Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээний VI тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр үргэлжилнэ. МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн болон “ДЦС-4” талбайд нийт таван тоглолт болно.
“Эрчим” баг өнгөрсөн долоо хоногт “Хангарьд”-ын талбайд зочлон тоглохдоо хожлын гурван оноог аван хүснэгтийг тэргүүлж эхэлсэн. Тэгвэл тэд энэ удаа “Улаанбаатар”-тай тоглохоор оноолт таарчээ.
“FC Улаанбаатар” өмнөх тоглолтод “Баянгол”-ыг 4:1-ээр хожсон ч хүснэгтэд сүүлээсээ гуравт бичигдэж байгаа юм. Энэхүү тоглолт өнөөдөр “Эрчим”-ийн талбай дээр болно.
Сүүлийн хоёр тоглолтод хаалгандаа гоол алдалгүй хожил аваад байгаа “Хоромхон” хүснэгтийн сүүл мушгиж буй “Улаанбаатар мазаалайнууд”-тай тоглоно.
Тэгвэл “Улаанбаатар унаганууд”, “Сэлэнгэ Пресс” маргааш тоглох хуваарьтай. “Сэлэнгэ Пресс”-т А.Мөрөн, Ц.Түмэнжаргал нар эргэн ирсэн. Харин “Улаанбаатар унаганууд”-ын ахлагч П.Алтантулга, Э.Ганзориг нар бэртэлтэй байгаа. Гэвч тэд өмнөх тоглолтод “Улаанбаатар мазаалайнууд”-ыг 7:1-ээр хожсон бөгөөд Г.Ёндонжамц дөрвөн гоолыг оруулсан юм.
ХУВААРЬ:
VI.11 /Бямба/
- 12:00 – “FC Баянгол”-“Дэрэн” / МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн/
- 15:00 – “Улаанбааьтах мазаалайнууд”-“Хоромхон” / МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн/
- 15:00 – “Эрчим”-“Улаанбаатар” /”ДЦС-4″ талбай/
VI.12 /Ням/
- 12:00 – “Улаанбаатар сити”-“Хангарьд” /МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
- 15:00 – “Сэлэнгэ Пресс”-“Улаанбаатар унаганууд” /МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/ тус тус тоглох хуваарьтай байна.
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээнд 10 баг өрсөлдөж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжлэн явагдах юм.