Categories
мэдээ улс-төр

Дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх шинэ гарц нээнэ

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автозтээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэнэ.

Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдсийн экспортын орлого бууралттай хэвээр байна

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газрын мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар Монгол
Улсын нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос, цайрын хүдрийн
экспортын биет жин бүгд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн
үзүүлэлттэй байна.

Харин жонш, гянтболдын баяжмал, цэвэр зэсийн экспорт өмнөх оныхоос биет жингээр бага дүнтэй гарчээ.

Хэдийгээр эрдсийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч экспортын орлого
өмнөх оны мөн үеийнхээс бууралттай хэвээр байгаа юм. Энэ нь эрдсийн
бүтээгдэхүүний бууралтаас үүдэн экспортын орлогын хэмжээ багасч буйг
харуулж байна.

Нүүрсний тухайд оны эхний таван сарын байдлаар
нийтдээ 7.2 сая тонныг экспортолж, 222 сая ам.долларын борлуулалт хийсэн
нь биет жингээр 38.4%-иар өссөн ч орлогын хувьд 7.1%-иар буурчээ.

Зэсийн баяжмалын тухайд оны эхний таван сард нийтдээ
698 мянган тонн баяжмал нийлүүлж, 800 сая долларын худалдаа хийсэн нь
биет жингээр 30%-ийн өсөлттэй байгаа ч орлогын хувьд 10%-иар багассан үзүүлэлттэй гарлаа.

Зах зээлийн хүнд үе тохиож буйгаас үүдэн Монгол Улсын төмрийн баяжмалын уурхайнууд бүгд зогсонги байдалд ороод байгаа
билээ. Харин “Болд төмөр Ерөө гол” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
нийлүүлэлт зах зээлийн шуурганд тэсч үлдээд байгаа юм. Оны эхний таван
сард улсын хэмжээнд 1.9 сая тонн төмрийн баяжмал экспортолж, 67.8 сая
долларын борлуулалттай байсан нь биет жингээр өмнөх оныхтой дүйж буй ч
орлогын дүнгээр 30%-ийн бууралттай байгаа юм.

Харин алтны тухайд зах зээлийн нөхцөл байдал
харьцангуй сайн байгаа бөгөөд үнийн уналтаас үүдэн томоохон алдагдал
хүлээх аюул бусад эрдэстэй харьцуулахад холхон байгаа нь сайн хэрэг юм.
Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол
Улс 5.2 тонн алт экспортолж, 204.8 сая долларын орлого хийсэн нь биет
жин болон үнийн дүнгийн хувьд 50 гаруй хувиар тус тус өсөлттэй гарлаа.

Ийнхүү оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын эрдсийн экспортын
биет жин нэмэгдсэн ч орлогын дүн бууралттай гарсан хэвээр байгаа нь зах
зээлийн байдал манай улсын ганц салбараас хамаарсан эдийн засгийн гадаад
худалдаанд сөргөөр нөлөөлж буйг тод харуулсаар байна.

Улсын хэмжээнд мөн хугацаанд гадаад
худалдааны нийт эргэлт 2.94 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.77 тэрбум
доллар, импорт 1.17 тэрбум доллартай гарчээ. Өөрөөр хэлбэл гадаад
худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1%-иар, экспорт
5.1%, импорт 19%-иар тус тус буурчээ. Экспортын бууралтад эрдэс
бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 176 сая ам.доллараар,
машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийнх 9.7 сая доллар, хүнсний
бүтээгдэхүүний экспорт 8.9 доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин
импортын бууралт эрдэс бүтээгдэхүүн, төмөрлөг эд, машин тоног төхөөрөмж,
цахилгаан хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний импорт буурсан зэргээс
шалтгаалсан байна.
Categories
мэдээ нийгэм

Залуу малчдыг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах семинар болно

Олон улсын хөдөлмөрийн байгуллага (ОУХБ)-аас Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих, АСЕАН-ы туршлагаас суралцах нь” (МАПС) төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Хөдөө орон нутагт залуу малчдын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээ болон нийгмийн хамгааллын үйлчилгээний уялдааг сайжруулахад чиглэсэн туршилтын хөтөлбөр”-ийн үр дүнг танилцуулах семинар энэ сарын 14-ний өдөр “Блү Скай” зочид буудалд болно.

Семинарын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйэр нар оролцож үг хэлэх юм байна. Мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн түншүүд, сургалтын байгууллагууд, судлаачид, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын болон малчдын хоршооны төлөөлөл оролцох юм.

2015 оны долдугаар сараас 2016 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Галуут, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хэрэгжсэн туршилтын хөтөлбөрт 90 залуу малчин өрх хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд малчдыг мал маллагааны арга барил, малын гаралтай түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх ур чадварыг нь дээшлүүлэх мөн бизнесийн болон нийгмийн даатгалын мэдлэг олгох сургалтад хамруулжээ. Мөн малчдын хоршоог болон орон нутагт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах замаар дэмжлэг үзүүлсэн байна.

Семинарт оролцогчид туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэн цаашид залуу малчдын ур чадварыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, сумын түвшинд аж ахуй эрхлэлтийн сургалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ бий болгох, малчдын хоршооны хөгжлийг дэмжих, малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний албан хаагчдын чадавхи, орон нутгийн холбогдох талуудын зохицуулалтыг сайжруулах талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм байна

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг хэвлүүлж ЭХЭЛЛЭЭ

Саналын хуудсыг хэвлүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Түүнийг
хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий
хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа билээ.

