Categories
гадаад мэдээ

Оросын тамирчин агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрч шинэ амжилтын эзэн болжээ

Оросын тамирчин 65 настай Федор Конюков хийн бөмбөлөгөөр 11 өдөр зогсолтгүйгээр дэлхийг тойрч шинэ рекорд тогтоожээ. Тэрээр аялалаа Австралийн Нордхам суурингаас эхэлсэн байна. Энэхүү амжилтыг нь Дэлхийн агаарын спортын холбооноос баталгаажуулжээ. Тэрээр 2002 онд Амеркийн тамирчин Стив Фоссетийн тогтоосон амжилтыг хоёр өдрөөр урагшлуулжээ.

Тэрээр Австралиас эхлээд Шинэ Зеланд, Номхон далай дээгүүр аялж, Өмнөд Америк хүрээд буцаад Австралидаа газардсан байна.

Тэрбээр цахим хуудсандаа “Туйлын урсгал Антрактидрүү чиглүүлэх үед хамгийн эвгүй байсан. Доошоо харахад тэрхүү алс бөглүү газарт ямар ч хуурай газар, ямар ч онгоц байхгүй соёл иргэншлээс хол аймшигтай ганцаардлыг мэдэрч байлаа” гэж бичжээ.

Түүний агаарын бөмбөлөг нь 56 м өндөртэй, гелийн халуун хийгээр дүүргэгдсэн байжээ. Тэрбээр нийтдээ 11 өдөр 6 цагийн замыг туулсан бөгөөд Амеркийн тамирчин Стив өмнө нь 13 өдөр 8 цаг энэхүү зайг туулж байжээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Лос Анжелес хотод ойн түймэр гарч 1000 өрх гэрээсээ дайжжээ

Лос Анжелес хотын хойд хэсгийн уулаар ойн түймэр гарсны улмаас олон зуун хүн гэр орноо орхин дүрвээд байна. Өчигдөр оройноос эхлэн гарсан энэ түймэр 20 мянган акр газрыг хамарч Лос Анжелес хотыг утаагаар бүрхээд байгаа аж.

Ойролцоогоор 300 хүн гэр орноосоо дүрвэж ойролцоох Санта Кларита руу нүүжээ. Энэхүү түймрээс болж Пасадена дахь нийтийн усан спортын төв хаагдсан байна. Их хэмжээний түймэр нь агаарын халалт болон хүчтэй салхины улмаас хурдан тархаж байгааг анхааруулжээ.

Энэхүү түймрээс болж зэрлэг амьтад ихээр дайжиж байгаа бөгөөд түймрийн чиг Санта Кларитад байдаг “Тэнгэрийн элчүүд” үндэсний ой хамгааллын чухал бүсрүү эргэжээ.

Одоогоор 900 гаруй гал сөнөөгчид түймрийн голомт дээр ажиллаж байгаа бөгөөд нисдэг тэргээр дээрээс нь усаар шүршин унтрааж байгаа юм байна. Лос Анжелесийн онцгой байдлын албаны дарга Жонн Трипп “1000 өрх одоогийн байдлаар аюултай нөхцөлд байна. Хамгийн муу нь энэ тоо 45 мянга болж өсөж Сан Фернандогийн хөндий хүртэл явах эрсдэлтэй байна” хэмээн мэдээлжээ.

Энэхүү түймрээс болоод Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудал утаанд бүрхэгдсэн байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Хятадын Хэбэй мужид үер болж 114 хүн амь насаа алджээ

Хятадын хойд хэсгийн Хэбэй мужад хүчтэй аадар борооны улмаас үер болж 114 хүн нас барж, 111 хүн сураггүй алга болж 300 мянган айл орох оронгүй болсон байна.Орон нутгийн захиргаанаас мэдээлж буйгаар 150 дүүрэг энэхүү үерт автжээ.

Хамгийн их гамшигт нэрвэгдсэн Синтай дүүрэгт 25 хүн амь үрэгдэж 13 хүн сураггүй алга болсон байна. Энэхүү дүүрэгт зориулан улсаас 100 сая юаны тусламж үзүүлжээ. Эдгээр дүүргүүдэд гамшгаас хамгаалах тусламжийн баг очин ажиллаж байна гэж ССTV мэдээллээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Би тийм ч хөгшин биш

Томас Эдисон 1914 оны 12 дугаар сарын нэгэн өдөр лаборатори нь шатахад “Хүүхдүүдээ явж ээжийгээ авчир. Ээж чинь амьдралдаа ийм их гал дахин хэзээ ч харахгүй байх” гэж хошигнон өгүүлсэн байдаг. Түүний хэлсэн үгнээс ямар их эерэг хандлагатай хүн бэ гэдэг нь тодорхой харагддаг. Эдисон гал түймрийн дараа “Би одоо 67-той”. Дахин эхлүүлэхэд тийм ч хөгшин биш байна. Би ийм зүйл ихийг үзлээ” хэмээн хэлж байжээ.

Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол яах байсан бэ? Үнэндээ олон хүн энэ тохиолдолд сэтгэлээр унаж өөрийн хүсэл мөрөөдөл хийж буй ажлаа орхидог. Харин Эдисон тэгсэнгүй.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

“Их хурд”-н азарганы түрүү магнайгаар Ононгийн Батболдын хээр тодорлоо

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

“Их хурд-7” хурдан азарганы уралдаанд газар газрын хурдан хүлгүүд уралдсанаас Ононгийн Батболдын хээр түрүүлж, Т.Болдбаатарын халиун аман хүзүүнд орж, айргийн гуравт Б.Сүхбаатарын дүү хээр, айргийн дөрөвт Д.Бат-Эрдэнийн яруу хээр, айргийн тавд Дагвадоржийн шөвгөр зээрд оржээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын боксын тамирчид “Рио-2016”-д оролцохоор Бразилыг зорьлоо

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам болсон Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын түрүү өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Бразилыг зорьцгоолоо. Тамирчдын түүчээ болсон боксын шигшээ багийн тамирчдын тоонд Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын зургаан тамирчин багтаж байна.

Тамирчдыг Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Дорнод аймаг “Талын бүргэд” клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, багийн эмч Э.Энхбаяр нар ахлан олимпийг зорилоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Сутай хайрханыг тахих ёслол өнөөдөр болно

Сутай хайрханыг тайх ёслол өнөөдөр болно. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох аж. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн бөгөөд энэ удаад Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна.

Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон уул юм. Сутай хайрхан уул нь тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байжээ. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс есөн зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо байдаг байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Настай эмээг цахилгаан шатанд дээрэмдсэн залууст ял оноожээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны нэгдүгээр сарын 7-ны орой өндөр настай эмээг гурван залуу орцонд нь дээрэмдэж, хүндээр гэмтээсэн хэрэг гарч байсан билээ. Тэгвэл уг хэргийг үйлдсэн залуусыг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болжээ.

Уг хэргийг 1990 онд төрсөн Увс аймгийн Давст сумын харьяат Л.Амаржаргал, 1990 онд төрсөн Дорнод аймгийн Матад сумын харьяат Э. Мөнх-Эрдэнэ, 1995 онд төрсөн Увс аймгийн Давст сумын харьяат А.Баатар, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 147.2-р зүйлийн дагуу Амаржаргалд 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтжээ.

Categories
мэдээ спорт

“Их хурд-7” Хүй долоон худагт болж байна

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан
өнөөдөр Хүй долоон худагт болж байна. Энэ жилийн уралдаанаар морьдын үүлдэр
угсаа, нас харгалзахгүйгээр уралдуулах аж. Их хурд уралдааны үеэр “Молор
унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын
харвааны тэмцээн болох аж.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн цахим худалдааг атгасан “Алибаба”-гийн эзэн Монголд ирнэ

Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдаа бол alibaba.com. Үүсгэн байгуулагч нь Хятадын хамгийн баян эрхэм, цэнхэр гаригийн тэрбумтнууд дунд дээгүүрт жагсдаг Жек Ма. “Алибаба” өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж арилжаа наймаанд нь зуучилдаг юм. 30 мянган ажилтантай, зөвхөн урд хөршид гэхэд л шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгосон гэсэн аварга тоо дуулддаг. Өчнөөн мөнгөтэй ч тансаг хэрэглээнд дургүй, дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэг ухаалаг тэрбумтнуудын нэг Жек Ма Монголд энэ сарын 25-нд ирэх гэж байна. Дэлхийн тэрбумтан “Хаан жимс” амралтын газар тухлахаар болжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ “ДЭЭРЭМДЭВ”

