралдаж, сайд нараа баталлаа

УИХ шөнөжин хуралдаж, шийдлийн Засгийн газрын сайд нараа ажлаас чөлөөлж, шинэ сайд нараа баталлаа.

  • Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол
  • Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил
  • Сангийн сайд – Б.Чойжилсүрэн
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Бямбацогт
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр
  • Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь
  • Зам, тээврийн сайд – Д.Ганбат
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж нарыг тус тус сайдаар томиллоо

Н.Ганаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг 11 сайдаа дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа 11 сайдыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Ардын намын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргажээ. МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөөс тодруулсан 11 сайдаа 100 хувь дэмжсэн байна. Харин АТГ-аас сайдад нэр дэвшсэн дөрвөн хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул нэрийг нь өргөн бариагүй аж. Одоо байнгын хороод хуралдаж, сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод УИХ дахь АН-ын бүлгээс шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал юм.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр олонхийн суудал авсан нам болон бусад нам эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацааны дагуу Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой байдаг.

Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 07 дугаар сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар өөрийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 13 яам, 16 сайдтай байхаар батлуулсан боловч өнөөдөр 11 сайдын нэрийг өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ гэсэн зарчмыг хангаж, үлдсэн дөрвөн Засгийн газрын гишүүний нэрийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангаж, хүндэтгэлтэй хандахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор анхааруулж байна.

Ийм учраас Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өргөн бариагүй байхад байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрын сайдад нэр дэвшсэн 15 хүнээс дөрвийг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэдгээр дөрвөн хүний нэрийг татсан аж. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлсэн албан бичигт Ц.Анандбазар, Г.Өнөрболор, Д.Цэнгэл, Ж.Цолмон нарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар нь “Содмонгол” группээ ХОМ-тээ мэдүүлээгүйн дээр түүний төрсөн дүү нь газар тариалан, хүнс, мод модон бүтээгдэхүүний 2-3 компанитай юм байна.

Харин Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Өнөрболорын өөрөө болон гэр бүлийнхэн нь барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлийн олон компани үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг учир мөн л ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ.

Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэлийн эхнэр Дарханы шугам сүлжээний компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдагаж. Тиймээс АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй хэмээн ЗГХЭГ-т илгээсэн албан бичигтээ дурджээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайдад яригдаж байсанЖ.Цолмон эм, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниа өнгөрсөн тавдугаар сард охин Маралгуадаа шилжүүлсэн ч өөрөө сайд болсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэж болно гэж үзсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ардын намын бүлэг дахин хуралдаж эхлэв

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг дахин хуралдаж байна. Учир нь өнөөдөр буюу долдугаар сарын 22-нд Засгийн газрын сайд нарыг томилох хуулийн хугацаа дуусгавар болох юм.

Иймд Ардын намын бүлэг Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Үүний дараа байнгын хороо хуралдаж, улмаар чуулганыг хуралдуулах юм байна.

Э.МӨНХ