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхй
хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж
буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл,
хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах юм.

Өнөөдөр тэд саналын хуудас хэвлэх “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн
хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа түүний дотор хэвлэх техник,
технологитой танилцсны дараа саналын хуудасны эх бэлтгэх ажлын явцыг
ажиглав.

Нийт 595 төрлийн
хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын
хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор явагдана.

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх ням гаригт бүжгийн фестивальтай

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн хотын соёлыг түгээн сурталчлах, орчин үеийн бүжгийн төрлийг дэмжих зорилготой “UB Dance” фестивалийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд “Чингисийн талбай”-д зохион байгуулагдана.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус фестиваль олон улсын шинж чанартайболох бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн 50-60 хамтлаг рэп, хип хоп, брэк, электро, гудамжны бүжгийн төрлөөр өрсөлдөх ажээ. Тодруулбал, тэмцээнд Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох юм байна. Мөн энэ үеэр график зураг, экстрим спорт, салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээн явагдах юм.

“UB Dance” чөлөөт бүжгийн фестивалийг Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх аж.

Тэмцээний эхний шатыг “Хамтлаг бүжиг” болон “1:1 баатл” тулаан гэсэн хоёр төрлөөр явуулсан бөгөөд шалгарсан хамгийн өндөр оноотой 10 хамтлаг уран бүтээлчдээс шилдгийг тодруулах юм байна. Шагналын сан өмнө жил 13 сая байсан бол энэ жил “Шилдэг бүжигчин”-ийг 5 сая төгрөгөөр урамшуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн улмаас гэмтсэн болон нас барсан тохиолдол буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 12481 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 249 хэрэг буюу 2.0 хувиар буурчээ.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад аж ахуйн эсрэг 275, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 190, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 65 зэргээр гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлсөн аж. Гэмт хэргийн улмаас 4646 хүн гэмтэж, 356 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 68 буюу 1.4 хувь, нас барсан хүн 71 буюу 16.6 хувиар буурсан байна.

Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн тамирчид таван медаль авчирлаа

Энэтхэгийн Уйдапур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын шигшээ багийн зургаан тамирчин өрсөлдөж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.

Тухайлбал, 83 кг-д М-1 ангиллын +120 кг-д Д.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол М-1 ангилалын -120 кг-д Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медаль хүртжээ. Монголын пауэрлифтингийн тамирчид ийнхүү тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн иж бүрдэлтэй ирж байгаа бөгөөд энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас мужид хувцас хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д найман тамирчин хүч үзэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах СОЁЛ УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20
хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35
мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая
жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015
оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн
газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн
хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж
байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн “Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк
фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам,
“Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”,
“Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Арга хэмжээ

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

Хугацаа

1

“Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш

НСУГ

Сонгон шалгаруулалтаар

6-р сарын 18

2

“Плей тайм” амьд хөгжмийн наадам

НСУГ

“Амьд хөгжмийн наадам” ТББ

6-р сарын 24-26

3

“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш

НСУГ

УДБЭТеатр

7-р сарын 02

4

“Учиртай гурван толгой” дуурь

НСУГ

УДБЭТеатр

7-р сарын 10

5

“Сайланс вайт” электро хөгжмийн наадам

НСУГ

Монгол Микс Прожект-ХХК

7-р сарын 12

6

“Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам

НСУГ

Монголын урлагийн ажилтны холбоо

7-р сарын 12

7

“Бест оф Морин хуур” наадам

НСУГ

Сонгон шалгаруулалтаар

7-р сарын 13

8

“Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз

НСУГ

“Их талын жазз” ТББ

7-р сарын 14

9

“Алдрын Од” ёслолын арга хэмжээ

НСУГ

Хонхны дуу- ТББ

7-р сарын 30

10

“Даншиг наадам-Хүрээ цам”

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд

8-р сарын 06-07

11

“Уул усны домог” уран нугаралтын фестивал

НСУГ

Нийслэлийн Улаанбаатар чуулга

8-р сарын 06

12

“Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл

НСУГ

Нийслэлийн Улаанбаатар чуулга

8-р сарын 07

13

Моно жүжгийн олон улсын наадам

НСУГ

Монголын Моно жүжгийн төв-ТББ

8-р сарын 15-20

14

“Улаанбаатар” олон улсын кино наадам

НСУГ

Монголын урлагийн зөвлөл

10-р сарын 11-15

Categories
мэдээ нийгэм

Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр их хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн, 17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 14-нөөс дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийт нутгийн 10 хувьд гантай байна

2016 оны зургадугаар сарын 1-ний байдлаар нутгийн 60 хувьд буюу
Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий,
Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай,
Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт
нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь гантай байна. 2016-2017 онд 60 гаруй
сая мөл өвөлжих төлөвтэй байна гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам өгч
байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын
2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж,
төлөвлөгөө гарган, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай
бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн
аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг даалгалаа.

Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг
дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай
газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай
гэрээ байгуулах, зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх өөр
аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ хэлэлцээр хийж зохицуулахыг тус тогтоолоор
үүрэгжүүлэв.

Мөн малын гоц халдварт, халдварт өвчин, паразиттах өвчин,
ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай
зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж
шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг даалгалаа.