Categories
мэдээ цаг-үе

Персийн эзэнт гүрэн

Өрнөд болон Дорнод газар нутгийг холбож ариун Египетийн нутгаас Энэтхэг мөрөн хүртэлх агуу том нутагт олон зууны туршид оршин тогтнохдоо Ром, Византий зэргийг чичрүүлж явсан Персийн эзэнт гүрний тухай өнөөдөр өгүүлэх гэж байна. Персийн эзэнт гүрэн гэдэг чинь юу билээ гэдгийг ойлгохын тулд түүний оршин тогтнож байсан түүхэн түүчээг нь гурван үеэр задалж харах хэрэгтэй. Үүнд:

Ахемены улс-нийтийн он тооллын өмнөх 550-330 оны хооронд Персэд төвлөн тогтнож байсан эзэнт улс.

Парфяны хаант улс-нийтийн он тооллын өмнөх 250-227 оны хооронд оршиж байсан улс

Сасанидын улс (манай тооллын 226-651 он)

Ухаалаг, зоригтой, алсын хараатай, чадал чансаатай хаад нь хүч чадал, арга мэхээр газар нутгаа тэлж, эд баялгаа арвижуулан хүн ардаа үржүүлэн өсгөж эхэлсэн МЭӨ 600 оноос түүх нь эхэлж Македоны Александрт нухчуулсан МЭӨ 400-гаад он, грекчүүдийн хүчирхэгжсэн зуун жилийн дараа дахин сэргэж Парфяны эрин, Сасанидын улс гэж оршин тогтнож байгаад манай тооллын 700 оны хавьцаа лалын булаан эзлэгчдэд бүрмөсөн арчуулж алга болсон Персийн эзэнт улс болон залгамжлагчдынх нь түүх бол дэлхийн үүсэл хөгжлийн нэгэн чухал хэсэг мөн буюу.

Перс хүмүүс нь төв Азиас дорнод Иран руу МЭӨ ХV зууны үед нүүдэллэн ирж ассирий, эламит, халдей зэрэг нутгийн иргэдтэй холилдсон нүүдэлчид юм билээ. Ийм перс отог омгуудын нэгдлийг анх зангидаж оройлсон Ахемени хааны үеэс эзэнт гүрний намтар эхэлдэг. Түүний үр сад болох Агуу Кир, Дарий I, Ксеркс гэх хаадууд улс гүрнийхээ хилийг тэлж, өв баялгийг нь арвижуулж байлаа. Агуу Кирийн үед Ойрхи Дорнодын хамгийн том улсууд болох Мидия, Лидия, Вавилон ба Египетийг байлдан дагуулж эзэлсэн бол Дарий I Фрак, Македон, Энэтхэгийн баруун хойд хэсгийг эрхшээлдээ оруулж байв. Дарий I булаан эзлэгч гэхээсээ илүү бүтээн босгогч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн байх юм. Тэр Персийн эзэнт гүрнийхээ бүхий л нутагт хүчин төгөлдөр үйлчлэх зоосон мөнгө, буухиа шууданг нэвтрүүлж Персеполь нийслэлийнхээ шавыг тавьжээ. Түүний үед анх удаа дэлхий дээр бүх нийтийг хамарсан татварын систем нэвтэрч орлогоос нь шалтгаалан их бага гувчуур тогтмол хугацаанд хурааж байх “татварын байцаагчид” төржээ. Дарий I-ийг төр барьж байх үед буюу МЭӨ 494 онд дотоодод нь гэнэт бослого дэгдэж түүнийг нь грекүүд дэмжсэн юм байх. Уурлаж хилэгнэсэн хаан грекүүдээс арав дахин илүү хүнтэй армиа дагуулан Македонаар дайрч Марафоны хавьд дайсантайгаа тулжээ.

Энд нөгөө грекүүдийн сийрэг ухаан, дайчин эрсийн ялалт, хоёр өдөр гүйж ялалтын мэдээ дамжуулан ухаан алдан унасан цэрэг эрийн түүх бичигджээ. Өнөө цагийн зуны олимпийн хаалтын тэмцээн болох марафон гүйлтийн эхлэл эндээс гаралтай юм шүү гэдгийг дахин сануулах гэсэн юм. Харин Спартагийн 300 цэрэг, нарийн хавцал, Саламины буланд живсэн перс хөлөг онгоцнуудын түүх Дарий I-ийн хүү Ксеркст хамааралтай. 480 оны зун Персийн 75 мянган цэрэгтэй арми гармыг гаталж Фермопилийн хавцалд тулан очжээ.

