Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл: Иргэд сонгуульдаа идэвхитэй байгаад талархаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 45 дугаар сургууль дээр очиж, саналаа өглөө.

Тэрбээр сонгуулийн санал хураалтын талаар “Сонгууль явагдсан цагаас эхлэн энэ тойрогт саналаа өгч байна. Сая авсан мэдээгээр ирц 20 хувь гарсан мэдээ байна.

Иргэд, сонгогчид их идэвхтэй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл явцыг ажиглаж байхад иргэд улс орны хувь заяаг шийдэх сонголтод заавал оролцоно гэсэн бодолтой байгаа нь харагдаж байсан. Иргэний ухамсар нэмэгдсэн гэж ойлгож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сонгуульд 12 нам гурван эвсэл оролцож байна

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар зэрэг эхэлсэн.

Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцож байна. Нийтдээ 2786 нэр дэвшигч сонгууль өрсөлдөж байгаагаас 496 нь УИХ-д үлдсэн нь аймаг, ИТХ-д нэр дэвшигчид. УИХ-ыд нэр дэвшигчдаас 68 нь бие даагчид. УИХ-ын 2016 оны сонгуульд хамгийн олон хүн бие дааж өрсөлдөж байгаа юм. Мөн УИХ-д нийт нэр дэвшигчдийн гуравны нэг буюу 129 нь эмэгтэйчүүд байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Элдэв зөрчил, маргаан гаргахгүй байх хэрэгтэй

УИХ-ын дарга З.Энхболд 11.40 минутад саналаа өгсөн. Тэрбээр энэ үеэр “Өрсөлдөгч намууд бүгд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж элдэв зөрчил, маргаан гаргахгүй байх хэрэгтэй. Иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.

Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд худалдаж авсан талаар тодруулахад түүнээс энэ үеэр тодруулсан. Тэрбээр уг асуултад хариулахдаа “Монгол Улс олон жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах саналыг ОХУ-д байнга хүргүүлдэг байсан. Энэ удаа Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ асуудлыг сонгуулийн дараа байгуулагдах УИХ хэлэлцэн батлах ёстой. 49 хувийг худалдаж авсныг улс төржүүлж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Одоо энэ цуу яриагаа зогсоох хэрэгтэй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдаж авахыг ОХУ санал болгосон. Тэр үед нь мөн улс төржиж байгаад авалгүй орхисон. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодож, боломжтой үедээ иймэрхүү үйлдвэрүүдээ худалдаж авч байх хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэд брайль үсэг ашиглан саналаа өгч байна

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улс орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн санал хураах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх боломжоор хангаж ажиллах тал дээр нэлээд анхаарч ажилласан гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн.

Энэ дагуу харааны бэрхшээлтэй иргэд брайль үсэг ашиглан саналаа өгч байгаа юм. Тодруулбал сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгожээ.

Categories
мэдээ нийгэм

СЕХ-ны хурал хойшиллоо

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ирцийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 12.00 цагт эхний мэдээллийг өгөхөөр тов гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж 13.00 цаг болгожээ.

Тус хороо 17.00, 22.00 цагт ирц болон сонгуулийн явцын талаар мэдээлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Монголчууд Хөлөнбуйрын тэмцээнээс таван медаль хүртжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ.

57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт, ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, 65 кг- ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр алт, мөн клубын бөх Энхтуяагийн Тэмүүлэн мөнгө, мөн клубын бөх Батсуурийн Наранболд хүрэл, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж мөнгөн медаль авчээ.

57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт, 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Батсүх, мөн клубын бөх Б.Цогтгэрэл нар Ү байр эзэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ

Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ. Энэ жилийн хувьд долдугаар сарын 18-24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-наас хойш наадмаа тэмдэглэхээр товлосон байна. Харин Өмнөговь аймаг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-10-нд наадмаа зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

662 автобус иргэдэд үйлчилж байна

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Санал авах ажиллагаа орон даяар явагдаж байна

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07:00 цагаас орон даяар эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэд Та бүхэн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдэлнэ үү. Санал өгөхдөө хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.

2016 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Мөн санал авах байр бүрт ажиглагч байгаа бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд 3966 төрийн албан хаагч оролцож байна. Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлаарай.