Categories
мэдээ улс-төр

ФОТО: Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийлээ

Өнөөдөр үдээс хойш шинээр байгуулагдсан Засгийн газрын анхны хуралдаан болсон юм. Эхний хурлаараа долоон асуудлыг хэлэлцлээ. Лхагва гариг бүр засаг хуралдаж байхаар тогтсоныг өмнө нь бид мэдээлсэн. Ингээд манай гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн дуранд Засгийн хуралдааны агшнууд ямархан дүртэй буусныг хүргэе.

Categories
мэдээ улс-төр

​Засгийн газар анхны хуралдаанаараа долоон асуудал хэлэлцлээ

“Мэргэжлийн” Засгийн газар өнөөдөр анхны албан ёсны хуралдаанаа 15.00 цагт товлон хийсэн. Уг хуралдаанаар нийт долоон асуудал хэлцэн байна.

Үүнд: Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, /Улсын онцгой комиссын бүрэлдэхүүний тухай/, Баян-Өлгий аймагт хөрөнгө гаргах тухай хэлэлцүүлэг оруулсан аж. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай, хуваарь шинэчлэн батлах тухай, Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцүүлжээ. Дээрх асуудлуудыг хэлэлцэсний дараа Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар, мөн яамдын өнөөгийн нөхцөл байдлын талаар сайд нар тус бүрдээ танилцуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

​Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тайлангаа ирүүлэхийг мэдэгдлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу долдугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу наймдугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн дагуу хүргүүлэх ёстой гэж заасан байдаг.
Тэгвэл заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.
Иймд заасан хугацаанд тайлангаа ирүүлэхийг нэр дэвшигчдэд нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

О.ӨНӨР

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Манай улсад Зүүн хойд Азийн судалгааны төв байгуулахаар төлөвлөжээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг түшиглэн Зүүн хойд Азид болж өнгөрсөн нийгэм, түүхийн үйл явцыг судлах зорилго бүхий “Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг манай улсад байгуулахаар болжээ. Тус төвийг энэ сарын 28-ны өдөр нээх бөгөөд Японы Хүмүүнлэгийн хүрээлэнгийн санаачилгаар байгуулж байгаа аж.

Энэхүү төвийг байгуулснаар манай эрдэмтэд эх орныхоо түүхийг бүс нутгийн хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм. Тэр дундаа түүх, археологийн чиглэлээр хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх аж. Төвийн нээлтэд Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун, Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита нар оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2016.07.27/ Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман эмэгтэй гишүүдийн төлөөллийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр, энэ удаагийн сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй төлөөлөгч буюу нийт сонгогдсон гишүүдийн 17.1 хувь байгаа нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь олон улсын эмэгтэй парламентчдын дундаж үзүүлэлттэй ойртож байгаа юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн ойр ажиллаж ирсэн туршлага бий. Тухайлахад, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төслийг 2014-2015 онд хэрэгжүүлэхэд маш идэвхтэй оролцсон. Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэлийн үр дүнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн 2017-2021 онуудад хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Тусламжийн Хүрээ нь “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна гэлээ.

Ийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хэрэгжүүлж ирсэн, цаашид төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулсны дараа Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр дээр УИХ-ын эмэгтэй гишүүд төр, иргэнийхээ хооронд гүүр болон ажиллахаа илэрхийлэв. Тэрээр, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж Жендерийн үндэсний хорооны статусын асуудлыг эргэн харах талаар санал, хүсэлт уламжилсан гэлээ.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно гэж бусад эмэгтэй гишүүд саналаа илэрхийлэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

​Францын Ерөнхийлөгч Ф.Олланд шашны зүтгэлтнүүдтэй зөвлөлджээ

Өнгөрсөн шөнө Францын номлогч Жакюс Хамелийн амь насанд хүрсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийн дараа Францын Ерөнхийлөгч Ф.Олланд Христ, Муслим, Жүд, Буддын шашны зүтгэлтнүүдтэй уулзсан байна.

Ерөнхийлөгч Ф.Олланд тэдэнтэй уулзсаныхаа дараа Батлан хамгаалахын зөвлөхтэйгөө мөн уулзжээ. Тэрбээр номлогч Жакюс Хамелийн амь насанд халдсан хэргийн дараа “Эв нэгдэл”-ийг дахин сануулж, терроризмын эсрэг тэмцэл маань тийм ч амархан зогсчихгүй гэж мэдэгдээд “Ардчилал бол бидний зорилт, энэ бол бидний хамгаалалт байх болно. Хамтдаа терроризмын эсрэг тэмцэцгээе. Бид ялах болно” гэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

​АТГ-аас Н.Энхбаярт өмгөөлөгч олж өгөхөөр шийджээ

Авлигатай тэмцэх газраас “Монголын Хуульчдын холбоо”-нд хүсэлт хүргүүлсэн аж. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа. Тиймээс АТГ Н.Энхбаярыг нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалт өгөөгүй аж. Үүнд Н.Энхбаяр тайлбар өгөхдөө “Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч АТГ-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ өгөхөөс татгалзаж байна” гэсэн хариултыг өгөөд байсан юм.
Тиймээс АТГ-аас “Монголын Хуульчдын холбоо”-нд хүсэлт гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна. Харин хуульчдын холбоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчид 2016 оны долдугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг санал болгожээ.
Э.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэт халалт, наршилтаас сэргийлээрэй

Ойрын өдрүүдэд цаг агаарын хэм 28-34 хэмийн дулаан болно. Улаанбаатар хотод долоодугаар сарын 27-нд өдөртөө 28 хэм байна, шөнөдөө 13 хэм.

Харин долоодугаар сарын 28-нд өдөртөө 27 хэмийн дулаан байх бол шөнөдөө 14 градус дулаан, түр зуурын бороо орно. Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 33-34 хэм дулаан, бага зэрэг үүлшинэ. Иймд хэт халалт, наршилтаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Налайх дүүргийн нэгдүгээр сургуулийг Н.Цэвэгнямын нэрэмжит болгожээ

Монголы Мэргэжлийн сумочдын анхны алтан хараацайнуудын нэг болсон гавьяат тамирчин Нямжавын Цэвэгням өнөөдөр Налайх дүүрэгтээ гэргий, хүүхдүүдтэйгээ зочилжээ. Тэрбээр сумо бөхөд 24 жил барилдаж дээд зиндааны 99 барилдаанд хүч үзсэн бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 29-нд албан ёсоор зодгоо тайлсан юм.

Түүнийг өнөөдөр нутгийнхан нь угтан авч Налайх хотын анхны хүндэт иргэнээр өргөмжилсөн байна. Мөн түүний төгссөн Налайх хотын нэгдүгээр сургуулийг түүний нэрэмжит болгожээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинэ Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдахаар болсон. Өнөөдөр анхны хуралдаанаа хийж байна. Хуралдаан сая 15:00 цагт эхэлжээ. Хэлэлцэх асуудал нь тодорхойгүй боловч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал хөндөгдөж мэдэхээр байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.