Тэндээ зургаан мянган спартачуудтай байлдаж баахан хүн хүч тамир, цаг хугацаагаа алдан Афинд очиход грекүүд хоосон хот л үлдээсэн байв. Хууртагдсан Ксеркс тултлаа уурлаж Афиныг үнс болтол шатаан хөлөг онгоцнуудаа Саламаны булан руу илгээсэн нь бас л нэг том алдаа болсон гэнэ. Учир нь уг руугаа хавчиг буланд тэдний хөлөг онгоцнууд чихэлдэн маневр хийх боломжгүй болсон үед Грекийн хуягласан онгоцнууд төвөггүйхэн мөргөж далайн гүн рүү живүүлж эхэлсэн гэнэ. Энэ бол Ахемены үр садын байгуулсан эзэнт гүрний мөхлийн эхлэл байлаа. Үүний дараа грекүүдийн дэмжлэгтэй Египетийн бослого, эзэн хаангүй ная гаран жилийн түүх, Македоны Александрын өлмий дор сөхөрсөн он жилүүд эхэлнэ.

Грекүүдийн сэргэн мандсан зуугаад жилийн дараа Персийн эзэнт гүрний унаган нутаг дээр Парфяны хаант улс гарч иржээ. Нийтийн тооллын өмнөх 250 оноос манай тооллын 227 он хүртэл өнөө цагийн Иран, Ирак, Туркменстан, Пакистан, Афганистаны нутгуудыг хамран оршиж байсан энэ улс нь персүүдийн залгамж халаа нь бөгөөд таван зуу гаруй жилийн туршид “амьдарчээ”. Түүхэнд тэднийг ихэвчлэн Ромын эзэнт гүрний эн чацуу өрсөлдөгч, нэгэн цагт хөршдөө эзлэгдэж явсан ч хожим нь мөхөөж явсан гүрэн гэдгээр нь онцолдог. Парфянчуудын дараа Сасанид улс түүхийн тавцан дээр гарч Арташираас Йездегэрд III хүртэл баахан хааны засаглалыг үзсэний эцэст Арабын халифатад бүрмөсөн цохиулж түмэн улс болон задарснаар агуу Персийн эзэнт гүрний эрин үе дуусгавар болсон бөлгөө. Өдгөө персчүүдийн голомтыг Иран улс хадгалан түүх судрыг нь үргэлжлүүлж байна.

Персийн үхэшгүй мөнхийн цэргүүд буюу хишигтэнгүүд

Хаан болон хааны ойр дотнынхныг хамгаалдаг тусгай бэлтгэгдсэн цэргүүд. Бага наснаас нь эхэлж дайны эрдэмд сургадаг, нум сумаар сайн харваж, моринд гарамгай байх, матигар хоёр сэлмээр чадмаг цавчих авьяастай дайчид.


Ираны нийслэл Тегеран хотоос өмнө зүг рүү 900 орчим км-ийн зайд орших Дарий I хааны Персеполь хотын балгас. Гурав давхарласан хэрмэн ханатай, харуулын цамхгуудтай, үзэсгэлэнт барилга байгууламжтай хот байжээ. Александрын Македон булаан эзлэх үедээ сүйтгэсэн.


Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдэдээ “дарлуулдаг” ганц өдөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоод өнгөрлөө. Бүтэн жилдээ ганцхан удаа хүүхдэдээ “дарлуулдаг” өдөр маань. Үнэндээ бид бусад өдөрт нь хүүхдээ “дарлаж” амьдардаг улс гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Хүүхдийн баяр өнгөрсөн хойно анзаарах нь ээ эргэж хармаар, эргэцүүлж бодмоор юмс бас байна аа. Сая хол давсан Улаанбаатар маань хотын төвдөө ганцхан парк, ганцхан том талбайтай. Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн гэсэн гоё нэртэй парк гэхэд л энэ өдөр очихын эцэсгүй пиг хүнтэй өнждөг. Халуун наранд шарагдан байж өдөржингөө дугаарлаад хүүхдээ ганц, хоёрхон тоглоомоор баярлуулбал их юм. Гадны улсуудын парк шиг алаг үрстэйгээ ногоон зүлгэн дээр тухалж, моддын чөлөөгөөр зугаалах тухай яриад ч нэмэргүй, одоохондоо төсөөлөлд л байгаа орчин. Чингисийн талбайн зургадугаар сарын 1-ний дүр зургийн тухай бүр ярих юм биш. Ойр хавийнх нь зам машины таг түгжрээ, төв талбай нь хүний пиг түгжээ болдог. Талбай, хүүхдийн парк зүглэдэг олны цуваа төв замуудыг таг гацаадаг жил жилийн зураг энэ жил яг хэвээрээ олныг унтууцуулав.

Нэг үеэ бодвол хүүхдүүдээ хотод тухгүй баярлуулснаас холгүйхэн тухтай орчинд салхинд гарахыг илүүд үздэг хүмүүс олширсон. Гэтэл салхинд гардаг газар нь ганц Тэрэлж. Харамсалтай нь нийслэлчүүд хотоос гарах гэж зургаан цаг, Тэрэлжээс ирэх гэж найман цагийг замын түгжрээнд өнгөрөөв.Тэрэлжид амрагчдаас хамгийн сүүлд хотод ирсэн хүн лав л үүрийн таван цаг хүргэсэн байх. Манайхны зам дээр гаргадаг аяг ч даарин дээр давс болсон л доо. Цуваад аятайхан явахаа бодохгүй, өчнөөн эгнээгээр чихэлдэн эгнэж хамаг цагаа авчихаж байгаа юм. Тэрэлжээс ирэгсдийн зарим нь бүр хээр хоносон байх шүү. Ингээд бодохоор юун хүүхдийн баяр, юун хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдэдээ дарлагдах биш бүр дарлаж гүйцсэн өдөр болоод өнгөрлөө, зургадугаар сарын 1. Халуун өдөр замын түгжрээнд өчнөөн цагаар гацах, дүүрэн хүнтэй талбай, паркаар олны хөлд даруулах шахан зүтгэх ямар л олиг байв гэж. Энэ жилийн хүүхдийн баяр бяцхануудын маань хувьд гол харлаж зүрх шимширмээр өдөр болж хувирсан. Ганц энэ жил ч биш өнгөрсөн жилүүд ч тийм л байсан. Цаашид жил жилийн зургадугаар сарын 1-нийг ингэж тэмдэглэмээргүй байна.

Дүүрэг бүр хүүхэд залуусын цагаа зугаатай өнгөрөөдөг төв талбайтай болъё. Хүүхдийн баяраар дүүргүүдийн төв талбай дээр Чингисийн талбайд болдог шиг урлаг соёлын шоу, үзэсгэлэн худалдаа, элдэв арга хэмжээ зохиочихвол тээр баруун зүгийн Баянхошууны багачууд түгжрэн барин хотын төв бараадахгүй. Дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг дүүргийнхээ төв талбайд үзсэн шигээ баярлана. Ганц газраа бүхнийг бөөгнүүлэх гэдэг хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсныг хүүхдүүдтэйгээ замын түгжрээнд гацаж, паркийн тоглоомонд дугаарласан аав, ээжүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Төв талбай барьтал удах биз дээ гэж эргэлзэх ч хэрэггүй. Сонгинохайрханыхан гэхэд л Зүүн салааны тойргоо хааж байгаад баярлахад болохгүй юмгүй. Баянзүрхийнхэн нохойны хөшөөтэй уулзвараа чөлөөлөөд багачуудаа баярлуулах бүрэн боломжтой. Баянголынхон “Өргөө” кино театраас дооших худалдааны гудамжаа ганцхан өдөр хүүхдүүддээ зориулаад тохижуулчихвал зургадугаар сарын нэгэн хачин гоё өнгөрнө гэдэгт эргэлзэх юм алга. Ингэвэл нийслэлчүүд нэг газраа бөөгнөрч зүдэхгүй аятайхан баярлана.

Улаанбаатар одооныхоос хэд дахин бага хүнтэй байсан хуучин нийгмийн үед Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгээ хотын урд хэсэгт гэж төлөвлөн барьж байв. Гэтэл тэр цагийн парк өнөөдөр хотын төвдөө орчихсон. Нийслэлийн иргэд сая хол давж бүл нэмсэн болохоор арга ч үгүй. Дэлхийн хотуудыг ажих нь ээ парк нь хотоосоо зайдуу, цэвэр агаартай, аятайхан газар байрласан байдаг. Зам нь асуудалгүй болохоор очиж ядах юмгүй. Дор нь сүнгэнэж очоод цэвэр агаарт гэр бүлээрээ баярласан шиг баярладаг. Манайд ч тийм боломж бий. Улаанбаатарын хойшоогоо л зам асуудалтай болохоос бусад хэсэгт нь парк барьчих бүрэн боломжтой. Хүй долоон худаг тийшээ, 22-ын товчооноос цааш Баянчандмань зүг рүү гэж ирээд яривал парк барьчих газрууд өчнөөн байгаа. Боломжтой нь хотоос зайдуух паркад очиж чөлөөт цагаа өнгөрөөдөг болчихвол хэчнээн аятай. Хүүхдийн баяр ч утгатай өнгөрнө. Хотын төвд парктай газар манайхаас өөр үгүй байх. Манай парк урдуураа, баруун зүүн талаараа машины урсгалтай. Машины утаа, тоосжилт, дуу чимээ гээд яривал эрүүл агаар, аюулгүй орчны тухай ярих аргагүй хэцүү орчин тэнд л байна.

Улаанбаатар дэлхийн хотуудын стандартын дагуу хөгжих цаг болсны наад захын жишээ гэхэд л хүүхдийн парк байна. Хотоос зайдуухан паркууд барьж, чиглэлийнх нь нийтийн тээврийн асуудлыг шийдээд өгчихвөл жил жилийн зургадугаар сарын нэгэн хүүхдийн хөгжүүн инээдээр дүүрэн өнгөрнө.

Дэлхийн хотуудын нүд унагам үзэсгэлэнтэй паркуудыг үндэсний томоохон компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бариад өгчихдөг жишиг ч байдаг юм билээ. Хотын иргэдийн тухтай орчны төлөө бүтээн байгуулалт хийсэн компаниа улс үндэстнээрээ хүндэтгэдэг гоё жишээнүүд өчнөөн дуулддаг. Дэлхийн хамгийн үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэгд тооцогддог, цэнхэр гаригийн бүх л ургамал ургадаг гэх Сингапурын ботаникийн хүрээлэнд хөрөнгө оруулсан банк гэхэд л үндэсний бахархлын дайтай хүндлэгддэг гэсэн. Хүүхэд багачууд нь дэлхийн бүх л ургамлыг нэг дор харж, байгалийн шинжлэх ухаанд дурлаад ирэхээр ямар ч ээж, аав, эмээ, өвөө нэмэр хандив оруулсан компанид талархах нь гарцаагүй. Манайд ч энэ жишээ шинэ биш. “MCS” гэхэд л хөгшин хөвөө гэлтгүй бүх л хүний чөлөөт цагаа эрүүл, зөв өнгөрөөдөг цанын баазын бүтээн байгуулалтыг хийсэн компани. Нийслэлчүүдийн алжаалаа тайлдаг паркуудыг төр мөнгө гаргаж барих шаардлагагүй, үндэсний компаниуддаа боломж өгөөд бариулчихад болохгүй гэх газаргүй. Татвараас чөлөөлөх гэх мэт хөрөнгө мөнгө шаардахгүй дэмжлэг үзүүлэхэд л шийдэгдэх асуудал. Нийгэмд тустай ийм бүтээн байгуулалт өрнүүлсэн компаниудаа эерэгээр сурталчилж, иргэд нь тэр компаниудаа хүндлээд эхэлбэл наад зах нь л баялаг бүтээгчдийг “муусайн баячууд” гэж хардаг буруу хандлага зөөлрөөд ирнэ. Тэгэхээр зургадугаар сарын нэгнийг хөл хөөр, хөгжөөн инээдтэй өнгөрөөх энгийн хүсэл биелбэл ийм том өөрчлөлт ч бас дагаад ирэх нь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сонголт биш, сунгалт ч биш, салгалт болчих вий дээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярын “Энэ цаг хугацааг алдах хүсэл алга” хэмээх ярилцлагыг өнөөдрийн дугаартаа онцоллоо. Тэрбээр манай сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Улс төрд орох гэж байна
гээд хүмүүс их гайхаж байгаа.
Би л хувьдаа спорт, улс
төр хоёулаа л ард түмний
төлөө гэж ойлгодог. Тэр
утгаараа улс төр гэдэг бол
ард түмэн. Тамирчин хүн улс
орныхоо нэрийг тив, дэлхийн
дэвжээнд гаргаад явж байхад
эх орноо гэсэн хүн чанар
хүссэн хүсээгүй суудаг юм
билээ. Японы жирийн иргэний
хэрэглээ Монголын жирийн
иргэний хэрэглээ хоёр ямар
ялгаатай байгааг бид мэднэ.
Яагаад монголчууд Нью-
Йорк, Вашингтоны өндөр
хэрэглээтэй тэр хүмүүсийн
түвшинд очиж болдоггүй юм
бэ. Ийм сэтгэхүйгээр л би улс
төрд орж байгаа.” хэмээн хариулжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь нэг, тавдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт “Сонголт биш, сунгалт ч биш, салгалт болчих вий дээ” нийтлэл хэвлэгдлээ. “Хэвлэл мэдээлэл дээр анхааруулан бичсэн бүхэн ямар үнэн бөгөөд хүчтэй байдгийг сурталчилгааны 17 хоног харуулж байна. Үйл явдал яг л бидний бичсэнээр өрнөж, асуудал үүсч байна. Ядах нь ээ гялайх юм байхгүй сонгууль болох нь” хэмээн энэхүү нийтлэлд онцолсон байна. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

Харин “Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрт “Зам дээрх хядлага” хэмээх эрэн сурвалжилсан материал гарлаа. “Нэг зуун далан найм. Энэ
бол сүүлийн гурван жил зам
тээврийн ослын улмаас амиа
алдсан хүүхдүүдийн тоо. 2016
он гарсаар зургаан сарын
дотор 29 хүүхэд зам тээврийн
осолд өртөж, харамсалтайгаар
амиа алдсан байна. Ердөө л
2.6 жилийн хугацаанд 178 айл
хагацал үзжээ. Зөвхөн зам
тээврийн ослын улмаас шүү…” хэмээн уг нийтлэлд дурджээ. Харамсалтай эдгээр ослууд юунаас болж гараад буйг тодруулан бичсэнийг уншина уу.

Өчигдөр “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг “Шангри Ла”-д болсон юм.
Засгийн газар олон улсын
санхүүгийн зах зээл дээр 1.5
тэрбум ам.долларын бондыг
амжилттай арилжаалсан.
Бондын мөнгөөр өнгөрсөн
хугацаанд ямар бүтээн
байгуулалтууд өрнөснийг
төсөл хэрэгжүүлэгчид нь
тайлагнасан юм. “Үйлдвэрлэгчид бондын мөнгөөр
бизнесээ яаж томруулснаа тайлагнав” сурвалжлагыг 11 дүгээр нүүрт хэвлэлээ.

Мөн энэ оны “Acade –
my awards”-ийн шилдэг
зураач шагналыг “Содура”
киногоороо хүртсэн соёлын
тэргүүний ажилтан Н.Болор-
Эрдэнэтэй хийсэн “Найруулагч Ч.Найдандорж, зураач
Г.Дунбүрээ нар манай аавтай ах дүүс” хэмээх ярилцлагыг 15 дугаар нүүрээс, “Хөлбөмбөгийн агуу их баяр наадам айсуй” хэмээх дэлхийн спортын буланг 10 дугаар нүүрээс, “Улаанбаатарын амьдрал” буланг зургадугаар нүүрээс тус тус унших боломжтой.

Монголын дэлгэцийн
урлагийн алтан үеийнхний
бүтээсэн “Өнөр бүл” уран
сайхны киноны ахмад уран
бүтээлчид “Өнөр бүл-Өнөө
цагт” кинонд сэтгэл дундуур
яваа тухайгаа хэвлэлийн бага
хурал хийж мэдэгдсэн. Уг киноны уран бүтээлчдээс авсан тодруулгыг 12 дугаар нүүрээс, “Морио уях ёслол” буюу “Наадам айсуй” буланг 13 дугаар нүүрээс мөн уншина уу. Ирэх долоо хоногийн
даваа гариг буюу зуны
дунд сарын бар өдөр морь
ёслох ёслол болох юм байна. Эдгээр болон цаг үеийн бусад хэрэгцээт мэдээллүүд хуваарийн дагуу гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ улс-төр

Иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар худалдаж авна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн хурлын мэдээллийн танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийсэн байна. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн хувьцаатай холбоотой шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг тус хуралдаанаар хэлэлцсэн байна.

Засгийн газар иргэдийн Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа 300 мянгаар Засгийн газарт зарж болно гэсэн үг. Ийнхүү иргэдийн хувьцааны 30 хувийг худалдаж авснаар Тавантолгойн төмөр замын асуудал урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэх юм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

1072 хувьцааг худалдан авах тогтоолын төсөл хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ.

Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн 1 сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ.

Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа буюу нийт 3 тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзэж байна.

Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг хүссэн гэж Су.Батболд гишүүн мэдээллээ.

1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “1072 хувьцаа бол нийт иргэдэд хамаарах асуудал. Энэ талаар УИХ шийдвэр гаргаад дөрвөн жил гаруй болж байна. 1072 хувьцааг иргэдийн зонхилох хэсэг нь мөнгөөр авах санал тавьж байсан. УИХ анх гаргасан тогтоолдоо Засгийн газар 1072 хувьцааг мөнгөжүүлэн худалдаж авч болох заалт тусгасан байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ асуудлаар ахиц гарсангүй. Өнөөдөр ард иргэд мөнгөний гачаалтай, өр зээлтэй байна. Иймд 1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг зургаадугаар сард багтаагаад шийдэх саналыг Засгийн газарт тавьж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Гурван сая иргэн 1072 хувьцааг эзэмших эрхтэй байсан. Харин үүнээс хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө төлүүлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан. 1.5 сая иргэн мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Иймд ард иргэдээ өр зээлийн дарамтаас салгах хэрэгтэй гэж тогтоолын төсөл санаачлагчид үзсэн” гэж хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 1.5 тэрбум доллар байна

2016 оны нэгдүгээр улиралд урсгал данс 11 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 141 сая долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 38 сая ам.долларын алдагдалтай буюу гадаад валютын улсын нөөц уг дүнгээр буурчээ. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад урсгал дансны алдагдал 17 сая ам.доллараар буурсан бол хөрөнгө ба санхүүгийн данс 177 сая ам.доллараар сайжирсан байна. Гадаад валютын улсын нөөц тайлант улирлын эцсийн байдлаар 1,5 тэрбум ам.доллар буюу сүүлийн 3 сарын дунджаар тооцсон импортын 7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газрыг өмчлүүлсээр байна

Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийг land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа юм.

Одоогоор Сүхбаатар дүүргийн Ар Хустай, Хандгайт, Шарга морьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайт зэрэг 7 байршилд газар өмчлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн газар өмчлөлөөр ойролцоогоор 18 мянган нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч анхан шатны хариу өгч ажиллах зорилгоор “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглаж байгаа юм. Үүнээс гадна иргэд зуслангийн газар өмчлөлтэй холбоотой шаардлагатай мэдээллээ авсны дараа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад холбогдох материалаа хүргүүлснээр өмчлөлийн ажлаа эхлүүлэх юм. Зуслангийн газар өмчлөлийн бүртгэлийг есдүгээр сарын 15-ыг хүртэл хийх аж.

Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа үргэлжлүүлэн газар өмчлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-Венийн вальс”-ын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана

Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм.

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Бага орлоготой айлын хүүхдүүдэд туслах “1000 цүнх” аян эхэллээ

hicheeliin heregselМонголын банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэн нийслэлийн ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор “1000 цүнх” аяныг эхлүүлснээ зарлалаа. Хүүхдийн сурч боловсрох, эрдэм мэдлэг эзэмших чин хүслийг төрүүлэх, нийгмийн сайн сайхныг нэгтгэх эерэг санаачлагыг гаргар нь “1000 Цүнх” аяны зорилго гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Энэхүү аяны хүрээнд нийт 100 хорооны 14 наснаас доош 1000 хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг иргэдийн хандив дэмжлэгийн тусламжтайгаар цуглуулна. Ингэснээр наймдугаар сарын 25-ны өдөр эздэд нь гардуулан өгөх аж.

“1000 Цүнх” аяныг дэмжигч байгуулгууд болон иргэдийн зүгээс ирж буй хандивыг Хаан банк, Худалдаа хөгжлийн банкаар хүлээж авах бөгөөд нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнхний зардал 35000 төгрөг байхаар тооцоолсон аж. Хандивын данс: ХААН банкны 5007848866, Худалдаа хөгжлийн банкны 499213229 юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Оффшор дансгүй бидэн рүү дайраад, болдоггүй нөхөд нь далд үлдэх гээд байгаа юм биш үү

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Оффшор дансны асуудал сүүлийн үед нэлээд яригдлаа. Таны нэр холбогдлоо?

-Нэг зүйлийг эхнээсээ их тодорхой хэлмээр байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарласан манай улсын оффшор данстай хүмүүсийн нэрс дотор миний нэр байхгүй. Надад оффшор нууц данс байхгүй болоод л тэр. Та надтай уулзахынхаа өмнө ороод шалгасан байлгүй дээ.

-Тэгсэн. Байхгүй байна лээ.