“Алибаба” онлайн худалдааны сүлжээ хамгийн том мөнгөн дүнтэй IPO хийсэн гэдгээрээ дэлхийн түүхэнд үлдэнэ. Жек Ма компанийнхаа хувьцааг Нью-Иоркийн Хөрөнгийн бирж дээр анх гаргахдаа 21 тэрбум ам.доллар олно гэж тооцож байсан ч 25 тэрбумыг босгож чадсан юм. Дэлхийн хөрөнгийн захын түүхэнд “Алибаба”-гаас өмнө АНУ-ын Женерал Моторс, Хятадын ICBC банк 20 тэрбум хүртэл ам.долларын хувьцааг арилжаалж байсан түүхтэй. Хувьцааны анхны үнэлгээ 68 ам.доллар байсан ч арилжааны өдөр 94 ам.доллар хүрч, Хятадын бизнесмэний компани гол өрсөлдөгчөөсөө гурав дахин их хөрөнгөтэй болсон нь ердөө хоёрхон жилийн өмнөх явдал. Гол өрсөлдөгч нь мэдээж Америкийн ebay.com. Тэр үед хэвлэлд шуугиж байсанчлан дэлхийн хөрөнгийн зах зээлийг “дээрэмдсэн” өдрөө “Алибаба” группийн хөрөнгө 231.4 тэрбум ам.долларт хүрч байв. Хятадын интернэт худалдааны групп дэлхийн тэргүүлэх хорин компанийн тоонд багтсан нь ийм түүхтэй. “Алибаба”-гийн эзний нийт хөрөнгө нь 25 тэрбум ам.доллар. “Форбс” өнгөрсөн онд энэ тоог зарлаж байв.

Жек Магийн төрсөн газар нь Хятадын Ханчжоу хэмээх жижигхэн хот. Өөрөөсөө том хүүхдүүдтэй гар зөрүүлэхдээ айхыг мэддэггүй хүүг хөршүүд нь яршигтай чалчаа, тэрслүү гэж шүүмжилдэг байжээ. Муу сурдаг, тэрслүү жаалд нэг гайхмаар тал байж. Тэр англи хэл сурах гэж ёстой л дурлан тэмүүлдэг байсан гэдэг. Хүү зочид буудлын гадаа жуулчдыг хүлээж байгаад англиар яриа өднө. Сүүлдээ бүр найз болох хэмжээнд яриа хөөрөө өрнүүлдэг болж. Жек гэдэг нэр нь ч эндээс эхтэй. Жуулчдын өгсөн энэ нэрээр тэр дэлхийд аль хэдийнэ танил болчихсон нэгэн. Ханчжоугийн ядуу хүү Ма Юнь-ий Жек Ма болсон түүхийг сонирхуулъя.

ЖЕК МА ГЭЖ ХЭН БЭ?

Дунд сургуульд байхдаа тийм ч толгой сайтай байгаагүй Жекийн дээд сургуульд орох зам дардан байгаагүй гэдэг. Бээжингийн их сургуульд элсэхээр математикийн шалгалт өгөхөд ганцхан оноо авч байсан түүх намтарт нь бий. Дараа жил нь дахин элсэх гэж оролдоод бүтэлгүйтсэн залуу Багшийн сургуульд элсэж англи хэлний багшийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд ажилд орох гэж өчнөөн оролдсон ч бүтэлгүйтсээр байж. KFC-гийн сүлжээнд 24 залуу ажилд орохоор бүртгүүлэхэд ганцаараа тэнцээгүй, цагдаагийн албанд ажилд орохоор очиход бие бялдрыг нь голоод буцаасан гэж ирээд яривал өчнөөн бүтэлгүйтэл Жек Магийн өнгөрсөн амьдралд бий. Хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө 30 ажил олгогчоос татгалзсан хариу авч явснаа дурссан удаатай. Дараа нь англи хэл зааж эхэлж. Дуртай ажлаасаа олдог мөнгө нь хэтэрхий бага, сард 12-хон ам.долларын цалин авч байсан учраас 1992 онд найзуудтайгаа хамт орчуулгын товчоо ажиллуулж эхэлжээ. Бас л бүтэлтэй юм болсонгүй. Ингээд наймаа хийх шийдвэр гаргажээ. Энэ удаа харин бүтэлтэй, чамлахааргүй мөнгө олсон гэдэг. Түүний намтар үүнээс хойш Америкт интернэт кафе ажиллуулсан, интернэт кафедаа орчуулга хийсэн, нутагтаа буцаж ирээд Хятадын шар хуудсууд нэртэй сурталчилгаанаас санхүүждэг лавлах сайт нээсэн гэх мэтээр үргэлжилжээ. Харин 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь дэлхийг хэрсэн бизнесийнх нь амжилттай эхлэл болж. Yahoo Алибабагийн хувьцаа эзэмшигч болсон байна. Жилийн дараа тэр найзуудтайгаа нийлж alibaba.com-оо нээжээ. Сайт нь 60 мянган ам.доллараар бүтсэн гэдэг.

