Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхаарна уу

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч
байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр долдугаар сарын 25-нд Төв
аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд
нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.
Мөн энэ сарын 28-наас эхлээд
нийт нутгаар халах төлөвтэй
байна. Тиймээс иргэд та
бүхэн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам,
гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,
тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт
цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж
байна.

Түүнчлэн усархаг бороо орсны
улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох, сэлэх, голын
эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол, усыг гатлахдаа батлагдсан
зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх,
тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх, айл, өрхүүд орон гэр,
хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, хүчтэй
салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийх хэрэгтэй аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол
мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, согтууруулах ундаа
болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

ОХУ-ын тамирчид “Рио-2016” олимпийн наадамд оролцохоор боллоо

wadaӨнгөрсөн ням гаригт Олон улсын олимпийн хороо(ОУОХ)-ны Гүйцэтгэх хороо хуралдаж, Оросын баг тамирчдыг бүхэлд нь “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийг нь хасах эсэх асуудлыг хэлэлцэв. Тус хорооноос Оросын баг тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Энэ талаар ТАСС агентлаг уламжилжээ.

Тус хорооны гишүүд Оросын хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх нь тухайн спортын төрлийн олон улсын хорооны шийдэх асуудал гэсэн шийдэлд хүрсэн байна. Мөн сэргээш илэрсэн тамирчдыг Рио-де-Жанейро хотноо болох олимпийн наадамд оролцуулахгүй гэдэгт санал нэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Сургууль, цэцэрлэгийн засварыг яаралтай дуусгах үүрэг өгөв

niislelНийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хуралдаанаар өнгөрсөн 21 хоногийн /энэ сарын 10-25/ нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиисар Ч.Болдбаатар, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, нийслэлийн хэмжээнд ямар нэг онц ноцтой гэмт хэргийн зөрчил гараагүй гэлээ.

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн 4137 дуудлага ирсэн. Зам тээврийн ослын улмаас 6 хүн нас барсан. Наадам болон АСЕМ-ийн уулзалтын хамгаалтад 720 шахам албан хаагч ажилласан. Хөдөө орон нутгаас мөн нэмэлт хүч авч ажилласны үр дүд АСЕМ-ын уулзалтын үеэр зам тээврийн осолтой холбоотой дуудлага Улаанбаатар хотод гараагүй” гэлээ.Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд гамшиг ослын 133 удаагийн дуудлага хүлээн авч ажилласны 97 нь обектын гал түймрийн дуудлага байсныг хэллээ. Мөн ОХУ-ын Сибирь, Байгаль нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан аймгуудад утаатай байсныг хэллээ. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан хяналтын цэг ажиллуулж, хяналт шалгалт, ариутгал хийх саналтай байгаагаа хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 барилга зөвшөөрөлгүй байна. Эдгээр барилгуудад зөрчлийг арилгуулах албан шаардлагыг өгч ажиллаж байна. Цаашид хууль тогтоомж зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гарц хааж барьсан хоёр барилгыг албадан буулгах, барилга эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.Мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Цаашид нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн газраас сөөм газрыг ч бизнесийн зориулалтаар барилга барихаар ашиглахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн засварыг яаралтай дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирэв

Дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад иржээ. Тэрээр Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд манай улсад ажлын шугамаар ирээд байгаа юм. Энэ хугацаандаа Монгол Улсын технологийн чиглэлээр суралцдаг залууст лекц уншихаар төлөвлөжээ.

Жэк Ма-гийн 1999 онд 60.000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны “Alibaba” компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компани нийт хувьцааныхаа 12 орчим хувийг зах зээлд арилжаалж, 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь нэгж хувьцааг 66-68 ам.доллараар, нийт 320.1 сая ширхэг хувьцаа арилжаална гэсэн үг юм.

Categories
гадаад мэдээ

Өчигдөр Германы нэгэн ресторанд бөмбөг дэлбэрч хүний амь нас эрсджээ

Германы өмнөд хэсэгт өчигдөр орой 10 цаг 10 минутанд нэгэн дарсны ресторанд дэлбэрэлт болж нэг хүний амь нас эрсдэн 10 орчим хүн шархаджээ. Германы хэд хэдэн газарт хүчирхийлэл гэмт хэрэг гарсаар байна. Бүтэн сайнд нэг жилийн өмнө Германд цагаачилж ирсэн 21 настай Сири эр нэгэн эмэгтэйг алсан аймшигт хэрэг гарсан билээ. Тэрээр өмнө нь үл хөдлөх хөрөнгө хулгай, халдлагын хэргээр цагдаад бүртгэгдэж байжээ. Тэрхүү халдлагад өртсөн эмэгтэй 45 настай Польшийн иргэн байжээ.

Мөн баасан гаригт хүн их холхидог худалдааны гудамжинд буугаар шүршин 8 хүний аминд хүрээд өөрийгөө хөнөөсөн хэрэг гарчээ. Эрх барих байгууллагууд энэхүү террорист халдлагын эх сурвалжийг олохгүй байгаа бөгөөд энэ хэрэг жилийн өмнөөс төлөвлөгдсөн байсан боловуу гэж үзэж байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хоёр гадаад иргэн хоорондоо мөргөлджээ

Өчигдөр мотоцикльтой Австрали улсын хоёр иргэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Орхон голын гүүрээр гарч яваад бие биентэйгээ мөргөлдсөнөөс хүнд гэмтжээ. Ослын газар ОБЕГ-ын алба хаагчид ирж Австрали улсын иргэн Андриа Броснан (39 настай, эмэгтэй)-д яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн “Ланд Круйзер” 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотын Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн зарим газраар цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны даваа гарагт зарим дүүргүүдийн цахилгааны шугамд урсгал засвар хийхтэй холбогдуулан дараах газруудад цахилгаан хязгаарлахаар болжээ. Үүнд:

Сүхбаатар

10.30-17.30

7, 8-р хороо 11-р хорооллын 3А, 4, 5, 5А, 6, 11, 21, Эрхүүгийн 2, 6, 36/1-р байр, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар, Чингис хаан, Хэл иргэншил, Сувилахуйн ДС-ууд, 2-р сургууль

Хан-Уул

11.00-18.00

УСУГ-ын худагууд

Төв аймаг

10.30-17.30

Баяндэлгэр сум Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын станцууд, иргэн Бямбадорж, Пүрэвбазар, Цэцэрлэг болон ойр орчмоор

Categories
гадаад мэдээ

Орос Туркийн худалдаа, эдийн засгийн харилцаа дахин сэргэв

Орос Турк хоёрын харилцаа 2015 оны арваннэгдүгээр сард Туркийн Нисэх хүчний онгоцнууд Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний улмаас хурдан Оросын тал Туркийн талтай худалдаа эдийн засгийн харилцаагаа зогсоогоод байсан билээ.

Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган 2016 оны зургаадугаар сард Оросын ерөнхийлөгч В.Путинд захидал илгээн сөнөөгдсөн онгоцны төлөө уучлалт гуйгаад байсан билээ. Үүний дагуу хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан техникийн хэлэлцээрийг сэтгээхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж нэр нь тодроогүй байгаа дөрвөн сайдын асуудлыг авч үзэх байсан ч өнөөдөр МАН-ын бүлэг хуралдахгүй юм байна.

Сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодруулсаны дараа УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг оруулж хэлэлцүүлэх ёстой юм.

Гэхдээ МАН сайд нарынхаа нэрийг өнөөдөртөө багтаан тохирч чадвал намын бүлгүүдийн хуралдааны цаг тодорхой болох болно.

Categories
мэдээ нийгэм

Бороо их орсны улмаас Дарханд ачааны галт тэрэг онхолджээ

“Дархан-2” өртөөний ойролцоо ачааны галт тэрэг онхолдсон хэрэг энэ
сарын 22-23-ны шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед болсон билээ. Ослоор ачааны
зургаан битүү галт тэрэг замаас гарч унасан юм.

Уг галт тэрэг ОХУ-аас БНХАУ руу мод тээвэрлэж явсан бөгөөд ослоор
хүний амь нас эрсдээгүй байна. Осолдсон галт тэрэг болон эвдэрсэн замыг засаж
дуусчээ.

Ослын шалгаан нь бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнтэй
холбоотой байх магадлалтай хэмээн “Улаанбаатар төмөр зам” ТӨХК-иас
үзэж байгаа юм.