-Би өөрийн тайлбарыг бүх хэвлэлийнхний өмнө ил тод өгч байгаа. Идэж уусан, нууж хаасан юм байхгүй учраас л тэр. Би Монголд бүртгэлтэй, Монголд ажил олгогч, татвар, нийгмийн даатгалаа Монголд төлдөг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж байсан. Үүнээс хойш 11 жил өнгөрч байна. Нэлээд олон хүн л шууд болон шууд бус замаар тэр үед ажилтай, орлоготой болж байсан санагддаг. Хүний амьдралаар яривал үе мултарсан цаг хугацааны өмнөх юм ярьж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ ил тод өөрийн нэрээр хийсэн. Хэнээс ч, юу ч нуугаагүй. Тэр компанийн толгой компани Британийн Виржинийн арлын чөлөөт бүсэд бүртгэлтэй компани байсан. Тэр нь Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн бүртгэлд хуулийн дагуу ил тод туссан. Тэгэхээр энэ толгой компани нь нууц байгаагүй, Монголын төр бүртгээд авчихсан, сайтар мэдэж байсан гэсэн үг. Энгийн үгээр хэлэхэд уг компани нь Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг нь татан зохион байгуулах зорилго бүхий гадаад салбартай Монголын компани юм. Толгой компанийнх нь босгосон бүх хөрөнгө Монголд орж ирж байсан. Тэр нь банк санхүүгийн байгууллагуудад мэдээж бүртгэлтэй, ил байгаа. Тэгэхээр энэ бол гаднаас хөрөнгө татаж Монгол руу оруулах үйл ажиллагаа байсан. Үүгээрээ Монголоос мөнгө гадагшлуулдаг, нууц, Монголд хаана ч бүртгэлгүй, эзнээс нь өөр хэн ч мэддэггүй данснаас огт эсрэг зүйл юм. Тэмээ, ямаа шиг зөрүүтэй ийм хоёр өөр зүлийг мэдэн будилж гуйвуулан зориуд улс төрийн зорилгоор тайлбарлаад байгааг хүмүүс ойлгож байгаа байх.

Толгой компаниа гадаадад бүртгүүлсэн бүтцийг гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө зохион байгуулсан байсан. Тийм бүтцийн сонголт, шийдвэр бидэнтэй хамаагүй. Гадныхан угаасаа ийм бүтэцтэйгээр хөрөнгө оруулалтаа хийх нь маш түгээмэл. Монголд сүүлийн 20 жилийн дотор гадаадаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын бараг 60 орчим хувь нь оффшор компаниудаас орж ирсэн байдаг. 10 төгрөг тутмын зургаа нь гэсэн үг шүү дээ. Та юм уу, танай хүүхэд хэзээ нэгэн цагт гадаадуудтай хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийе гэж бодоход оффшорт бүртгэлтэй компаниар дамжуулж цаад гадаадууд нь хөрөнгөө Монголд хийе гэх магадлал 10 тохиолдол тутмын 50-иас илүү хувьтай тэнцэнэ.

Ийм бүсэд байршилтай компаниудын хувьцааг авч хөрөнгө оруулалт хийж буй гадаад дотоодынхон Монголд итгээд л хөрөнгө оруулж байгаагаас элдэв буруу сэдэл өвөрлөөгүй байдаг. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчидтай энэ бүтцээр нь л хамтран ажилласан. Ийм хамтарсан компаниуд Монголд 10 биш, 20 биш, 100 биш хэдэн зуугаараа байгаа. Яг адилхан тэдгээр компаниудын хөрөнгө оруулагчдыг ярихгүй л байгаа биз дээ. Тэр нь ч зөв. Тэд чинь хөрөнгө оруулагчид, түүнээс Монголоос мөнгө зувчуулан нууж, зугатаалгаж байгаа хүмүүс биш. Ер нь оффшорт нуусан дансгүй бидэн рүү дайралт өдөөнгөө, яг болдоггүй нөхөд нь далд үлдэх гээд байгаа юм биш үү.

-Та Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлээгүй юм уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг анх 2007 оноос манайд хуулийн дагуу авч эхэлсэн. Тэр үед тухайн байгууллагаас хөрөнгө оруулалтаа татан гараад хоёр жил болчихсон байсан. Тиймээс байхгүй хувьцааг яаж мэдүүлэх вэ? Байсан бол яг ёс журмынх нь дагуу мэдүүлэх мэдүүлэхгүй байх нь асар утгагүй биз дээ.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө зарчихсан байраа ч юм уу, машинаа одоо байгаа мэтээр хөрөнгө орлогодоо мэдүүлж болохгүй биз дээ.

-Төрд ажиллаж байсан хүн гэдэг талаас нь бас шүүмжлэнгүй яриад байх шиг байгаа.

-Хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших эрх төрийн албан хаагчдын хувьд өнөөдөр ч нээлттэй байдаг эрх. Тэгэхэд ч нээлттэй байсан. 2003 онд олон зүйл өнөөдрийнхөөс их өөр байсан. 1990-ээд онд үйлчилж байсан Төрийн албаны хууль 2002 онд оруулсан өөрчлөлттэйгөөр л үйлчилж байсан. Уг өөрчлөлт нь төрийн албан хаагчдыг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ – бизнес давхар эрхлэх эрхийг нээж өгсөн байсан гээд л бодоод үзээрэй. Учир нь боловсон хүчиндээ давхар ажил эрхэлж, орлогоо бага ч болов нэмэгдүүлэх боломжийг олгох замаар тэдгээрийг хувийн салбар руу алдахгүй байх бодлогыг төр барьдаг байсан гэсэн үг. Арга ч үгүй. Тэр үеийн төрийн албан хаагчийн дундаж цалин чинь өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж буй цалингийн доод хэмжээнээс гурав дахин бага байсан юм. Далан мянган төгрөг байсан. Амьжиргаанд нь яагаад ч хүрэхээргүй цалин өгч байсан учраас ажлын бус цагаараа өөр ажил бизнес эрхэлж амьдралаа залгуулах боломжийг нь нээсэн байсан хэрэг л дээ. Тэр үед Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу төрийн албан хаагчид үндсэн ажилдаа харшлахгүй арга замаар өөрийн аж ахуйг эрхэлж, төсөл хөтөлбөр дээр ажиллаж, орчуулга хийж, зөвлөгөө өгч болдог байсан. Миний санаж байгаагаар тэр үед манай системд ажиллаж байсан бараг бүх хүн ар гэрийнхэнтэйгээ хамтран нэг бар, ресторан ч юм уу, эсвэл кафе, дэлгүүр, үйлдвэр үйлчилгээний газар ажиллуулдаг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан. Төрд хөгжлийнх нь ийм үе шат бас байсан л юм.

Үүнийг хүмүүс мартчихаад байгаа. Тиймээс өнөөдрийн өндөрлөгөөс, өнөөдрийн хууль эрх зүйн орчны өнцгөөс тэртээ 10 жилийн өмнөхийг дүгнэж яриад ундууцаад байгаа болов уу. Би тэр үеийн хуулийн хүрээнд ажлын бус цагаараа нийтлэл бичиж, судалгаа хийж, цагийн багшаар ажиллаж, ном судар орчуулах зэрэг бүхий л соёлтой аргаар орлогоо жаахан ч гэсэн нэмэгдүүлэх гэж мөнчгөрөө шахаж ажилладаг байсан нь үнэн.

-Та төрд өндөр алба хашиж байсан. Ямар нэгэн тендерт оролцоогүй гэж үү?

-Харин би хэзээ ч төрийн, төсвийн мөнгөтэй холбоотой тендер, концесс, гэрээт ажил авч, цавчаа гээч юмтай холбогдож яваагүй. Бас хэзээ ч төрөөс их бага зээл авч байгаагүй. Дээр нь дипломатч хүний хувьд гадаад харилцааны салбарт ажиллаж байх үедээ гадаад бодлогыг эдийн засагжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хэр татсанаар дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг дүгнэнэ гэсэн бодлоготой ажиллаж ирсэн. Ер нь Гадаад яамны дипломат ажилтнууд болон Элчин сайд нарын тайлангуудыг судлаад үзвэл эх орондоо хөрөнгө оруулалт татаж чадсанууд нь их бахархалтайгаар түүнийгээ тусгасан байдаг юм. Одоо энэ бодлого үргэлжилж л байгаа. 2003 онд Монгол Улс гадаадын зээл тусламжаас хамааралтай эдийн засагтай байсан. Гадаадын хөрөнгө оруулалт нүдний гэм гэлтэй л байсан үе шүү дээ. Зээл тусламжийн хараат байдлаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан нэмэгдүүлэх замаар гарах бодлогыг мөрдлөг болгодог байв.

Би Монгол руугаа л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээл тусламжийн, гуйлгын эдийн засгаас гаргахад бодитой хувь нэмэр оруулахыг л хүсч ажиллаж байсан. Нэг ч болов монгол хүний, Монгол Улсын орлого, амьжиргааг бага ч болов ахиулчих юмсан л гэж зорьж явсан. Үүнээс ямар ч хохирол хэнд ч учраагүй. Би хууль бус зүйл хийж яваагүй, хийх ч үгүй. Миний хэлэх үнэн л энэ.

П.ЧУЛУУН