Аlibaba.com-д Gold­man Sachs банк таван сая ам.долларын хөрөнгө оруулсан бол Японы Soft­bank хувьцааных нь 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авч байлаа. Жек Магийн сайт гурван жилийн дараагаас ашгаа өгч эхэлжээ. Сонирхуулж хэлэхэд, тэр санамсаргүй тохиолдлоор цахим худалдааны чиглэлээр ажиллахаар шийдсэн гэдэг. 1995 онд АНУ-д анх очиж л дээ. Сиэтл хотод жижигхэн оффистой танилтайгаа уулзах үеэрээ интернэт гэдэг зүйлтэй танилцсанаа дурссан байдаг. Интернэт гэж юу болох талаар танилаасаа асуухад “Зүгээр л хүссэнээ эрж хай” гэжээ. Түүний хамгийн анх хайлт хийсэн үг нь “шар айраг”. Орон орны шар айрагны зураг янз бүрээрээ гарч ирсэн ч Хятадынх гарч ирээгүйд ихэд гайхаад өөр зүйлсийг хайж гарчээ. Мөн л Хятадын гэх зүйлс олдсонгүй. Интернэт гэдэг том зах зээлд Хятадын өрсөлдөгч байхгүй гэдгийг олж харсан залуу ямар ч эргэлзээгүйгээр санаагаа ажил болгохоор зориг шулууджээ.

Шантрахыг мэддэггүй Жек Магийн бизнесийн бас нэг үндэс нь Хятадын хамгийн том жижиглэнгийн худалдааны онлайн сайт taobao.com. “Yahoo” 2005 онд энэ сайтын хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авч байв. Өнгөрсөн жилд гэхэд л taobao.com хамгийн олон хэрэглэгч хандсан арван цахим хуудсанд багтсан юм. “Алибаба” группийн зөвхөн Хятадад онлайн худалдаа хийдэг энэ сайтаар 760 сая бараа худалдаалагдсан гэсэн тоо бий. Европ, АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалддаг, Хятадын хувцас үйлдвэрлэгчид бараагаа гадаад зах зээлд борлуулдаг aliexpress.com ч түүнийх. “Алибаба” групп Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэдэг аж. Сайтуудаар нь 300 сая хүн үйлчлүүлдэг гэсэн аварга тоо байна.

ТАНСАГЛАХ ДУРГҮЙ, БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ТЭРБУМТАН

Жек Ма тансаглах дургүй тэрбумтнуудын нэг. Кунфугийн тухай зохиол бичих дуртай. Номонд нугасгүй, покероос татгалздаггүй. Бясалгал хийж, тай-чигаар хичээллэхэд заавал цаг гаргадаг. Хэвлэлийнхний мэдэж авсан тэрбумтны дуртай зүйлсийг жагсаавал нэг иймэрхүү. Тэр хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг ч гурван жилийн өмнө хувийн онгоц авахдаа 49.7 сая ам.доллар зарцуулж байж. Түүнийг мэдэх хүмүүс “Тэрбумтны их зангүй” гэж үнэлдэг.

Азийн Жек Ма Америкийн Билл Гейтс, Элон Маск шиг байгальд хайртай тэрбумтан. Хятадын тэрбумтнууд дэлхийн экологид тулгараад байгаа асуудалд мөнгө зарцуулдаггүй гэсэн шүүмжлэлийг эвдэж чадсан нэгэн. 27 мянган акр газрыг байгалийн нөөцөд шилжүүлэн хамгаалах ажлыг эхлүүлээд байгааг нь хэвлэлийнхэн сайны жишээ болгон мэдээлдэг. Өнгөрсөн жил Хятадын хамгийн их ашиг орлоготой ажилласан уран бүтээлчдийг багтаасан “Hurun Art List 2015” гэсэн жагсаалт гарсан юм. Энэ жагсаалтад нэлээд дээгүүр давхисан уран бүтээлчдийн нэг нь “Алибаба”-гийн эзэн. Зураач Жэн Фанчитай хамтран бүтээсэн “Paradise” нэртэй зургийг нь Хятадын нэгэн бизнес эрхлэгч 5.4 сая доллараар худалдаж авсан нь түүнийг энэ жагсаалтад багтаажээ. Жек Ма олны анхаарлыг дэлхийн дулааралд хандуулах зорилгоор бүтээсэн бүтээлээсээ олсон мөнгөө байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг Paradise Interna­tional Foundation байгууллагад шилжүүлсэн билээ.